Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2021/00445

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2021/00445

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ховд аймаг, ******* сумын ******* багт оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай, ******* овогт М*******ын Д*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, 15 дугаар хороо, 20-64 тоотод оршин суух хаягтай, одоо Орхон аймаг Баян-өндөр сум Рашаант баг Даваат 6-10-10 тоотод оршин суух, МК94030231 регистрийн дугаартай, Өөлөг овогт Алтангэрэлийн *******д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д*******, хариуцагч А.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.*******тай 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж ******* хотын ******* дүүрэгт гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Ө төрсөн. Одоо 7 настай. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2016 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Хүү Б.Ө 2016 оноос эхлэн аав А.*******ын хамт амьдарч байна. Бид хоёр ярилцаж хүү Б.Өыг аав А.*******ын асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулаад би хүү Б.Өт хүүхдийн тэтгэлэг төлөхөөр тохирсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

...Алтангэрлийн *******тай салаад 4 жил гаран болж байна. Салаад удсан болохоор гэрлэлтээ цуцлуулах бодолтой байна. Анх салахдаа хоорондоо ярилцаад хүүхдээ аав нь авна гэсэн болохоор хүүхдийн тэтгэлэг дээр маргаан байхгүй, хоорондоо эд хөрөнгийн маргаан байхгүй... гэв.

Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Алтангэрэл овогтой ******* /РД:94030231/ би Иргэний хуулийн 130 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 14, 38, 40, 41 дүгээр зүйлуүдийг тус тус үндэслэн энэхүү өргөдлийг гаргаж байна.

Миний бие А.******* нь М.Д*******той 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмыг дагуу гэр бүл болсон бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Ө хүүтэй болсон болно. Бид 2016 оноос хойш хамтран амьдраагүй, огт уулзаагүй бөгөөд эхнэр М.Д******* нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон бөгөөд Б.Ө хүүгээ би өдий болтол өсгөж хүмүүжүүлж байна. Бид гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа бөгөөд би цаашид хүүгээ өөрийн асрамжид үлдээж өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна.

Миний хууль ёсны эхнэр М.Д******* нь өөр хүнтэй гэр бүл болж, Ховд аймагт амьдарч байгаа харин би Орхон аймагт амьдарч байгаа бөгөөд бидний хувьд эвлэрэх нөхцөл огт байхгүй болно. Иймд эвлэрэх хугацаа тогтоохгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Миний хүү Б.Ө нь улсаас олгодог хүүхдийн мөнгө буюу сар тутамд олгодог 20,000 төгрөгийг авдаггүй бөгөөд уг мөнгийг М.Д******* авдаг болно. Миний бие уг мөнгийг авах хүсэлтэй байна. Үүнд:

1 Он

Мөнгөн дүн

Нийт

2018 он

20.000 төгрөг 12 удаа

240.000 төгрөг

2019 он

20.000 төгрөг 12 удаа

240.000 төгрөг

2020 он

20.000 төгрөг 3 удаа

60.000 төгрөг

2020 он

100.000 төгрөг 9 удаа

900.000 төгрөг

2021 он

100.000 төгрөг 6 удаа

500.000 төгрөг

 

Нийт

2.040.000 төгрөг

Мөн энэ онд улсаас иргэн бүрт тараасан 300,000 төгрөгийг авах хүсэлтэй байна. Цаашид Б.Ө хүүд улсаас олгох хүүхдийн мөнгө ордог дансыг удирдах эрхийг надад олго. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн хүү Б.Өт тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Дээрх нэхэмжилсэн мөнгө болон тэтгэлгийг Б.Ө хүүгийн ирээдүйд зориулж хадгалах бөгөөд насанд хүртэл нь уг мөнгөнөөс огт хэрэглэхгүй болохыг дурдъя.

Миний бие өөрийн хууль ёсны эхнэр М.Д*******той эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд нөхцөл байдлыг харгалзан үзэж өргөдлийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

... Бид хоёр салаад 5 жил болж байна. 5 жилийн хугацаанд М.Д*******оос элдэв янзын зүйл нэхэж ирсэн зүйл байхгүй, хэн хэн нь тусдаа амьдраад удсан болохоор гэрлэлтээ цуцлуулаад хэн хэнийхээ амьдралыг бодъё гэж шийдсэн. Хүүхдийн тэтгэлгийн хувьд хууль журамд заасны дагуу тэтгэлэг авах үүрэгтэй, мөн Өнөрбаян гэдэг хүүхэд миний хажууд 5 жил байсан болохоор цаашид өсөх орчинг нь солимооргүй байна... Хамтран амьдрах боломж бололцоо муу байсан тухайн үед бид тэгээд тус тусдаа амьдраад эхэлсэн мөн цаашид хэн хэнийхээ амьдралыг бодоод салах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн. Миний хувьд эхний 2 сарын хугацаанд хүүгээ ээж дээр нь үлдээгээд явсан бөгөөд удалгүй хүүтэйгээ уулзах гээд очтол манай хүү царай алдсан байсан тэгээд би хүүгээ өөрөө өсгөнө гээд авч явсан. Олон жил хол байсан болохоор эргээд нийлэх бодол алга.... гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д******* нь А.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.

М.Д*******, А.******* нар нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.Ө нь төрсөн, одоо эцэг А.*******тай хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Б.Өыг эцэг А.*******ын асрамжид үлдээхээр тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаарх зохигчийн тохиролцоо нь сайн дурын үндсэн дээр шүүхэд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, мөн шүүх хуралдаанд энэ талаар байр сууриа тодорхой тайбарласан, бусдын эрхийг хохироогоогүй, мөн хүүхэд нь 2016 оноос хойш эцгийн хамт амьдарч байх тул хүү Б.Өыг эцгийн асрамжид үлдээж, үүнтэй холбогдуулан эх М.Д*******оор нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,364 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өөлөг овогт Алтангэрэлийн ******* /МК94030231/, ******* овогт М*******ын Д******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Өыг эцэг А.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Өыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх М.Д*******оор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг А.*******д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 105,364 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН