| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00502/И |
| Дугаар | 153/ШШ2021/00056 |
| Огноо | 2021-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 153/ШШ2021/00056
| 2021 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2021/00056 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхоны ******* тоотод бүртгэлтэй, одоо ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын ******* тоотод түр оршин суух, овогт //-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхоны ******* тоотод бүртгэлтэй, одоо хотын дүүргийн дүгээр хороо дүгээр байранд оршин суух, Мухлай овогт Тогтохын Лхагва-Эрдэнэ /ПЭ86120416/-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч С., хариуцагч Т.Лхагва-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Миний бие нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд Т.Лхагва-Эрдэнэ бид хоёр хоорондоо зохицсон. Би 2 охиноо өөрийн асрамжид аваад, хүүгээ хариуцагч асрамжиндаа авахаар болсон.
Т.Лхагва-Эрдэнэ бид хоёр 2010 оноос хойш гэр бүл болж хамтран амьдарсан. 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Билгүүн төрсөн, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Л.Маргад-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Л.Мичид-Эрдэнэ нар төрсөн. Хамт амьдрах хугацаандаа хоорондын зөрчил маргаан архи дарс хардалтаас болоод хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү.
......Би хүүхдүүдээ эхийн хайраар хайрладаг. Эцэг нь хол байж байгаад ирсэн учраас уйлаад дагаад явсан байх гэж бодож байна. Би хүүхдүүдээ хавчаад байсан зүйл байхгүй гэв.
Хариуцагч Т.Лхагва-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би С.тэй 2009 онд танилцаад 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулаад нэг гэрт орсон. 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Билгүүн төрсөн, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Л.Маргад-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Л.Мичид-Эрдэнэ нар төрсөн.
....Бид анх 6 хантай гэр бариад тусдаа хашаа аваад гарсан. Дараа нь газраа зараад орон сууцтай болсон. Миний болон С.ийн хичээл зүтгэл байсан. Би өөрийгөө хөгжүүлье, албан тушаалаа ахиулъя гэж тохироод сургуульд сурахаар явсан бөгөөд С. нь араар тавих болсонтой холбогдуулан бид хоёрын маргаан эхэлсэн. ....Миний хувьд хааяа нэг удаа архи дарс уудаг зүйл байгаа. ...Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. ....Дундын эд хөрөнгө болон хүүхдүүдийн асуудал дээр тохирсон. Би С.тэй учраа олох гэж 2-3 удаа очсон. ....Би хүүхдүүддээ илүү ханддаг учраас хүүхдүүд над руу тэмүүлдэг. Цаашид хүүхдүүдээ өөр дээрээ авах боломжтой. Хүү Билгүүн намайг хотод сургуульд сурсанаас хойш манай аав ээж дээр байгаа. С.дээр бараг очдоггүй... гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С. нь хариуцагч Т.Лхагва-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Л.Билгүүн, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Л.Маргад-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр охин Л.Мичид-Эрдэнэ нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 8-11 дүгээр тал/
Нэхэмжлэгч С., хариуцагч Т.Лхагва-Эрдэнэ нарт шүүхээс 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШЗ2020/00410 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Т.Лхагва-Эрдэнэ, нэхэмжлэгч С. нар нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож, 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Л.Билгүүнийг эцэг Т.Лхагва-Эрдэнийн асрамжид үлдээхээр, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Л.Маргад-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр төрсөн охин Л.Мичид-Эрдэнэ нарыг эх С.ийн асрамжид үлдээхээр тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй болох нь зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Л.Билгүүнийг эцэг Т.Лхагва-Эрдэнийн асрамжид үлдээж, эх С.ээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Л.Маргад-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр төрсөн охин Л.Мичид-Эрдэнэ нарыг эх С.ийн асрамжид үлдээж, эцэг Т.Лхагва-Эрдэнээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Л.Билгүүнийг эцэг Т.Лхагва-Эрдэнийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.ийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, мөн 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Л.Маргад-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр төрсөн охин Л.Мичид-Эрдэнэ нарыг эх С.ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хариуцагч Т.Лхагва-Эрдэнийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Т.Лхагва-Эрдэнэ, эх С. нараас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эцэг Т.Лхагва-Эрдэнэ, эх С. нар нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч С. нь шүүхэд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зохигчид нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаж байсан боловч нэхэмжлэгч С., хариуцагч Т.Лхагва-Эрдэнэ нар нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр харилцан тохиролцож эвлэрсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, нэхэмжлэгч С. нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсан болохыг дурдав.
Нэхэмжлэгч С.ээс нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 166,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 207,964 төгрөгийг гаргуулж, 166,233 төгрөгийг нэхэмжлэгчид, 41,731 төгрөгийг улсын орлогод оруулахаар тогтлоо.
Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг нэхэмжлэгч С., хариуцагч Т.Лхагва-Эрдэнэ нарт тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
2010 оны 03 сарын 03-ны өдөр төрсөн хүү Л.Билгүүнийг хариуцагчийн асрамжинд үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон ба түүнд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хариуцагч гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй байна. Энэ талаар цаашид нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 1******* дугаар зүйлийн 1*******.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Мухлай овогт Тогтохын Лхагва-Эрдэнэ /ПЭ86120416/, овогт // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Лхагва-Эрдэнийн Билгүүнийг эцэг Т.Лхагва-Эрдэнийн асрамжид, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Лхагва-Эрдэнийн Маргад-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр төрсөн охин Лхагва-Эрдэнийн Мичид-Эрдэнэ нарыг эх С.ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Лхагва-Эрдэнийн Маргад-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр төрсөн охин Лхагва-Эрдэнийн Мичид-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Т.Лхагва-Эрдэнээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хуулид заасан эцэг, эхийн үүргээ биелүүлж байхыг Т.Лхагва-Эрдэнэ, С. нарт, энэ үүргээ биелүүлэхэд хэн аль нь саад учруулахгүй байхыг байхыг үүрүэг болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,233 /нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Лхагва-Эрдэнээс 207,964 /хоёр зуун долоон мянга есэн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, 166,233 /нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгчид, 41,731 /дөчин нэгэн мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч С., Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Т.Лхагва-Эрдэнэд тус тус мэдэгдсүгэй.
9.Гэрлэгчид нь эвлэрсэн тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ