Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2021/00152

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2021/00152

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* ийн *******ын 1-16 айлын орон сууцны 15 тоотод оршин суух, Цоохор *******т овогт *******ын ******* //-гийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын  ийн тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* аймгийн сумын т түр оршин суух, Хий******* овогт //-т холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00874/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Л. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Р.******* нь 2009 онд Л.той танилцаж 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Г., 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүү Г., 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр охин Г тус тус төрсөн. Л.той 10 гаруй жил хамт амьдарч байна. Л. нь хамт амьдрах хугацаандаа буюу 2010 оноос. хойш эцэг хүний үүргээ ухамсарлаж гэр бүл хань хүүхдээ хамгаалдаггүй архи уудаг, агсам согтуу тавьдаг зоддог, шөнө оройгоор гэртээ ирдэг, заримдаа ирдэггүй байнга сэтгэл санаагаар тавгүй байлгадаг. Л. нь намайг байнга зоддог байсан ч миний бие эцэг, эхдээ тэр бүр хэлдэггүй байсан архи ууж агсам согтуу тавьж гэр бүлээ дарамталж ирсэн. Ажил хийсэн ч гэр бүлийнхээ төлөө сэтгэл гаргаж ажилладаггүй чадахгүй хэцүү байна гэсэн шалтаг тоочдог, нэг ажилдаа тогтвор суурьшилтай ажилладаггүй, ажил хийсэн ч цалин хөлсөө гэр бүлдээ зориулдаггүй, сар бүр дэлгүүрүүдэд архины өр төлдөг, гэрэл цахилгааны мөнгө, орон сууцны зээлийн төлбөр нэг ч удаа төлж байгаагүй, гэр бүлийн эдийн засагт эцэг хүний хариуцлага байхгүй өөрийгөө л гэсэн бодолтой үр хүүхдээ анхаардаггүй, хүүхдүүдийн хүмүүжил, хичээл, сурлагад анхаардаггүй, намайг цаг үргэлж хардаж миний ажлын хамт олон, найз нарыг минь доромжилж харилцаа холбоог минь хөндийрүүлж, ажил дээр согтуу ирж дарамталж, газрын дарга руу согтуу ярьж доромжилдог, хамт ажилладаг албан хаагчид руу утсаар ярьж доромжилж, дарамталдаг, хамт олонд сөрөг ойлголт төрүүлдэг нь ажил хийхэд хүндрэлтэй болгодог. Миний эцэг, эх ах, эгч, дүү нарлуу минь архи уух бүртээ муухай үг хэпж, доромжилж, олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тарааж, гүтгэж дарамталж, эцэг эхийг минь сэтгэл санааны дарамтад оруулж худлаа хэлж байнга сүрдүүлдэг. Удаа дараагийн дээрх үйлдлүүд нь миний эрүүл мэнд болоод сэтгэл санаа, ажлын бүтээмжид маш муугаар нөлөөлж цаг үргэлж дарамтад байдаг. Тухайлбал 2019 оны 01 дүгээр сарын 4, 5-нд архи ууж агсам согтуу тавьж, намайг 2 өдөр зодсоны улмаас чихний хэнгэрэг хагарч, хөх няц болж, тархи хөдөлсөн тул би Цагдаагийн газарт гомдол гаргаж байсан. Энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад гаргасан буюу баримттай зүйл юм. Мөн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тараад 17 цагт ирэхэд шалтгаангүйгээр өөрийнхөө бодлыг тулгаж том, а 2 охины нүдэн дээр намайг зодсон намайг үгээр болон үйлдлээр зодох дарамтууд өдөр бүр тохиолдож байна. Үүнээс гадна архи ууж олон удаа намайг зодож хөх няц болгож байсан ба хүүхэд хүртэл зулбаж байсан. Мөн намайг ажилдаа явсан хойгуур хүүхдүүдээ гэрийн унинаас уяад орхиод явчихдаг байсан. Намайг ажлаас ирэхэд хүүхдүүд гэрийн унинаас уяатай үлдсэн байдаг байсан. Архи уухаараа хэд хэдэн хоногоор алга болж, гэрт ирэхээрээ агсам согтуу тавьдаг. 2020 оны хавар намайг хөдөө ажлаар явсан хойгуур 3 настай хүүхдээ гэрт цоожлоод надруу утсаар яриад "...гэрт хүүхэд цоожлогдсон байна хурдан ир .....минь гэх байдлаар дарамталсан ба би манай байр барьсан компани инженер лүү утасдаж хаалга эвдүүлж байж хүүхдээ авсан. Энэ мэтчилэн архи уух бүртээ намайг болон үр хүүхдүүдээ дарамталж сүүлдээ хүүхдүүд маань ааваасаа айгаад гэртээ үлдэхгүй гэж уйлах болсон. ....Л.ийг архи ууж ирэх бүрт сүүлийн жилүүдэд ганц би биш хүүхдүүд нь хүртэл айж сандарч тэвддэг болсон энэ нь миний 3 хүүхдийн хүмүүжилд маш сөргөөр нөлөөлж байна. Хамтын амьдралын хугацаанд Л. нь ажил хий гэхээр архи ууж ажлаас халагдаж байсан ба гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй. Би 2016 онд ******* сумын ******* ийн *******ын 1-16 айлын орон сууцнаас 54 кв.метр 2 өрөө байрыг худалдан авч ипотекийн зээл сар бүр 320,000 төгрөг төлж байгаа. Энэ байр авахад Л.оос ямар ч мөнгө аваагүй ба ипотекийн зээлийг би төлж байгаа юм. Бид цаашид хамт амьдрах, эвлэрэх ямар ч боломжгүй ба 2013 онд би гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гомдол гаргаж байсан. Л.ийн дээрх байдлын улмаас охин Г., хүү Г., охин Г нарыг миний бие өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Г., хүү Г., охин Г нарыг миний асрамжид үлдээж, тэднийг 18 нас хүртэл Л.оос тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* ийн *******ын 1-16 айлын орон сууцны 15 тоот 54 кв.метр байрны надад болон миний хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч бид энэ хугацаанд эвлэрээгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг эхнэр, хүүхдүүддээ үлдээж байна. Байрны гэрчилгээг эхнэрийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Гэрлэгчид нь 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин ийн , 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүү ийн , 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр охин ийн Халиун нар төрсөн болох нь №, №, № дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6-10 дугаар тал/

Нэхэмжлэгч Р.*******, хариуцагч Х. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцалж, 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин ийн , 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү ийн , 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ийн Халиун нарыг эх Р.*******гийн асрамжид үлдээж, эцэг Л.оос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ..

Мөн нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын 12-р , ******* , *******ын 1-16 айлын орон сууцны 15 тоотод байрлах 54 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн ба хариуцагч нь энэ үл хөдлөх хөрөнгийг эхнэр Р.******* болон хүүхдүүдэд бүрэн шилжүүлэхийг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Л.оос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргууллаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Г., хүү Г., охин Г нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Л.ийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Р.******* нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.оос 143,729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгохоор тогтов.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Хий******* овогт //,******* *******т овогт *******ын ******* // нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар , 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин ийн , 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү ийн , 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ийн Халиун нарыг эх Р.*******гийн асрамжид үлдээж, эцэг Л.оос асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар , 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин ийн , 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү ийн , 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ийн Халиун нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.оос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Дундын эд хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын 12-р , ******* , *******ын 1-16 айлын орон сууцны 15 тоотод байрлах 54 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч Р.******* болон хүүхдүүдэд бүрэн шилжүүлэхийг хүлээн зөвшөөрснийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлж байхыг энэ үүргээ биелүүлэхэд хэн аль нь саад учруулахгүй байхыг зохигч нарт үүрэг болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.оос 143,729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Р.*******д, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Л. нарт тус тус мэдэгдсүгэй.

9.Гэрлэгчид нь эвлэрсэн тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ