Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2021/01637

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.А, Н.Б нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 0000 оны 00 сарын 00-ний өдөр төрсөн хүү А-г эх М асрамжинд үлдээсүгэй.

 

3. Хариуцагч Н.Б нь хүү А-д хүүхдийн тэтгэлэгт сар бүр 200.000 төгрөг төлөх бөгөөд уг 200.000 төгрөг хүү А-д Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоогдох тэтгэлгээс бага хэмжээгээр олгогдохоор болох үед Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Н.Б хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү А-г тэжээн тэтгүүлэх болохыг дурдсугай.

 

4. Гэрлэгсэд хүү А-н цэцэрлэг, сургуультай холбогдон гарах зардал, сургалтын төлбөрийг харилцан тохиролцож шийдвэрлэхээс гадна, төлбөрийг адил тэнцүү хэмжээгээр төлөхөөр тохиролцсон болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р байр, 00 тоотын 00 м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Н.Б бүртгэгдсэн бөгөөд Баянзүрх дүүрэг, 000-р хороо, 00-р байр, 00 тоотын 000 м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-000000000000 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцанд цаашдаа нэхэмжлэгч М.А, хүү А нар оршин суухаар, ХХХХХХХ банктай байгуулсан орон сууцны зээлийн төлбөрийг төлж дуустал, хүү А-г 18 нас хүртэл байрны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй, хүү А-г 18 нас хүрмэгц уг орон сууцыг хүү А-н өмчлөлд бүртгүүлэхээр, хугацаанаас нь өмнө орон сууцны зээлийн төлбөрийг төлж дуусах, орон сууцны талбайн хэмжээг томсгох гэх зэрэг тохиолдолд нэхэмжлэгч М.А-н зөвшөөрлийг авахаар, орон сууцны зээлийн сар бүрийн төлбөр 391,453.95 төгрөгийн тал хувь 195,726.97 төгрөгийг хариуцагч Н.Б, тал хувь 195,726.97 төгрөгийг нэхэмжлэгч М.А төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН