Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шинжээч Я.Н,

Хохирогч нар: Я.Б-, И.Лс- /цахимаар/, тэдгээрийн өмгөөлөгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Б,

Хохирогч, иргэний хариуцагч: Ж.Ц-, түүний өмгөөлөгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ц.С нар /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч: Ч.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч-ын Л-т холбогдох эрүүгийн 2235001700... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........................................ өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., нөхөр, ... хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............. сумын ......................... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ч-ын Л-, (Регистрийн дугаар: .....................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Л- нь 2021 оны 10 дугаар сарын үеэс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд иргэн Ж.Ц-д Увс аймгаас тэмээ авч, Баян-Өлгий аймаг болон Бүгд найрамдах Казакстан улс руу гаргаж, мал махны худалдаа эрхэлж, их хэмжээний ашиг олж байгаа гэх байдлаар ойлгуулж, Ж.Ц-ыг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ж.Ц-аас 9 удаагийн гүйлгээгээр 24.756.000 төгрөг, мөн түүгээр дамжуулан иргэн Я.Б-гаас 37 удаагийн гүйлгээгээр 678.280.000 төгрөг, иргэн И.Лс-гээс 19 удаагийн гүйлгээгээр 442.800.000 төгрөг, иргэн Я.Д-гаас 9 удаагийн гүйлгээгээр 38.850.000 төгрөг, иргэн А.Х-аас 2 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөг, нийт 1.213.686.000 төгрөгийг өөрийн болон нөхрийнхөө арилжааны банкны харилцах дансаар дамжуулан авч, залилж, хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ч.Л- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл иргэн Ж.Ц-д Увс аймгаас тэмээ авч Баян-Өлгий аймаг болон Бүгд найрамдах Казакстан улс руу гаргаж их хэмжээний ашиг олж байна гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.Ц-аас 9 удаагийн гүйлгээгээр 24.756.000 төгрөгийг, мөн түүгээр дамжуулан иргэн Я.Б-гаас 37 удаагийн гүйлгээгээр 678.280.000 төгрөг, иргэн И.Лс-гээс 19 удаагийн гүйлгээгээр 442.800.000 төгрөг, иргэн Я.Д-гаас 9 удаагийн гүйлгээгээр 38.850.000 төгрөг, иргэн А.Х-аас 2 удаагийн гүйлгээгээр 29 сая төгрөг нийт 16.213.686.000 төгрөгийг залилж хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.

Шинжээчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүрэг тайлбарлаж гарын үсэг зуруулж байж дүгнэлт гаргуулсан. Иймд шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш буюу 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш шүүгдэгч Ч.Л- нь хохирогч И.Лс- болон хохирогч Я.Б- нарт 2.500.000 төгрөг, 900.000 төгрөгөөр тус бүр нийт хохирогч тус бүрд 3.400.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байгаа. Ч.Л- нь шинжээчийн дүгнэлт гарах үед хохирогч И.Лс-д 57.140.000 төгрөгийн хохирол төлөх ёстой байснаас 3.400.000 төгрөгийг төлж үлдэгдэл 53.740.000 төгрөгийг төлөх ёстой байгаа. Иргэний хариуцагч Ж.Ц- нь хохирогч И.Лс-д 2.000.000 төгрөгийн хохирол төлөх ёстой. Хохирогч Я.Б- нь шүүгдэгч Ч.Л-ээс 2022 оноос хойш 34.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа, 3.500.000 төгрөгөөр 1 удаа нийт 38.500.000 төгрөгийг авсан байгаа.  Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш хохирогч нь шүүгдэгч Ч.Л-ээс 3.400.000 төгрөг авсан гэхээр нийт хохиролд авах 71.906.000 төгрөгөөс 3.400.000 төгрөгийг хасаж тооцохоор 68.506.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ч.Л- төлөх үлдэгдэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хохирогч Я.Б-гийн 2 жилийн байрны түрээсний төлбөр 24.000.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймагт ирж буудалд байсан хөлс 466.000 төгрөгийг тус бүр гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Ч.Л- нь гэмт хэрэг үйлдээгүй бол хохирогч Я.Б-д дээрх хохирол гарахгүй байх байсан тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулах саналтай байна. Шинжээчийн дүгнэлт нь ямар нэгэн байдлаар таамаглалд үндэслээгүй, ойролцоогоор гаргасан зүйл байхгүй. Хохирогч нар, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын бүх гүйлгээ нь дансаар явагдаж байсан бөгөөд бэлэн мөнгө авч авалцсан зүйл байдаггүй гэдэг асуудалд маргаан байхгүй. Хэргийн оролцогч нарын бүх дансны гүйлгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан тул нотлох баримтад үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан. Шинжээч нь нягтлан бодогч мэргэжилтэй, үнэлгээчний эрх авсан, мэргэшсэн шинжээч байсан.

Ж.Ц-ыг иргэний хариуцагч, хохирогчоор давхар тогтоосон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ч.Л-ийн залилах гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байдаггүй. Залилах гэмт хэргийн хохирогч болж явсан тул Ж.Ц-ыг давхар хохирогчоор тогтоосон.” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогч Я.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ж.Ц-, Ч.Л- нарын өмгөөлөгч нарын зүгээс өмнөх мөрдөгчийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж байна.  Мэргэшсэн шинжээчээр 70 дугаар дүгнэлт гаргуулсан атлаа дахин хүлээн зөвшөөрөхгүй байна гээд байгааг ойлгохгүй байна. ...Улсын яллагчийн зүгээс Ч.Л-ийг надад 30.000.000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Шинжээчийн дүгнэлтээр 41.900.000 төгрөгөөс 38.500.000 төгрөг нь бодогдсон байгаа тул 71.906.000 төгрөг үлдэж байгаа шинжээчийн дүгнэлтээс 3.400.000 төгрөг хасагдаж, Ч.Л- надад 68.506.000 төгрөг төлөх ёстой. Би 2 жилийн хугацаанд байр түрээсэлсэн нийт дүн 24.000.000 төгрөг болсон. Иймд холбогдох баримтаа бүрдүүлж өгсөн байх тул дээрх хохирлыг гаргуулж авах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Увс аймагт ирж буудалд буусан зардалд 466.000 төгрөгийн хохирол учирсан тул нийт 24.466.000 төгрөгийг Ч.Л-ээс нэмж нэхэмжилж байна. Ч.Л- Ж.Ц- нарт үндсэн мөнгө гэж байсан уу гэдэг нь эргэлзээтэй бөгөөд үндсэн мөнгө байсан мэтээр тайлбар гаргаж байна. Би өөрийнхөө 2 өрөө байраа зараад мөнгө, нөхрийн цалин, хүүхдүүдийн хадгаламж гээд өөрт байсан бүх мөнгийг тэмээний найманд оруулсан байсан. Гэтэл 20-30 сая төгрөг өгөөд болчих гэж байгаа юм шиг зүйлийг яриад байгаа нь үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Тэмээний наймаа гэдэг зүйл эхлэхээс өмнө Ж.Ц-д 40.000.000 гаруй сая төгрөг байсан юм уу? Ч.Л-т ч гэсэн энэ бүх зүйлийг эхлэхээс өмнө үндсэн мөнгө байсан гэдэг нь худлаа юм.  Энд тэндээс хохирогч нарын мөнгийг цуглуулчхаад миний үндсэн мөнгө гэдэг зүйлийг яриад байх нь учир дутагдалтай байна. Би энэ асуудлаас болоод нөхрөөсөө салах дээрээ тулчихсан байна. 41.900.000 төгрөгийн хохирлыг 1-2 сая төгрөгөөр цувуулж өгч байгаа тул энэ нь үнэндээ мөнгө болохгүй байна. Би 2 жилийн турш айлын байр түрээсэлж амьдарч байна. Мөн нуруу өвдөөд нурууны хагалгаанд орох ч мөнгөгүй амьдарч байна. Гэтэл надад өгсөн 41.900.000 төгрөгийн 30.000.000 төгрөгийг би байрны түрээсийн мөнгө болгож өгчхөөд хохирч байна. Шинжээч нь 2 сарын хугацаанд олон хүний дансны хуулгатай зууралдаж байгаад дүгнэлт гаргаж байхад 2, 3 хоногийн дотор шинжээчийн дүгнэлт гаргасан юм шиг тайлбар хэлэх нь үндэслэлгүй юм. Миний хохирлыг бөөн өгөхгүй, увуулж цувуулж өгсөн мөнгөөр нь байрны түрээс тог цахилгааны мөнгөө шилжүүлж, идэж уух зүйлээ аваад дуусаж байна. Дүүдээ мөнгө өгөөд амьдралаа сүйрүүлсэн гэдэг байдлаар нөхөр хүртэл уурлаж байнгын сэтгэл санааны дарамтад хэцүү байна. Би ганц өргөмөл хүүхэдтэй боловч Ж.Ц-ын зүгээс хүүхдэд чинь өргөмөл гэдгийн хэлнэ шүү гэж намайг дарамталж байсан. Ч.Л-ийн хүүхэд өвдсөн гэж байхад хүртэл би өөрөөсөө мөнгө шилжүүлж байсан. Би гомдолтой байна. Үлдэх хохирлыг яаралтай төлүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг,

3. Хохирогч И.Лс- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний авах ёстой мөнгөнөөс уг нь 63.000.000 төгрөгийн хохирол авах ёстой байтал 59.000.000 төгрөгийн хохирол авах тооцоо гаргасан байсан. Нийт 4.000.000 төгрөг хасагдсан байгаа боловч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд ч яах юм билээ. Ж.Ц-д үндсэн мөнгө гэдэг зүйл байгаагүй. Гэтэл миний үндсэн мөнгө гэж яриад байгааг ойлгохгүй байна. Би машин унаагаа зарсан мөнгөө бүгдийг тэмээний наймаанд оруулсны улмаас өр зээлд баригдаж өдөр бүр машиндаа амьдарч, амрах эрхгүй, ажиллаж мөнгө олж зээл төлж байна. Хурдан хохирлоо барагдуулж авах шаардлагатай байна. Гомдолтой байна” гэх мэдүүлгийг,

4. Хохирогч Я.Б-, И.Лс- нарын өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ч.Л-ийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. 2021 оны 10 дугаар сараас эхлэн ашиг олох зорилгоор дээрх хүмүүсийн дунд иргэний харилцаа үүссэн гэж үзэж байна. 2022 оны 3 дугаар сараас өмнөх тооцоо нь дууссан бөгөөд ярилцаж тохиролцсоноор хүү ашгаа аваад иргэний харилцаа дууссан байсан талаар мэдүүлдэг. Хамгийн сүүлд тооцоо дууссаны дараа бөөн дүнгээр дахин мөнгө аваад буцааж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул энэ үеэс эхлэн хохирсон байдаг. Шүүгдэгч Ч.Л- нь хохирогч нараас мөнгө аваад увуулж цувуулж өгөөд хүүг нь тооцож өгөөд хохирогч нарын итгэл олж авсан байдаг. Шүүгдэгч Ч.Л- нь хохирогч Я.Б-гаас хамгийн сүүлд 137.000.000 төгрөгийг аваад бөөн дүнгээр данс руу нь оруулж байгаад буцаагаад авсан. Энэ нь хохирогч Я.Б-д энэ мөнгийг илүү ашигтай болгож өсгөх итгэл төрүүлж байгаа нь залилах гэмт хэргийн шинж энэ үеэс эхлэн хангагдсан гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд Ч.Л-ийн хохирогчид урьдчилан өгсөн 41.900.000 төгрөг хасагдаж тооцож үлдэж байгаа талаар тайлбарласан. Гэтэл хохирогч Я.Б-гийн авах ёстой мөнгө нь 89.185.000 төгрөг гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Улсын яллагчийн зүгээс Ч.Л- нь үлдэх 30.006.000 төгрөгийг хохирогч Я.Б-д төлөх ёстой гэдэг байдлаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Ч.Л-ийн хувьд хохирогч Я.Б-д 71.006.000 төгрөг төлөх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн тооцоо гаргасан байдаг. И.Лс-гийн хувьд шинжээчийн дүгнэлтээр 59.140.000 төгрөгийн хохирол авах ёстойгоос 57.140.000 төгрөгийг Ч.Л- төлөх ёстой, үлдэх 2.000.000 төгрөгийг Ж.Ц- төлөх ёстой гэдэг байдлаар дүгнэлт гаргасан. Хохирогч Я.Б-д учирсан 89.185.000 төгрөгийн хохирлоос 17.279.000 төгрөгийг Ж.Ц- төлөх ёстой. 71.000.000 төгрөгийг Ч.Л- төлөх ёстой гэх шинжээчийн дүгнэлт гаргасан. Хохирогч нар нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Я.Б- 2022 оны 3 дугаар сараас эхлэн алдагдалд орж эхэлсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Хохирогч И.Лс-гийн хувьд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн алдагдалд орж эхэлсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. 2022 оны 3 дугаар сараас эхлэн хохирогч Я.Б- нь байр түрээсэлж эхэлсэн. Хэрэв уг гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож байр зарсан мөнгөө Ч.Л-т өгөөгүй байсан бол байр түрээслэн амьдрах шаардлагагүй байсан. Хохирогч Я.Б-гийн байр түрээслээд явж байгаа үйлдэл нь Ч.Л-т холбогдох гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой гэж үзэж байх тул гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй юм. Хохирогч Я.Б- нь гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Увс аймагт ирж буудалд буусан 466.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Л-ээс 24.466.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршиг гэж үзэж гаргуулж хохирогч Я.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. И.Лс-гийн хувьд банкны хүү төлж байгаа тул гэртээ харих боломжгүй машиндаа амьдарч ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Эрүүгийн хуулийн зорилгын хувьд хохирогчийн зөрчигдсөн эрхийг нэн тэргүүнд сэргээхэд оршдог. Иймд хохирогч нарт учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээнд гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

5. Хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний данснаас Ө-ын данс руу 20.000.000 төгрөг гарсан байхад надад өр болгож нэмж байгаа нь үндэслэлгүй юм. С-ийн данснаас 18.000.000 гарч Я.Б-гийн данс руу орсон байхад надад өр болж үүсэж байна. Ч.Л- анхнаасаа ийм хачин зүйл сэтгэж худал хэлээгүй байсан бол өнөөдөр хүн болгон ийм хэмжээнд хүрэхгүй байх байсан. Тухайн үед  Ч.Л- рүү ашиг гэж оруулсан мөнгийг би дансандаа авч үлдээд буцаагаад Ч.Л- рүү шилжүүлж байсан. Би машины ББСБ-ын зээлээ төлсөн нь үнэн, гэхдээ би машинаа буцаагаад зарж борлуулаад мөнгийг нь Ч.Л-ийн данс руу шилжүүлсэн. Хэдийгээр би мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд итгэмээр байгаа боловч С-ийн дансаар орсон 2 гүйлгээ нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байсан. Миний 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хас банкны дансаар шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн гүйлгээг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй байсан. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн бүх банкны дансны хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд өөрөө дансны хуулгаа шүүж тооцоо гаргасан. Миний дансаар Г-ийн шилжүүлсэн 40.000.000 төгрөг бас миний дансаар ороод гарсан. Нийт миний дансны орлого 2.262.155.900 төгрөг, зарлага 2.237.681.000 төгрөг байсан. Миний Хаан банкны дансанд 24.474.900 төгрөг, Төрийн банкны дансанд 1.150.000 төгрөг үлдэж, нийт миний дансанд 25.624.900 төгрөг ашиг гэж авч үлдсэн байсан. Би нөхөр С-ийн дансаар дамжуулж 28.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 2.375.100 төгрөг нэмж Хас банкнаас шилжүүлсэн 5.600.000 төгрөг гэж тооцвол нийт 7.975.100 төгрөгийн хохирол авах ёстой тооцоо гарч байна. Би банк бусын зээл төлж байсан боловч хадам ээждээ дэлгүүр нээж өгсөн зүйл байхгүй. Манай хадам ээж надаар дэлгүүр нээлгүүлж авах хэмжээний хүн биш юм. Барилга байшин барьдаг барилгын компанитай хүмүүс байдаг. Би өөрөө ч гэсэн тийм увайгүй ч хүн биш. Намайг бүх мөнгө аваад хохироосон юм шиг тайлбар дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө хохирогч болсон. Орон байраа зарж бидний мөнгийг өг, амиа хорлоно гэж чат мессежээр намайг удаа дараа дарамталж байсан. Ч.Л- нь над руу бүх бурууг чихэж, намайг бүх мөнгийг авсан мэтээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэх мэдүүлгийг,

6. Хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц-ын өмгөөлөгч Ц.Содбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогч болон шүүгдэгч Ч.Л-ийн шилжүүлсэн мөнгийг оролцуулахгүйгээр Ж.Ц- нь шүүгдэгч Ч.Л- рүү өөрийн дансаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 43.455.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Ж.Ц-ын дансны хуулгаар нотлогдож байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ч.Л-ийн эгч Г-ийн шилжүүлсэн 40.000.000 төгрөг хүртэл нийт дансны орлого нь 2.262.155.900 төгрөг болсон бөгөөд зарлага нь 2.237.681.000 төгрөг гарсан болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Үүнээс Ж.Ц-ын өөрийн оруулсан 43.455.000 төгрөгийг хасаж тооцохоор үлдэгдэл 24.474.900 төгрөг болж байгаа. Ж.Ц-ын Төрийн банкны данс руу хохирогч Д-, Х-, Х нараас шилжиж орж ирсэн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 72.400.000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 04-19-ний өдрийн хооронд Ц 2 удаагийн гүйлгээгээр Ч.Л- рүү 20.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. 71.250.000 төгрөгийн зөрүү 1.150.000 төгрөг Ж.Ц-ын дансанд үлдсэн байгаа. Тухайн үлдэгдлийг нэмж үзвэл 25.624.900 төгрөг Ж.Ц-ын ашиг гэж авч хэрэглэсэн мөнгөн дүн юм. Ж.Ц-ын нөхөр С-ийн данснаас 2022 оны 3 дугаар сарын 04-ний 18.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа. 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ж.Ц-ын Хас банкны данснаас Я.Б- руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг хохирогч Я.Б- өөрөө нотолж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Ц- өөрийн данснаас 5.600.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ж.Ц- нь 25.624.900 төгрөгийг ашиг гэж авч хэрэглэсэн, үүнээс нөхөр С-ийн данснаас шилжүүлсэн 28.000.000 төгрөгийг хасаж үзвэл нийт 7.975.100 төгрөгийн хохирол учирч байна. Харин Ж.Ц-ын хувьд бусдад төлөх өр төлбөр байхгүй. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Ж.Ц-ыг хохирогч Я.Б-д 17.279.000 төгрөг, хохирогч И.Лс-д 2.000.000 төгрөг, шүүгдэгч Ч.Л-т 12.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тооцсон байдаг. Шинжээчийн дүгнэлтэд 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ө руу шилжүүлсэн 20.000.000 төгрөг, Ч.Л- рүү 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөг шилжүүлснийг тооцоогүй байсан. Иймд Ж.Ц-ын зүгээс  хохирогч Я.Б-д 17.279.000 төгрөг, хохирогч И.Лс-д 2.000.000 төгрөг, шүүгдэгч Ч.Л-т 12.000.000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа “хохирогч Я.Б- нь олон удаагийн давтамжтайгаар 6.092.880 төгрөгийн зарлага гаргасан, орлого нь 603.995 төгрөг байна, өөрийн үндсэн мөнгө 110.000000-120.000.000 төгрөгийн орчим төгрөг байна” гэж мэдүүлсэн байдаг. Шинжээч нь орчим гэсэн байдалтай барагцаалсан тоо гаргаж эргэлзээ төрүүлж болохгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа гүйлгээний он сар өдөр тодорхой тусгасан байх ёстой байсан боловч шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй ойлгомжгүй байгаа юм. Шинжээчийн зүгээс Ж.Ц-ын данснаасаа гаргасан зарлагыг тооцож үзсэн байдал нь дансны хуулганаас нь зөрж байгаа. Шинжээчийн зүгээс Ж.Ц-ын 16.256.000 төгрөгийн зарлага гаргасан гэж үзэж байгаа боловч хэрэгт авагдсан Ж.Ц-ын дансны хуулганаас үзвэл ихэнх зарлагын гүйлгээг дүгнэлтдээ тусгаагүй байсан. Ж.Ц-ын данс болон нөхөр С-ийн дансыг шинжлэн судалж хохирогч шүүгдэгч нарын тайлбараас үзвэл Ж.Ц- нь хэн нэгэнд хохирол төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна. Харин Ж.Ц- нь Ч.Л-ээс 7.975.100 төгрөгийн хохирол авах тооцоо гарч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ж.Ц-д учирсан 7.975.100 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Ч.Л-ийн хувьд зүйчлэлийн маргаангүй байгаа. Мөрдөгч нь хохирогч шүүгдэгч нарын дансанд үзлэг хийж хохирлын тооцоо гаргаж Ч.Л-ээс 29.686.000 төгрөг гаргуулахаар тооцоо гаргаж байсан. Иргэний хариуцагч нэхэмжлэгч Ж.Ц-аас 121.749.900 төгрөг гаргуулахаар хохирогч нарт хувааж төлөхөөр тооцоо гаргаж байсан. Хохирогч нарын хэнд хэдэн төгрөг өгөх нь тодорхой бус байсан учир шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 70 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ бүхий гарсан бөгөөд миний үйлчлүүлэгч Ч.Л-ийн хохирлыг тооцоо өөрчлөгдөж гарсан байсан. Иргэний хариуцагч хохирогч Ж.Ц- болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хувь хувьдаа дансны хуулганаас орлого зарлагыг хасаж тооцож хохирлын тооцоо гаргасан. Гэтэл шинжээч 70 дугаар дүгнэлт гаргахдаа баримжаалж дүгнэлт гаргасан байсан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.7 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах санал гаргаж байсан. Иргэний хариуцагч, хохирогч Ж.Ц-ын өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтдээ “Ж.Ц-ын дансны орлого нь 2.262.155.900 төгрөг болсон бөгөөд зарлага нь 2.237.681.000 төгрөг гарсан болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа” гэж тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн давтамжтайгаар И.Лс-, Я.Б- нарын үндсэн мөнгө 120.000.000 төгрөг байсан бөгөөд энэ нь давтамжтайгаар гарсан гэж тооцсон байсан. Иргэний хариуцагч, хохирогч Ж.Ц- мэдүүлэгтээ “өөрийн үндсэн мөнгө болох 43.455.000 төгрөгийг Ч.Л- рүү шилжүүлсэн” гэж мэдүүлдэг боловч шинжээчийн дүгнэлтэд ингэж тооцоогүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Ж.Ц-аас 16.256.000 төгрөгийн зарлага гарсан боловч орлого нь илүү гарсан гэж үзсэн байдаг. Яг хэний данс руу хэдэн төгрөг шилжиж орсноор орлого зарлага зөрж байгааг шинжээч дүгнэлтдээ тодорхой тусгаагүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хийсэн гүйлгээнээс иргэний хариуцагч Ж.Ц- тодорхой хэмжээний мөнгийг дансандаа авч үлдэж байсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа. Гэтэл Ж.Ц- түүнийгээ тайлбарлахдаа “өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын ашгийг авч хэрэглэж байсан” гэж тайлбарладаг. Ж.Ц-ын үндсэн мөнгө байсан уу, ашиг байсан уу гэдгийг үзвэл шинжээчийн дүгнэлтээс үзвэл Ж.Ц-аас 43.455.000 төгрөгийг үндсэн мөнгөнд зарцуулсан болох нь тогтоогдоогүй, харин 16.000.000 төгрөгийн үндсэн мөнгө гаргасан гэж үзсэн байдаг. Мөрдөгчийн тооцоогоор шийдвэрлэх юм уу, улсын яллагчийн гаргасан тооцоогоор шийдвэрлэх юм уу эсвэл шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгох юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээч асуултад хариулж байхдаа гаргасан мэдүүлэгтээ “шинжээчийн дүгнэлт гаргах цаг хугацаа давчуу байсан бөгөөд олон удаагийн давтамжтай гүйлгээнд үндэслэж гаргасан  учир түүвэрлэхэд хүндрэлтэй байсан” гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа түүвэр хийсэн бол ямар байдлаар яаж нэгтгэж тооцсон талаарх аргачлалаа дүгнэлтдээ тусгаж өгөх ёстой байсан. Шинжээчийн гаргаж байгаа дүгнэлт нь хохирогч, шүүгдэгч нарын дансны хуулганы орлого зарлагатай зөрж байх тул шинжээчийн эргэлзээ бүхий дүгнэлтэд тулгуурлан хэдэн төгрөг залилсан хохирол учруулсан юм байна гэж үзэх боломжгүй юм. Хохирогч Я.Б- И.Лс- нэр мэдүүлэгтээ “шинжээчийн дүгнэлтээс өөр тооцоотой хохирол нэхэмжилсэн” байдаг. Хохирогч нар хэдэн төгрөгөөр хохирч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэхэд миний үйлчлүүлэгч Ч.Л-ийн оруулсан мөнгө нь шинжээчийн дүгнэлтэд ороогүй, харин Ж.Ц-аас гарсан болгож миний үйлчлүүлэгчийн оруулсан мөнгө тооцогдохгүй үлдэж байна. Ч.Л-ийн эгч Г-ийн шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг хохирогч Я.Б- дансандаа хүлээн авч шилжүүлсэн байдаг. Тухайн мөнгө нь Ч.Л-ийн тооцоонд орохгүйгээр Ж.Ц-ын тооцоонд оруулан шинжээч дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Шинжээчийн зүгээс дүгнэлт гаргасан аргачлалаа тайлбарласан бол хэргийн оролцогч нарт ойлгомжтой байх байсан. Хохирогч нар Ж.Ц-д шилжүүлсэн мөнгөө мэдэж байгаа боловч өөрсдийн авсан ашгаа оруулж авч байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогч нар 2022 оны 4 дүгээр сараас хойш Ч.Л-ийн данс руу мөнгө шилжүүлээгүй гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Ж.Ц-ын зүгээс 43.455.000 төгрөгийг үндсэн мөнгийг тэмээний найманд өгсөн гэдэг боловч Ч.Л- рүү шилжүүлэх ёстой мөнгөний дундаас ашиг гэж мөнгө авч үлдээд байсан тул хохирлын зөрүүтэй тооцоо гарч байгаа юм. Ж.Ц- нь хохирогч нараас орж ирсэн мөнгөнөөс авч үлдсэн мөнгийг өөрийн нэр дээрх өөр банкны данс руу хувааж шилжүүлж буцааж аваад өөрийн үндсэн мөнгө болгож Ч.Л- рүү шилжүүлсэн тул зөрүү гарах нь ойлгомжтой юм. Хохирогч И.Лс-гийн хувьд 35.000.000 төгрөгийн ашиг авсан талаараа илэрхийлсэн. Харин хохирогч Я.Б- 23.500.000 төгрөгийг ашиг авсан гэж мэдүүлсэн. Дээрх ашгийн тооцоо нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө өгч авсан гэж үзэж тайлбарлаж байгаа боловч эрүүгийн хэрэгт ашиг гэдэг зүйлийг тооцдоггүй байгаа. Ашиг авсан гэж үзэх боломжгүй бөгөөд ашиг гэж авсан мөнгө нь үндсэн мөнгөнөөс хасагдаж тооцогдох ёстой юм. Иргэний хариуцагч хохирогч Ж.Ц-ын хувьд хохирогч Я.Б-, И.Лс- нарт шилжүүлж байгаа мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг авч үлдээд өөрийн дансанд байршуулж байгаад 2 өөр дансанд хувааж хийгээд нэгтгэж шилжүүлж байгаа нь залилангийн үйлдэл байна гэдэг зүйлийг шинжээч ярьж байсан. Иргэний хариуцагч хохирогч Ж.Ц-ын хувьд хохирогч нарын шилжүүлсэн мөнгөнөөс дундаас нь авч үлдээд өөрийн хэрэгцээнд буюу цалингийн зээл, машины зээл, лизингээ төлж, машин худалдан авч, турк гутал худалдан авч, ээмэг гинж худалдан авч, хадам ээждээ дэлгүүр нээж өгсөн байгаа. Шинжээчийн 70 дугаар дүгнэлтээр Ч.Л-ийг гэм буруутай гэж тооцох боломжгүй гэж үзэж байна. Ж.Ц-ын үйлдлийн хувьд бусдын итгэмжлэн өгсөн мөнгийг эзэнд нь хэлэхгүйгээр ашигласан үйлдэл хийсэн гэж үзэж байна. Үүнийг шалган тогтоохгүйгээр орхигдуулж байгаа нь үндэслэлгүй юм” гэх дүгнэлтийг,

8. Шүүгдэгч Ч.Л- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарыг хохироогоогүй гэж хэлэхгүй. Би И.Лс-, Я.Б- нарыг таньж байгаа. Харин хохирогч Д-, Хишигсүрэн гэх хүнийг танихгүй, татаж оруулж ирсэн хүн нь Ж.Ц- юм. Би зөвхөн Ж.Ц-ыг буруутгасан зүйл байхгүй. Ж.Ц-д эргэлтийн хөрөнгө гэж 43.000.000 төгрөг байгаагүй бөгөөд 4.000.000 төгрөгтэй л байсан. Надад өөрийн гэсэн дэлгүүр хоршоо байхгүй. Хуучин эмчийн сангаар ажиллаж байсан байшинг түрээслүүлээд хоолны газар ажиллуулж хохирол төлж байгаа. Ж.Ц-ын өөрийнхөө бусад данс руу “Ц Ц” гэх гүйлгээний утгатай шилжүүлж байсан мөнгийг оруулж тооцоогүй байсан тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч шүүх хуралдааны явцад гаргасан дүгнэлтээ тайлбарлаж чадахгүй байдалтай байсан нь ажиглагдсан. Мөн шинжээч нь шүүх хуралдааны танхимд хохирогчийн өмгөөлөгчийн хажууд сууж байсан тул давуу эрх эдэлж хохирогчийн өмгөөлөгч рүү хандаж заалгаад байгаа юм болов уу гэж ажиглагдаж байсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235001700246 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Иргэн Я.Б-, И.Лс- нараас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албанд гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, тус өргөдлийг Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн албан тоот (1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал);

2. Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн 223500170 дугаартай хэрэг нээх тухай” тогтоол (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал);

3. Хохирогч Я.Б-гийн Хаан, Төрийн банкны дансны хуулгууд, түүний нөхөр Д.Х-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 36-81 дэх тал);

4. Хохирогч И.Лс- болон түүний эхнэр Я.Д нарын Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуүлга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 82-145 дахь тал);

5. Хохирогч Я.Д-гийн Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 146-174 дэх тал);

6. Хохирогч А.Х-ын төрийн банкны дансний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 175-181 дэх тал);

7. Хохирогч Ж.Ц-ын Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 182-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-144 дэх тал);

8. Шүүгдэгч Ч.Л- болон түүний нөхөр Х.Бй- нарын Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (2 дахь хавтаст хэргийн 146-250 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 01-15 дахь тал);

9. Иргэн Б.Х-ын Хаан, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 22-65 дахь тал);

10. Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ж.Ц-, Я.Б-, И.Лс-, Ч.Л-, Б.Х- нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 70-96 дахь тал);

11. Иргэн Г.О-гийн Хаан банкны дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 154-158 дахь тал);

12. Иргэн Я Т-, Ж.Ц- нарын дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 160-229 дэх тал);

13. И.Лс-, Я.Б-, Ж.Ц-, Ч.Л- нарын хоорондоо бичиж байсан фейсбүүк чатын хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 230-250 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 01-72 дахь тал);

14. Хохирогч Я.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 09-р сард төрсөн ахын охин Ж.Ц-аар дамжуулж Увс аймгийн ............. сумын харъяат Ч.Л- гэх эмэгтэйтэй танилцсан. Ж.Ц- нь Ч.Л-т мөнгө өгч Увс аймагт тэмээний наймаа хийж байгаа ашигтай байгаа талаар ярьсан. Тухайн үед Ж.Ц- нь Ч.Л-ээс түүн рүү шилжүүлсэн мөнгөний дансны мэдээллийг үзүүлж байсан. Тэр үед би байраа зарчихсан хөлсний байранд амьдарч байсан тул мөнгөтэй байсан. Тэгээд дүү Ж.Ц-д итгэж, 2021 оны 10-р сард 1.791.900 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгө шилжүүлдэг болсон бөгөөд 2021 оны 10-р сард Ч.Л-тэй Улаанбаатар хотод ирсэн байхад нь биеэр уулзсан. Тэгэхэд ............. сумын иргэдээс тэмээ худалдан авч Казакстан улс руу гаргадаг, Баян-Өлгий, ............. аймгийн цэргийн ангиудад мах нийлүүлдэг гэж хэлж байсан. Энэ хугацаанд дүү Ж.Ц- нь биднээс өөрийн дансаар мөнгө авч цааш нь Ч.Л- рүү шилжүүлж байгаа талаар ярьдаг байсан. Эхэндээ манай шилжүүлсэн мөнгийг ашигтай нь буцаагаад шилжүүлдэг байсан тул бүрэн итгэсэн байсан. Ж.Ц- утасдаад түдэн тэмээ тийм газраас авахаар болсон байна, мөнгө шилжүүл гэж байна гэхэд нь бид Ч.Л- болон Ж.Ц-ын данс руу шилжүүлдэг байсан. Ихэвчлэн Ж.Ц-ын дансаар шилжүүлж байсан. Гэтэл 2022 оны 01, 02 сараас шилжүүлсэн мөнгийг гүйцэд буцааж өгөхгүй тэмээ авчихсан, Казакстанд үймээн гарсан тул махаа нийлүүлж чадахгүй байна. Хүүхэд ковид авсан сахиж байгаа, сэхээнд байгаа гэх зэргээр  авсан мөнгө буцааж шилжүүлэхгүй байсан. 3-р сараас хүүхэд гайгүй болсон, Казакстанаас хүмүүс ирж байгаа Баян-Өлгийн хүмүүсээр дамжуулж наймаагаа сэргээнэ гэж хэлээд 3, 4-р сард дахин мөнгө аваад буцааж өгөөгүй. Би одоо Ж.Л-ээс 103.154.900 төгрөгийн үндсэн мөнгө авах ёстой. Би цувуулж мөнгө өгсөөр байгаад 436.700.000 төгрөг өгсөн байсан. Л- гэх хүн надаас тэмээний мөнгө гэж 265.750.000 төгрөг авсан бөгөөд Ч.Л-, Ж.Ц- нар нийт 702.484.000 төгрөг авсан. Авсан мөнгөнөөс Ж.Ц- над руу ашиг гэж мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд ашиг гэж нийт 23.900.000 төгрөг над руу шилжүүлсэн байсан. Над руу шилжүүлсэн мөнгийг би буцаагаад тэмээний мөнгө гээд шилжүүлж байсан. Нийт шилжүүлсэн мөнгөнөөс 531.430.000 төгрөгийг Ж.Ц- над руу шилжүүлсэн. Үлдэгдэл 171.054.000 төгрөгөөс Ч.Л- түүний эгч Ч.Г-аас 33.000.000 төгрөг авсан юм. Одоо би Ч.Л-, Ж.Ц- нараас 135.054.000 төгрөг авах үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 82-91 дэх тал);

15. Хохирогч И.Лс-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ж.Ц- гэх хүнтэй хамаатан бөгөөд эхнэрийн ахын охин байгаа юм. 2021 оны 10-р сарын эхээр Ж.Ц- нь Увс аймгийн ............. сумын харьяат Ч.Л- гэх хүнтэй танилцсан. Тэр хүн нь тэмээний наймаа хийдэг, би мөнгө шилжүүлээд ашиг гэж мөнгө авдаг гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн “Хово” гэх  хүнд даацын машиныг зарсан, мөнгөтэй байсан тул Ж.Ц-д мөнгө өгч уг хүнээр наймаа хийлгэхээр болсон. 2021 оны 10-р сараас 2022 оны 03-р сар хүртэл 5-40 сая хүртэл төгрөг шилжүүлж ашигтай нь буцаж авдаг байсан. Ашиг нь 1 сая төгрөгөөс 115.000 төгрөгийн ашиг авдаг байсан. Тэгээд бидний хоорондох тооцоо 2022 оны 03-р сар хүртэл хэвийн ямар нэгэн тооцоо өгөө аваагүй болсон байсан. Гэтэл 2022 оны 04-р сарын 28-нд 35 сая, 2022 оны 05-р сарын 03-ны өдөр 50 сая төгрөгийг Ж.Ц-ын данс руу шилжүүлсэн боловч уг мөнгийг буцааж өгөхгүй удсан. Тиймээс ............. суманд очиж уулзаад 18 сая төгрөг буцааж авсан. Одоо үлдэгдэл 67 сая төгрөг авч чадаагүй байгаа. Ч.Л-тэй урьд нь уулзаж байгаагүй. 2022 оны 06-р сарын 01-ний өдөр ............. суманд очиж биеэр уулзсан. Гэрээ байгуулж байгаагүй. Ж.Ц- нь би холбож өгч байна гэж хэлдэг байсан. Би Ч.Л-ийг судалж үзэх гэхэд эхнэр маань дургүйцээд байдаг байсан. Бид Ж.Ц-д итгэсэн, нэг удаа би Ж.Ц-аас их хэмжээний мөнгийг танихгүй хүнд бичиг цаасгүй өгөөд байж болох юм уу гэхэд Ж.Ц- нь надад би байхад баталгаатай, мөнгөө алдана гэж байхгүй гэж хэлсэн. Би 85 сая төгрөг өгч залилуулсан, мөнгө өгөхгүй байсан тул Увс аймагт очиж уулзаад 18,5 сая төгрөг авсан одоо 67 сая төгрөг авах ёстой юм...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 92-101 дэх тал);

16. Хохирогч Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнгөрсөн жил цахимаар бараа зардаг байсан бөгөөд 2021 оны 07-р сард Увс аймгийн ............. сумын харьяат Ч.Л- гэх эмэгтэй надаар бараа захиалж авахуулж байсан. Тухайн үед дотуур хувцас зэрэг 400.000 төгрөгийн бараа аваад түүнээс хойш холбогдоод ойр зуурын зүйлс авдаг, таньдаг болсон. 2021 оны 10-р сарын 04-ний өдөр Ч.Л-ээс барааны мөнгө орж ирэх гэж байтал өөр Ч гэх хүний данснаас 13.8 сая төгрөг миний дансанд орж ирсэн. Тухайн үед Ч.Л- нь нөхөр маань андуураад их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна, барааны мөнгө болох 500.000 төгрөгөө аваад үлдэгдлийг нь над руу шилжүүлчих, нөхөр маань өглөө эрт тэмээнд явах гэж байгаа хэмээн хэлсэн тул би тэр мөнгийг Ч.Л-ийн ............... Хаан банкны данс руу шилжүүлсэн. Түүний маргааш нь Ч.Л- нь надад хүнээс зээлсэн мөнгөө авч чадахгүй байгаа юм. Чиний дансыг өгчихье өөрт чинь өглөгтэй гээд хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэр өдөртөө Ш гэх хүний данснаас 14 сая, Х- гэх хүнээс 15.9 сая төгрөг миний .................. хаан банкны дансанд орж ирсэн. Энэ мөнгийг Ч.Л-тэй ярилцаад түүний данс руу шилжүүлсэн. Өдрийн дээд лимит 20 сая төгрөг тул 2 хувааж шилжүүлсэн. Түүнээс хойш удалгүй эрээний хил хаагдаад бараа таваар саатаад удаашралтай болж Ч.Л-ийн захиалсан ойр зуурын бараа саатаж хоорондоо ярьдаг болсон. Тэр үед Ч.Л- нь миний нөхөр лам бөгөөд сумандаа нэртэй тул тэмээ авч Баян-Өлгий аймгийн казакуудад зардаг ашигтай гэж хэлсэн. Ч.Л- нь намайг хэдэн төгрөг байвал хийгээд үзээч дажгүй ашигтай байдаг юм гэж хэлсэн, би бодож байгаад 2022 оны 10-р сарын 15-ны өдөр 4 сая төгрөгийг Ч.Л-ийн хаан банкны ............. дансруу хийсэн. Уг мөнгөөр тэмээ авч заруулах ашиг хүртэх хүсэлтэй байсан. 2021 оны 10-р сарын 23-ны өдөр ашиг гэж хэлээд 620.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед гүйлгээний утга дээр утасны дугаараа буюу .............. дугаарыг бичсэн байсан. Түүнээс хойш би гэр бүлийн хамаатны хүмүүстэй энэ талаар хэлсэн. Тэгэхэд Я.Б- гэх аавын дүү эмэгтэй би хэдэн төгрөг хийж үзье, хэр найдвартай вэ гэж асуусан. Би урьд нь онлайнаар бараа авдаг байсан олон хүүхэдтэй хөдөө байдаг хүн гэдгийн нь хэлсэн... 60 сая төгрөгийг эгч нь, 2 сая төгрөгийг Ч.Л- өөрөө төлсөн. Ч.Л-ээс мөнгө яасан бэ гэхэд мэдэхгүй гэж хэлээд байдаг. Хэдэн хүний хооронд ашиг гэж өгч байтал дууссан гэж хэлдэг юм...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 102-106 дахь тал);

17. Иргэний хариуцагч Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Ч.Л-т бүтэн жил хууртагдаж, өөрийн болон ах дүү нарынхаа мөнгийг залилуулсан. ...Миний хувьд өөрөө бодож үзэхэд Ч.Л-ээс ирсэн мөнгөнөөс 15.000.000 төгрөг дотор хохирлыг барагдуулна. Түүнээс дээш гарсан хохирлыг барагдуулж чадахгүй. Ч.Л- гэх хүнээс болж би өөрийн нэр хүнд, эдийн засаг, ах дүүгийн тогтвортой харилцаа, гэр бүлээрээ маш их хохирч байгаа тул гомдолтой байна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 107-109 дэх тал);

18. Хохирогч Я.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би мөнгө шилжүүлэхдээ тухай бүрт нь ашиг болон үндсэн мөнгөө авчихдаг байсан, хамгийн сүүлд шилжүүлсэн мөнгө болох 3 сая 400 мянган төгрөгийг огт аваагүй учраас тухайн мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 110-118 дахь тал);

19. Хохирогч А.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2022 оны цагаан сарын өмнө манай нөхөр Я.М нь Ж.Ц- нь Баян-Өлгий аймаг руу тэмээ, тэмээний махыг хүмүүстэй нийлж гаргадаг юм байна, 1 сая төгрөгийн мах гаргахад 150.000 төгрөгний ашиг олдог юм гэсэн гэж ярьсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа манайх бас мөнгө нийлүүлж ашиг авахаар ярилцаж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 16.000.000 төгрөгийг Я-ийн Б-гийн хаан банкны .................... дугаартай дансанд шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ж.Ц-ын Хаан банкны .................. дугаартай данснаас 18.000.000 төгрөг орж ирж манайх 2 сая төгрөгний ашигтай болсон. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Ц-ын Төрийн банкны дансанд 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Я.Б- нь хаан банкны ................. данснаас манай нөхөр Я.М-ын ................. гэсэн дансанд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6 сая төгрөг шилжүүлсэн үүний 1 сая нь манайд хувиараа зээлсэн мөнгө, харин 5 сая төгрөг нь 13.000.000 төгрөгнөөс буцааж өгсөн мөнгө байгаа юм. Ингээд тооцохоор 1 сая төгрөгийн 5 сая нь буцаж орж 8 сая төгрөг үлдсэн, өмнө ашиг гэж авсан 2 сая төгрөгийг хасч тооцоод 6 сая төгрөгийн авлагатай гэж үзэж байгаа юм...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 119-124 дэх тал);

20. Гэрч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... Би өөрийн дансны хуулгыг 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл авсан бөгөөд надад ................ дугаартай Х- гэх хүнээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 900.900 төгрөг, 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдөр 67.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 32.500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 7.800.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21.000.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16.100.000 төгрөг гэх байдлаар 221 сая төгрөг орсныг тус бүрт буцаагаад Ч.Л-ийн .................. дугаарын данс руу хийсэн. Ч.Л- нь заримдаа надад мэдэгдэхгүйгээр тухайн мөнгийг хийчихдэг байсан учраас яахын аргагүй буцаагаад хийдэг. Мөн Ч Л- нь над руу мөнгө шилжүүлж эм авхуулдаг байснаас өөр бид хоёрын дунд ямар нэгэн харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 158-161 дэх тал);

21. Гэрч Я.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2022 оны 02 дугаар сараас эхлэн миний дүү Л.Б нь танилцуулсны дагуу мотоциклийн наймаа эрхэлж эхэлсэн. Б нь надад тухайн хүнтэй хамтарч ажиллавал нэг мотоциклиос 150.000 төгрөг авна гэж ярьж байсан. Ч.Л- нь Улаанбаатар хотод байгаа “DAYUN” гэдэг кампанитай гэрээт гэдэг байсан. Би анх өөрийн дүү Б-тэй хамтарч 2022 оны 02 дугаар сард 23.700.000 төгрөгийг Ч.Л- болон Ж.Ц- гэх хүний данс руу хийсэн. Гүйлгээний утга дээр оруулах кодыг Ч.Л- өгсөн, ................... гэж бичээд хий гэсэн бөгөөд гэрээний код гэж ярьж байсан. Би өөрийн машинд 10 ширхэг мотоцикль ачиж ирээд өөрөө зарж борлуулсан. Тэгээд дахин мотоцикль худалдаж авахаар 2022 оны 03 дугаар сарын 01-нд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 10-нд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 24-нд 19 сая орчим төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 28-нд 20.000.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 31-нд 3.700.000 төгрөг шилжүүлсэн. Би яг өөрийн Хаан банкны ..................., ............... дугаартай данснаас 107 сая орчим төгрөг шилжүүлсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сард Ч.Л-тэй уулзаж байхдаа 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед бас Б.Ц гэх хүнээс мөнгө зээлж аваад хүртэл өгдөг байсан. Би яг өөрийн биеэр 15 ширхэг мотоцикль Увс аймагт авч ирсэн. Ч Л- нь надад хэлэхдээ Ховд, ............. аймгуудад зарах гэж байгаа талаар хэлээд мөнгө авдаг байсан. Би Ч.Л- нь өөр ямар хүнтэй хамтарч ажиллаж байсныг нь хэлж мэдэхгүй байна. Би өөрөө анх ачиж авч ирээд 10 мотоциклийг зарж борлуулаад 25 сая төгрөг болоод өөрөө авсан. Мөн бэлнээр 120 сая орчим төгрөг буцааж дансаар авсан. Улаанбаатар хотоос 5 ширхэг мотоцикль ирээд би хүлээж аваад хоёрыг зарж байтал хотоос үл таних хүн яриад 5 ширхэг мотоциклийн мөнгө хийнэ гэж хэлээд хийгээгүй байна гэхээр нь би 3 ширхэг мотоциклийг буцааж ачуулсан, зарсан байсан хоёр мотоциклийн мөнгийг явуулсан. Би тухайн хүнийг ямар дугаартай хэн гэдэг хүн байсныг хэлж мэдэхгүй байна. Би тэмээний наймаа хийж байсан талаар огт мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал);

22. Гэрч Х.Бй-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэр Ч.Л- ............. суманд ахуйн барааны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд давхар 2021 оны 09 дүгээр сараас эхлэн ............. сум болон бусад сумдад “Малчин” ХХК-аас мотоцикль бөөндөж ирээд зарж борлуулах бизнес эрхэлдэг гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сард миний данс руу 70 сая төгрөг орж ирэхэд асуухад мотоциклийн мөнгө гэж хэлээд 2-3 хоногийн дараа өөр хүн рүү шилжүүлсэн. ...манай эхнэр Ч.Л- тэмээ худалдаж аваагүй...” гэх мэдүүлэг (4 дэх  хавтаст хэргийн 129 дэх тал);

23. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2235001700246 дугаартай “Ч.Л-ийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хохирогч Я.Б-, И.Лс-, Я.Д-, А.Х- нарыг залилж, 1.213.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” тогтоол, Ч.Л-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 208-218 дахь тал);

24. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай “...Тооцоололыг хийж хавралтаар хүргүүллээ. 1. Хохирогч А.Х- нь хоёр удаагийн давтамжтайгаар 29.000.000 төгрөг зарлага гаргасан, орлого 24,000,000 төгрөг байна. Өөрийн үндсэн мөнгө нь 16.000.000 төгрөг байна.           Я.Д- нь 9 удаагийн давтамжтайгаар 38.850.000 төгрөгийн зарлага гаргасан, Орлого 37.200.000 төгрөг байна. Өөрийн үндсэн мөнгө 10.000.000 төгрөг байна. Хохирогч И.Лс- нь олон удаагийн давтамжтайгаар 440.800.000 төгрөгийн зарлага гаргасан, орлого 381.660.000 төгрөг байна. Өөрийн үндсэн мөнгө  нь 120.000.000 төгрөг байна. Хохирогч Я.Б- нь олон удаагийн давтамжтайгаар 692.880.000 төгрөг зарлага гаргасан, орлого 603.995.000 төгрөг байна. Өөрийн үндсэн мөнгө 110-120 орчим сая төгрөг байна.

Хохирогч А.Х- нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 13,000,000 төгрөгийн зарлага гаргаснаас хойш алдагдалд орсон байна. Хохирогч Я.Д- нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш алдагдалд орж эхэлсэн. Хохирогч И.Лс- нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 05 дугаар сарын 03-ны өдөр нийт 85.000.000 төгрөг шилжүүлснээс хойш алдагдалд орсон байна. Хохирогч Я. Б- нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш алдагдалд орж эхэлсэн байна.

Хохирогч нар 2022 оны 03 дугаар сараас хойш нийт 154.975.000 төгрөгийн алдагдалд орсон байна.

Хохирогч А.Х-д 5.000.000 төгрөг, хохирогч Я.Д-д 1.650.000 төгрөг, хохирогч И.Лс-д 59.140.000 төгрөг, хохирогч Я.Б-д 71.906.000 төгрөгийг Ч.Л- нь төлөх, хохирогч И.Лс-д 2.000.000 төгрөг, хохирогч Я.Б-д 17.279.000 төгрөг Ж.Ц- төлөх

Иргэний хариуцагч Ж.Ц- нь өөрийн мөнгөнөөс давтамжтайгаар 16,256,000 зарлага гаргасан боловч орлого нь илүү давсан тул хохирсон гэж үзэх боломжгүй байна. Харин Ж.Ц- нь Я.Б-гаас шилжиж ирсэн мөнгөнөөс 17.279.000 төгрөгийг өөрөө зарцуулсан, мөн Ч.Лхагвацэцгээс орж ирсэн мөнгөнөөс 28.548.200 төгрөгийг өөрийн мөнгөний 16.256.000 зарлагыг хасаад 12.292.200 төгрөгийг ашигласан байна.

 Хохирогч нараас Ж.Ц- руу шилжүүлсэн мөнгийг Ч.Л- рүү шилжүүлсэн боловч буцаж Ч.Л-ээс Ж.Ц- болон хохирогч нар луу орсон баримт байхгүй тул Ч.Л-ийн төлөх мөнгөн дүн өндөр гарч байна” гэх дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 189-199 дэх тал);

25. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Н-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Эрүүгийн 2235001700246 дугаартай хэргийн хохирлын тооцоо” (5 дахь хавтаст хэргийн 205 дахь тал) баримт  зэрэг нотлох  баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Я.Б-, И.Л нарын өмгөөлөгч Б.Батгэрэл хэргээс:

1. Я.Б-гийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ний хуулбар (3 дахь хавтаст хэргийн 113 дахь тал);

2. Мөрдөн байцаалтын шатанд Увс аймагт ирж байрласан буудлын 466,000 төгрөгийн төлбөрийн баримт (3 дахь хавтаст хэргийн 114 дэх тал);

3. Я.Б-гийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “орон сууц хөлслөх гэрээ” (5 дахь хавтаст хэргийн 7-8 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч, Иргэний хариуцагч Ж.Ц-ын өмгөөлөгч Ц.Содбаяр хэргээс:

1. Ж.Ц-ын Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 183-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-125 дахь тал);

2. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай гэх дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 189-199 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав хэргээс:

1. Гэрч Х.Бй-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэр Ч.Л- нь дээд боловсролтой, багш мэргэжилтэй. Ах дүү долоо бөгөөд айлын бага охин нь юм. Одоогоор бол ээж нь Рина 70 орчим настай ............. суманд оршин суудаг. Бусад ах дүү нар нь Солонгос, Дархан хот болон Увс аймагт оршин суудаг. Бид хоёр 2009 онд албан ёсоор гэр бүлж одоогоор таван хүүхдийн хамт амьдардаг. Том охин маань 12 настай ............. сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Хоёр дахь охин нь 11 настай тус сургуульд 5 дугаар ангид сурдаг. Гурав дахь хүү нь 9 настай мөн 3 дугаар ангид сурдаг. Бага хоёр нь ихэр бөгөөд 3 настай цэцэрлэгт явдаг. Гэр бүл болсноос ............. суманд өөрийн хашаанд Монгол гэрт амьдарч байгаа. Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу лам учраас засал ном хийдэг. Эхнэрийн хувьд одоогоор мөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Урьд өмнө 2010 оны үед ............. сумын сургуульд багшаар ажиллаж байсан. Дараа нь Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад тус сумын Эрүүл мэндийн төвийн няраваар ажиллаж байсан. Тухайн он саруудыг нь сайн санахгүй байгаа бөгөөд нийт 10 гаруй жил тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж байсан. Зан байдлын хувьд гэвэл шийдэмгий хэлэх гэсэн үгээ хэлдэг, хийе гэсэн зүйлээ хийдэг ямар нэгэн муу зуршил байхгүй. Аж амьдралын хувьд гэвэл манайх өөрийн гэсэн хашаа, байшин, суудлын машин зэрэг эд хөрөнгөтэй. Мөн сумын төв дээр караоке, буудал, кофе шоп, гараар бялуу хийх зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж тодорхой хэмжээний орлого олдог. Тодорхой үйлдвэрлэл явуулсны хүрээнд нэг сард дунджаар 1.500.000-2.000.000 төгрөгийн орлого олдог. Үүнээс сард тогтмол төлөх зээл одоогоор байхгүй. Биеийн эрүүл мэндийн хувьд 2-3 жилийн өмнөөс арьсны хавдраар оношлогдож, эмчлүүлж байгаа. Мөн зүрхний судаст цүлхэн үүсэх зэргээр эмчилгээ хийлгэж байгаа. Манай бага хоёр ихрийн нэг нь төрхийн хүндрэлээс болоод дутуу гарч хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тэр хүүхэд маань хөл дээрээ бүрэн явж чаддаггүй, одоо хүртэл мөлхдөг,байнгын асаргаа хяналтанд байдаг. Эхнэрийн гаргасан үйлдэлтэй холбоотой бодит хохирлыг нь бол чадах ядахаараа төлж барагдуулна. Мөн манай гэр бүл нь олон хүүхэд болон асаргааны хүүхэдтэй учраас бага дүнтэй торгох ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (4 дэх  хавтаст хэргийн 131 дэх тал);

2. Ч.Л-ийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө хувираа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ............. суманд түрээсийн байранд бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Би дээд боловсролтой, багш мэргэжилтэй. 2008 онд гэр бүлтэй болж, одоо ............. сумын 4 дүгээр багт нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Том охин 11 настай, хоёр дахь охин 10 настай, гуравдахь хүү 7 настай бүгд тус сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Хоёр бага нь ихэр бөгөөд нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй учраас одоо хүртэл хөлд ороогүй байгаа. Би өөрөө тус сумын сургуульд 2008-2012 онд цагийн багшаар, 2013-2016 онд хүртэл тогтвортой амьжиргаа-2 төсөл дээр төслийн зохицуулагч мэргэжилтнээр, 2018-2020 он хүртэл эмнэлэгт няраваар тус тус ажиллаж байсан бөгөөд хүүхээ асрах гээд ажлаасаа гарсан. Түүнээс хойш гэрээр жижиг бараа зарж борлуулдаг...” гэх мэдүүлэг (4 дэх  хавтаст хэргийн 133-134 дэх тал);

3. Ч.Л- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дэх  хавтаст хэргийн 222 дахь тал);

4. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай “...Ч.Л- нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 7 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт (4 дэх  хавтаст хэргийн 228 дахь тал);

5. Увс аймгийн ............. сумын ................ Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 66 дугаартай “Ч.Л- нь нөхөр, 5 хүүхдийн хамт 7 ам бүлээр тус багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (4 дэх  хавтаст хэргийн 244 дэх тал);

6. Увс аймгийн ............. сумын .............. багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 67 дугаартай “Бй- овогтой Д нь байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бөгөөд асран хамгаалагч ээж Ч.Л- нь үнэн болно” гэх тодорхойлолт (4 дэх  хавтаст хэргийн 245 дахь тал);

7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Бй- овогтой Д 3 нас 5 сартай G82-6.3-р заалтаар байнгын асаргааны тэтгэмжийг 24 сар хугацаагаар сунгав” гэх шийдвэршийдвэр (4 дэх  хавтаст хэргийн 246 дахь тал);

8. Ч.Л-ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (4 дэх  хавтаст хэргийн 247-250 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 1-2 дахь тал);

9. Шүүхийн шатанд хохирогч нарт хохирол төлсөн баримтууд, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Я.Б-, И.Лс-, хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц-, шүүгдэгч Ч.Л- нар нь нотлох баримт судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт:

1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Л-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.Л- нь  2021 оны 07 дугаар сараас эхлэн онлайнаар бараа худалдан борлуулж, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, Улаанбаатар хотын  иргэн Ж.Ц-тай холбогдож, түүнээс хувцас хунар, бараа таваар зэрэг ойр зуурын зүйлс худалдан авах замаар танилцаж, тэр үеэс хойш тэд бие биенээ таньж мэдэн, хоорондоо ойр зуурын зүйлс ярилцаж, утсаар холбогддог болсон байна.

Улмаар шүүгдэгч Ч.Л- нь мөнгө олох зорилгоор Ж.Ц-д өөрийгөө тэмээний бизнес эрхэлдэг, түүний нөхөр Х.Бй- нь ............. сумандаа нэр хүндтэй, засал ном хийдэг лам ажилтай, тэднийх тэмээ болон тэмээний мах худалдан борлуулж, боломжийн ашиг орлого олдог гэж итгүүлэхийн тулд худалдан авсан барааныхаа үнийг Ж.Ц-ын данс уруу шилжүүлэхдээ андуурч, барааны үнээс илүү мөнгө шилжүүлсэн мэтээр Ж.Ц-д ойлгуулж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чимгээ гэх хүний данснаас Ж.Ц-ын данс уруу зориудаар 13.8 сая төгрөг шилжүүлснийхээ дараа Ж.Ц-д “Нөхөр маань андуураад чиний данс уруу их мөнгө шилжүүлсэн байна. Чи наад мөнгөнөөсөө барааны үнэ 500.000 төгрөгийг хасаад үлдэгдлийг нь над уруу шилжүүлчих, нөхөр маань өглөө эрт тэмээнд явах гэж байгаа” гэж хэлээд барааны үнэ 500.000 төгрөгийг хасуулж, үлдэх 13.3 сая төгрөгийг Ж.Ц-аас буцаан шилжүүлж авсан,

Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Ч.Л- нь хохирогч Ж.Ц-д “Би хүнд зээлсэн мөнгөө авч чадахгүй байгаа юм. Чиний дансыг өгчихье, өөрт чинь өгөх өглөгтэй гэж хэлсэн байгаа” гэж Ж.Ц-д итгүүлэн, тухайн өдөртөө иргэн Г.Ш-ийн данснаас 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөг, иргэн Б.Х-ын данснаас 15.900.000 (арван таван сая есэн зуун мянга) төгрөгийг тус тус Ж.Ц-ын ХААН банк дахь ............. дугаарын данс уруу шилжүүлж,  буцаагаад 2 удаагийн гүйлгээгээр Ж.Ц-ын данснаас өөрийн данс уруу шилжүүлэн авч, Ж.Ц-д өөрийгөө тэмээ болон тэмээний мал мах худалдан борлуулж, боломжийн ашиг орлоготой бизнес эрхэлдэг гэх итгэл үнэмшлийг төрүүлсэн байна.

Түүний дараа шүүгдэгч Ч.Л- нь Ж.Ц-д хандан “Манай нөхөр Ч.Бй- нь тэмээ худалдан авч, Баян-Өлгий аймаг болон Казакстан улс уруу гаргаж, худалдан борлуулж, их хэмжээний ашиг олж байгаа. Мөн Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн ангид тэмээний мах нийлүүлж, мөнгийг нь гаргаж авдаг. Нэг тэмээнээс ойролцоогоор 115.000-150.000 төгрөгийн ашиг унадаг, чамд хэдэн төгрөг байвал хийгээд үзээч, ашигтай наймаа шүү” гэж хэлснээр хохирогч Ж.Ц- Ч.Л-т итгэж, тэмээний наймаанд хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Ч.Л-ийн ХААН банк дахь ............. дугаарын дансанд 4.000.000 төгрөг шилжүүлэхэд шүүгдэгч Ч.Л- нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ж.Ц-аас шилжүүлэн авсан 4.000.000 төгрөгийн ашиг гэж түүнд 620.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн байна.

Энэ үеэс эхлэн хохирогч Ж.Ц- нь шүүгдэгч Ч.Л-ийг тэмээ худалдан авч, Баян-Өлгий аймаг болон Казакстан улс руу гаргаж, худалдан борлуулж, ашиг олдог, мөн Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн ангиудад тэмээний мах нийлүүлж ашигтай наймаа хийдэг гэж ойлгон, түүнд бүрэн итгэж, өөрийн ойр дотнын ах дүү, хамаатан садан хүмүүс болох хохирогч Я.Б-, И.Лс-, Я.Д-, А.Х- нарт “Би Ч.Л- гэх хүнд мөнгө өгч, Увс аймагт тэмээний наймаа хийж байгаа, Ч.Л- нь надаас онлайнаар бараа авч байсан, олон хүүхэдтэй хүн байдаг, нөхөр нь сумандаа лам хийдэг, найдвартай хүн байгаа,  миний шилжүүлсэн мөнгөөр тэмээ худалдан авч, Баян-Өлгий аймаг болон Казакстан улс руу гаргаж, мөн хилийн цэргийн ангиудад тэмээний мах нийлүүлж,  надад ашиг гэж мөнгө өгдөг, боломжийн ашигтай наймаа тул мөнгө шилжүүлж ашиг авч болно” гэж хэлээд Ч.Л-ээс Ж.Ц- уруу андуурч шилжүүлсэн гэх, мөн хүнээс өрөндөө авах ёстой байсан гэх мөнгийг Ж.Ц-ын дансаар дамжуулан авсан дансны хуулгуудыг үзүүлснээр хохирогч Я.Б-, И.Лс-, Я.Д-, А.Х- нар нь мөн итгэж, Ч.Л-ийн тэмээний наймаанд хөрөнгө оруулж, ашиг орлого олох зорилгоор хохирогч Ж.Ц-аар дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс  2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч Я.Б- нь шүүгдэгч Ч.Л-т  37 удаагийн давтамжтай гүйлгээгээр 678.280.000 төгрөг, хохирогч И.Лс- нь 19 удаагийн давтамжтай гүйлгээгээр 442.800.000 төгрөг, хохирогч Я.Д- нь 9 удаагийн гүйлгээгээр 38.850.000 төгрөг, хохирогч А.Х- нь 2 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөг, хохирогч Ж.Ц- нь 9 удаагийн гүйлгээгээр 24.756.000 төгрөг, нийтдээ 1.213.686.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн,

Шүүгдэгч Ч.Л- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Ж.Ц-аар дамжуулан хохирогч Я.Б-, И.Лс-, Ж.Ц-, Я.Д- нараас тэмээ худалдан авч ашиг өгнө гэж шилжүүлэн авсан мөнгийг тэдэнд бүрэн гүйцэд төлж өгснөөс гадна, дээрх хугацаанд шүүгдэгч Ч.Л- нь хохирогч Я.Б-д 23.900.000 төгрөг, хохирогч И.Лс-д 31.630.000 төгрөг, хохирогч Я.Д-д 5.778.000 төгрөг, хохирогч Ж.Ц-д 10 орчим сая төгрөг, нийтдээ 69-70 сая гаруй төгрөгийг нэр бүхий дээрх хохирогч нарт ашиг болгож илүү төлснөөр тэдний хоорондох тооцоо бүрэн дууссан байна.

Өөрөөр хэлбэл  2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Ч.Л-ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Ц-, Я.Б-, И.Лс-, Я.Д- нарын эд хөрөнгөд хохирол учраагүй,

Дээрх хугацаанд нэр бүхий хохирогч нар нь Ч.Л-т тэмээний наймаа хийх зорилгоор шилжүүлэн өгсөн мөнгөө өсгөж, ашиг хүртсэн нөхцөл байдал тогтоогдсон, хохирогч А.Х- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд шүүгдэгч Ч.Л-т тэмээний наймаанаас ашиг авах зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй байна.

Ингээд шүүгдэгч, хохирогч нарын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний хоорондох өр, авлага, тооцоо дууссаны дараа хохирогч нар нь дахин Ч.Л-ийн тэмээний наймаанд хөрөнгө оруулж, ашиг хүртэх зорилгоор хохирогч Я.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ч.Л-ийн данс уруу 79.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 58.000.000 төгрөг нийт 137.000.000 төгрөг,

Хохирогч И.Лс- нь шүүгдэгч Ч.Л-т 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 35.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 50.000.000 төгрөг нийт 85.000.000 төгрөг,

Хохирогч А.Х- нь шүүгдэгч Ч.Л-т 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 16.000.000 төгрөг, 2023 оны 04 сарын 04-ний өдөр 13.000.000 төгрөг, нийт 29.000.000 төгрөг,

Хохирогч Я.Д- нь шүүгдэгч Ч.Л-т 2022 оны 3 сарын 04-ний өдөр 3.500.000 төгрөг, 2022 оны 04 сарын 04-ний өдөр 3.400.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Я.Б-, Ж.Ц- нарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, нийт 11.900.000 төгрөг,

Хохирогч Ж.Ц- нь шүүгдэгч Ч.Л-т  2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1.756.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, нийт 8.256.000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ч.Л- нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Я.Б-гаас 137.000.000 төгрөг, хохирогч И.Лс-гээс 85.000.000 төгрөг, хохирогч А.Х-аас 29.000.000 төгрөг, хохирогч Я.Д-гаас 11.900.000 төгрөг, Ж.Ц-аас 8.256.000 төгрөг, нийт 271.156.000 төгрөг шилжүүлсэн авсан байх бөгөөд энэ үеэс эхлэн Ч.Л- нь хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгийг янз бүрийн шалтгаан хэлж төлөхгүй удааж,  2-3 сарын хугацаа өнгөрснөөр тэдний хооронд маргаан үүсэж, улмаар хохирогч Я.Б-, И.Лс- нар нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст “Я.Б-, И.Лс- бид өөрсдийн ах, эгч, дүү нарын нийлсэн 288.000.000 төгрөгийг том ахын охин Ж.Ц-аар дамжуулан Увс аймгийн ............. сумын харъяат иргэн Ч-ын Л-т шилжүүлэн өгч, залилуулаад байна” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргасан байна.

Шүүгдэгч Ч.Л- нь хохирогч Я.Б-гаас шилжүүлэн авсан 137.000.000 төгрөгөөс 41.900.000 төгрөгийг, хохирогч И.Лс-гээс шилжүүлэн авсан 85.000.000 төгрөгөөс 25.810.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан,

Шүүгдэгч Ч.Л- нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ХААН банк дахь хохирогч Я.Б-гийн ........... дугаартай дансаар дамжуулан  А.Х-аас 16.000.000 төгрөг шилжүүлэн авч, улмаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ХААН банк дахь хохирогч Ж.Ц-ын .............. дугаартай дансаар дамжуулан, хохирогч А.Х-д үндсэн төлбөрт 16.000.000 төгрөг, ашиг 2.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг шилжүүлэн, А.Х-аас шилжүүлж авсан 16.000.000 төгрөгийг бүрэн төлсөн,

-2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Ч.Л- нь Ж.Ц-аар дамжуулан хохирогч А.Х-аас 13.000.000 төгрөг шилжүүлэн авч, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөгийг төлж, үлдэх 7.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй,

-Шүүгдэгч Ч.Л- нь хохирогч Я.Д-гаас 2022 оны 03 сарын 04-ний өдөр 3.500.000 төгрөг шилжүүлэн авч, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ашиг 700.000 төгрөг, 2022 оны 03 сарын 25-ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг буцаан төлсөн,

2022 оны 04 сарын 04-ний өдөр хохирогч Я.Д-гаас 3.400.000 төгрөгийг шилжүүлэн авч,  5.788.000 төгрөгийг ашиг гэж илүү төлсөн

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Я.Б-, Ж.Ц- нарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийг хохирогч Я.Д-гаас шилжүүлэн авч, 2022 оны 06 дугаар сард эгч Ч.Г-аас Ж.Ц-ын данс руу шилжүүлсэн 57.000.000 төгрөгөөс уг 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэх үйл баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Я.Б-, И.Лс- нараас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албанд гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, тус өргөдлийг Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал), хохирогч Я.Б-гийн Хаан, Төрийн банкны дансны хуулгууд, түүний нөхөр Д.Х-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 36-81 дэх тал), хохирогч И.Лс- болон түүний эхнэр Я.Д нарын Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуүлга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 82-145 дахь тал), хохирогч Я.Д-гийн Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 146-174 дэх тал, хохирогч А.Х-ын төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 175-181 дэх тал), хохирогч Ж.Ц-ын Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 182-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-144 дэх тал), шүүгдэгч Ч.Л- болон түүний нөхөр Х.Бй- нарын Хаан, Хас, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (2 дахь хавтаст хэргийн 146-250 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 01-15 дахь тал), гэрч Б.Х-ын Хаан, Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 22-65 дахь тал), Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ж.Ц-, Я.Б-, И.Лс-, Ч.Л-, Б.Х- нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 70-96 дахь тал), гэрч Г.О-гийн Хаан банкны дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 154-158 дахь тал), гэрч Я.Т-, хохирогч Ж.Ц- нарын дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 160-229 дэх тал) хохирогч И.Лс-, Я.Б-, Ж.Ц-, шүүгдэгч Ч.Л- нарын хоорондоо бичиж байсан фейсбүүк чатын хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 230-250 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 01-72 дахь тал), хохирогч Я.Б-, И.Лс-, Ж.Ц- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд (4 дэх хавтаст хэргийн 82-91, 92-101, 102-106 дахь тал), Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Я.Д-, А.Х- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд гэрч Н.Н-, Я.Т-, Х.Бй- нарын мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 107-109, 119-124,129 дэх тал),  шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 189-199 дэх тал), яллагдагч Ч.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.  

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2235001700246 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 26 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 200 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Ч.Л-ийг 2021 оны 10 дугаар сарын үеэс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд иргэн Ж.Ц-д Увс аймгаас тэмээ авч, Баян-Өлгий аймаг болон Бүгд найрамдах Казакстан улс руу гаргаж, мал махны худалдаа эрхэлж, их хэмжээний ашиг олж байгаа гэх байдлаар ойлгуулж, Ж.Ц-ыг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ж.Ц-аас 9 удаагийн гүйлгээгээр 24.756.000 төгрөг, мөн түүгээр дамжуулан иргэн Я.Б-гаас 37 удаагийн гүйлгээгээр 678.280.000 төгрөг, иргэн И.Лс-гээс 19 удаагийн гүйлгээгээр 442.800.000 төгрөг, иргэн Я.Д-гаас 9 удаагийн гүйлгээгээр 38.850.000 төгрөг, иргэн А.Х-аас 2 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөг, нийт 1.213.686.000 төгрөгийг өөрийн болон нөхрийнхөө арилжааны банкны харилцах дансаар дамжуулан авч, залилж, хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад гэмт хэргээр зүйлчлэн хэргийг шүүхэд  шилжүүлэн ирүүлжээ.

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Ч.Л-ийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хохирогч Ж.Ц-, Я.Б-, И.Лс-, Я.Д-, А.Х- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилж, хохирогч нарт их хэмжээний буюу 1.213.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан нь эргэлзээ бүхий байх тул шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болон учруулсан хохирол хор уршгийн хэр хэмжээг хэргийн бодит байдалд нийцүүлэн зөвтгөж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Л-ийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, их хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг юм.

“Залилах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арвандолоодугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн бусад төрлийн гэмт хэргээс өмчлөгч хууртагдан итгэсний улмаас гэмт этгээдэд эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээ өөрөө сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа ялгагдах бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийсний үр дүнд хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр гэмт хэрэг төгсдөг байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байх тул Залилах гэмт хэргийн улмаас хохирогчид 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 50.000.000 (тавин сая) төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн материаллаг шинжийг хангах юм.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.Л- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл  хохирогч Ж.Ц-ыг, мөн түүгээр дамжуулан хохирогч Я.Б-, И.Лс-, Я.Д-, Я.Х- нарыг хуурч, нөхөр Х.Бй-гийн хамт тэмээ худалдан авч, Баян-Өлгий аймаг болон Казакстан улс уруу гаргаж, худалдан борлуулж, их хэмжээний ашиг олдог, мөн Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн ангид тэмээний мах нийлүүлж, ашиг орлого олдог, 1 тэмээнээс 115.000-150.000 орчим төгрөгийн ашиг унадаг, хөрөнгө оруулвал ашиг өгнө гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар нэр бүхий хохирогч нарын шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр тэмээ болон тэмээний мах худалдан авч, гадаад дотоодын иргэдэд худалдан борлуулж байгаагүй, хилийн цэргийн ангид мал мах нийлүүлдэггүй гэх бодит байдлыг нууж, хохирогч Ж.Ц-тай урьд нь бараа материал худалдах, худалдан авах замаар холбогдож, олж авсан итгэлийг нь урвуулж, түүнийг худал үгээр хуурч, төөрөгдүүлэн нэр бүхий хохирогч нараас их хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон боловч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03  дугаар сарын 02-ны өдрийн хооронд шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Б-, И.Лс-, Ж.Ц-, Я.Д- нарын эд хөрөнгөд материаллаг хохирол учраагүй, мөнгөн хөрөнгө нь хорогдож багасаагүй, харин ч дээрх хугацаанд хохирогч Я.Б-гийн Ч.Л-т шилжүүлсэн мөнгөн хөрөнгө 23.900.000 төгрөгөөр, И.Лс-гийн Ч.Л-т шилжүүлэн мөнгөн хөрөнгө 31.630.000 төгрөгөөр, хохирогч Я.Д-гаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө 5.778.000 төгрөгөөр тус тус өсөн нэмэгдсэн, шүүгдэгч Ч.Л- нь хохирогч Ж.Ц-д ашиг гэж 10 орчим сая төгрөг илүү төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Я.Б-, И.Лс- нар нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цагдаад хандаж гаргасан өргөдөл болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Бид Ч.Л-т 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шилжүүлсэн бүх мөнгөө ашигтайг нь бүрэн буцаан авч, хоорондох тооцоо дууссан. Харин Ч.Л- нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш бид хоёр болон өөрсдийн ах дүү нарын нийлсэн 288.000.000 (хоёр зуун наян найман сая) төгрөгийг дансандаа увуулж цувуулж, шилжүүлэн авч, залилсан” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байхад прокурор, мөрдөгчөөс гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоохдоо шүүгдэгч Ч.Л-, хохирогч Ж.Ц-, Я.Б-, И.Лс-, Я.Д-, А.Х- нар болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банк дахь дансны хуулгуудыг нэг бүрчлэн нотлох баримтаар цуглуулж, 2021 оны 10 сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээ тус бүрийг нэмж нэгтгэн хохирлын хэмжээг 1.213.686.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ч.Л-ийг залилах гэмт хэрэг үйлдэж, нэр бүхий хохирогч нарт их хэмжээний буюу нэг тэрбум хоёр зуун сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан нь үндэслэлгүй,  Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцээгүй,

Нөгөөтэйгүүр хохирогч Я.Б-, И.Лс-, Ж.Ц-, Я.Д-, А.Х- нар нь тус тусдаа, эсхүл тэдгээрийн Ч.Л-т залилуулсан гэх мөнгөн хөрөнгө нь нийлээд ч 1.213.686.000 төгрөгт хүрэхгүй байгаа нь тэдгээрийн дансны хуулгууд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон,

Тодруулбал: Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хохирогч Я.Б-гийн дансанд 110-120 орчим сая төгрөг,  хохирогч И.Лс-гийн дансанд 120 орчим сая төгрөгийн мөнгөн хөрөнгө байсан нь шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 70 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон,

Шүүгдэгч Ч.Л- нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ХААН банк дахь хохирогч Я.Б-гийн 5006501754 дугаартай дансаар дамжуулан  А.Х-аас 16.000.000 төгрөг шилжүүлэн авч, улмаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ХААН банк дахь хохирогч Ж.Ц-ын ............ дугаартай дансаар дамжуулан, хохирогч А.Х-д үндсэн төлбөрт 16.000.000 төгрөг, ашиг 2.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь залилах гэмт хэргийн шинжгүй буюу энэ үйлдлийн улмаас хохирогч А.Х-ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учраагүй,

-Шүүгдэгч Ч.Л- нь хохирогч Я.Д-гаас 2022 оны 3 сарын 04-ний өдөр 3.500.000 төгрөг шилжүүлэн авч, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ашиг 700.000 төгрөг, 2022 оны 03 сарын 25-ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг буцаан төлсөн,

-2022 оны 04 сарын 04-ний өдөр хохирогч Я.Д-гаас 3.400.000 төгрөгийг шилжүүлэн авч, 5.778.000 төгрөг тус тус буцаан төлснөөр Я.Д-гийн мөнгөн хөрөнгө нэмэгдэж, ашиг олсон,

-2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Я.Б-, Ж.Ц- нарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийг хохирогч Я.Д-гаас шилжүүлэн авч, 2022 оны 06 дугаар сард эгч Ч.Г-аас Ж.Ц-ын данс руу шилжүүлсэн 57.000.000 төгрөгөөс уг 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргээс үзэхэд шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Д-д бодит хохирол учраагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь хохирогчийг хуурах, итгэлийг нь урвуулан ашиглах, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух зэрэг аргаар төөрөгдөлд оруулсны улмаас их хэмжээний мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршиг учруулснаар уг гэмт хэрэг төгсөж, бүрдэл хангагдахаар байх бөгөөд Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилт нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг  гэмт халдлагаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх явдал юм.

Гэтэл шүүгдэгч Ч.Л- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хохирогч Я.Б-, И.Лс-, Ж.Ц-, Я.Д- нараас шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө дээр нь ашиг нэмж, тэдэнд буцааж бүрэн төлсөн,

-2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  А.Х-аас 16.000.000 төгрөг шилжүүлэн авч, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үндсэн төлбөрт 16.000.000 төгрөг, ашиг 2.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг бүрэн төлсөн,

Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Д-д хохирол учраагүй буюу дээрх хугацаанд хохирогч нарын  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учраагүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Л-ийн 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хохирогч Ж.Ц-, Я.Б-, И.Лс- Я.Д- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, залилсан” гэх үйлдэл, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.Х-аас 16.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх үйлдэл, хохирогч Я.Д-г залилсан гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Л-ийн үйлдэл холбогдлоос дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Л- нь 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч Я.Б-, И.Лс-, Ж.Ц-, Я.Д- нарт ашиг гэх утгаар нийтдээ 69-70 орчим сая төгрөг илүү шилжүүлэн өгсөн нь тогтоогдож, дээрх хугацааны үйлдлийг шүүхээс залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул шүүгдэгч Ч.Л- нь өөрт нь хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч нарт ашиг болгож, илүү төлсөн мөнгийг нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Ч.Л- нь хохирогч нарт “Хамгийн сүүлийн тэмээ авалт, дахин явахгүй, сүүлийн удаа хөрөнгө оруулж ашиг авах нь боломжоороо мөнгөө шилжүүлээрэй” гэж хэлэн, тэдгээрийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, хохирогч Я.Б-гаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 79.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 58.000.000 төгрөг нийт 137.000.000 төгрөг,

Хохирогч И.Лс-гээс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 35.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 50.000.000 төгрөг нийт 85.000.000 төгрөг,

Хохирогч А.Х-аас  2023 оны 04 сарын 04-ний өдөр 13.000.000 төгрөг,

Хохирогч Ж.Ц-аас  2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1.756.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, нийт 8.256.000 төгрөг шилжүүлэн авч, тэдгээрт нийтдээ 243.256.000 төгрөг учруулсан нь хохирогч Я.Б-, И.Лс-, А.Х-, нарын мэдүүлэг болон эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Ч.Л-ийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Я.Б-, И.Лс-, А.Х-, Ж.Ц- нарт 243.256.000 төгрөгийн учруулсан гэж үзэж, гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг дээрх мөнгөн дүнгээр тогтоож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ  гэж үзлээ.

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд шүүгдэгч Ч.Л- нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Я.Б-, И.Лс-, А.Х-, Ж.Ц- нарын дээрх эрхэд хуурах, “тэмээний наймаа эрхэлж байгаа, сүүлийн тэмээ худалдан авалт” гэх зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, итгэл эвдэх зэрэг аргаар халдан, хохирогч нараас нийт 243.256.000 төгрөг шилжүүлэн авсан, хохирогч нар нь Ч.Л-т итгэж, хууртагдсаны улмаас өөрсдийн мөнгөн хөрөнгийг сайн дураараа түүнд шилжүүлэн өгсөн, шүүгдэгч Ч.Л- нь тэдгээрээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцааж өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж, буцааж төлөхгүй байх сэдлээр өөртөө шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Я.Б-, И.Лс-, А.Х-, Ж.Ц- нарт нийтдээ 243.256.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол”-д хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Ч.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний  хохирол учруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Л- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, байсан ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ч.Л-ийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

1. Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Б-д 137.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Л- нь гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө буюу мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохирогч Я.Б-д 2022 оны 06 сарын 12-17-ны өдрийн хооронд 34.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөг, 2024 оны 01 сарын 03-ны өдөр 3.500.000 төгрөг, 2024 оны 04 сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөг, 2024 оны 05 сарын 10-ны өдөр 900.000 төгрөг,  нийт 41.900.000 төгрөгийг төлсөн нь дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч Я.Б-, шүүгдэгч Ч.Л- нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Б-д учирсан хохирол 137.000.000 төгрөгөөс шүүгдэгч Ч.Л-ийн төлсөн 41.900.000 төгрөгийг хасаж тооцон, гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ч.Л-ээс гэмт хэргийн хор уршигт 95.100.000 төгрөг гаргуулж, хохирогч Я.Б-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Л- нь хохирол төлөх зорилгоор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогч Я.Б-д 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 700.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 700.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 800.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 800.000 төгрөг,нийт 8.000.000 төгрөг төлж барагдуулсан нь мөнгөн шилжүүлгийн баримтууд болон хохирогч Я.Б-, шүүгдэгч Ч.Л- нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулж, хохирогч Я.Б-д төлүүлэхээр тогтоосон 95.100.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг хасаж тооцон, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс 87.100.000 төгрөг гаргуулж, хохирогч Я.Б-д олгож шийдвэрлэв.

            Хохирогч Я.Б- нь байр, орон сууц худалдан авахаар хадгалж байсан мөнгөө Ч.Л-т залилуулсны улмаас 2 жилийн хугацаанд, сарын 1.000.000 төгрөгөөр байр түрээсэлж амьдарч байгаа гэх тайлбарыг гаргаж, гэмт хэргийн хор уршиг буюу түрээсийн төлбөрт 24.000.000 төгрөг нэхэмжилж, түрээсийн гэрээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

            Гэвч хохирогч Я.Б- нь шүүгдэгч Ч.Л-ийн тэмээний наймаанд хөрөнгө оруулах зорилгоор өөрийн эзэмшлийн орон сууцыг худалдан борлуулж, мөнгийг нь Ч.Л-т шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй тул уг 24.000.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хохирогч Я.Б-гаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 24.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Я.Б-гаас нэхэмжилсэн Увс аймгийн ............. суманд ирж, буцсан унаа, буудлын зардалд 466.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь хохирогч Я.Б-, И.Лс-, Ж.Ц- нар нь шүүгдэгч Ч.Л-тэй уулзаж нөхцөл байдлыг мэдэх хохирлоо нэхэмжлэх зорилгоор Увс аймгийн ............. суманд очих үеэр шүүгдэгч Ч.Л- нь тэдгээрт бэлнээр 900.000 төгрөг өгсөн гэх тайлбар гаргасныг хохирогч Я.Б-, И.Лс- нар хүлээн зөвшөөрсөн, Ч.Л-ээс бэлнээр өгсөн гэх 900.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршгаас хасаж тооцоогүй тул Я.Б-гаас нэхэмжилсэн 466.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

2. Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Лс-д 85.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Л- нь хохирогч И.Лс-д 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 510.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 400.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 900.000 төгрөг, нийт 25.810.000 төгрөг төлж барагдуулсан болох нь дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогч И.Лс-, шүүгдэгч Ч.Л- нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож, энэ талаар талууд маргахгүй байна.

Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Лс-д учирсан хохирол 85.000.000 төгрөгөөс шүүгдэгч Ч.Л-ийн төлсөн 25.810.000 төгрөгийг хасаж тооцон, гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ч.Л-ээс гэмт хэргийн хор уршигт 59.190.000 төгрөг гаргуулж, хохирогч И.Лс-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Л- нь хохирол төлөх зорилгоор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогч И.Лс-д 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 4.290.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 750.000 төгрөг нийт 5.540.000 төгрөг төлж барагдуулсан нь мөнгөн шилжүүлгийн баримтууд болон хохирогч И.Лс-, шүүгдэгч Ч.Л- нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулж, хохирогч И.Лс-д төлүүлэхээр тогтоосон 59.190.000 төгрөгөөс 5.540.000 төгрөгийг хасаж тооцон, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс 53.650.000 төгрөг гаргуулж, хохирогч Я.Б-д олгож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Х-д 13.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Л- нь ХААН банк дахь хохирогч Я.Б-гийн ............... тоот дансаар дамжуулан, хохирогч А.Х-ын нөхөр Я.М-ын ХААН банк дахь ...................... дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлж, төлсөн нь нотлогдож байна.

Хохирогч А.Х- мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ “Ч.Л-т шилжүүлсэн 13.000.000 төгрөгөөс нөхөр Я.М-ын дансаар дамжуулан 5.000.000 төгрөг төлүүлж авсан. Үлдэх 8.000.000 төгрөгөөс өмнө нь Ч.Л-ээс ашиг гэж илүү авсан 2.000.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 6.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлгийг өгсөн байна.(4 дэх хавтаст хэргийн 123-124 дэх тал),

Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Х-д учирсан хохирол 13.000.000 төгрөгөөс шүүгдэгч Ч.Л-ийн төлсөн 6.000.000 төгрөг, ашиг гэж урьд илүү төлсөн 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч Ч.Л-ээс гэмт хэргийн хор уршигт 5.000.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Х-д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Л- нь хохирол төлөх зорилгоор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогч А.Х-д 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг төлсөн нь шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулж, хохирогч А.Х-д төлүүлэхээр тогтоосон 5.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг хасаж тооцон, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс 4.000.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Х-д олгож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Ц-д 8.256.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.Ц- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би Ч.Л-ээс ашиг гэж 10-15 орчим сая төгрөг авсан байх, тиймээс энэ хэмжээгээр хохирлыг хариуцна” гэх мэдүүлгийг өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулж, хохирогч Ж.Ц-д төлүүлэх хохирол, төлбөр байхгүй гэж үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт ”Иргэний хариуцагч Ж.Ц-д гэмт хэргийн хохирол, хор уршгийг хариуцуулж, төлүүлэх” хүсэлт гаргасан боловч хохирогч, шүүгдэгч нар нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний хооронд шүүгдэгч Ч.Л-, хохирогч Я.Б-, И.Лс-, Я.Д- нарын хоорондох өр төлбөр дууссан байсан гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан, хохирогч нар нь 2022 оны 03 дугаар сараас хойш тэмээний наймаанаас ашиг олох зорилгоор Ч.Л-т шилжүүлсэн нийт 243.256.000 төгрөгийг Ж.Ц- хувьдаа ашигласан нь нотлогдоогүй, түүнчлэн дээрх хугацааны Ч.Л-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний хариуцагч Ж.Ц-д Ч.Л-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийг  хариуцуулах үндэслэлгүй гэж үзлээ.           

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ч.Л-ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ч.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ч.Л-ээс 87.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Б-д олгох, 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Х-д олгуулах, 53.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Лс-д олгуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Хохирогч Я.Б- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Ч.Л-ийн эрүүгий хариуцлагын шүүх хуралдааныг хойшлуулж хохирол төлсөн байдлыг хангалтгүй гэж үзэж байна. Би хамгийн их хохирч байна. 90 гаруй сая төгрөгөөс 10 сая хүрэхгүй төгрөг төлж байгаад гомдолтой байна. Шүүх хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би 8.000.000 төгрөгөөр 1 жил байр түрээслэхэд хүрэлцэхгүй байна” гэх тайлбар, хүсэлтийг,

4. Хохирогч И.Лс- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би  хохирогч Я.Б-тай адилхан байр суурьтай байна. Шүүхээс шүүгдэгч Ч.Л-т хуульд заасан хариуцлагыг оногдуулж өгнө үү. Би хохирлоо хурдан төлүүлж авах хүсэлтэй байна” гэх тайлбар, хүсэлтийг,

5. Хохирогч Я.Б-, И.Лс- нарын өмгөөлөгч Б.Батгэрэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас хойш хохирогч Я.Б- 8.000.000 төгрөг, хохирогч И.Лс-гийн хувьд 5.540.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс хүлээн авсан байгаа. Хохирогч Я.Б-д 87.100.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн. Хохирогч И.Лс-д 53.650.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн. Хохирогч И.Лс- энэ гэмт хэргийн улмаас хохирч, гэртээ очихгүй, 3 сарын хугацаа өнгөрч байна, тэрээр машиндаа амьдарч байгаа. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан байх тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх нь сэргээгүй, хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдалтай байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хангаж ажиллах шаардлагатай байдаг. Хуульд зааснаар зөвхөн хохирогч нь гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар санал гаргах эрхтэй байдаг бөгөөд хохирогчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал гаргах эрхгүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Я.Б-д 87.100.000 төгрөгийн хохирол, миний үйлчлүүлэгч И.Лс-д 53.650.000 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулж өгнө үү. Шүүхээс хохирол төлөх хугацаа заахгүй ч гэсэн нэн яаралтай төлж барагдуулж авах хүсэлтэй байна. Хохирогчийн зөрчигдсөн эрх өнөөдрийг хүртэл сэргээгүй байхад хохирогч нар ашиг авсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогч Б- орон байраа зарж Л-т өгөөд өөрөө айлын байр түрээсэлж амьдарч байна. Хохирогч Лс-гийн хувьд зээлийн хүүд баригдаад өдөр бүр зээл төлбөр нэхэгдэж машиндаа амьдарч байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбараас үзвэл хэн нь хохироод байгааг ойлгохгүй байна. Иймд шүүгдэгч Ч.Л-т хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,

6. Хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Би яах гэж Ч.Л-тэй таарав даа, ийм хэмжээнд хүрсэндээ үнэхээр их харамсаж байна. Би өөрийн ах дүү нартаа хулгайч залилагч мэтээр ойлгогдож байна. Ч.Л-ийн зохиосон энэ хуурамч зүйлээс болж ах дүү нартайгаа харилцах бидний хоорондын харилцаа ч байхгүй болсон. Би энэ хэргээс болж сэтгэл санааны дарамтад орсон. Би Ч.Л-тэй уулзахаас өмнө бараа зарж борлуулдаг. Өөрийн гэсэн наймаа хийж амьдралаа аваад явдаг байсан. Ч.Л-тэй танилцсанаас хойш миний амьдрал хохирсон. Би Л-ийг 5 хүүхэдтэй амьдралаа авч явах гэж зүдэрч байгаа юм байна гэж өрөвддөг байсан боловч тэр сүүлийн 2 жилийн хугацаанд миний амьдрал болон ах дүүгийн минь амьдралыг сүйтгэсэн. Ч.Л- нь бүтэн 2 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж надаас 19.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ хугацаанд маш их хохирсон бөгөөд хүмүүст намайг залилан хийсэн мэтээр яриад явж байсан. Би 2 жилийн хугацаанд хийсэн ажилгүй, элгээрээ мөлхөж байна. Ч.Л- нь намайг болон манай ах дүү нарыг залилах гэж байгааг хэрэв би мэдсэн бол өөрийнхөө болон ах дүү нарынхаа амьдралыг ингэж золиослохгүй байх байсан. Би дараа дараагийн шатанд гомдол гаргаж явах болно. Энэ асуудлаас болж би амиа хорлоё гэж бодсон боловч ардаа 3 хүүхэдтэй учир чадаагүй. Ч.Л-ийн Солонгос улсад байдаг эгч нь над руу залгаад “би чам руу бараа явуулж заруулах болно” гэж худал хэлж миний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугааруудыг аваад намайг иргэний шүүхэд надад ямар ч хамааралгүй Х- гэх хүнээр 200.000.000 төгрөг нэхэмжлүүлж 2 жилийн хугацаанд намайг сэтгэл санааны дарамтад оруулсан. Миний хохирлоос илүү ах дүү нарын минь хохирлыг хурдан барагдуулаад өг гэж би гуйж байсан боловч тоож хүлээн аваагүй. Ч.Л-тэй холбоотой хэргээс болж би 2 удаа үр зулбасан тул түүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Өмнөх шүүх хуралдаанд Б.Л- өөрийн бурууг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Би цагаан сараар Говь-Алтай аймагт байдаг аавтайгаа очиж золгохын тулд ах дүү нараасаа нуугдаж хулгайч нохой шиг очиж золгодог болсон. Л- намайг ийм байдалд хүргэсэн. Бүх данс шүүж үзээд барааны мөнгөтэй нийлбэл Ч.Л-ээс болж 20.000.000 төгрөгөөр хохирсон. Би маш их гомдолтой байгаа тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Манай ах эгч нарын мөнгийг төлөөд өгөөч гэж би зөндөө гуйсан боловч эргээд намайг шүүхэд өгч сэтгэл санааны дарамтад оруулсан. Иймд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх тайлбар мэдүүлгийг,

7. Хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц-ын өмгөөлөгч Ц.Содбаяр  эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Л- нь бусдын итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдал бий болгож Ц- болон түүний ах дүү нарыг залилж хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Дараа дараагийн шатны шүүхэд хандаад явах болно. Ж.Ц-ыг 2 жилийн хугацаанд сэтгэл зүй, эд хөрөнгөөр нь хохироосон. Ч.Л-ийн үйлдсэн гэмт хэрэгт хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Л-т хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Ч.Л-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг тайлбараа өгч байсан. Хохирогч нар цагдаагийн байгууллагад хандахаас өмнө Ч.Л- нь гэм буруугаа ойлгож гэмшээд ах эгч нартайгаа хамтарч хохирогч нарт хохирол төлж барагдуулж байсан. Ч.Л-ийн хувьд гэмт хэрэгт холбогдсоноос хойш хэрэг шүүхэд шилжиж ирэх хүртэл 70.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Ч.Л- нь хохирогч нарт амласан амлалтандаа хүрч хохирогч нарын бүх ашгийг өгч хохирлыг төлж барагдуулж байсан. Гэм буруугийн шүүх хуралдаанаас Л-ийг хохирогч нарт нийтдээ 159.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Тухайн хохирол нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш үүссэн байдаг. 2023 оны 12 дугаар сард Ч.Л-т холбогдох хэрэг шилжиж ирсэн бөгөөд тухайн цаг үед 9.640.000 төгрөгийн хохирлыг өөрийн олсон мөнгөөр төлж барагдуулсан байдаг. Гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосон 159.290.000 төгрөгийн хохиролд Ч.Л-ийн хурлаас өмнө төлж барагдуулсан 9.640.000 төгрөгийн хохирол ороогүй гэдгийг шүүхээс дүгнэлт хийж өгнө үү. Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлж барагдуулахаар 5 хоногийн завсарлага авч хуульд заасан хугацаанд Ч.Л-ийн зүгээс хохирогч нарт 14,540,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Ч.Л-ийн зүгээс чадлынхаа хэрээр хохирлыг төлж байгаа, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй зугтааж байгаа зүйл байхгүй. Ч.Л-ийн хувьд цайны газар ажиллуулж, хуушуур хийж, бялуу торт хийж худалдан борлуулдаг. Тэр бүх талаар мөнгө олж хохирогч нарыг хохиролгүй болгох гэж мөнгө олох бүх аргыг хэрэглэж байгаа. Хэдийгээр Ч.Л- нь тэмээ мал худалдан борлуулж ашиг олж болох талаар зохиомол зүйл ярьсан боловч хохирогч нарт амласан амлалтдаа хүрэх гэж ийм зүйл хийсэн гэж ярьдаг. Хохирогч нар гомдолтой гэдэг боловч гэмт хэргийн улмаас ашиг олсон байдаг. Ч.Л-ийн хувийн амьдралыг бүх хохирогч нар мэдэж байгаа. Нөхөр нь лам бөгөөд өдөр бүр ном уншдаг. Харин Ч.Л- нь бага насны 5 хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг. 5 хүүхдийнх нь хамгийн бага нь 2 ихэр бөгөөд 1 хүүхэд нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг. Хэрэв Ч.Л- ял аваад явчихвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэн ч асран хамгаалахгүй үлдэх болно. Хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго гэдэг зүйлийг ярьж байгаа боловч заавал ял шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалт байхгүй. Ч.Л- нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа мөн хохирлын тооцоогоо мэдэхгүй байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулж байгаа, мөн хувийн байдлыг харгалзан үзээд Ч.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Хэрэв торгох ял оногдуулах бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

9. Шүүгдэгч Ч.Л- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Энэ хүмүүсийг хохироосондоо маш их гэмшиж байна. Би хохирлыг нь төлж өгнө. Би бага насны 5 хүүхэдтэй. Хамгийн бага хүүхдүүд нь 2 ихэр бөгөөд нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хөлд ороогүй, мөлхөж явдаг. Биеийн байдал нь муу, асаргаанд байдаг бөгөөд өдөрт 1-2 удаа татаж унадаг учир намайг дэргэд нь байхгүй л бол миний хүүхэд 1 өдөр ч тэсэхгүй байх. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзээд 5 хүүхэдтэйгээ цуг байх боломж олгож өгнө үү. Надад мөнгө олох боломж байгаа тул олсон мөнгөөрөө хохирлыг төлж барагдуулах болно. Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би хохирол төлөх график гаргаж нотариатаар баталгаажуулж хэрэгт өгсөн байгаа. Би өдөр бүр 500.000-700.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах болно. Би дахин ийм алдаа гаргахгүй” гэх хүсэлтийг гаргав.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

-Шүүгдэгч Ч.Л- нь хувийн байдлын хувьд .... онд төрсөн, ... настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, түүний 3 настай хүүхэд болох Б.Д нь хөгжлийн бэрхшээлтэй Ч.Л-ийн асаргаанд байдаг, Увс аймгийн ............. сумын ........ багт оршин суудаг, хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош) гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 4 дэх хавтаст хэргийн 225-230, 232-236, 242, 244-250 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Л- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгааг шүүгдэгчид ял шийтгэхдээ хөнгөрүүлэх нотлох баримтаар, шүүгдэгч Ч.Л-ийн хувийн зан байдлын талаар гэрч, түүний нөхөр Х.Бй-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар тус тус үнэлэх үндэслэлтэй байна. (4 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал);

Шүүгдэгч Ч.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохиролд хохирогч Я.Б-д 49.900.000 төгрөг, хохирогч И.Лс-д 31.350.000 төгрөг, хохирогч А.Х-д 9.000.000 төгрөг, нийт 90.250.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Л-ийн бага хүү Бй-гийн Д нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 4 настай,  төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, суумал, байнгын эмчийн хяналтад эмчлүүлж байгаа, эцэг, эхийн асаргаа сувилгаа нэн шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, гэрч Х.Бй-гийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Л-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх 7 төрлийн нөхцөл байдлыг нэрлэн заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний бага насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд байнгын эмчилгээ, асаргаа, сувилгаа шаардлагатай байгаа нөхцөл байдал, шүүгдэгч Ч.Л- нь хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдээ асран хамгаалдаг хувийн байдлыг шүүхээс онцгойлон харгалзан үзэж, Ч.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролд хохирогч Я.Б-д 49.900.000 төгрөг, хохирогч И.Лс-д 31.350.000 төгрөг, хохирогч А.Х-д 9.000.000 төгрөг, нийт 90.250.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Л-т 16.000 (арван зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.

12. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч-ын Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Л-т 16.000 (арван зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Л- нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Я.Б-д 49.900.000 төгрөг, хохирогч И.Лс-д 31.350.000 төгрөг, хохирогч А.Х-д 9.000.000 төгрөг, нийт 90.250.000 (ерэн сая хоёр зуун тавин мянга) төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-ээс гэмт хэргийн хор уршигт 87.100.000 (наян долоон сая нэг зуун мянга) төгрөг гаргуулж хохирогч Я.Б-д, 53.650.000 (тавин гурван сая зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулж хохирогч И.Лс-д, 4.000.000 (дөрвөн сая) төгрөг гаргуулж, хохирогч А.Х-д тус тус олгож, хохирогч Я.Б-гаас түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 24.000.000 төгрөг, замын унаа, буудлын зардалд нэхэмжилсэн 466.000 төгрөг нийт 24.466.000 (хорин дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаа мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулж, хохирогч Ж.Ц-д олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА