Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2021/00368

 

 

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2021/00368

******* сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******7/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, багийн тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох, Хашаанаас албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие ******* аймгийн ******* сумын багийн тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 960.5 м2 газрыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г-1617003807 дугаартай гэрчилгээгээр өмчилж хашаа татаж авсан. Гэтэл 2018 оноос Д. гэх хүн миний өмчлөлийн хашаанд буучихаад өдийг хүртэл нүүхгүй байна. Би нөхрийн хамт газар өмчлөх гэрчилгээгээ үзүүлж нүүх, хашаа чөлөөлж өгөх талаар удаа дараа сануулсан боловч надад гэрчилгээ гарч байгаа гэж хэлээд тоохгүй байна. Энэ талаар ******* аймгийн Цагдаагийн газарт хандаж хэсгийн байцаагч туяа 2 удаа очиж шаардлага тавьсан боловч шаардлагыг биелүүлээгүй. ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж газрын даамал Наранбаатар 3- 4 удаа мэдэгдэх хуудас өгсөн боловч хүлээн аваагүй, очих бүрт согтуу байдаг.

...Би өөрийн өмчийн газрыг авах хүсэлттэй байгаа. ******* аймгийн ******* сумын багийн шинэ дулааны хажууд байдаг газартаа хашаагаа татаагүй байхад тус газар дээр нэхэмжлэгч ирж буусан. Уг асуудлаар олон удаа нэхэмжлэгчид хандахад зөвшөөрөхгүй байсан. Иймд Д.******* миний өмчлөлийн газраас Д.г албадан нүүлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын миний бие нь багийн 19 дүгээр гудамжны 9 тоотод өөрийн хамтран амьдрагч Пүрэвхүүгийн Нтэй хамт 2018 оноос хойш амьдарч байна. Тухайн үед манайхыг буухад хог ихтэй ямар ч хашаа татаагүй задгай хашаа байсан. Бид бууснаасаа хойш 5-6 машин хог ачиж цэвэрлээд 00-той болгож, хашаа татсан. Ямар ч хүн ирж миний хашаа нүү гэж тухайн үед хэн ч ирээгүй. Одоо буугаад 4 жил болж байна. Энэхүү хашааг эзэмшиж авахаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж П.Нгийн нэр дээр кадастрын зураг гаргуулж авсан.

Нэхэмжлэл гаргагч Д.******* нь энэ хашааны өмчлөлийн гэрчилгээг гаргаж авсан гэх боловч бидэнд үзүүлдэггүй, өөрөө ирж биднийг хашаанаас нүү гэж дарамталдаг. Бид энэ хашаанаасаа нүүхгүй, нүүж очих газар байхгүй, ах, дүү төрөл садан байхгүй. Бид хашаанаасаа нүүхгүй, гэрчилгээгээ гаргуулахаар хөөцөлдөж байгаа тухайгаа Д.*******д удаа дараа хэлсэн гэжээ.

Энэ айл тус газартаа буугаагүй. Хашаа хогтой, 7, 8 жил эзэнгүй байсан. Иймд бид тус хашаанд буусан. Манай гэр тус хашаанд буусны дараа нэхэмжлэгчийн нөхөр нь гэх хүн ирээд тус газрыг Манай хашаа байна гэхэд нь би Битгий худлаа яриад бай. Гэрчилгээгээ үзүүл гэхэд тамгагүй бичиг авч ирж үзүүлсэн. Улмаар би тус газартаа хэмжилт хийлгээд, хашааны гэрчилгээг гаргуулж авах гэж байхад нэхэмжлэгч, түүний нөхөр нь согтуу ирсэн. Тэр үед би Согтуу хүн хүлээж авахгүй гэж хэлсэн. Энэ газарт эзэн байхгүй гэж хэлэхэд нь бид тус газарт буусан. Газрын албаныханд хандахад бас эзэнгүй гэж хэлэхээр нь газрын албаны хүмүүсээр хэмжүүлсэн. Тус газар нь олон жил хашаагүй, айл буугаагүй байсан. Би өөрөө хашаагүй байсан тул тус газарт хашаа татаж авсан. Газрын гэрчилгээ удахгүй гарна гэсэн. Хашаа олдохгүй байсан тул би ирж буусан... гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д холбогдуулан ******* аймгийн ******* сумын багийн тоот хаягт байрлах 960.5 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д. нь 2018 оноос маргаан бүхий газрыг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал,

Нэхэмжлэгчээс ...П. гэх хүн миний өмчлөлийн газарт 2018 оноос буугаад нүүхгүй байна. Газар чөлөөлж өгөхийг шаардаж, өмчлөлийн гэрчилгээгээ харуулсан боловч чөлөөлөж өгөхгүй байна... гэж,

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...миний бие багийн 19 дүгээр гудамжны 09 тоотод хамтран амьдрагч П.Нгийн хамт 2018 оноос хойш амьдарч байна. Манайхан буухад хог ихтэй, ямар ч хашаа татаагүй задгай байсан. Ямар ч хүн ирж миний хашаа нүү гэж хэлээгүй. Нэхэмжлэгч гэрчилгээгээ авч ирж харуулаагүй. Тус газраа би эзэлж авсан тул нүүхгүй. Миний нэр дээр гэрчилгээ гарна. Надад нүүх газар байхгүй... гэж тус тус тайлбар гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь маргаан бүхий 960,5 м2 газрыг өмчлөлдөө авсан болох нь тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Нэгж талбарын 8416100513 дугаартай хувийн хэрэг доторх газар өмчилж авахыг хүссэн иргэн Д.*******гийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийн маягт, гараар бичсэн өргөдөл, иргэний цахим үнэмлэхний хуулбар, ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* аймгийн Засаг даргын А/22 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамж, мэргэжилтэн Р.Цэцэгмаагийн үйлдсэн кадастрын зураг, мөн тус газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийбаярын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн ******* аймгийн ******* сумын багийн 19 дүгээр гудамжны 09 тоотод байрлах 960,5 м2 талбай бүхий, 8415100513 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617003807 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хуулийн 106.3-т ...энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна... гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй байх бөгөөд дээрх хуульд нийцжээ.

Хариуцагч П. нь маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй талаарх болон уг газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй. Тухайн газарт өмчлөгч амьдраагүй, хэн ч ирж нүү гэж хэлээгүй, эзэнгүй газар байсан. Энэ газарт эзэн байхгүй гэж хэлэхэд нь бид тус газарт буусан. Газрын албаныханд хандахад бас эзэнгүй гэж хэлэхээр нь газрын албаны хүмүүсээр хэмжүүлсэн гэх тайлбар нь хариуцагчид уг газрыг эзэмших эрх олгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зохих этгээдийн эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, бүртгэлд үндэслэгддэг тул уг эрхийг нотолсон баримтаар аливаа этгээдийг өмчлөгчөөр тооцдог.

Харин хавтаст хэрэгт нотлох баримтаар иргэн Пүрэвхүү овогтой Нгийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг авагдсан байх боловч энэ нь -ийн үйлдсэн зураг байх тул уг кадастрын зургийг үндэслэж маргаан бүхий газрыг хариуцагч эзэмшил, өмчлөлдөө авах эрх үүсэхгүй юм. Түүнчлэн, хариуцагчийн хамтран амьдрагч болох П.Н нь маргаан бүхий газрыг эзэмшил, өмчлөлдөө авахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан нь нэхэмжлэгч Д.*******гаас хариуцагчийг албадан нүүлгэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи цаг хугацаа болохыг дурдвал зохино.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын багийн тоот хаягт байрлах 960.5 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдон тогтоогдож байх тул өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшиж байгаа хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс ******* аймгийн ******* сумын багийн тоот хаягт байрлах 960.5 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлж, албадан нүүлгэсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН