Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч: Г.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Оюунчимэг

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Налайх, дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2407000000144 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт дүүргийн  2 дугаар хороо,******* тоотод оршин суудаг, (РД:*******), урьд

, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 95А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн

******* овогт ын ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.тай тухайн үед үүссэн “морь үргээсэн” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн дээд, дүүд зовхи, баруун бугалгад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Н.*******ын: “...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед малаа эргэх гээд гэрийнхээ зүүн тал руу харсан чинь саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс мал дунд орж ирээд зогсчихсон байсан. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ очоод та хэд мал битгий үргээгээд бай гээд хэлсэн чинь чи хаанаас ирсэн цагаач юм бэ гээд намайг хэлэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ гэж уурлаад машинаасаа буухад ******* машинаас суу буугаад ирэхээр нь би “чи хогоо хаяж чадахгүй байж” гээд хэлсэн чинь “чи цагдаад хэлсэн гэлүү цагаачин минь ахиад цагдаадаа хэлээрэй” гээд хэлэхээр нь би “Чи юу гээд байгаа юм? Монгол улсын иргэн нутагтаа байж цагаачин гэж байдаг юм уу” гэж хэлсэн чинь уурлаад баруун гараараа миний зүүн хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. ******* дахиад миний нүүр хэсэг рүү 10 удаа цохисон. Тэгсэн чинь миний хөмсөгнөөс цус гараад нүүр хэсэг нэл цус болсон. …” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 10 дахь тал/гэрч Б.ийн “…2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед хүргэн ийг хамт дүүрэгт уяач дээрээ ирж 2 морины мориндоо ажил хийхээр хүүхдээр унуулаад дагуулаад явсан. Тэгээд ажил хийх газар дээрээ машинтай ирээд морио хүлээгээд байж байхад цагаан өнгийн тоёота Прадо маркийн машинтай хүн ирсэн. ******* машины цонхоо онгойгоод мэндэлсэн. Тэгээд нөгөө ах нь мэндлээд яаж яваа юм гээд *******аас асуухад ******* “морины ажил хийх гээд явна” гэхэд мал битгий үргээгээд байгаарай таа та нар давраад байгаа шүү гээд хэлсэн. Тэгсэн нөгөө хүн нь *******ыг баруун зүүн гараараа ээлжилж цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад та болиоч гээд салгаад танихгүй ахыг машинд нь суулгаад *******ыг машиндаа суусан. Нөгөө ах машинаасаа буугаад *******ын талаар очоод дахиад *******ыг цохиод авсан. ******* машинаасаа буухад *******ын дахиад нүүр хэсэгт нэлээн хэд цохисон. ******* нөгөө танихгүй ахын нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохиод авсан…” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 13 дахь тал/, гэрч Г.ийн “нөгөө танихгүй ах машинаасаа бууж ирээд “та нар мал үргээгээд давраад байгаарай” гэж хэлсэн чинь ахын уяач залуу “та наад үгээ тай ахад хэл” гэсэн чинь уурлаад уяачийн сууж байсан талаар очоод заамдаад авсан. Уяач машинаасаа буухад нөгөө танихгүй ах шууд заамдаад авсан мал хөлөөрөө гээд маргалдсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 16 дахь тал/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай “1. ийн ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн дээд, доод зовхи, баруун бугалгад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. 4 Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ болон шүүгдэгч О.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.******* хохирогч Н.ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч О.******* нь хохирогч Н.ын нүүр хэсэг рүү нь цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь хохирогч Н.т 250,000 төгрөг төлсөн /шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн/ тул шүүгдэгч О.*******аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.   

 Хохирогч Н.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй болно.    

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 113-114 дэх тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 115 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг О.*******ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.*******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж,  торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч О.******* нь оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 /дөрөв/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******ад сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БАЯСГАЛАН