Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2021/00367

 

 

01 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ01/00367

сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, сум, Буянт багийн ******* хотхоны ******* айлын орон сууцны ******* *******од оршин суух, Самбуу ******* овогт ын /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, сум, багийн -ийн дугаар айлын *******од оршин суух, овогт гийн г /РД:ПВ790118/-д холбогдох, Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О., хариуцагч Д.г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

00 оны 8 дугаар сард хариуцагч Д.гтай танилцсан. Үүнээс хойш бид хоёр дотно харилцаатай байж, 005 оны 6 дугаар сард жирэмсэн болсон. Нэхэмжлэгч О. би 006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Д.гаас хүү Ц.ийг төрүүлсэн. Тухайн үед бид гэр бүл болоогүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй.

Хариуцагч Д.г нь хүү Ц.ийг өсгөн хүмүүжүүлээгүй, тэжээн тэтгээгүй, эцэг хүнийхээ хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн. О. миний нөхөр Ц.Золбаяр нь Ц.ийг өөрийнхөө нэрээр овоглон бүртгүүлж, өсгөн хүмүүжүүлсэн.

Ц. нь аймгийн*******ын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг бөгөөд О. би нөхөр Ц.Золбаяр, хүү Ц.тэй харилцан зөвшилцөж, ярилцсаны үндсэн дээр Д.гт холбогдуулан нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй О., Д.г бидний дундаас төрсөн хүү Ц. нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу ПВ790118 регистрийн дугаартай, овгийн гийн гийг ПЮ06*******0134 регистрийн дугаартай Алаг адуу овгийн Золбаярын ийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүсэлтэй байна. 006 оны 03 дугаар сард хүү маань төрсөн. Тухайн үед би бүх зүйлийг хариуцагчид хэлж байсан. Би 005 оны 11 дүгээр сард Удирдлагын академийн сургалтад явсан. Хот руу сургалтад явж ирээд хариуцагчид хандан Хүүхэд төрсөн, хүүхэдтэйгээ уулзана уу гэхэд утсаа аваагүй. Үүний дараагаар амаржсаны дараа 14 хоногийн дараа миний талаар худал цуурхал гарсан талаар аав, ээжээсээ сонссон. Тус явдлаас хойш огт холбогдоогүй. 11 жилийн турш тэвчээртэй хүлээсэн. 017 оны 11 дүгээр сард утсаар ярьж Хүүхдээ ах дүүтэйгээ танилцуул гэж хэлсэн. Хүүхэд шилжилтийн насанд хүрч байгаа тул хүүхэддээ анхаарал хандуулаарай гэж хэлэхэд мөн тоогоогүй. 018 оноос хойш 3 жилийн турш хариуцагчид хандаж байсан. Хүүхдээ 5 настай байхад одоо хамт амьдарч байгаа н.Золбаяр гэх хүнтэй танилцаж, хүүгээ н.Золбаярын нэрээр овоглосон... гэв.

Хариуцагч Д.г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч О.тай миний бие 004 онд танилцаад ажлын зав чөлөөгөөр хааяа нэг уулздаг байсан бөгөөд хамт амьдарч байгаагүй. Тухайн үед О. аймгийн Төрийн сангийн хэлтэст ажиллаж байсан бөгөөд төрийн сангийн хэлтсийн дарга Н.тай бэлгийн байнгын харьцаатай байсныг би мэдэж О.гаас харьцаагаа тасалснаас хойш нэг ч удаа уулзаж бэлгийн харьцаанд орж байгаагүй.

О. Н. нарын хувийн харьцааг тухайн үед төрийн сангийн хэлтэст ажиллаж байсан хүмүүс бүгд мэддэг байсан бөгөөд зарим нэг хүмүүс надад хандаж тэр хоёрын хоорондын харьцааны талаар ярьж байсан. Тухайлбал, О. 006 онд Н.гийн хүүхдийг төрүүлсэн гэж дуулдаж байсан бөгөөд хүүхэд төрсний дараа Н.гийн гэргий тухайн хүүхэд Н.гийн хүүхэд мөн эсэхийг мэдэх зорилгоор шинжилгээ хийлгүүлэхээр очиход О. хүү ээ аваад гоос зугтааж шинжилгээ хийлгүүлэхээс татгалзсан байдаг.

О. нь хүүхэд төрүүлсэн тухайгаа надад огт хэлээгүй байж байгаад Н.г нас барснаас хойш гэнэт нэхэмжлэл гаргаж байгаад нь маш их гайхаж байна.

Нас барсан Н.гийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн архивт байгаа Н.гийн эд эстэй, О.гийн хүү ийн цус, шүлсийг харьцуулан ДНК тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. О.гийн хувийн байдлыг тогтоох зорилгоор тухайн үед төрийн сангийн хэлтэст ажиллаж байсан Ганчимэг /одоо Бадамлах дөл ХХК-ийн ерөнхий нягтлангаар ажиллаж буй/ болон талийгаачийн гэргий нарыг гэрчээр зайлшгүй байцаах шаардлага үүсч байгаа юм.

...Би нэхэмжлэгчтэй 003 оны 11 дүгээр сард Прокурорын газрын даргын жолоочоор ажиллаж байхдаа танилцсан. н.Ганчимэг гэх хүнтэй хамт нэг өрөөнд сууж ажилладаг байхад нь гэрт нь хүргэж өгдөг байсан. Тэгэхэд н.Ганчимэг гэх хүн надад Залуу хүн учраас наад хүнээсээ холд. О. нь байгууллагын дарга н. гэх хүнтэй дотно харилцаатай гэж хэлж байсан. Улмаар би нэхэмжлэгчээс зайгаа барьсан. Харин хамт амьдарч, нэг гэрт орсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь н. гэх хүнтэй дотно харилцаатай байсан, хүүхдийг нь гаргасан, хамт амьдардаг тухай яриа гарсан. Тэгээд н. гэх хүний эхнэр нь шинжилгээ авах гэхэд нэхэмжлэгч нь хүүхдээсээ шинжилгээ авахуулаагүй. Уг асуудлыг н. гэх хүний эхнэр н. мэдэж байгаа. Тухайн үед миний хүүхэд гэсэн яриа гарч байгаагүй. 11 жилийн дараа миний хүүхэд гэсэн яриа гарч байна. Энэ хүн нэг айлын амьдралаар тоглосон. Дахин нэг айлын амьдралаар тоглох гэж байна. Энэ хүн өөрөө хариуцлага хүлээх ёстой. Айлын 3 хүүхдийг өнчрүүлсэн хүн... гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Д.гт холбогдуулан Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О., хариуцагч Д.г нар нь 004 онд танилцаж, үерхэж байсан бөгөөд харин гэрлэлтээ батлуулаагүй, тэдгээрийн дундаас 006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү З. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Д.г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа 006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү З.ийг өөрийн хүү биш гэсэн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.гаас Д.гийг З.ийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 01 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 153/З01/0048 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч О.гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.гт холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хүүхдийн эцэг тогтоолгохоор ДНК-ийн шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч нь 006 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, ПЮ06*******0134 регистрийн дугаартай, эрэгтэй, Алаг адуу овогт Золбаярын ийн биологийн эцэг нь хариуцагч овогт гийн г /ПВ790118/ мөн эсэх талаар дүгнэлтээ бичгээр гарган ирүүлэхийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд даалгаж, уг шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Гантуяагийн 01 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1811 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.г нь З.ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9%-ийн магадлалтай байна гэх дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нас барсан гэх Н.гийн эд эстэй, О.гийн хүү ийн цус шүлсийг харьцуулан ДНК тогтоолгох зайлшгүй шаардлагатай талаар гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх буюу хариуцагч нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Гантуяагийн 01 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1811 дугаартай шинжээчийн дүгнэлттэй огт маргаагүй, энэхүү шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар болон дахин шинжилгээ хийлгүүлэхээр хүсэлт, гомдол гаргаагүй болохыг дурдаж байна.

Түүнчлэн талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч О. жирэмсэн болохоос өмнө 005 онд О. болон Д.г /шүүх хуралдааны тэмдэглэл: Хариуцагчаас асуулт асуух, хариулт авах хэсгээс: 005 оны 08 дугаар сард гэр бүл болсон. Түүнээс өмнө харилцаанд орсон байх/ нар нь эр эмийн харилцаанд орж байсан болохыг илэрхийлсэн болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн 006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ПЮ06*******0134 регистрийн дугаартай, эрэгтэй, Алаг адуу овогт Золбаярын ийн биологийн эцэг нь хариуцагч овогт гийн г /ПВ790118/ мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Хүү З. нь төрсөн цагаасаа хойш эх О.гийн асрамжид байгаа талаар талууд маргаагүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн -д заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6..-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.гаас хүү З.д  олгох тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү З.ийг эх О.гийн асрамжид байгаа нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой болохыг дурдвал зохино.

Мөн хариуцагч талаас хүүхэд төрснөөс хойш өнөөдрийг хүртэл яагаад шүүхэд хандаж эцэг тогтоолгоогүй вэ? гэх асуултын хүрээнд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан ...Тухайн үед би шинжилгээ хийлгэх санал гаргахад аав, ээж маань Нэгэнт амьдралаа бодсон хүний араас ингэж болохгүй. Дахин нэг гэр бүлд асуудал үүснэ. Хүн зовлонгоо дааж амьдардаг гэж ярьсан. Мөн хариуцагчийн хадам аав нь манай аавын найз байсан. Аав, ээж маань тэвчих хэрэгтэй гэж байсан. Мөн Бид хүүхдийг чинь өсгөж өгнө гэж хэлсэн тул би үгэнд нь орсон. Тухайн үед шинжилгээ хийлгэх боломж байсан. Мөн би шинжилгээ хийх санал гаргасан. Аав ээжийн үгийг дагахаас өөр арга байгаагүй. Би 018 оны 03 дугаар сард хүү маань өсвөр насанд хүрээд ирэхэд эцэг хүн эрэгтэй хүүхдэд хэрэгтэй гэж бодоод хариуцагчтай ярьсан. Үүнээс хойш хариуцагчтай дахиж холбогдож чадаагүй, хариуцагч сэтгэл гаргаагүй тул хуулийн дагуу шүүхэд хандана гэж хэлсэн. Хариуцагчийн ямар хүн гэдэг талаар өөрт нь хэлсэн. 11 жил хүлээгээд, 3 жилийн хугацаанд араас нь явсан... гэх тайлбар нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоолгох, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар шүүхэд хэдий үед ч нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135..1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг баримтлан 006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ПЮ06*******0134 регистрийн дугаартай, эрэгтэй, Алаг адуу овогт Золбаярын ийн биологийн эцэг нь хариуцагч овогт гийн г /ПВ790118/ мөн болохыг тогтоосугай.

. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т зааснаар хүү З.ийнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.гаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.д даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1., 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 15,969 төгрөг гаргуулан 70,00 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 55,769 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН