Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2021/00285

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 15*******/ШШ2021/00285

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ний ******* овогт *******гийн гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, Наран багт байрлах, 8262*******7******* регистрийн дугаартай, ******* аймгийн ******* сумын хот тохижуулах газарт холбогдох,

******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад *******6 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулж, Д.д ногдох 10,977,466 /арван сая есэн зуун далан долоон мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тус байгууллагад 2000-2020 он хүртэл нийт 21 жил жил ажиллаж байна.

Би 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Би өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу *******6 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй. Гэтэл ******* аймгийн ******* сумын Хот тохижуупах газар нь манайх төрийн өмчит газар биш гээд Төрийн албаны тухзй хуулийн 60 дугаар зуйлийн 60.1-д заасан буцалтгүй тусламжийг төсөвт тусгуулж гаргаж өгөхгүй байна. Энэ нь бидэнд хохиролтой байна.

Би 2019 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж хүсэлт илгээсэн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын дарга ийн №1/*******716 дугаартай Хариу хүргүүлэх тухай хуудсаар ******* аймгйин ******* сумын Хот тохижуулах газрыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Улсын төсөвт үйлдвэрийн газраар бүртгүүлэн №0001*******1885 дугаар гэрчилгээ авч, 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Мөн Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн ******* жил төрийн албанд тарсралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж заасан тул 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэр бүхий ажилтнуудын нэг удаагийн тусламж авах эрх үүсэхээр байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газар нь бидэнд *******6 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргаж өгөхгүй байгаад бид гомдолтой байна.

...Төрийн албаны тухай хуульд заасны дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн нийт 10,977,466 төгрөг авахаас 5,000,000 төгрөгийг надад олгосон бөгөөд үлдэгдэл болох 5,977,466 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газар-аас *******6 хүртэл сарын буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл болох 5,977,466 төгрөгийг гаргуулж өгнө үү... Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна... гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Д. Хотын Захирагчийн ажлын албаны дарга Я.Сийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01-р тушаалын дагуу хог ачигчаар томилогдон ажилласан байна. 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл захирагчийн ажлын албанд зам талбайн үйлчлэгч, 2014 онд ХХЗАА-ны төрийн үйлчилгээний ажилтнуудыг ******* Эрч Хүч ОНӨААТҮГ-т нэгтгэн ажиллуулах шийдвэр гарсны дагуу ******* Эрч Хүч ОНӨААТҮГ-н даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №6 тушаалаар ажилчдыг томилсон шийдвэр гаргасан. ******* Эрч Хүч ОНӨААТҮГазрыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 75 тогтоолоор татан буулгаж мөн өдөр, Хот тохижуулах газрыг үүсгэн байгуулагдсан. Д. нь улсад 24 жил ажиллаж, үүнээс Хот тохижуулах газарт 20 жил ажилласан. Тэтгэвэрт гарах эрх үүссэн ба өөрийн хүсэлт өргөдлийн дагуу 2019 онд 2020 оны төсвийн төслийг батлуулахад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг *******6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож явуулсан боловч аймгийн Төрийн сангийн мэргэжилтэн н.Б Монгол Улсын Их Хурлын 80 дугаар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа тул тэтгэмж батлагдаж ирээгүй гэсэн хариу өгсөн. 2020 оны төсвийн төсөлд дахин тэтгэмж бодож явуулсан боловч адилхан хариу өгсөн. Аймаг, орон нутгаас нэг хүнд 5,000,000 төгрөгний тэтгэмж олгохоор шийдвэр гаргасны дагуу мөнгөн тэтгэмжийг олгосон... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д. анх шүүхэд ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад *******6 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулж, Д.д ногдох 10,977,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5,977,466 төгрөг гаргуулахаар өөрчилсөн. Мөн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаас татгалзсан тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэжлэлийн зарим хэсгээс татгалзаж, багасгасан шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Би өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу *******6 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газар нь Д. нь улсад 24 жил ажиллаж, үүнээс Хот тохижуулах газарт 20 жил ажилласан. Тэтгэвэрт гарах эрх үүссэн ба өөрийн хүсэлт өргөдлийн дагуу 2019 онд 2020 оны төсвийн төслийг батлуулахад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг *******6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож явуулсан боловч аймгийн Төрийн сангийн мэргэжилтэн н.Б Монгол Улсын Их Хурлын 80 дугаар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа тул тэтгэмж батлагдаж ирээгүй гэсэн хариу өгсөн. 2020 оны төсвийн төсөлд дахин тэтгэмж бодож явуулсан боловч адилхан хариу өгсөн. Аймаг, орон нутгаас нэг хүнд 5,000,000 төгрөгний тэтгэмж олгохоор шийдвэр гаргасны дагуу уг мөнгөн тэтгэмжийг олгосон... гэжээ.

******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын эрх зүйн байдал, хариуцлагын хэлбэрийн хувьд:

Хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 000*******1885 дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцлагын хэлбэр нь Улсын төсөвт үйлдвэрийн газар, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Хот суурин газрын хог тээвэрлэх, устгах, ногоон байгууламжийн тохижилт, арчлалт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг угсралт, зам талбайн тохижилт, үйлчилгээ гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ...Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна..., мөн хуулийн 15.*******-т ...Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ... гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газар нь Улсын төсөвт үйлдвэрийн газар болохын хувьд улсын төсвөөс санхүүждэг, үндсэн үйл ажиллагааны чиглэлийн хувьд зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлчилгээ эрхэлдэг болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн тэмдэглэлд тусгагдсан үйл ажиллагааг эрхэлсэнээр өөрийн үйл ажиллагаанаасаа ашиг, орлого олдоггүй бөгөөд 100 хувь төрөөс санхүүжилтээ авдаг байгууллага байна. Энэ нь, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *******-Эрч хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай 75 дугаартай тогтоол, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн Хот тохижуулах газрын бүтэц, орон тоог батлах тухай А/288 дугаартай захирамж, түүний хавсралт, мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хот тохижуулах газар байгуулах тухай А/2*******2 дугаартай захирамж, мөн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/17 дугаартай захирамж, түүний хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/19 дугаартай захирамж, түүний хавсралт, ******* аймгийн Хот тохижуулах газрын 2019, 2020, 2021 онуудын төсвийн төслийн хөтөлбөр, арга хэмжээ, төсөөллийн хөтөлбөр, Хот тохижуулах газрын 2020 оны төсвийн шууд зардлын хуваарилалт, Хот тохижуулах газрын цалин, нэмэгдэл цалин ба нийгмийн даатгалын шимтгэлийн төсөв зэрэг баримтуудаар улсын төсвөөс 100 хувь санхүүждэг, төсвийн байгууллага болох нь давхар нотлогдож байна.

******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын албан хаагчид төрийн албан хаагч мөн эсэх, төрөөс цалин, хөлс авч байсан талаарх:

Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т ...төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг..., 10 дугаар зүйлд төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ...Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарна..., 14.1.1-т ...Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал... гэж тус тус тодорхойлсноос үзэхэд, Хот тохижуулах газарт ажиллаж байсан, ажиллаж байгаа ажилтан нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч байна гэж дүгнэв.

Энэ нь, хавтаст хэрэгт авагдсан ******* хотын Захирагчийн ажлын албаны даргын 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилон ажиллуулах тухай 01 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Д.г ачигчаар томилж, ******* дахь заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 1******* дугаар тогтоолын дагуу цалинжуулж байснаар, *******-Эрч хүч ОНӨААТҮГазрын захирлын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон ажиллуулах тухай 1/6 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Д.г ачигчаар томилж, ******* дахь заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаартай тогтоолын дагуу цалинжуулж байснаар, ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилон ажиллуулах тухай 14 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Д.г ачигчаар томилж, 4 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаартай тогтоолын дагуу цалинжуулж байснаар тус тус тогтоогдож байх бөгөөд Д.гийн Хот тохижуулах газарт ажиллаж байсан бүх хугацааг нь төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж, ТҮ-1 цалингийн шатлалаар цалин хөлс авч байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.гийн төрийн албанд ажилласан хугацааны хувьд:

-*******гийн гийн 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан хугацаа ******* жил,

- ******* хотын Хот тохижилт Иргэдийн үйлчилгээний газарт 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ачигчаар, мөн ******* хотын Захирагчийн ажлын алба, *******-Эрч хүч ОНӨААТҮГазар, ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газарт тус тус 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл ачигчаар 20 жил ******* сар 16 хоног, ингээд төрийн албанд нийт 2******* жил ажилласан болох нь ******* аймгийн АДХ-ын гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олгосон цэргийн батлахын үнэмлэх, *******гийн гийн нэр дээрх №257028, №А0002*******6021 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүд болон ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалуудаар тус тус нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ...төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно..., 60.*******-т ...нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно... гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн ******* жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй байх ба дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийг төрийн албанд нийт 2******* жил ажилласан тул энэ журмын шаардлагыг хангасан гэж үзнэ.

Мөн уг журмын 2.1-д нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн ******* жилийн дунджаар тооцно, 2.2-т үндсэн цалингийн дунджийг төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж тус тус зохицуулсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн сүүлийн ******* жилийн дундаж цалинг тооцож ирүүлсэн түүврээр нэхэмжлэгчийн 2018, 2019, 2020 онуудын 1 сарын дундаж цалин нь 477,282 төгрөг байх бөгөөд (2******* жил*1 сарын дундаж цалин 477,282 төгрөг)=10,977,466 төгрөгний тэтгэмж олгогдохоор байна. Үүнээс нэхэмжлэгчид хариуцагч байгууллага 5,000,000 төгрөгийг олгосон байх тул энэхүү 5,000,000 төгрөгийг хасч 5,977,466 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад *******6 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүхээс уг шаардлагатай холбоотой хэсэгт дүгнэлт хийгээгүй болохыг дурдвал зохино.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийг эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн ******* сумын Хот тохижуулах газраас 5,977,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас *******6 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт суулгуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,545 /нэг зуун ерэн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 110,589 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН