| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2019/00647/И |
| Дугаар | 153/ШШ2021/00246 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2021/00246
| 2021 оны 05 сарын 1******* өдөр | Дугаар 153/ШШ2021/00246 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******ы ******* *******, ******* ******* ******* давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, багийн айлын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,
5,881,704 /таван сая найман зуун наян нэгэн мянга долоон зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /онлайн/, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баярмагнай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,*******00,000 төгрөгний зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.50 %-ийн хүүтэйгээр Капитал банкнаас зээлж авсан бөгөөд Б. нь зээл авахдаа Ховд аймгийн Улаан загалмайн хороонд нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2014 оны 11 дүгээр сараас хойш зээлийн төлбөрөө төлөхөө байж үүргийн зөрчил үүссэн.
Зээлдүүлэгч Капитал банк нь манай ын компанитай 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ байгуулсан ба зээлдэгч Б. нь ажлаас чөлөөлөгдөж, зээлийн хугацаа хэтрэлт 30 хоногоос хэтэрснээр ын тохиолдол бий болсон. Ийнхүү Капитал банкны нөхөн төлбөр хүссэн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 618, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/1418 дугаар албан тоотуудыг хүлээн авч, компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 0*******-ний өдрийн 3011501331 дүгээр тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 5,881,704 төгрөгийг Капитал банк ХХК-д төлсөн.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээний ******* дүгээр зүйлийн *******.1-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Капитал банканд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байх тул Б.ээс 5,881,704 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. нь 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 6,*******00,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тухайн зээлийг авах үедээ Ховд аймгийн Улаан Загалмайн хороонд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2014 оны 11 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөж 2014 оны 8 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлт хийгдэхээ больсон мэдээллийг Капитал банкнаас манай компанид ирүүлж байсан. Зээлдүүлэгч манай компанитай 2013 онд цалингийн зээлийн эрсдлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөлт 30 хоногоор хэтэрснээр ын нөхөн төлөлт бий болох үндэслэл үүссэн гээд Капитал банк нь нөхөн төлбөр хүссэн. 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан тоот, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн албан тоотуудыг хүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 0*******-ний өдрийн тушаалаар 5,881,704 төгрөгийг Капитал банканд олгосон. Уг төлбөрийг олгохдоо Даатгалын тухай хуулийн 8.7 дугаар зүйл болон Цалингийн эрсдэлийн зээлийн гэрээний *******.1 дүгээр зүйл, 10.5 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.ийн өмнөөс банканд төлсөн зээлийг буцаан шаардах эрх компанид шилжсэн. Хариуцагчийн хувьд өнгөрсөн хугацаанд зээлийн төлбөрөөс манай компанид ямар нэгэн төлбөр төлөөгүй. Цалингийн зээлийн гэрээний эрсдлийн хүрээнд эрсдэлийн зээлийн 5.3 дугаар зүйлд 10 төрлийн эрсдэлийг тусгаж өгсөн. Үүнээс 5.1 дүгээр зүйлээс 5.3 дугаар зүйл хүртэл зээлдэгч нь нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах юм бол тухайн зээлийг компаниас бүрэн хариуцна гэж заасан. 5.1-5.10 дугаар зүйл хүртэл заасан эрсдэл үүсэх юм бол компаниас тухайн банканд төлсөн зээлийн төлөлтийг зээлдэгчээс буцаан шаардах эрх үүсэж байгаа тул зээлийн үлдэгдлийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Хариуцагчийн хувьд ын компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч банкнаас авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тухайн зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2016 онд зээлийг төлж дууссан байх ёстой. Гэтэл өнөөдрийг болтол зээлээ төлж дуусгаагүй, 5,881,704 үлдэгдэлтэй байгаа. Зээлээ төлөхгүй байгаа шалтгаанаа ажлаас чөлөөлөгдөж, төлбөрийн чадваргүй болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 5,881,704 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Капитал банкны Ховд салбараас 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,*******00,000 төгрөгний цалингийн зээл авсан.
Тэр үед миний бие нь Ховд аймгийн Улаан Загалмайн хорронд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Цалингийн зээлээ хэвийн хэмжээнд төлж байгаад 2013 оны 7 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөөд зээлийг төлж чадахгүй эрсдэл бий болсон. Тухайн үед зээл авахад Капитал банк нь ын төлбөр гэж зээлээс тодорхой хувийг суутган авсан.
Зээлийг төлөх орлогогүй болсон тухайгаа Капитал банканд мэдэгдэхэд Зээлийн эдийн засагч нь Эрсдэлийн санд оруулах талаар анхаарч үзье гэж хэлсэн. Удалгүй надад таны аас зээлийг нөхөн төлүүлсэн гэдгийг мэдэгдсэн.
Гэтэл ХХК нь надаас зээлийн төлбөр нэхэж шүүхэд ханджээ. Даатгалын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго нь даатгуулагч иргэн эрсдэлд орсон тохиолдолд эрсдэлийг хариуцах үүргийг хүлээдэг гэж ойлгож байна.
Банк нь миний өмнөөс ын хураамж гэж аваад ХХК-д төлсөн хэрнээ яагаад дахин надаас 5,800,000 төгрөг нэхэмжилж байгаа нь надад хэцүү байна. Даатгал яагаад надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би тай гэрээ байгуулаагүй. Би банктай гэрээ байгуулж, харьцаж байсан. Надад тухайн зээлийг төлөх ямар ч боломж байхгүй. Эрсдэлийн д даатгуулчихаад эргүүлээд даатгуулагчаасаа мөнгө нэхэмжлээд байгаа нь зүйд нийцэхгүй мэт санагдаж байна. Гол нь яагаад уг ын байгууллага ямар зорилготой байдаг юм бэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Б.ээс 5.881.704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Би 2013 онд Капитал банкны Ховд салбараас 6,*******00,000 төгрөгний цалингийн зээл авсан. Ховд аймгийн Улаан Загалмайн хороонд ажиллаж байгаад ажлаас халагдсан бөгөөд цалингаас өөр ямар ч орлогогүй болсон тул зээлээ төлөх боломжгүй талаар Капитал банканд мэдэгдсэн. Зээл авах үед Капитал банк ын хураамж гэж зээлээс тодорхой хэмжээний хувийг суутган авсан. Дараа нь намайг эрсдэлийн зээлд хамруулсан гэдгийг мэдэгдсэн. Тэгээд банк нь миний өмнөөс ын хураамж гэж аваад ХХК-д төлсөн хэрнээ яагаад дахин надаас 5,800,000 төгрөг нэхэмжилж байгаа нь надад хэцүү байна. Даатгалын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго нь даатгуулагч иргэн эрсдэлд орсон тохиолдолд эрсдэлийг хариуцах үүргийг хүлээдэг гэж ойлгож байна. Иймд, яагаад надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргана.
Нэхэмжлэгч ХХК нь ын үйлчилгээ эрхлэх улсын бүртгэлийн *******0001002 дугаартай гэрчилгээтэй байна.
Нэхэмжлэгч буюу даатгагч ХХК нь даатгуулагч Капитал банктай 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ЦЗЭ 30С1200335 дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ байгуулж, уг гэрээгээр Капитал банкнаас зээл буй иргэдийн цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд банканд гарч болох санхүүгийн эрсдэлийг ын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Энэхүү гэрээний 2.1-д даатгуулагч нь өөрийн ашиг сонирхлын төлөө өөрсдийн зээлдэгчид учирч болзошгүй эрсдэлүүдийг даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан Капитал банкыг, 2.2-т дэд даатгуулагч нь банкнаас зээл авч буй зээлдэгчийг, 2.3-т даатгагч нь хуулийн дагуу ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 2.6-д ын хураамж нь дэд даатгуулагчаас зээлийн эрсдэлээ даатгуулсны төлөө даатгуулагчаар дамжуулан даатгагчид төлөх төлбөрийг нэрлэнэ гэж тус тус томъёолсон байна.
Дээрх гэрээний нэр томъёоллоос харахад, Даатгагч байгууллага нь ХХК, даатгуулагч байгууллага нь Капитал банк, харин дэд даатгуулагч нь Капитал банкнаас зээл авч буй зээлдэгч Б. байх бөгөөд гэрээний дагуу ын хураамж төлснөөр гэрээний гуравдагч тал болж оролцохоор зохицуулагджээ.
Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний дагуу зохигч талуудын хооронд байгуулагдсан нь цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан ын гэрээнд хамаарч байна.
Даатгалын гэрээгээр даатгагч нь ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч Б. нь Капитал банкнаас зээл авсан өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цалингийн зээлийн төлөв гэх төлбөрийн утгатай 40.463,12 төгрөг шилжүүлсэн нь, мөн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн 30/1501331 дугаартай нөхөн төлбөр олгох тухай тушаалаар Капитал банканд 5.881.704 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Тэрээр хариуцагч Б. Ховд аймгийн Улаан Загалмайн хороонд нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2014 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөөр Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний 5.1-д заасан ын эрсдэлийн тохиолдол бий болжээ.
Нэхэмжлэгч ХХК нь дээр дурдсанаар Капитал банканд цалингийн зээлийн эрсдэлийн ын нөхөн төлбөрийг олгож, дэд даатгуулагчид Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний 5.1.4-5.1.10-т заасан эрсдэл бий болсон гэж үзээд уг гэрээний *******.1-д заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Капитал банканд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр ХХК-нд шилжсэн, хариуцагч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн ямар нэгэн төлөлт хийгээгүй хэмээн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.881.704 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагч Б.ийн Капитал банканд төлөх цалингийн зээлийн 5.881.704 төгрөгний үлдэгдэлтэй болох нь ХХК-ийн Ариг банкин дахь харилцах 2102003702 дугаартай депозит дансны хуулга, Капитал банкны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 8/1418 дугаартай албан бичиг, Б.ийн Капитал банкин дахь харилцах зээлийн дансны хуулга, Б.ийн Капитал банктай 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 2013/308 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн гэрээний буцаан төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч Б. нь шүүх хуралдаанд Капитал банкинд төлөх цалингийн зээл 5.881.704 төгрөгний үлдэгдэлтэй байсныг хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний *******.1-д тус тус зааснаар цалингийн зээлийн эрсдэлийн ын нөхөн төлбөр 5.881.704 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Үүнд,
Нэгдүгээрт:
Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д ...Даатгагч нь гарын үсэг зурсан ын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй..., 433.3-т ...Даатгуулагч гагцхүү ын баталгаа үзүүлсэн тохиолдолд даатгагч үүргээ гүйцэтгэхээр гэрээнд зааснаар даатгуулагч гэрээний биелэлтийг шаардах эрхтэй... гэж, Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний 1.2-т ...Даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ болон ын баталгаа нь хамтдаа хүчинтэйд тооцогдоно..., 2.8-д ...ын баталгаа гэж ын гэрээг баталгаажуулах дэд даатгуулагчид дагалдуулан өгөх баримтыг..., 12.2-т ...дэд даатгуулагч тус бүрийн хувьд ын баталгаанд бичигдсэн хугацаагаар үйлчилнэ... гэж тус тус заажээ.
ХХК болон Капитал банк хооронд Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ байгуулагдсан хэдий ч дэд даатгуулагч буюу зээлдэгч Б. нь энэ гэрээний нэг талын оролцогч биш гэж дүгнэлээ.
Учир нь, ХХК-иас зээлдэгч буюу дэд даатгуулагч Б.т гэрээнд заасны дагуу ын гэрээг баталгаажуулж ын баталгааны хувийг гардуулаагүй, ын баталгаанд зурагдсан гарын үсэг Б.ийн гарын үсэг биш болох нь хэргийн 15******* дүгээр хуудсанд авагдсан №11**************256 дугаартай ын баталгаа гэх баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 0*******-ний өдрийн дүгнэлт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул дээрх хуульд заасан үндэслэл болон гэрээний 1.2-т зааснаар Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-г хүчинтэй гэж үзэх боломжгүй юм.
Хоёрдугаарт:
Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.1-д ...Даатгалын гэрээний хугацааг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтооно..., 434.2.1-д ...хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон бол ын гэрээ дуусгавар болно..., 435.2-т ...Даатгалын гэрээг нэг жилээс дээш хугацаагаар сунгах нөхцөлтэйгээр байгуулсан тохиолдолд талууд гэрээний хугацааг дуугүй хүлээн зөвшөөрөх замаар сунгах, ын гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй байх тохиролцоо хүчин төгөлдөр бус байна... гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ХХК болон Капитал банк хоорондын Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний хугацаа уг гэрээний 3.3-т зааснаар сунгагдсан гэж тайлбарлав.
Гэвч талууд гэрээний хугацааг 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчлэхээр тохиролцсон байх ба энэхүү гэрээний 3.3, дээрх хуульд зааснаар гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд гэрээний 3.2.1-т зааснаар гэрээгээр тогтоосон хүчин төгөлдөр хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болжээ.
Мөн хариуцагч Б. анх ын хураамж төлөх үед ХХК болон Капитал банк хоорондын Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний хугацаа дууссан байсан болохыг дурдаж байна.
Гуравдугаарт:
ХХК болон Капитал банк хоорондын Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний *******.3-т ...Дэд даатгуулагчтай холбоотойгоор учирсан хохирлыг нэхэмжлэх тохиолдолд даатгуулагч нь даатгагчид нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр шилжүүлнэ... гэж тохиролцсон тусгагдсан байх бөгөөд Капитал банкнаас ХХК-д итгэмжлэл олгоогүй гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Дөрөвдүгээрт:
ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...хариуцагч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн ямар нэгэн төлөлт хийгээгүй байх тул Б.ээс 5.881.704 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болжээ.
Зүй нь, ХХК-иас Капитал банкинд ын нөхөн төлбөр төлснөөр зээлдэгчээс тухайн ын компани нь дэд даатгуулагчтай холбоотой учирсан хохирол буюу нөхөн төлбөр барагдуулах гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохоос биш зээлийн гэрээний үлдэгдэл буюу үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Харин хариуцагч Б. нь анх цалингийн зээл авах үед ХХК-д ын хураамж төлсөн хэдий боловч ын байгууллага гэрээнд заасан зохих үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Б.ийг буруутгах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдийг товч дүгнэвэл, ын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээ болон ын баталгаа нь хамтдаа хүчинтэйд тооцогдох учиртай байхад дэд даатгуулагчид ын баталгаа гардуулаагүй болох нь тогтоогдсон, ХХК болон Капитал банк хоорондын Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний хугацаа дууссан, Дэд даатгуулагчтай холбоотойгоор учирсан хохирлыг нэхэмжлэх тохиолдолд даатгуулагч нь даатгагчид нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр шилжүүлэх ёстой байтал итгэмжлэл олгоогүй, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.ээс зээлийн үлдэгдэл 5.881.704 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Улаан загалмайн хорооны даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б.ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэхийг Ховд аймгийн Улаан загалмайн хороо болон хариуцагчаас мөн Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шүүх нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг шаардсан боловч Б.ийг ажлаас чөлөөлсөн тушаалын эх хувь архивт байхгүй болох талаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, мөн Ховд аймгийн Улаан загалмайн хорооноос тус тус албан бичгээр, мөн хариуцагч талаас Б.ийг ажлаас чөлөөлсөн тушаалын эх хувь байхгүй тухай бичгээр хариу ирүүлсэн болохыг дурдвал зохино.
Түүнчлэн, зохигчдоос Б.ийг Ховд аймгийн Улаан загалмайн хороонд ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сард чөлөөлөгдсөн талаар, ХХК болон Капитал банк хоорондын Цалингийн зээлийн эрсдэлийн ын гэрээ-ний 5.1.4-5.1.10-т заасан ын эрсдэл бий болсон талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3, 434.1-д заасныг тус тус баримтлан ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох 5.881.704 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10*******,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН