Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2021/00476

 

 

 

 

 

 

 

*******21 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ*******21/00476

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багийн ******* айлын орон сууцны 1 дүгээр орцны *******, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:ПЮ63*******518/,

Хариуцагч: ******* аймгийн Засаг даргад холбогдох,

112,000,000 /нэг зуун арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумд үйл ажиллагаа явуулдаг *******луу ХХК нь ******* аймгийн ******* сумын 4-р баг, *******, ******* ******* айл байр, 1 байрны ******* тоот 45.84 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- 1617005777 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000396746 дугаартай гэрчилгээтэй хоёр өрөө орон сууц, ******* аймгийн ******* сумын 4-р баг, *******, ******* ******* айл байр, 1 байрны ******* тоот 66.83 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-1617005776 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000396745 дугаартай гэрчилгээтэй гурван өрөө орон сууцнуудыг анх надад ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******16 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай Орон сууцны тухай тогтоолоор аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, төр захиргааны байгууллагад 30 жил үр бүтээлтэй ажиллаж байгааг минь үнэлж 80 хувиар хөнгөлөн, хувьчилж өгсөн.

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******16 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай Орон сууцны тухай тогтоолоор ТОСК-ийн ******* айлын орон сууц А байрны ******* тоотыг аймгийн Засаг даргаар *******96-*******00 онд ажиллах хугацаандаа аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, төр захиргааны байгууллагад 30 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор *******ад 80 хувиар хөнгөлөн, хувьчилж олгосугай... гэж шийдвэрлэсэн.

Засаг даргын *******16 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн А/359 дугаартай Хөрөнгө гаргах тухай захирамжаар ...1.Аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор ад олгох орон сууцны төлбөрийг Баруун Монгол интернейшнль ХХК-ийн аймгийн төсөвт буцаан төлөх 70,000,000 /далан сая/ төгрөгийн өрөнд тооцож зөрүү 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн нэмэлт эх үүсвэрээс гаргахаар Санхүү, төрийн сангийн хэлстийн дарга П.т даалгасан.

Уг захирамжаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн боловч уг захирамж нь одоог хүртэл хэрэгжихгүй байгаагаас шалтгаалж ******* луу ХХК-ийн захирал Б.т байрны үнэ 112,000,000 сая төгрөг олгогдоогүй байна.

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******16 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******16 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай тогтоол, аймгийн Засаг даргын *******16 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн А/359 дугаартай Хөрөнгө гаргах тухай захирамж өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.

Иймд хариуцагчаас 112,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү.

...Миний бие *******96 оноос *******00 онд ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Төрд нийт 35 жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч, Монгол улсын гавьяат эдийн засаг гэдэг хүн байна. Манай ******* аймагт *******99 оноос ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлэх санаачилгыг гаргасан. Уг санаачилгыг ирээдүйд өөртөө зориулж гаргасан санаачилга биш юм.  ******* аймгийн төлөө өөрийн хүч хөдөлмөрөө зориулж ажиллаж байсан хүмүүст хуучин амьдарч байсан орон сууцыг нь олгох жишгийг тогтоосон. Үүний дагуу ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Дамба, Нямдаваа, Галсандондог, Цэвээнравдан нарын хүмүүс орон сууцны дэмжлэг авсан. Тухайн үед аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын орон сууцны асуудлыг хэлэлцэх үед дарга орон сууцны дэмжлэг аваагүй үлдсэн тул уг асуудлыг нь шийдвэрлэх шаардлагатай гэдэг үүднээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байдаг. Уг тогтоолын дагуу аймгийн Засаг дарга хэрхэн яаж шийдвэрлэх талаар захирамж гаргасан. Уг жишиг нь Монгол улсад төдийгүй дэлхийд тогтсон байдаг бөгөөд төрд ажиллаж байсан хүмүүсийг амар амгалан байлгах үүднээс шийдвэрлэдэг практик байдаг. Миний хувьд *******16 он хүртэл уг асуудлын талаар яриагүй байж байтал шийд гарсан байсан тул миний бие татгалзаагүй. Би ТОСК-ийн байранд анхнаас нь 2 байрыг нэг байр болгож урьдчилгаа өгч авсан байсан. Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан тул их баяртай байгаа бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хувь хүний үүднээс шунаж, дайраагүй бөгөөд тогтсон зарчмын үүднээс, хуулийн дагуу асуудлыг шийдсэн гэж үзэж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ын аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардпагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******16 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай /орон сууцны тухай/ тогтоолын дагуу тухайн үеийн аймгийн Засаг даргаас *******16 оны 7 дугаар сарын 15-ны өдөр А/359 дугаартай хөрөнгө гаргах тухай захирамж гаргажээ.

Тус захирамжаар ад олгох орон сууцны төлбөрийг Баруун Монгол /нтернэйшнль ХХК-ний аймгийн төсөвт буцаан төлөх 70,000,000 төгрөгийн өрөнд тооцож, зөрүү 42,000,000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн нэмэлт эх үүсвэрээс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Учир нь аймгийн төсөвт төлөх хуулийн этгээдийн өр төлбөрийг өөр зориулалт бус үйл ажиллагаанд суутгах үндэслэл байхгүй.

Мөн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно, 60.3.1-д орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ, 60.3.6-д орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ гэсэн эдгээр зүйлүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглоно гэж заасан.

Дээрх захирамжид дурдсан орон сууцны төлбөрийн зардал нь Төсвийн тухай хуульд зааснаар зориулалт бус, тухайн жилийн /*******16 он/ төсөвт тусгагдаагүй, төсвийн жил нь дууссан, төрийн сангаас гаргах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч энэ мөнгийг олгох боломжгүй юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын *******16 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай тогтоол гарсан байдаг. Уг тогтоолын 1 дэх заалтаар ТОСК-ийн байранд байрлах орон сууцыг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, улсад үр бүтээлтэй 30 жил ажилласан, аймгийн Аудитын газрын ахлах аудитор ад 80 хувь хөнгөлж, хувьчилж олгосугай гэсэн агуулга бүхий заалттай. Тогтоолын 2 дахь заалтад тогтоолын хэрэгжилтийг хангахыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нарт зөвшөөрсүгэй гэсэн тогтоол гарсан байдаг бөгөөд үүний дагуу аймгийн Засаг даргын хөрөнгө гаргах захирамж гарсан. Уг захирамжид Баруун монгол интернейшнл компанийн 70,000,000 төгрөгийн өрөнд тооцож, нэмэлт 42,000,000 төгрөгийг гаргахыг аймгийн Санхүү, төрийн сангийн даргад даалгасан захирамж гарсан бөгөөд уг захирамж өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Тухайн үеийн төрийн сангийн хэлтсийн дарга уг захирамжийг хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл өнөөдрийн хувьд аймгийн төсөвт даргад байрны хөнгөлөлт үзүүлэх төсөв суугдаагүй байгаа. Тухайн үеийн удирдлагууд уг захирамжийг хэрэгжүүлэх ёстой байсан. *******16 оноос хойш 5 жил өнгөрсөн байна. Төсвийн хөрөнгийг жил жилээр төсөвлөдөг. Тухайн жилийн төсөвт зарцуулах хөрөнгө тусгагдаагүй бол төсөвт тодотгол оруулдаг. Уг захирамж шийдвэрийг тухайн үеийн төсвөөс төлөх ёстой байсан. Одоогийн байдлаар уг мөнгө аймгийн төсөв болон бусад зардалд тусгагдаагүй байгаа учраас хэрэгжүүлэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

нь ******* аймгийн Засаг даргад холбогдуулан 112,000,000 төгрөг /нэг зуун арван хоёр сая/ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэргийн баримтаар ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******16 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай Орон сууцны тухай тогтоолоор; ТОСК-ийн ******* айлын орон сууцны А байрны ******* тоотыг аймгийн Засаг даргаар *******96-*******00 онд ажиллах хугацаандаа аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, төр захиргааны байгууллагад 30 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор *******ад 80 хувиар хөнгөлөн, хувьчилж олгохоор тогтоож, уг тогтоолын 2 дахь заалтаар орон сууцны үнийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт багтаан шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад зөвшөөрсөн байна. Мөн тус аймгийн Засаг даргын *******16 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/359 дугаартай Хөрөнгө гаргах тухай захирамжаар; Аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор ад олгох орон сууцны төлбөрийг Баруун Монгол интернейшнль ХХК-ийн аймгийн төсөвт буцаан төлөх 70,000,000 /далан сая/ төгрөгний өрөнд тооцож, зөрүү 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн нэмэлт эх үүсвэрээс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн боловч уг захирамж биелэгдээгүй, ад 112,000,000 төгрөг олгогдоогүй гэх үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дээрх захирамжид дурдсан орон сууцны төлбөрийн зардал нь Төсвийн тухай хуульд зааснаар зориулалт бус, тухайн жилийн /*******16 он/ төсөвт тусгагдаагүй, төсвийн жил нь дууссан, төрийн сангаас гаргах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчид энэ мөнгийг олгох боломжгүй юм гэж, шүүх хуралдааны шатанд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******16 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай Орон сууцны тухай тогтоол болон тус аймгийн Засаг даргын *******16 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/359 дугаартай Хөрөнгө гаргах тухай захирамжид өөрчлөлт ороогүй, захирамж өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байх тул шууд хууль бус гэж үзэх боломжгүй, гэхдээ нэхэмжлэгч ад олгох мөнгөний эх үүсвэр нь буруу гэж мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.

Мөн уг шийдвэрүүдээр орон сууц хувьчлах асуудал шийдэгдээгүй, харин орон сууц хөнгөлөн олгох санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэн гэж, ТОСК-ийн ******* айлын орон сууц нь Орон нутгийн өмч мөн, биш эсэх, хууль, журмын дагуу хувьчлал явагдсан эсэх асуудлаар талууд маргахгүй гэдгээ тайлбарласан болохыг дурдвал зохино.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ...Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана..., 29.3-т ...Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө... ...аймгийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно... гэж заажээ. Хэрэв хариуцагч аймгийн Засаг дарга нь уг захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус гэж үзвэл дээрх хуульд заасан зохицуулалтаар хүчингүй болгох бүрэн эрхтэй. Гэтэл аймгийн Засаг даргын *******16 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/359 дугаартай Хөрөнгө гаргах тухай захирамж нь өнөөдрийг хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл, бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол, хуульд заасан бусад үндэслэл бүрдсэн тохиолдолд шүүх иргэний хэрэг үүсгэж болно гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэнэ гэжээ.

Тэрээр, иргэний хэргийн шүүхээс дээрх хүчин төгөлдөр буй аймгийн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, хууль бус эсэх, хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх эрхгүй учир тухайн захирамж хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хууль ёсны гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийнхөө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах үүднээс захирамжийн биелэлтийг хангуулах, шаардах эрхтэй байна.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа; ...Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т ...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно..., 60.3.1-д ...орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ..., 60.3.6-д ...орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ... гэсэн зүйлүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглоно гэж заасан... гэж маргажээ. Энд дурдагдсан үйл баримтыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд нотлох баримтаар няцаагаагүй, нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү татгалзал нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь,

*******16 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д төрийн албан хаагч төрөөс орон байраар хангагдах баталгаагаар хангагдана гэж, мөн *******17 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 61 дүгээр зүйлийн 61.1.5-д төрийн албан хаагч орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлэх гэж тус тус зохицуулагджээ. Үүнээс үзвэл, аймгийн ИТХ-ын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамжаар тухайн үед буюу *******16 онд нэхэмжлэгч ад орон сууцны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж байсан нь Төсвийн тухай хуулийн холбогдох хэсгийг шууд зөрчсөн гэж үзэх боломжгүй байхаас гадна хуульд зааснаар орон сууцны дэмжлэг авах эрхтэй байна.

Иймд, нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд аймгийн Засаг даргын *******16 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/359 дугаартай Хөрөнгө гаргах тухай захирамж биелэгдээгүй, уг захирамжид заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч ад олгоогүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч аймгийн Засаг даргаас 112,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.17, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* аймгийн Засаг даргаас 112,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 717 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 717 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН