Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                            Ч.Ариунсайхан

             Улсын яллагч                                          Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                          А.Хандмаа

                         Шүүгдэгч                                               Д.Нямгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Д.Нямгэрэлд холбогдох 201618020241 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, халх, 1987 оны 11 дүгээр 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Баян-Арцатын 48 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:М3:87112000/, Боржигон овогт Даваагийн Нямгэрэл.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Д.Нямгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Тээвэрчдийн 01 тоотод оршин суух иргэн Д.Батболдын гарыг шилээр зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нямгэрэл мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ нөхөр Батболд, хажуу айлын эгч Эрдэнэбилэг нарын хамт 2 шил архи хувааж уусан. Тэгээд юунаас болж нөхөртэйгээ маргалдсан талаар санахгүй байна би нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь нөхрийнхөө гарыг шилээр зүсэж гэмтээсэн байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Д.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би эхнэртэйгээ хамт гэртээ хоёр шил архи хувааж уусан юм. Тэгээд би нэлээн согтоод унтсан байсан тэр үед манай эхнэр Нямгэрэл гэртээ хоноогүй гараад явсан байсан юм. Маргааш өглөө нь эхнэр Д.Нямгэрэл согтуу нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд би хаагуур хоноод ирж байгаа юм гээд бид хоёр маргалдсан тэрнээс болоод шилээр миний баруун гарны шуун дээр зүсчихсэн. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтанд Д.Нямгэрэл мэдүүлэхдээ: ...    Би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ нөхөр Батболд, хажуу айлын эгч Эрдэнэбилэг нарын хамт 2 шил архи хувааж уусан. Тэгээд юунаас болж нөхөртэйгээ маргалдсан талаар санахгүй байна би нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь би цагдаа дээр ирсэн байсан. Дараа нь мэдсэн чинь нөхрийнхөө гарыг шилээр зүсэж гэмтээсэн байсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/

             Мөрдөн байцаалтанд Гэрч Эрдэнэбилэг мэдүүлэхдээ: … Би тэр өдөр Батболд, Нямгэрэл нарын гэрт хоёр шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэр үед Нямгэрэл, Батболд хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Батболд Нямгэрэлийг чи гадуур тэнэдэг буудлаар явдаг. Сэмбээгийн Нэргүйгийн вазелинтай боовыг хөхдөг, чи намайг хайрлаж чаддаггүй гэж хэлээд мууталцсан. Тэгсэн чинь Нямгэрэл варены шил хана руу савж хагалаад шилний хагархайгаар Батболдын гар руу хоёр гурван удаа хатгаад авсан тэгэнгүүт нь би салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №17 тоот дүгнэлтэнд:

             1. Батболдын биед зүүн гарын шуу, алганы ар хэсэгт шарх, хамрын нуруу, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шилээр зүсэх үед үүсэх боломжтой гэмтэл юм.

             3. 2016 оны 12 дугаар сарын 14-нд үүсгэгдсэн гэмтэл шарх байх боломжтой.

             4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 21 дүгээр хуудас/.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 31 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.Нямгэрэлийн ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /33 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Нямгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Тээвэрчдийн 01 тоотод оршин суух иргэн Д.Батболдын гарыг шилээр зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Батболдын мэдүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би эхнэртэйгээ хамт гэртээ хоёр шил архи хувааж уусан юм. .... Маргааш өглөө нь эхнэр Д.Нямгэрэл согтуу нэг шил архи барьчихсан орж ирэхээр нь би чи хаагуур хоноод ирж байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан тэрнээс болоод шилээр миний баруун гарны шуун дээр зүсчихсэн. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

 

           Мөрдөн байцаалтанд Д.Нямгэрэлийн мэдүүлэгт: ... Би        2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ нөхөр Батболд, хажуу айлын эгч Эрдэнэбилэг нарын хамт 2 шил архи хувааж уусан. ... Дараа нь мэдсэн чинь нөхрийнхөө гарыг шилээр зүсэж гэмтээсэн байсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,

 

             Мөрдөн байцаалтанд гэрч Эрдэнэбилэгийн мэдүүлэгт: … Би тэр өдөр Батболд, Нямгэрэл нарын гэрт хоёр шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. ... Нямгэрэл варены шил хана руу савж хагалаад шилний хагархайгаар Батболдын гар луу хоёр гурван удаа хатгаад авсан тэгэнгүүт нь би салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 17 ... Дүгнэлт

             1. Батболдын биед зүүн гарын шуу, алганы ар хэсэгт шарх, хамрын нуруу, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шилээр зүсэх үед үүсэх боломжтой гэмтэл юм.

             3. 2016 оны 12 дугаар сарын 14-нд үүсгэгдсэн гэмтэл шарх байх боломжтой.

             4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтээр болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Нямгэрэл нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Батболдын гарыг шилний хагархайгаар зүсч түүний биед зүүн гарын шуу, алганы ар хэсэгт шарх, хамрын нуруу, хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гэвч шүүгдэгч Д.Нямгэрэлийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Д.Нямгэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Нямгэрэлд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:               

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Нямгэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нямгэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нямгэрэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Нямгэрэл нь энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай. 

4. Д.Нямгэрэлд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.