Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02475

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч М.*******, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Э 

 

Нэхэмжлэгч: А

 

Нэхэмжлэгч: Б

 

Нэхэмжлэгч: Г нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х

 

Хариуцагч: Ө,

 

Хариуцагч: ХХК-д холбогдох

 

гэм хорын хохиролд 5 969 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, түүний өмгөөлөгч Л.*******, хариуцагч Голомт банк ХХК,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... 2018.08.19-ны өдөр *******ийн ******* нь өөрийн төрсөн эцэг Баатарын *******ийн өмчлөлийн Верна маркийн 59-37 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотын төвөөс Багануур дүүрэг чиглэлд явж байхад өөдөөс нь Ландкрузер маркийн 99-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн, урсгал сөрж орж ирээд урдаас нь мөргөсөн. Ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед Э.Өсөхбаяр жолоодож явсан. Энэ асуудлыг Замын цагдаагийн хэлтэс шалгаж Ландкрузер маркийн 99-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Өсөхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыт зөрчиж осол гаргасан гэм буруутай болохыг тогтоож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.0       00 төгрөгөөр торгосон. Осол гарах үед мөргүүлсэн Верна маркийн 59-87 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолооч Э.*******өөс гадна Г.Ганцэцэг, Б.Алдарболд, Б.Болортуяа, О.******* нар зорчиж явсан.             Ослын дараа жолооч Э.*******д зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, хамрын таславч зүүн тийш мурийсан, Б.Болортуяад зүүн өвдөгний цус хуралт, Г.Ганцэцэгт хэвлийн урд хананы цус хуралт, Б.Алдарболдод зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдож, Верна маркийн 59-87 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан. Тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг “Тэнцвэр Эстимейт” ХХК-аас 4.502.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний төлбөр “Тэнцвэр Эстимейт” ХХК-д 151.000 төгрөгийг, ослын газраас эвдэрсэн тээврийн хэрэгслийг зөөвөрлөх ачилтын зардал 80.000 төгрөг төлсөн. Зорчигч Г.Ганцэцэг нь хэвлийн КТГ-т шинжлүүлэхэд 150.000 төг, шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төгрөг, эмний мөнгө 10.300 төгрөг, нийт 168.300 төгрөг. Зорчигч Б.Алдарболд нь толгойн КТГ-т шинжлүүлэхэд 120.000 төг, шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төг, итгэлжлэл гаргуулах нотариатын үйлчилгээний төлбөрт 7.000     төгрөг, нийт 135.000 төгрөг. Зорчигч Б.Болортуяа нь толгойн КТГ-т шинжлүүлэхэд 120.000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төгрөг итгэмжклэл гаргуулах нотариатын үйлчилгээний төлбөрт 7.000  төг нийт 135.000 төгрөг. Зорчигч О.*******, Э.******* нарт нийт 260.000 төгрөгийн зардал гарсан. Э.******* нь Хятад улсад суралцаж байгаа, О.*******ий эцэг эх нь Австрали улсад байгаа шалтгаанаар итгэмжлэлээ ирүүлж чадаагүй учир О.*******, Э.******* нарын зардлыг энэ удаад нэхэмжилсэнгүй. Мөргүүлсэн тээврийн хэрэгслийг жопоодож явсан Э.*******, зорчигч Г.Ганцэцэг, О.******* нар нь уг тээврийн хэрс слийн өмчлөгч Б.*******ийн хүү, бэр, дүүгийнх нь хүүхэд юм. Б.******* нь эхнэр Т. *******ын хамт ослын тухайд мэдсэн даруйдаа Багануур дүүргээс бусдын машины шатахуун хийж Улаанбаатар хот руу ирсэн. Ирэх

очих зардалд 40.000 төгрөг зарцуулсан. Мөн хэргийг цагдаагаар шийдвэрлүүлэх явцад зорчигч нарыг эмнэлэгт үзүүлж, хийлгэх, шүүх эмнэлэгт үзүүлэх, үнэлгээ гаргуулах, цагдаагийн байгууллагаас дуудсан үед Багануур дүүргээс ирж очих зэрэгт нийтдээ 200.000 төгрөгийн зардал г рсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг баталгаажуулах болон итгэмжлэл гаргуугах төлбөрт нотариатад 8.500 төгрөг төлсөн. Гэм хорын хохирлыг хариуцах этгээдүүд нь сайн дураар төлбөрөө төлөхгүй байх тул асуудлыг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслалцаа авч, үйлчилгээний хөлсөнд 550.000 төгрөгийг төлсөн. Энэхүү нийтдээ 798.500 төгрөгийг тээврийн хэрэгс шйн өмчлөгч Б.******* гаргасан. Хурд хэтрүүлж явсан Ландкрузер маркийн 99-15 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр “Голомт банк” ХХК бүртгэлтэй байдаг боловч Г.Ханхурц нь энэхүү тээврийн хэрэгслийг Голомт банкнаас зээл авч худалдан авсан гэдэг. Осол гарах үед тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ханхурцын хүү Х. энэ талаар 2018.08.24-ны өдөр цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Иймд хариуцагч нараас гэм хорыч хохиролд 5.969.800 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэв.

 

Хариуцагч Г.Ханхурц шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: .... Уг машиныг 2018 оны 7-р сарын 19-ний өдриин 1905124342 тоот гэрээний дагуу худалдан авсан. 2018 оны 8-р сарын 16-ны өдөр миний эзэмшлийн машин Ландкрузер маркийн 99-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр гэрт байхгүй байсныг мэдээд хүү рүү утасдхад утас нь холбогдохгүй байсан. Ингээд 2018 оны 8-р сарын 20-ны өдөр зам тээврийн осол болсныг мэдэн цагдаа дээр очиж мэдүүлэг өгөн машинаа авсан. Машинаа хүлээж авах үед .... эвдэрсэн байсан ба ... үнэлгээний газраар үнэлүүлж 5 800 000 төгрөгний засварыг өөрөөсөө гаргаж машинаа засуулсан. Осол болох үед машинийг Э.Өсөхбаяр жолооодож явсан нь тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар заалтын 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр Замын цагдаагийн хэлтэс торгосон байдаг. О.Өсөхбаяр нь миний зөвшөөрөлгүйгээр машиныг унаж явснаас болж нэхэмжлэгч нарт хохирол учруулсан байна. Тухайн үед машин хаана байгааг, хэн унаж байгааг би мэдээгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дах хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцахаар, мөн тус хуулийн 497.1-т зааснаар “.... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаас үзвэл тээврийн хэрэгслийг ашиглах явцад хохирол учруулахад тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулан жолоодож явсан О.Өсөхбаяр нь уг гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй юм....гэжээ.

 

Хариуцагч Э.Өсөхбаяр шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: .... Нэхэмжлэлд дурдсан авто осол болсон нь үнэн. Ослын дараа надаас ийм мөнгө нэхэж байгаагүй, шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд учирсан гэмтэлгүй гэж байсан болно. Одоо гэнэт ийм их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Цагдаад шалгагдаж байхад хоёр машин даатгалтай даатгалаас мөнгө нь гарна гэж байсан бөгөөд ямар нэгэн төлбөрийн тухай яригдаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно......гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******, Б.Амарболд, Б.Болортуяа, Г.Ганцэцэг нар нь Г.Ханхурц Э.Өсөхбаяр, Г., Голомт банк ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5 969 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 470 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ханхурц, Э.Өсөхбаяр нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 108 248 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.

   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. хариуцагч нараас холбогдуулан гаргасан хохирол 5 204 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, 765 500 төгрөгийг болон хариуцагч... . ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 470 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ханхурц, Э.Өсөхбаяр нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 108 248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ

                                           

                                  ШҮҮГЧИД                                                   М.МӨНХТӨР

 

                                                                                                                 Х.ЭНХЗАЯА