| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00207/И |
| Дугаар | 153/ШШ2021/00369 |
| Огноо | 2021-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2021/00369
| 2021 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2021/00369 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогт *******ийн И******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* багийн тоотод оршин суух, овогт ын д /РД:/-д холбогдох, 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.И*******, хариуцагч Ч. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.И******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай дүү н.Пүрэвхүүгийн найз Ч. нь бидэнтэй Улаанбаатар хотод оюутны байранд хамт амьдарч байхад Ч.ын дүү гээд хүн ирж бидэнтэй хамт 2018 оноос амьдарч эхэлсэн. Ийнхүү хамт 6 сарын хугацаанд амьдраад гарсан. Өнгөрсөн жил дахиж ирээд бидэнтэй хамт амьдарч эхэлсэн. Энэ үеэр хариуцагч нь ирж хамт байж байгаад мөнгө зээлж аваад явсан. Одоо бол мөнгө аваагүй гэж тайлбарладаг. Ах дүү хоёр надаас олон удаа мөнгө авсан. 110,000 төгрөгийг дүүгийнх нь байрны мөнгө байсан. Дүүгийнхээ зээлсэн мөнгийг хариуцагч өгнө гэсэн. Хариуцагч нь Улаанбаатар хотод ажил хийдэг байхдаа мөнгө зээлж авдаг байсан. Бусад мөнгийг нь хариуцагч өөрөө дансаар авсан. Намайг ганцаараа байхад мөнгө асууж авсаар байсан. Хамгийн сүүлд 2020 онд Сонгуулийн ажилд явна. Замын зардал, ээжид чихэр авах мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө зээлж авсан. Мөнгө өгөхийг шаардахад Би мөнгө аваагүй гэж тайлбарладаг.
овогтой нь 2020 оны 6 дугаар сард иргэн Я.И******* надаас 300,000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед итгэж, зээлийн гэрээг бичгээр биш аман гэрээг байгуулж, сарын дотор зээлээ эргэн төлөхөөр тохиролцсон боловч өдийг хүртэл зээлээ төлж барагдуулсангүй.
Зээлсэн мөнгөө авах талаар иргэн Ч.тай удаа дараа утсаар холбогдсон боловч хэл амаар доромжилж, өгөхгүй, чамайг тухайн үед залилсан хэмээн гэмт хэргийн шинжтэй зүйлийг хэлсээр байна.
Иймд хариуцагч Ч.аас надад учирсан 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шулгуут овогтой ын миний бие Я.Ичинхоролоогоос 300,000 төгрөг зээлж аваагүй байхад намайг мөнгө зээлсэн тэр ч битгий хэл залилсан хэл амаар доромжилсон гэх мэтээр гүтгэн шүүхэд өгсөн байна. Миний бие 2020 оны 6 сард Улаанбаатар хотод хамт байр түрээслэн амьдарч байсан нь үнэн. Энэ хугацаанд түрээсээ хувааж төлсөн бөгөөд ямар нэгэн мөнгөний тооцоо байхгүй болно. Иймд Ичинхоролоогийн байранд үлдээсэн хувцас, эд хөрөнгөө авах хүсэлтэй байна. Мөн гүтгэсэн явдалд гомдолтой байна.
Дүү, бид хоёрын нэр дээр ээлжлээд нэхэмжлэл гаргадаг. Одоогийн байдлаар манай дүү дээр 300,000 төгрөг авах тухай асуудал мөн үүссэн байгаа. Би хүнээс мөнгө зээлсэн бол ажил хийгээд мөнгийг нь буцааж өгдөг хүн. Би зүгээр байж байх үедээ 300,000 төгрөгийн өрөнд орсон гэж бодоод сэтгэл санаагаар хохирч байна. Ямар шалтгаанаар мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Тэр үед намайг дүүтэйгээ нийлсэн гэж байсан. Дүү маань ээжтэй хамт хот яваад хохирлыг нь барагдуулсан. Гэтэл дахиад надад 300,000 төгрөгийн асуудал үүсдэг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Я.И******* нь хариуцагч Ч.аас 300,000 төгрөг гаргуулахыг хүссэн ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Ч. нь 2020 оны 6 дугаар сард надаас 300,000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед итгэж, зээлийн гэрээг бичгээр биш аман гэрээг байгуулж, сарын дотор зээлээ эргэн төлөхөөр тохиролцсон боловч өдийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй... гэж, мөн шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлахдаа ...300,000 төгрөгийг бэлнээр өгсөн, бас дансаар өгч байсан, бичгээр зээлийн гэрээ хийгээгүй, зөвхөн амаар тохиролцсон. Анх 2020 оны 06 дугаар сард 65,000 төгрөг өгсөн. 2020 оны 03 дугаар сараас хойш 2020 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд мөнгийг цувуулж бэлнээр өгч байсан. Мөнгө зээлсэн тухай ямар нэгэн бичиг үйлдэж аваагүй... гэжээ.
Хариуцагч Ч.аас ...Би Я.И*******гоос 300,000 төгрөг зээлж аваагүй байхад намайг мөнгө зээлсэн тэр ч битгий хэл залилсан, хэл амаар доромжилсон гэх мэтээр гүтгэн шүүхэд өгсөн байна. Миний бие 2020 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод хамт байр түрээслэн амьдарч байсан нь үнэн. Энэ хугацаанд түрээсээ хувааж төлсөн бөгөөд ямар нэгэн мөнгөний тооцоо байхгүй болно. Иймд Я.И*******гийн байранд үлдээсэн хувцас, эд хөрөнгөө авах хүсэлтэй байна. Мөн гүтгэсэн явдалд гомдолтой байна... гэж маргана.
Нэхэмжлэгч Я.И*******, хариуцагч Ч. нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримт гаргаж өгч маргааны үйл баримтыг нотолж чадаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..., 282 дугаар зүйлийн 282.3-т ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно... гэж тус тус зохицуулсан боловч хариуцагч Ч. нь нэхэмжлэгч Ч.И*******гоос 2020 оны 03 дугаар сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд 300,000 төгрөгийг амаар харилцан тохиролцож, зээлж авсан, нэхэмжлэгч Ч.И*******гоос Ч.д дээрх мөнгийг өгсөн, хүлээж авсан гэх үйл баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хариуцагч Ч. нь дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно..., 42.1-д ...Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ... гэж заасан хэдий ч зохигчдын хооронд 300,000 төгрөг зээлдүүлэх, зээлж авах тухай амаар хэлэлцэн тохиролцсон нь нотлогдохгүй байна гэж үзлээ. Зээлийн гэрээ нь санал гаргах болон түүнийг хүлээн авснаар байгуулагдах учиртай бөгөөд энэ тохиолдолд харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлээрээр Ч.ын гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.аас 300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.И*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН