Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00306

 

 

 

 

 

 

 

01 оны сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ01/003

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух,******* регистрийн тай, ******* овогт *******ийн ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн ******* сумын багийн айлын тоотод оршин суух, 7 регистрийн тай, ******* овогт Э*******ын Б*******д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., хариуцагч Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Рар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г. нь 015 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр Э.Б*******тай гэр бүл болж, 017 оны 1 сарын 1-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд буюу 016 оны 8 сарын 0-ны өдөр охин Б.Цэлмүүн төрсөн. Э.Б******* нь гэр бүл хүүхдэдээ ямар ч хайр халамжгүй түүгээр ч үл барам өрх тусгаарлаж амьдрал ахуйгаа авч явах дургүй. Бид Э.Б*******гийн ээжийнх нь гэрт хамт амьдарч байгаад гэр худалдаж аваад тусдаа гарч амьдарсан боловч гэр бүлийн жаахан хэрүүл маргаан гарах болоход л хувцас хунараа аваад ээжийнхээ гэр лүү явчихдаг болсон. Айлын нөхөр, өрхийн тэргүүн эцэг хүн шиг байхгүй бүх юманд намайг буруутгаж байдаг. Би цаг үргэлж буулт хийгээд уучлалт гуйгаад арга эвийг нь олох гэж удаан явсан боловч Э.Б*******гийн зөрүүд дээрэлхүү зан хэрээс хэтэрч аргагүйн эрхэд шүүхэд хандсан болно. Хамт амьдрах хугацаанд байнгын хэрүүл маргаантай, нөхөр Э.Б******* нь гэр орондоо ямар хайр халамжгүй байдаг тул цаашид бид эхнэр нөхөр гэж явахад хэцүү болсон.

Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан боловч Э.Б******* эвлэрээгүй тул шүүхэд хандсан.

Би цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж охин Б.Цэлмүүнийг миний асрамжид үлдээж хуулийн дагуу тэтгэлэг гаргуулан өгнө үү.

...Миний бие Б*******тай 015 онд танилцаж улмаар албан ёсоор гэрлээгүй. Ажлын шалтгааны улмаас буюу Бүгд Найрамдах Солонгос улс руу явахаар болж гэрлэлтээ батлуулсан. Хүүхэдтэй болсноос хойш 6 жил болж байна. Энэ хугацаанд бидний хамтран амьдарсан хугацаа богино. Би хөдөө явчихдаг нөхөр Б******* нь аймагт гэртээ үлдэж, бид талд амьдрах болсон. 1 гэрт хамтран амьдарсан хугацаа маш богино. Хамтран амьдрах хугацаанд нөхөр Э.Б******* нь хамт амьдаръя гэсэн сэтгэл өвөртлөөгүй, амьдралыг өөрөө тоглоом гэж харсан. Миний зүгээс сайхан амьдаръя гэх шаардлагыг тавьдаг байсан. Э.Б******* нь жижиг асуудлаас болж төрсөн гэр рүүгээ явчихдаг, үг даадаггүй, хайр халамжгүй, хүнийг гутаан доромжилдог, Э.Б*******гаас болж 4 нь удаа обортод орж байсан. Мөргөж ална, дайрч ална гэж маш олон шалтгаанаар доромжилж, айлган сүрдүүлдэг. Хайр сэтгэлийн улмаас гэр бүл, үр хүүхэдтэй болчхоод эцсийн эцэст энэ хугацааг үнэ цэнгүй болгосон. Надад хайрлах сэтгэлгүй болгосон... гэв.

Хариуцагч Э.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г., Э.Б******* бид сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Нэхэмжлэлд бичсэнээр миний зүгээс гэр бүлдээ зүй бус үйлдэл гаргаж байгаагүй. Харин охин Б.Цэлмүүнтэй уулзуулдаггүй, миний эрхийг боогдуулсан зан ааш Г. нь гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна.

...Асрамжийг хүүхдийг 18 нас хүртэл нь хадгаламжид хийж өөрийнх нь гарын үсгээр гаргуулах хүсэлттэй байна... гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь Э.Б*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.

Г., Э.Б******* нар нь 017 оны 1 сарын 1-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 016 оны 8 сарын 0-ны өдөр охин Б.Цэлмүүн нь төрсөн, одоо эх Г.тэй хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 01 оны 0 сарын 10-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн 00 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Б.Цэлмүүнийг эх Г.ийн асрамжид үлдээхээр тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаарх зохигчийн тохиролцоо нь сайн дурын үндсэн дээр шүүхэд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, мөн шүүх хуралдаанд энэ талаар байр сууриа тодорхой тайбарласан, бусдын эрхийг хохироогоогүй, мөн хүүхэд нь 00 оноос хойш эхийн хамт амьдарч байх тул охин Б.Цэлмүүнийг эхийн асрамжид үлдээж, үүнтэй холбогдуулан эцэг Э.Б*******гаар нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 6 зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.4 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 105.4 төгрөг гаргуулан 70.00 төгрөгийг нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 35.164 төгрөгийг төрийн санд тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115..1, 116, 118, 13 зүйлийн 13.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн , Дажныхан овогт Э*******ын Б******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Цэлмүүнийг эх Г.ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т зааснаар охин Б.Цэлмүүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Б*******гаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.т даалгасугай. 4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 5. Гэр бүлийн тухай 6 зүйлийн 6.-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, 60 зүйлийн 60.1, 63 зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 7.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.4 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 105.4 төгрөг гаргуулан 70.00 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 35.164 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай. 7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 зүйлийн 10.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ТАСХЫН