Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

гэрч *******, *******, *******, *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2303003950366 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын техникч мэргэжилтэй, ******* ******* ******* , д ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн хороо тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт , /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр ******* хөдөлгөөн зохион байгуулалт ын мэргэжилтэй, ******* ******* ******* , цехэд ажилтай, ам бүл 3, ээж, дүү нарын хамт дүүргийн хороо тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт , /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “******* ******* зам” , йн аар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй “Сургалтын зохион байгуулалт” Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”-ийг хэрэгжүүлээгүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* , , йн элс, хайрга буулгах 2-р зам дээр тус д операторч ажилтай Н.Батбаатар нь вагоны люкэнд цохигдож нас барсан,

Шүүгдэгч ******* нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна”-ыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, гэснийг зөрчиж, мөн Ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн 6. “Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх”, 4 дэх хэсгийн 2. “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг цех, нэгжүүд, шат Дамжлага бүрд зохион байгуулах”, 4. “Ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургахын тулд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг явуулж, нийт хүмүүсийг хамруулах, урьдчилсан зааварчилгаа, дамжаа сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион явуулж, тэдний мэдлэгийг шалгах” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* , , йн элс, хайрга буулгах 2-р зам дээр тус д операторч ажилтай Н.Батбаатар нь вагоны люкэнд цохигдож нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн өглөө ажил эхэлж, ажилчдадаа зааварчилгаа өгч ажилд гаргасан. Тухайн өдөр би зуурмагийн ажил, вакум цонх, вагон буулгах гээд гурван ажил зэрэг эхлүүлсэн. Цехийн дарга Мөнхчимэг нь зуурмагийн ажилд шинэ хүн байгаа, зааварчилгаа өгч ажил гэж хэлсэн. Тэгэхээр нь би зуурмагийн хэсэг дээр ажлаа хийж байхад Мөнхчимэг нь залгаад гадаа их халуун байна, ажиллаж байгаа хүмүүс халуунд хэцүү байна, ус ундаа авахаар явъя гэхээр нь Мөнхчимэг бид хоёр 11 цаг 25 минутад гараад буцаад 11 цаг 50 минутад ажил руу буцаж орж ирсэн. Тэр үед ажилчид хоолондоо орж байсан. Цайны цагаар өрөөндөө ороод цайгаа ууж байхад гар утсаар осол гарсан талаар мэдээлэл өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би ******* ******* ******* барилга, үйлчилгээнд хөдөлмөр аюулгүй байдлын ээр ажилдаг бөгөөд нийт 314 ажилтан хариуцдаг. Би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянбуурал амралтын газар луу томилолтоор ажиллаж байгаад оройн 16 цагийн орчим хотод орж ирээд тухайн өдрийн ажлын цаг дууссан байсан тул гэртээ амарсан. 6 дугаар сарын 10-ны өдөр оройн 8 цагийн үед йн ерөнхий холбогдож дээр осол болсон талаар хэлсэн. 6 дугаар сарын 11-ний өдөр өглөө 06 цагт дээр очиж эрсдэлийн үнэлгээг гаргасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяа мэдүүлэхдээ: “...Би болон миний 2 хүүхдэд сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, оршуулгын зардалд үлдэгдэл 15.423.371 төгрөг, бензиний төлбөрт 291.598 төгрөг, 2 хүүхдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 549.561,6 төгрөг, нийт 118.364.530 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...Манай байгууллагад ажилд орж байгаа хүмүүс хяналтын  хуудас авдаг бөгөөд ингэхийн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдлын анхан шатны зааварчилгаа авч, үүний дараа эрүүл мэндийн үзлэгт орж, хүний нөөцийн менежер шалгалт авч, шалгалтын дүнг үндэслэж ажилд авдаг. Үүний дараа хяналтын хуудас дээр гарын үсэг зурдаг бөгөөд амь хохирогч дээрх шаардлагыг хангасан байсан. 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр явган ******* хавтан хийх явцад хамгаалалтын малгай өмсөөгүй байсан болохоор , нарыг дуудаж зааварчилгаа өгч байсан. *******ын хувьд 06 дугаар сарын 08-ны өдөр томилолтоор Баянбуурал руу явсан бөгөөд ажил нь тухайн өдрөө дууссан. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, Батмөнх , Мөнхчимэг, нар нь элсийг буулгах үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Тухайн цаг хугацаанд ажилчдад хамгаалалтын хувцас, малгайг олгогдсон байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч И.Мөнхчимэг мэдүүлэхдээ: “...Хамгаалалтын хувцсыг ажилчдад өгсөн. Тухайн өдрийн элс буулгах ажил төлөвлөгөөт бус байсан. Тухайн өдөр хяналт тавих үүрэгтэй байсан бөгөөд хяналт тавьж ажилласан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр люк цохих ажил үүрэг гүйцэтгэж байсан. Люкний түгжээ гацсан байсан бөгөөд 2-3 удаа цохиж байгаад цайны цаг болсон байсан учраас дараа нь цохих гээд үлдээгээд явсан. Тэгэхдээ цоож сулраагүй байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...Анх ажилд орж байгаа хүнд урьдчилсан зааварчилгааг ажилтан өгдөг. Тухайн үед технологийн сургалтыг ажил удирдагч буюу өгдөг. Жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтуудаа ордог. Зааварчилгаа аваагүй, сургалтад хамрагдаагүй тул ажилд томилогдох боломжгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хавтаст хэргийн 5-13 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хавтаст хэргийн 20-27 дахь тал/,

-ын , , йн гадна талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 28-34 дэх тал/,

Гэрч :

“...Би талийгаач Н.Батбаатарын төрсөн эгч байна. Бид эхээс арван нэг үүлээ, талийгч айлын 7 дахь хүүхэд байсан. Өнөөдрийн болсон асуудлыг анх манай охин надад хэлсэн. Манай талийгаач дүүгийн эхнэр Ч.Отгонтуяа манай охинд Баатар ах чинь ухаан алдаад гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Манай охин хаана ухаан алдсан талаар нь асуухад ажил дээрээ байж байгаад гэмтэж, эмнэлэг дээр очсон гэх зүйлийг охинд маань хэлсэн..., ...Бидний гэр тус тусдаа амьдардаг. Манай талийгч дүү маань ханын материалын эцэс гэх газарт эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг..., ...Манай дүү хааяа буюу баяр ёслол, найз нөхдийн хүрээнд архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Гэр бүлийн таарамжгүй харилцаа байхгүй. Өнөөдөр том охиных нь хонхны баяр болоод амралтад явсан байгаа өглөө талийгч дүү маань охиноо хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрчээр өгсөн:

“...Талийгаач Н.Батбаатар нь миний нөхөр юм. Бид хоёр 2003 оноос эхлэн хамт амьдарч байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулж байсан. Би гэрлэлтийн баталгааны хуулбарыг гаргаж өгье. Хамт амьдрах хугацаанд 2006 онд охин Ариун-Эрдэнэ, 2012 онд хүү Батболд нар нь төрсөн. Талийгаач нөхөр маань бусадтай найрсаг, даруу төлөв, 2 хүүхэдтэйгээ их дотно, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, халамжтай, хүнд их тусархуу аль болох би, би гээд явж байдаг байсан, ажлын цаг барилт сайтай хүн байсан. Мөн тамхи татдаг байсан ба согтууруулах ундааны төрлийн зүйлийг нээх хэрэглэдэггүй хааяа баярын үеэр л архийг тохируулан хэрэглэдэг байсан. -д ажилд ороод ямар нэгэн хүнтэй таарамжгүй харилцаатай байгаагүй бөгөөд сайхан хамт олонтой газар байна гэж ярьж байсан..., ...Талийгаач бид 2-ын нэр дээр хэрэглээний зээл болох 9 сая гаран төгрөгийн зээлтэй байсан. Энэ зээлийг -ын , , ас нэг ажилтан нь ирж манай зээлийг төлж барагдуулсан ба одоо ямар нэгэн зээлгүй болсон. Би одоогийн байдлаар гомдолтой байна. Байгууллагынх нь зүгээс ар гэрт маань өөр ямар туслалцаа үзүүлэхийг мэдэхгүй байна. Байгууллагын нягтлан нь ажил явдалтай холбоотой зардлуудаа нэхэмжилж болно, хүсэлтээ гаргаад өгөөрэй гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

Гэрч *******ын:

“...Талийгаачийн сургагч багшаар *******ыг томилсон бөгөөд талийгаачийн өдөр тутамд хийж байгаа ажилд ******* нь биечлэн хяналт тавьж, хамгаалалтын хувцсыг өмсүүлэх тал дээр хяналт тавих үүрэгтэй..., ...Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан болох нь шинээр орсон ажилтнаас хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр шалгалт аваад 2 цагийн анхан шатны сургалт ордог..., ...Ерөнхий болох Батмөнх нь ажлын байрны тодорхойлолтоор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шууд хариуцдаг. Мөн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах ажлыг зохион байгуулан хянах үндсэн үүрэгтэй. Мөн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж батлан, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Сургалтыг сургалтын Ариунтунгалаг хариуцан сургалт орох үүрэгтэй. 2023 оны 06-р сарын 09- ний өдөр ерөнхий нь 15 цагт Мөнхчимэг, Дагийсүрэн, ******* нарыг өрөөндөө дуудаж 5 вагон угаасан элс ирэх талаар мэдэгдэж элсийг буулгах үүрэг даалгаврыг өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

Гэрч :

“...Өдөр тутмын ажил үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчилгааг цехийн нь өгөх үүрэгтэй. Үйлдвэрийн Мөнхчимэг нь технологийн чанар болон ХАБ-д хяналт тавих үүрэгтэй. 3 шатны үзлэгийн хуваариар болон миний бие нь сард 1 удаа үйлдвэрт бүрэн үзлэг хийж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байдалд хяналт тавьдаг. Ослыг судлан бүртгэхэд талийгаач нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад гарын үсэг зураад ажилд гарсан байсан..., ...Туршилтын хугацаанд чиглүүлж дасан зохицож хөтөлбөрийн гэрээ хийгддэг энэ гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудыг сурган дадлагажуулах талаар заасан байдаг. Ослын акт дотор холбогдох материалууд нь орсон байгаа. Вагоноос элс, хайрга, нүүрс буулгах ажилд технологийн картад нарийн заасан байдаг ба талийгаач нь технологийн карттай сар бүр буюу 2 удаа танилцаж гарын үсэг зурсан байсан Талийгаачийг туршилтын хугацаанд нь хариуцан ажиллаж сургах үүрэгтэй байсан. Мөн хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн бүтэн хэрэглэсэн байдалд хяналт тавих ёстой. Би бол ерөнхийд нь хянаж, сард 1 удаа үзлэг шалгалт хийдэг. Өдөр тутмын ажил үүрэг гүйцэтгэх тал дээр нь хяналт тавих ёстой...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дахь тал/,

Гэрч :

“...Би -ын БЗАҮ-ний д 2018 оноос эхлэн орлогч нягтлангаар одоог хүртэл ажиллаж байна. Манай йн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран оршуулгын зардалд 3.500.000 төгрөг өгсөн. ...Мөн амь хохирогчийн болон түүний эхнэрийн нэр дээр байсан нийт 9.500.000 төгрөгийн цалингийн зээлийг хамт олон, алба хэлтсийн ажилчид хамтран хандив цуглуулж тус зээлийг төлж, тэглэсэн. Одоо ар гэр нь ямар нэгэн зээлгүй болсон байгаа..., ... 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж одоогийн байдлаар олгогдоогүй байгаа бөгөөд талийгаач Н.Батбаатарын эхнэрээс холбогдох материалуудыг хүлээж аваад Удирдах газар руу явуулсан. Удирдахаас мөнгөн дүн нь баталгаажсаны дараа манай БЗАҮ-ний руу санхүүжилт орж ирнэ. Тэгээд талийгаачийн ар гэрийнхний холбогдох хүний данс руу шилжүүлнэ...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

Гэрч :

“...Эхний 5 вагоны 5 ширхэг люкийг үдээс өмнө буулгаж цэвэрлээд үдийн цайны цаг болоод бид цайндаа дотогш орсон манай талийгч гэрээсээ хоолтой ирээд, бид нарын хоол цай болохыг хүлээж байх хугацаанд хамт байж байгаад бид 3 гараад 2 дах вагон руу ажилдаа орсон..., ...Би Гомбосүрэнгийн хамт вагон дээр элсээ хүрздэж байсан. Тэгээд өөрийн хамт байсан Гомбоод Батаа ахыгаа хараадах гэж хэлсэн. Тэгсэн манай Гомбоо дүү доор ухаан алдаад унасан байна гээд доороос хашхирсан. Би дарга, ыг дуудаарай гэж хэлэн очиж хараад нэрийг дуудан хашхирахад миний өөдөөс хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд ын машинаар гэмтлийн эмнэлэг авч явсан. ...Тухайн өдөр Алтанбагана, Гомбосүрэн, талийгаач бид 4 зааварчилгааны дэвтэртэй танилцаад гарын үсэг зураад ажилдаа гарсан. Тухайн өдөр зааварчилгааг , Мөнхчимэг нар өгсөн байх..., ...Тухайн өдөр технологич Мөнхчимэг нь бидэнд вагон буулгах үүргийг өгсөн. Амралтын өдөр ажиллах болсон шалтгааныг бол би мэдэхгүй. Вагон буулга гэсний дагуу л ирж ажилласан..., ...Эхний вагоны люкийг Алтанбагана цохиж байх үед бид 3 гадаа байж байгаад люк цохиж дуусахаар нь вагон дотор орсон. Тэгээд бид 3-г эхний вагон дотор элс буулгаж байх үед Алтанбагана 2 дахь вагоны люкийг цохисон ба 2 дахь вагоны люк цохиж байхыг би хараагүй...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 105-106, 109-111 дэх тал/,

Гэрч :

“...Би тухайн өдрийн өглөө 07 цаг45 минутад ажил дээрээ ирээд механизмын хэсэгт очиж зааварчилгааг механик Уранбаяраас авсан. Тэгээд 8 цагт , руу яваад 09 цагийн үед д очоод ковш /трактор/-ийн бүрэн бүтэн байдлыг хянаад ажилчдыг хүлээсэн. Ажилчид 9 цаг 30 минутын үед 4 ажилтан гарч ирсэн. Дараа нь бид элс буулгах ажлаа эхлүүлсэн. Тэгээд 11 цаг 50 минутад бид цайндаа явсан. 12 цаг 40 минутын үед харуулын постон дээр Даваа нартай таараад хаашаа явах талаар асуухад гэмтлийн эмнэлэг явлаа гэж хэлж байсан. Тэгээд 13 цаг 10 минутын үед ажлын местэн дээрээ очиход осол гараад ажилчид байхгүй байсан. Тэгээд удалгүй байж байтал албаны хөдөлмөр хамгааллын ирээд осол гарсан газрыг асуусан. Тэгээд албаны хөдөлмөр хамгааллын ийн утас дуугараад осолд өртсөн хүн нас барсан талаарх мэдээлэл ирсэн. Тэгээд тэр өдөр ажил зогссон..., ... Өглөө ажил эхлэх үед би ковш дотроо сууж байсан учир тэр 4-ийг хамгаалалтын малгайтай байсан эсэхийг анзаарч хараагүй. Харин ажил эхлээд удаагүй байж байхад талийгаач Батбаатар болон Алтанбагана нар вагоны гадна зогсоод люк рүү орох гээд байж байсан. Энэ үед талийгаач Батбаатар нь ажлын хантааз болон хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Мөн Алтанбагана ч бас малгайгүй байсан. Харин Гомбосүрэн Даваа нар люкэн дотор байсан..., ...Тухайн өдөр ажил хийж байх үед , технологич Мөнхчимэг нар ирж хяналтыг байнга тавьсан. Гэхдээ вагон дотор орсон ажилтан хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөж хэрэглэсэн эсэх нь харагдах боломжгүй байдаг ба надад ч харагддаггүй. Зөвхөн элс буулгаж цацагдаж байгаа нь л харагддаг...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

Гэрч :

“...2013 онд барилга , , д хүний нөөцийн мэргэжилтнээр одоог хүртэл ажиллааж байна..., ...Талийгаач Н.Батбаатар нь 2023 оны 05-р сарын 02-ны өдрөөс эхлэн манай , , д ******* бетон эдлэхүүний цехэд операторын туслахаар ажиллаж байсан. Талийгаачийг туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Туршилтын хугацаа дуусаагүй байсан 2023 оны 08-р сарын 02-ны өдөр туршилтын хугацаа дуусах ёстой байсан..., ...Талийгаачийн ажлын байрны тодорхойлолтод 4-р зэргийн операторчны шууд удирдлага доор зуурмагийн машин дээр ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд шаардлагатай үед элс, хайрга, нүүрс буулгах ажилд оролцоно гэсэн чиг үүрэгтэй..., ... ажил удирдагч нар нь ажил үүргийг хуваарилж тохирсон зааварчилгааг өдөр бүр өгч ажиллах ёстой..., ...Мастер , цехийн дарга Мөнхчимэг нар нь өдөр бүр ажлыг нарийвчлан хуваарилж ажил үүргийн онцлогт тохирсон зааварчилгааг өдөр бүр өгдөг..., ...Ажилчдад аюулгүй ажиллагааны ерөнхий, давтан, ээлжит болон ээлжит бус зааварчилгааг өгөх ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдлын буюу ******* хариуцдаг зохион байгуулах үүрэгтэй. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. Харин өдөр тутмын зааварчилгааг ******* өгөх үүрэгтэй. Миний зүгээс бол Талийгаачийг анх ажилд орох үед би хөдөлмөрийн тухай хуулиас ажилтны ажил амралтын цаг, дэглэмийн талаар болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хамтын гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг уншуулж танилцуулан гарын үсэг зуруулж байсан..., ...Аюулгүй ажиллагааны шатны үзлэгийг ажилтан өөрөө хийнэ, 2-р шатны үзлэгийг ажил удирдагч , 3-р шатны үзлэгийг нь захиргааны бүрэлдэхүүн үйлдвэрчний хороотой хамтран хийдэг...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 112-114 дэх тал/,

Гэрч :

“...Мастер *******, цехийн дарга Мөнхчимэг нар надад амаар чи өнөөдрийн вагоны люкнүүдийг бүгдийг нь цохино шүү гэж зааварчилгаа өгсөн. Тэгээд Гомбосүрэн, Даваа ах, талийгаач Батбаатар нарын хамт вагондоо гарсан юм. тэгээд би эхний вагоны 7 люкийг цохиод дараагийн вагоны люкийг цохих уу яах уу гээд байж байсан чинь талийгаач Батбаатар нэг мөсөн цохиод дуусчих элсний ус нь гоожоод байж байг гэсэн юм. Тэгээд би люкүүдийг цохиж дуусаад тэгсэн 2 дахь вагоны 7 дахь люк түгжээ нь гацаад байхаар нь заза вагондоо орж элсээ буулгая гээд вагон руугаа орсон..., ...Тэгээд би махаа хэрчээд зогсож байхад талийгаач Батбаатар орж ирээд Баганаа хоолоо хийж байх хооронд Даваа ах, Гомбосүрэн 2-т хандаж хэдүүлээ ажлаа хийж байя гэж хэлээд гарсан..., ...Би өнөөдөр 2 вагоны 14 люк буюу хаалтыг цохисон байсан тэгээд 3 хаалтыг үлдээсэн байсан юм. Нэг люкны түгжээ нь гацаад байсан нөгөө 2 нь шороон дээр байсан юм. Шороон дээр вагон байсан болохоор дараа нь ковшоор буулгасан элс хайргыг татаж болдоггүй юм тэгээд үлдээсэн юм. Мастер *******, цехийн дарга Мөнхчимэг нар надад амаар чи өнөөдрийн вагоны люкнүүдийг бүгдийг нь цохино шүү зааварчилгаа өгсөн. Тэгээд Гомбосүрэн, Даваа ах, талийгаач Батбаатар нарын хамт вагондоо гарсан юм тэгээд би эхний вагоны 7 люкийг цохиод дараагийн вагоны люкийг цохих уу яах уу гээд байж байсан чинь талийгаач Батбаатар, наг мөсөн цохиод дуусчих элсний ус нь гоожоод байж байг гэсэн юм. Тэгээд би люкуудийг, цохиж дуусаад тэгсэн 2 дахь вагоны 7 дахь люк түгжээ нь гацаад байхаар нь заза вагондоо орж элсээ буулгая гээд вагон руугаа орсон. Тэгээд би махаа хэрчээд зогсож байхад талийгаач Батбаатар орж ирээд Баганаа хоолоо хийж байх хооронд Даваа ах. Гомбосүрэн 2-т хандаж хэдүүлээ ажлаа хийж байя гэж хэлээд гарсан. Би өнөөдөр 2 вагоны 14 люк буюу хаалтыг цохисон байсан тэгээд 3 хаалтыг үлдээсэн байсан юм. Нэглюкны түгжээ нь гацаад байсан нөгөө 2 нь шороон дээр байсан юм. Шороон дээр вагон байсан болохоор дараа нь ковшоор буулгасан элс хайргыг татаж болдоггүй юм тэгээд үлдээсэн юм...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 95-97, 4 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/,

Гэрч :

“...Тэгээд Даваа ах, би, Батбаатар ахын хамт элс буулгаж байсан вагон руу буцаж очоод бид 3 дээшээ гарч элсээ буулгаад байж байтал Талийгаач Батбаатар буцаж буусан тэгээд Даваа ах бид 2 элсээ малтаж байгаад талийгаачийг яасан юм бол гээд Даваа ах надад хэлэхээр нь би элстэй вагоноос буугаад харсан чинь талийгаач ******* зам дээр хэвтэж байсан тэгэхээр нь айгаад Даваа ахад хэлсэн чинь Даваа ах хүн дууд гээд тэгээд би Алтанбагана ах руу гүйж очоод хэлсэн юм..., ...Анх вагоны элсний хаалтыг Алтанбагана ах эхлээд тайлж байсан. Зааварчилгаанд яг томилсон хүн байхгүй миний мэдэхээр шинээр орсон хүн тайлж болдоггүй л гэж сонсож байсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

Гэрч *******ийн:

“...2022 оны 08-р сард тус даа сургалтын ээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Бүх ажилчдад техник технологи, аюулгүй ажиллагааны сургалт ордог. Технологийн сургалтыг ажил удирдагч нар ордог учир би сургалтад хяналт тавих, сургалтын хуваарь гаргах, үүрэгтэй байдаг. Мөн ажилтнуудыг мэргэшүүлэх чиглэлээр давтан сургалтад суулгах асуудлыг хариуцдаг       Анх ажилд орж байгаа хүнд урьдчилсан зааварчилгааг ажилтан өгдөг, хөдөлмөрийн хууль байгууллагын дотоод журмыг хүний нөөцийн ажилтан танилцуулаад дараа нь шалгалт авдаг. Ажилтан маань тухайн шалгалтад тэнцсэн тохиолдолд ажлын байран дээрх ажил удирдагч нь анхан шатны бүх зааварчилгааг өгөх ёстой. Ажил удирдагч нь йн буюу гэдэг хүн байдаг..., ...Талийгаач нь урьдчилсан зааварчилгааг ээс, анхан шатны зааварчилгааг аас авсан байсан. Мөн технологийн картын сургалтад 2 удаа хамрагдсан..., ...Аюулгүй ажиллагааны хамгийн том сургалт болох нийт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг ******* даргын А/05 тушаалаар жилд 4 удаа хийдэг. Миний хувьд бол энэ сургалтыг эхний хагас жилийн байдлаар 2 удаа хийсэн байгаа бөгөөд энэ оны 03-р сар болон 06-р сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтуудаа ордог..., ...Туршилтын хугацаанд дадлагажих ажилтанд зориулсан тусдаа сургалт гэж байхгүй. Хэрэв төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлтээр ямар нэг сургалт авах шаардлагатай тохиолдолд туршилтын ажилтанд ажил удирдагч нь сургалт оруулах саналыг ирүүлэх боломжтой байдаг...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

Гэрч *******ийн:

“... бид 2 дэлгүүр орж ус ундаа авч ирж өгөхөөр гараад 11 цаг 50 минутын үед иртэл ажилчид маань бүгд цайны өрөөнд цугларсан байсан. тэгээд би ундаа тарааж өгөөд лаборант Дагийсүрэнгийн хамт хоолоо идэх гээд өрөөндөө орсон. Араас орж ирсэн удалгүй ын утас дуугараад Батбаатар люкэнд цохигдсон гэж байна, хоёулаа очъё гэж хэлсэн. Бид 2 гараад очтол 2 вагоны голд зам төмрийн хооронд толгой цээж хэсэг, овор тал руугаа хөл нь унжсан байсан. ...Хамгаалалтын малгайгүй, хантаазгүй байсан. Тухайн өдөр люк цохих үүргийг Алтанбаганад өгсөн байсан. Талийгаачийн багшаар нь томилогдон хариуцан ажиллаж байсан. ...Би эхний вагоны люкийг цохиж байх үед вагон дээр очсон Алтанбагана люк цохиж байсан. 2 дахь вагоны люкийг цохих үед би хажууд нь байгаагүй. Тухайн өдөр би 2-3 удаа элс буулгаж байгаа вагон дээр очсон. Гэхдээ вагон дотор байгаа хүн харагддаггүй болохоор хамгаалалтын хувцас малгайг бүрэн өмссөн эсэх нь надад харагдахгүй байсан. Люкний завсраар элс буулгаж байгаа нь харагдаж байсан. талийгаачид ямар нэгэн биечлэн зааварчилга өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 89-92 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч шинжээч эмч О.Болороогийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 1642 дугаартай шинжээчийн:

“...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр духны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, дух ясны зүүн хэсэг, зүүн чамархайн урд хэсэгт олон тооны сэлтэрхий үүсгэсэн, дух ясны зүүн хэсгээс титэм заадас дагуу салж духны баруун хэсэг хүрсэн, уг хэсгээс доош зүүн урд хонхор. тахиан залаа яс, баруун урд хонхор дайрч салсан, зүүн чамархайгаас доош зүүн дунд хонхор, зүүн пирамид яс, турк эмээл, баруун пирамид ясыг дайрч баруун чамархай яс хүрсэн салсан, зүүн чамархайн урд хэсгээс пирамид ясны урд хэсэг дайрч дагзны ясны зүүн арын хонхор хүрсэн хугарал, зүүн хацар, хоншоор, хамар, эрүүний ясны хугарал, зүүн духны дэлбэнгийн дээд хэсэг хоёр тал бөмбөлгийн дух. чамархайн суурийн хэсэг, дагзны хэсэг, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдэд няцрал, гүүрний тархины эдийн цэгчилсэн цус харвалт, баруун 1-10-р хавирганы хугарал, баруун уушгины цус хуралт, дух, баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн шарх, зүүн хацар, шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаач нь гавал тархи, цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ, дээрх гэмтэл нь учирсан даруйд нас барна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. б.Талийгаачийн цусанд спиртийн агууламж, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн 2023.06.10-ны 22 цаг 40 минутын байдлаар нас бараад 6-8 цаг болсон байна....” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 175-179 дэх тал/,

Шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолт, /2 дугаар хавтаст хэргийн 196-200 дахь тал/,

Шүүгдэгч Т.ын ажлын байрны тодорхойлолт, /2 дугаар хавтаст хэргийн 187-191 дэх тал/,

Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дахь тал/,

******* ******* ******* барилга , , йн даргын тушаал /2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/,

Амь хохирогч Н.Батбаатартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/, Ажилтны дэлгэрэнгүй анкет /2 дугаар хавтаст хэргийн 28-32 дахь тал/,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шинжээч Г.Ган*******, Б.Чулуунчимэг, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 07-р сарын 28-ны өдөр гаргасан ХАБ-023/23 дугаартай шинжээчийн:

“... , , йн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ******* нь ажпын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн 6 дахь заалтад /Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх/, 4 дэх хэсгийн 2-т /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг цех, нэгжүүд шат дамжлага бүрд зохион байгуулах/, мөн хэсгийн 4 дэх заалтад /Ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургахын тулд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг явуулж, нийт хүмүүсийг хамруулах, урьдчилсан зааварчилгаа, дамжаа сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион явуулж тэд нарын мэдлэгийг шалгах/ заагдсан үүргээ биелүүлээгүй, , , йн цехийн ******* нь ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсгийн 10 дахь заалтад /Цехийн ажилчдад ажилбар тус бүрээр нь ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгч, хяналт тавих/, 2 дахь хэсгийн Б-ийн 8 дахь заалтад /Аюулгүй нэгдсэн дүрэм, техникийн ын дүрмийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих/ заагдсан үүргээ биелүүлээгүй. ...Дээрх ажилтнуудын хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг болон байгууллагаас баталсан дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хэрэг учрал, осол болсон гэж үзлээ...

Үүнд: -ын . , йн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ******* нь Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нийт ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх/ үүргээ биелүүлээгүй, "******* ******* зам" ХНН-ийн даргын 2022 оны 07-р сарын 07- ны едрийн Журам батлах тухай" А/555 тушаалын хавсралтаар "Ажпын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацаа тогтоох, захиалга, хангамжийн ажпыг зохион байгуулах, хяналт тавих журам"-ын 6.1-д Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаж байгаа эсэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба хяналт тавьж ажиллана/-ыг, мөн тушаалын 2-р хавсралтаар "Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацаа"-ны 150 дугаартай хэсэгт "зуурмагийн операторч"-д Хамгаалалтын дуулга малгайгаар хангахаар заасныг хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4./Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна /-ыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг зөрчсөн байна. Мөн -ын , , йн ******* нь Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих/ үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгаг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/-ийг хэрэгжүүлээгүй зэрэг буруутай үйл ажиллагаа нь холбогдох баримтаар тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт /1 хавтас 134-147 дахь тал/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ******* ******* ******* даргын тушаал, хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 34-43 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч :

...Н.Батбаатартай гэр бүлийн харилцаатай хүмүүс байгаа юм. Н.Батбаатар бид хоёр 2003 оноос эхлээд ‘Эмт амьдарсан ба 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёрын дундаас 2006 онд охин Ариун-Эрдэнэ харин хүү Батболд 2012 онд төрж байсан бөгөөд бид хоёр нийт 20 жил хамт амьдарсан гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 228-229 дэх тал/,

Иргэний хариуцагч Б.Туулын:

“... Хариуцагчаар татсан тогтоолтой танилцлаа, талийгаачийн ар гэрээс -аас хэдэн төгрөгийг хэзээ нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна, манай байгууллагын зүгээс ажлын байран дээр үйлдвэрлэлийн осолд ажилтан маань орж нас барсан тохиолдолд холбогдох журмын дагуу тэтгэмжийг өгөөд явдаг. Өнөөдрийн байдлаар хариуцагчаар тогтоогдож мэдүүлэг өгч байгаа боловч хохирол төлөх асуудлыг шийдвэрлэх цаг хугацаа бидэнд байхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /4 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Шинжээч Г.Ган*******ийн:

“... Амь хохирогч Н.Батбаатар нь цайны цагаар мөн д хэлэлгүй гарч ажилласан үйлдэл зөрчлийн шинж агуулаагүй байгаа ба цайны цагаар ажил хийж болохгүй гэж хязгаарласан дүрэм журам болон эрх зүйн акт байхгүй. Байгууллага бол дотоод журмаараа цайны цагийг зохицуулдаг боловч энэ нь үйлдвэрлэлийн осолд тооцдог. Засгийн газрын 269 дугаарт тогтоолоор баталсан дүрмийн 2.2.1 заасан ажлын байрандаа ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ гэсэн заалтад хамаарна. Осолдогч нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 42 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үндсэн үүрэгтэй болно. Энэ нь ******* ******* хөдөлмөрийн дотоод журмаар цайны цагаар ажил хийж болохгүй гэсэн хязгаарласан зүйл байхгүй. Мастер аас зөвшөөрөл авч ажиллаа үргэлжлүүлнэ гэсэн дүрэм журмын заалт шийдвэр байхгүй. Тухайн хүн өөрөө ажиллаа үргэлжлүүлж хийж гүйцэтгэхээр гарсан нь зөрчлийн шинж агуулаагүй байна... Амь хохирогч Н.Батбаатар нь хөдөлмөрийн тухайн хуулийн 42 дугаар зүйлд заасан үндсэн эрх үүрэг болон хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх үүргээ биелүүлээгүй гэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь шинжилгээний явцад тогтоогдоогүй учраас зөрчил гэж үзэхгүй байна. Тайлбар тухайн үед урд нь гүйцэтгэж байсан ажиллаа үргэлжлүүлэн хийх шаардлагын үүднээс уг ажиллаа хийж байсан ба мөн лантуугаар тэр түгжээг цохиж гаргах үйлдэл хийгээгүй, вагоны хажуугаар явж байхад түгжээ нь мултарч осолд орсон/. ...******* ******* ******* даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/555 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан журмын 150 дугаар хэсэгт зуурмагийн операторчинд хамгаалалтын дуулга малгайгаар хангахаар заасан боловч осолдогч Батбаатарт олгоогүй байсан. Уг тушаалын 1 дүгээр хавсралтын 6.1-6 ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр. хангаж байгаа эсэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн алба хяналт тавьж ажиллана гэж заасан байна. Тухайн өдөр амь хохирогчид хамгаалах хувцас хэрэгсэл буюу каск олгоогүй байсан. Ерөнхий ажлын байрны тодорхойлолт дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хангах ажлыг ерөнхий удирдлагаар хангахаар заасан байна. Иймд осолд буруутай үйл ажиллагаа байхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /4 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

Шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол төлбөрийн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******, ******* нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосонгэмт хэргийг болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж: “...Шинжээчийн дүгнэлт хуульд зааснаар үндэслэл бүхий гараагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт гарах үед амь хохирогчийн ажилд орох үеийн хяналтын хуудсыг танилцуулаагүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны баримт шинжээчийн дүгнэлт гарснаас хойш гарсан. ******* ******* ******* хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван шатны зохион байгуулах журмын хяналтын 3-р шатны хяналтыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон комисс, тухайн байгууллагын ХАБЭА-н зөвлөл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилд сар тутамд хийх шалгалтыг хийнэ гэж заасан байх бөгөөд ******* нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зөрчил дутагдлыг ирүүлж чиглэн өгсөн, мөн 06 дугаар сарын 07-ны өдөр йн даргын хамт үзлэг шалгалт хийж, зөрчлийг ирүүлж, арилгах арга хэмжээг , цехийн дарга нарт үүрэг өгсөн байх бөгөөд ******* нь ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэж байсан байна. Мөн 6 дугаар сарын 09-ний өдөр Баянбууралд томилолтоор ажиллаж байсан бөгөөд тухайн осол болох өдрийн элс буулгах талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Хамгаалалтын малгайг өмсөж хэвшинэ гэх ойлголт нь хувь хүний ухамсартай холбоотой зүйл. Хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөрийн хувьд энэ хэрэг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн тул хамаарахгүй. -с хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 90 сая төгрөг төлөгдсөн гэж ойлгосон. Үлдэх төлбөрийг -с гаргуулах зүйтэй...” байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ: “...Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хууль 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт нотлогдоогүй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал ажил олгогчоос гаргаж өгөх материал дутуу авагдсан. Миний үйлчлүүлэгч ******* нь ажлын байрны анхан шатны зааварчилгааг өгсөн. Тухайн өдөр 3 хэсэгт ганцаараа ажиллаж байсан. Хамгаалалтын хувцас өмсөх талаар зааварчилгааг өгч гаргасан тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөр болон өмгөөллийн зардлыг гаргуулах үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Амь хохирогч үйлдвэрлэлийн ослоор нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, оршуулгын зардалд үлдэгдэл 15.423.371 төгрөг, бензиний төлбөрт 291.598 төгрөг, 2 хүүхдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 549.561,6 төгрөг нийт 118.364.530 төгрөгийг -с гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.   

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

“******* ******* зам” , йн аар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй “Сургалтын зохион байгуулалт” Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”-ийг хэрэгжүүлээгүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* , , йн элс, хайрга буулгах 2-р зам дээр тус д операторч ажилтай Н.Батбаатар нь вагоны люкэнд цохигдож нас барсан болох нь:

Шүүгдэгч ******* нь:

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./-ыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, гэснийг зөрчиж, мөн Ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн 6. /Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх/, 4 дэх хэсгийн 2. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг цех, нэгжүүд, шат Дамжлага бүрд зохион байгуулах/, 4. /Ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургахын тулд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг явуулж, нийт хүмүүсийг хамруулах, урьдчилсан зааварчилгаа, дамжаа сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион явуулж, тэдний мэдлэгийг шалгах/ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* , , йн элс, хайрга буулгах 2-р зам дээр тус д операторч ажилтай Н.Батбаатар нь вагоны люкэнд цохигдож нас барсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, -ын , , йн гадна талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н.Наранцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Гэрч *******ын:

“...Талийгаачийн сургагч багшаар *******ыг томилсон бөгөөд талийгаачийн өдөр тутамд хийж байгаа ажилд ******* нь биечлэн хяналт тавьж, хамгаалалтын хувцсыг өмсүүлэх тал дээр хяналт тавих үүрэгтэй, ...Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан болох нь шинээр орсон ажилтнаас хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр шалгалт аваад 2 цагийн анхан шатны сургалт ордог...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...Өдөр тутмын ажил үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчилгааг цехийн нь өгөх үүрэгтэй. ...3 шатны үзлэгийн хуваариар болон миний бие нь сард 1 удаа үйлдвэрт бүрэн үзлэг хийж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байдалд хяналт тавьдаг. ...Талийгаачийг туршилтын хугацаанд нь хариуцан ажиллаж сургах үүрэгтэй байсан. Мөн хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн бүтэн хэрэглэсэн байдалд хяналт тавих ёстой...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...Өглөө ажил эхлэх үед би ковш дотроо сууж байсан учир тэр дөрвийг хамгаалалтын малгайтай байсан эсэхийг анзаарч хараагүй. Харин ажил эхлээд удаагүй байж байхад талийгаач Батбаатар болон Алтанбагана нар вагоны гадна зогсоод люк рүү орох гээд байж байсан. Энэ үед талийгаач Батбаатар нь ажлын хантааз болон хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Мөн Алтанбагана ч бас малгайгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...Талийгаачийн ажлын байрны тодорхойлолтод 4-р зэргийн операторчны шууд удирдлага доор зуурмагийн машин дээр ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд шаардлагатай үед элс, хайрга, нүүрс буулгах ажилд оролцоно гэсэн чиг үүрэгтэй, ... ажил удирдагч нар нь ажил үүргийг хуваарилж тохирсон зааварчилгааг өдөр бүр өгч ажиллах ёстой, ...Мастер , цехийн дарга Мөнхчимэг нар нь өдөр бүр ажлыг нарийвчлан хуваарилж ажил үүргийн онцлогт тохирсон зааварчилгааг өдөр бүр өгдөг, ...Ажилчдад аюулгүй ажиллагааны ерөнхий, давтан, ээлжит болон ээлжит бус зааварчилгааг өгөх ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдлын буюу ******* хариуцдаг зохион байгуулах үүрэгтэй. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. Харин өдөр тутмын зааварчилгааг ******* өгөх үүрэгтэй. ...Аюулгүй ажиллагааны шатны үзлэгийг ажилтан өөрөө хийнэ, 2-р шатны үзлэгийг ажил удирдагч , 3-р шатны үзлэгийг нь захиргааны бүрэлдэхүүн үйлдвэрчний хороотой хамтран хийдэг...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...Мастер *******, цехийн дарга Мөнхчимэг нар надад амаар чи өнөөдрийн вагоны люкнүүдийг бүгдийг нь цохино шүү гэж зааварчилгаа өгсөн. Тэгээд Гомбосүрэн, Даваа ах, талийгаач Батбаатар нарын хамт вагондоо гарсан юм. тэгээд би эхний вагоны 7 люкийг цохиод дараагийн вагоны люкийг цохих уу яах уу гээд байж байсан чинь талийгаач Батбаатар нэг мөсөн цохиод дуусчих элсний ус нь гоожоод байж байг гэсэн юм. Тэгээд би люкүүдийг цохиж дуусаад тэгсэн 2 дахь вагоны 7 дахь люк түгжээ нь гацаад байхаар нь за за вагондоо орж элсээ буулгая гээд вагон руугаа орсон. Тэгээд би махаа хэрчээд зогсож байхад талийгаач Батбаатар орж ирээд Баганаа хоолоо хийж байх хооронд Даваа ах, Гомбосүрэн 2-т хандаж хэдүүлээ ажлаа хийж байя гэж хэлээд гарсан. Мастер *******, цехийн дарга Мөнхчимэг нар надад амаар чи өнөөдрийн вагоны люкнүүдийг бүгдийг нь цохино шүү зааварчилгаа өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...Анх вагоны элсний хаалтыг Алтанбагана ах эхлээд тайлж байсан. Зааварчилгаанд яг томилсон хүн байхгүй миний мэдэхээр шинээр орсон хүн тайлж болдоггүй л гэж сонсож байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ийн:

“.... Анх ажилд орж байгаа хүнд урьдчилсан зааварчилгааг ажилтан өгдөг, хөдөлмөрийн хууль байгууллагын дотоод журмыг хүний нөөцийн ажилтан танилцуулаад дараа нь шалгалт авдаг. Ажилтан маань тухайн шалгалтад тэнцсэн тохиолдолд ажлын байран дээрх ажил удирдагч нь анхан шатны бүх зааварчилгааг өгөх ёстой. Ажил удирдагч нь йн буюу гэдэг хүн байдаг..., ...Талийгаач нь урьдчилсан зааварчилгааг ээс, анхан шатны зааварчилгааг аас авсан байсан. Мөн технологийн картын сургалтад 2 удаа хамрагдсан. Хэрэв төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлтээр ямар нэг сургалт авах шаардлагатай тохиолдолд туршилтын ажилтанд ажил удирдагч нь сургалт оруулах саналыг ирүүлэх боломжтой байдаг...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ийн:

“....Хамгаалалтын малгайгүй, хантаазгүй байсан. Тухайн өдөр люк цохих үүргийг Алтанбаганад өгсөн байсан. Талийгаачийн багшаар нь томилогдон хариуцан ажиллаж байсан. талийгаачид ямар нэгэн биечлэн зааварчилга өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч шинжээч эмч О.Болороогийн: “2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 1642 дугаартай шинжээчийн дүгнэлт, *******, ******* нарын ажлын байрны тодорхойлолт, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, ******* ******* ******* барилга , , йн даргын тушаал, Н.Батбаатартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажилтны дэлгэрэнгүй анкет,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шинжээч Г.Ган*******, Б.Чулуунчимэг, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 07-р сарын 28-ны өдөр гаргасан ХАБ-023/23 дугаартай шинжээчийн “... , , йн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ******* нь ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн 6 дахь заалтад “Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх”, 4 дэх хэсгийн 2-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг цех, нэгжүүд шат дамжлага бүрд зохион байгуулах”, мөн хэсгийн 4 дэх заалтад “Ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургахын тулд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг явуулж, нийт хүмүүсийг хамруулах, урьдчилсан зааварчилгаа, дамжаа сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион явуулж тэд нарын мэдлэгийг шалгах” зэрэг заагдсан үүргээ биелүүлээгүй, , , йн цехийн ******* нь ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсгийн 10 дахь заалтад “Цехийн ажилчдад ажилбар тус бүрээр нь ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгч, хяналт тавих”, 2 дахь хэсгийн Б-ийн 8 дахь заалтад “Аюулгүй нэгдсэн дүрэм, техникийн ын дүрмийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих” зэрэг заагдсан үүргээ биелүүлээгүй, ...хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг болон байгууллагаас баталсан дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хэрэг учрал, осол болсон гэж үзлээ...

Үүнд: -ын , , йн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ******* нь Ажлын байрны тодорхойлолтод заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нийт ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх” үүргээ биелүүлээгүй, "******* ******* зам" ХНН-ийн даргын 2022 оны 07-р сарын 07- ны өдрийн “Журам батлах тухай” А/555 тушаалын хавсралтаар “Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацаа тогтоох, захиалга, хангамжийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих журам”-ын 6.1-д “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаж байгаа эсэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба хяналт тавьж ажиллана”-ыг, мөн тушаалын 2-р хавсралтаар “Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацаа”-ны 150 дугаартай хэсэгт “зуурмагийн операторч”-д хамгаалалтын дуулга малгайгаар хангахаар заасныг хэрэгжүүлээгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна” гэснийг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн -ын , , йн ******* нь Ажлын байрны тодорхойлолтод заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих” үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгаг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй зэрэг буруутай үйл ажиллагаа нь холбогдох баримтаар тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ******* ******* ******* даргын тушаал, хавсралт, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч Г.Ган*******ийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, түүний өмгөөлөгч нар нь “хүнийг амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдээгүй” гэж гэм буруугийн талаар маргасан боловч хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт тооцно.

Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь ******* ******* зам, “ , йн аар ажиллах байхдаа түүний шууд хариуцсан ажилтан болох амь хохирогч Н.Батбаатарт ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгч, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолтод энэ талаар нарийвчлан тусгажээ.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй “Сургалтын зохион байгуулалт” үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй байх бөгөөд дээрх хууль болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар шүүгдэгч ******* нь хариуцахаар байна.

Харин ******* ******* зам, “ , йн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” үүрэгтэй бөгөөд шүүгдэгч *******ын ажлын байрын тодорхойлолтод “ажилтан бүргийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг шат дамжлага бүрд зохион байгуулах, ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургахын тулд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг явуулж, нийт хүмүүсийг хамруулах, урьдчилсан зааварчилгаа өгөх” үүрэгтэй байх ба шүүгдэгч ******* нь дээрх хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын хүрээнд ажлын байранд аюулгүй ажиллагааг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ******* бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, шүүгдэгч ******* нь аюулгүй ажиллагааны өдөр тутмын ажил үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч амь насаа алдах шалтгаан болжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосонгэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “” ХНН-с “хуул захиргааны албаны дарга Б.Туул”-г иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд *******, ******* нар нь дээрх байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан байх тул *******, ******* нарын ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осол гарч бусдад учруулсан хохирлыг ажил олгогч нь хуульд заасны дагуу хариуцах үүрэг бүхий этгээд байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”  гэж тус тус заажээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Н.Батбаатарын эхнэр Ч.Отгонтуяаг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцсэн байна.  

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяа нь сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 15.423.371 төгрөг, бензиний төлбөрт 291.598 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 549.561,6 төгрөг нийт 118.364.530 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах заалт нь Иргэний хуульд шинээр тусгагдсан заалт бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн ба хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн учир амь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах шаардлагагүй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж 440.000 төгрөгийг сар болгон олгосон ба 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 540.000 төгрөг болж нэмэгдсэн тул тэтгэмжийн зөрүү болох 549.561,6 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримт дутуу байсан тул уг нэхэмжлэлийг хэлэлцээгүй болно.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэцэд учирсан хохирол гэм хорын хохирол төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох нийт 99.549.561,6 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, өмгөөллийн зардал болох 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, баримтаар тогтоогдож байгаа оршуулгын зардлын үлдэгдэл болох 15.423.371 төгрөг, бензиний төлбөрт 291.598 төгрөг, нийт 15.714.969 төгрөгийг “” ХНН”-ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяад олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “” ХНН” нь гэм хорын зардлыг гэм буруутай этгээд болох *******, ******* нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,

- шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж 1 жилийн хугацаагаар ******* хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “...Миний үйлчлүүлэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал буюу гэр бүлийн хүн нь байнгын эмчилгээ, сувилгаа шаардлагатай, бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар ******* хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү..” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл явдал, шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, оролцоо зэрэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын ял шийтгэлийг оногдууллаа.

Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнчлэн тэдгээрийн хувийн байдал буюу анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, ******* хотын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг нь харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч ******* 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ******* хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосонгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 2 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ******* хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн тусгай йн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ******* хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “” ХНН-с 15.714.969 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяад олгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 99.549.561 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг, иргэний хариуцагч “” ХНН” нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ