Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/567

 

 

 

 

 

 

2024          05            20                                   2024/ШЦТ/567

 

 

                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа

          Улсын яллагч Э.Баасанбаяр

          Хохирогч Х.М*********, түүний өмгөөлөгч К.Манлай

          Шүүгдэгч Б.З*********, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* овогт *********-ын *********-д холбогдох эрүүгийн 2206 05762 0348 дүгээр 1 хавтас хэргийг шүүх 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 20-ны өдөр ********* хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ********* зочид буудалд хүлээн авагч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр байрны 21 тоотод оршин суудаг, урьд

Хан-Уул дүүргийн шүүхийн 20** оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

********* овогт *********-ын ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч ********* нь иргэн *********-ыг “БНСУ-с гоо сайхны бараа захиалж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хаан банкны ********* тоот дансаар дамжуулан 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 27 удаагийн үйлдлээр 44.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Би анх *********-той 2019 онд бизнесийн хамтрагч болж бид хоёр анх их болон бага хэмжээгээр бараа авч утсаар ярьдаг байсан. Бид хоёр ерөнхийдөө 300.000.000 гаруй төгрөгийн бараа өгсөн, авсан байдаг. 2020 оны 12 сүүлээр ********* надаас 120.000.000 төгрөгийг гоо сайхны бараа авсан. Би түүнд итгээд 40.000.000-50.000.000 төгрөгөө аваагүй, тэр үед би БНСУ-д байсан, мөн Ковид гарсан байсан. Би Монголд ирээд *********-той хамтраад бизнес эрхэлье гэсэн боловч миний бараа оройтож ирсэн, мөн би дампуурсан, тэрнээс биш надад залилах санаа байгаагүй.” гэжээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********* мэдүүлэхдээ: “*********-ыг БНСУ-д байхад би гэртээ хүүхдээ хараад онлайн дэлгүүр ажиллуулдаг байсан. 2019 оны 10 дугаар сараас бага хэмжээгээр бараа захиалаад болох юм байна гээд 120.000.000 төгрөгийн барааг надад зээлээр явуулсан. Тэрний тооцоог бага багаар төлөөд, ********* хямдруулж өгөхийг нь өгөөд, намайг  5 сарын хугацаанд  төлөөд дуусгаарай гэж хэлсэн. Хэлсэн хугацаанаас нь өмнө нь “мөнгө нь хэрэгтэй боллоо 30.000.000 төгрөгийн үлдэгдлийг 25.000.000 төгрөг болгоод өгчих” гээд 4 дүгээр сарын 15-ны өдөр тухайн үеийн тооцоо дууссан. Энэ талаарх баримт утсанд чатад ч гэсэн байгаа. Би бараагаа зарж дуусаад 2021 оны 9 дүгээр сард Монголд ирэх үед нь биечилж уулзаад оффис ажиллуулахаар ярьсан боловч би бага насны хүүхэдтэй тул гадуур явах боломжгүй юм байна гэж үзээд больсон. Өмнө нь олсон итгэл байсан учраас бараа захиалсан. 12 дугаар сард бараа захиалахад “далай дээр тавигдсан үсрээд 2 сар болоод ирнэ” гэж хэлсэн. Гэхдээ би хэдий итгэж байсан ч баримтаа явуулаад өг гэсэн боловч ********* гээд каргоны баримт явуулахаар нь байгаа юм байна гэж ойлгоод явсан. Үүний дараа удаад байсан, мөн энэ бараагаа хямдруулаад авч гээд мөнгө авч байсан. Бараа үнэ ч байсан, өөрөө БНСУ-д унаж байсан “Starex гээд машинаа хямд заръя, бараа ачсан контейнероо ч хямдхан заръя” гээд, нийлүүлээд 8.000.000 төгрөг гэж үнэлсэн. Эдгээр нь Хангай сувд карго дээр байгаа гээд тухайн каргоны залуутай чаталсан чатаа явуулсан. 5 дугаар сард ********* ачаа буулаа гэж хэлэхээр нь, түрүүний хэлээд байгаа 5 сард ачаа буусан гээд байгаа нь би өөрөө очих гээд ********* холбогдоход “энэ дунд чиний ачаа байхгүй, удахгүй тусдаа бууна, машин, контейнертой хамт бууна” гэж хэлсэн. Энэ хугацаанд яриад байгаа Очоо гэх залуутай нь би нөхөртэйгөө хоёр удаа очиж уулзсан. Тухайн үед тэр залуу техникийн зах дээр ажиллаж байсан. Утсаар холбогдоод уулзахад “********* нэр дээр ирж байгаа ганцхан ачаа нь өөрийнх нь хэрэглэж байсан хувцас хунар, дээрээс нь сushion байгаа өөр ачаа байхгүй, машин, контейнерыг надаар заруулсан. Тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би ********* холбогдоод хэлэхэд “наад хүн чинь мэдэхгүй, Очоо найздаа зарсан байсныг би буцаагаад ачуулсан” гэж хэлсэн. Үндсэн хохирол 53.800.000 төгрөг гэж гаргасан. Энэ шүүх хурлын хүрээнд 44.00.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 3 дугаар сард 2.500.000 төгрөгийг надад өгсөн. Өөр хохирол барагдуулаагүй.” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч ********* мэдүүлэг /хх-ийн 24, 30 дугаар тал/, хохирогч ********* эзэмшлийн *********  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 83-91 дүгээр тал/, шүүгдэгч ********* эзэмшлийн *********  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 92-192 дугаар тал/, хохирогч ********* эзэмшлийн *********  тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 193-194 дүгээр тал/, хохирогч ********* шүүгдэгч *********  нарын харилцсан зурвас /хх-ийн 201-202 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч ********* нь иргэн *********  “БНСУ-с гоо сайхны бараа захиалж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хаан банкны *********  тоот дансаар дамжуулан 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 27 удаагийн үйлдлээр 44.000.000 төгрөгийг залилсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 16-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********* өгсөн: “Би 2020 оноос онлайн дэлгүүр ажиллуулж гоо сайхны бараа зарж эхэлсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сараас ********* гэдэг хүнтэй танилцаж бараа захиалж эхэлсэн. БНСУ-с жил гаруй хугацаанд тухайн хүнтэй ямар нэгэн асуудалгүй бараагаа захиалж мөнгөө шилжүүлдэг байсан гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс одоог хүртэл надаас олон удаагийн үйлдлээр нийт 53.800.000 төгрөгийг өөрийн ********* гэсэн дансаар шилжүүлж авчхаад бараагаа ч өгөлгүй, мөнгийг маань ч өгөхгүй худал хэлээд яваад байгаа. 26 удаагийн гүйлгээгээр нийт 44.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо эгч ********* гэрт байхдаа шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25, 28-30 дугаар тал/,

Хохирогч ********* эзэмшлийн ********* тоот дансны хуулга /1 дүгээр хх-ийн 83-91 дүгээр тал/,

Шүүгдэгч ********* эзэмшлийн *********  тоот дансны хуулга /1 дүгээр хх-ийн 133-192 дугаар тал/,

Хохирогч ********* эзэмшлийн *********  тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 193-194 дүгээр тал/,

Хохирогч *********, шүүгдэгч ********* нарын хооронд харилцсан зурвас /1 дүгээр хх-ийн 201-212 дугаар тал/,

2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн: “********* ХХК-ийн эрх бүхий ажилтантай ********* дугаарын утсаар холбоо барихад “манай хүний нэр дээр бараа ирснийг шүүх боломжгүй, зөвхөн барааны кодоор шүүх боломжтой” гэсэн ба ********* захиалсан барааны код байгаа эсэх талаар асуухад “байхгүй” гэсэн тул тус “*********” ХХК-с баримт гаргахгүй болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичлээ.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 234 дүгээр тал/,

Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 216 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хохирогч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч ********* нь иргэн *********  “БНСУ-с гоо сайхны бараа захиалж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хаан банкны ********* тоот дансаар дамжуулан 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 27 удаагийн үйлдлээр 44.000.000 төгрөгийг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

        Шүүгдэгч ********* өмгөөлөгч ********* зүгээс: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү.” гэх хүсэлтийг гарган мэтгэлцэх боловч уг тогтоолын тодорхойлох хэсэг болох дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар няцаалт өгсөн болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Шүүгдэгч ********* нь 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 27 удаагийн үйлдлээр 44.000.000 төгрөг залилсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********* өгсөн: “Би 2020 оноос онлайн дэлгүүр ажиллуулж гоо сайхны бараа зарж эхэлсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сараас ********* гэдэг хүнтэй танилцаж бараа захиалж эхэлсэн. БНСУ-с жил гаруй хугацаанд тухайн хүнтэй ямар нэгэн асуудалгүй бараагаа захиалж мөнгөө шилжүүлдэг байсан гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс одоог хүртэл надаас олон удаагийн үйлдлээр нийт 53.800.000 төгрөгийг өөрийн *********  гэсэн дансаар шилжүүлж авчхаад бараагаа ч өгөлгүй, мөнгийг маань ч өгөхгүй худал хэлээд яваад байгаа. 26 удаагийн гүйлгээгээр нийт 44.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо эгч н.Норжинсүрэнгийн гэрт байхдаа шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25, 28-30 дугаар тал/,

Хохирогч ********* эзэмшлийн ********* тоот дансны хуулга /1 дүгээр хх-ийн 83-91 дүгээр тал/,

Хохирогч ********* , шүүгдэгч  ********* нарын хооронд харилцсан зурвас /1 дүгээр хх-ийн 201-212 дугаар тал/,

2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн: “********* ХХК-ийн эрх бүхий ажилтантай *********  дугаарын утсаар холбоо барихад “манай хүний нэр дээр бараа ирснийг шүүх боломжгүй, зөвхөн барааны кодоор шүүх боломжтой” гэсэн ба ********* захиалсан барааны код байгаа эсэх талаар асуухад “байхгүй” гэсэн тул тус “*********” ХХК-с баримт гаргахгүй болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичлээ.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 234 дүгээр тал/,

2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн: “********* мэдүүлэг авахаар ********* дугаарын утастай холбоо барихад “Би Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уурхай дээр ажиллаж байна, Улаанбаатар хотод очих боломжгүй. ********* мөнгө зээлсэн зүйл байхгүй, ********* надаас нууцаар 1xbet тоглож их хэмжээний мөнгө алдсан талаар сүүлд мэдээд салсан.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 235 дугаар тал/ зэрэг болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

  Шүүгдэгч ********* үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********* нь хохирол төлбөрт 44.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.800.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулж 40.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч ********* олгохоор шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********* гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

Хохирогч ********* өмгөөлөгч ********* зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч ********* өмгөөлөгч ********* зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 56 дугаар тал/, Төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 57 дугаар тал/, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 58 дугаар тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 55 дугаар тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хх-ийн 49 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 50 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 51-53 дугаар тал/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэний тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********* өмгөөлөгч ********* зүгээс “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болох хэдий ч шүүгдэгч нь оршин  суух тодорхой хаяггүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд ял шийтгэл тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 4 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********* овогт ********* *********-г “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* 40.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч ********* овогт ********* /РД: *********/-д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч ********* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС