Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2021/02488

 

                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

       2021             10             06

                                    184/ШШ2021/02488

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - дүүрэг, - дүгээр хороо, -гудамж, - дугаар байр, - давхар хаягт байрлах, Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,- дугаар хороо, Ө-,- дугаар байр, - тоот хаягт бүртгэлтэй, - байр, - тоот хаягт оршин суух, О-овогт Б- Э-/РД:-/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, - дугаар хороо, - байр, -тоот хаягт оршин суух, Б- овогт Тү-ын Б- /РД:-/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт - төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-, хариуцагч Б.Э- итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-, хариуцагч Т.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголшуудан банк болон Хадгаламж банкны хооронд -оны - сарын --ны өдөр байгуулагдсан - тоот “Монголшуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ”-ээр Монголшуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банканд шилжүүлсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн - оны - сарын --ны өдрийн А- 153 дугаартай “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай" тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банканд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Б.Э- олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Хариуцагч Б.Э- үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүний үлдэгдэл -оны - сарын --ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл - ам.доллар, зээлийн хүүний үлдэгдэл -- ам.доллар, нийт - ам.долларын үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэл гаргах өдөр буюу - оны - сарын --ны өдрийн Монголбанкны зарласан ханш - ам.доллар - төгрөг байх тул энэхүү ханшаар тооцон -төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тус хэрэгт хамтран хариуцагчаар тухайн үеийн Монголшуудан банкны картын төвийн захирлаар ажиллаж байсан Т.Б-ыг татсан. Нэмж хариуцагч татсантай холбогдуулан хариуцагч тус бүрээс - төгрөг, нийт - төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Б.Э- итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Манай дүү - онд БНСУ руу сургуульд явсан. Тэнд одоог хүртэл ажиллаж Солонгос хүнтэй гэр бүл болоод амьдарч байгаа. Сая энэ оны - сард танай дүү эрэн сурвалжлагдаж байна гэж хорооноос над руу ярьсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас хайж байгаа гэхээр нь очиж уулзахад БНСУ-д ажиллаж байхдаа Монгол талын картын төвийг хариуцсан хүн байсан. Энхбат дээр - сая төгрөгийн зээл гарсан байна гэхээр нь би очиж уулзсан. Б.Э- хувьд - онд Монголоос гарсан. Одоог хүртэл Солонгос улсад амьдардаг. Монголд ямар ч банканд хадгаламжийн болон картын данс нээлгэж байгаагүй. Ямар нэгэн зээл болон зээлийн карт, бусад байдлаар хаана ч зээл аваагүй байгаа бөгөөд одоог хүртэл энд ирээгүй хүн байгаа. Тухайн үед Монголшуудан банк Солонгос улсад өөрийн картаа захиалан хэвлүүлдэг байсан ба манай дүү Солонгост энэ ажлыг нь хариуцаж, хэвлүүлсэн картыг нь нааш нь Монгол руу илгээдэг байсан гэдэг. Тэр шугамаараа энэ Болдтой харилцаж ажиллаж байсан байх. Б.Э- хувьд хэзээ ч зээл, болон зээлийн карт авч байгаагүй, нэхэмжлэгчээс ийм баримт огт гаргаагүй байж Б.Э- зээл шаардаж байгааг ойлгохгүй байна. Би энэ нэхэмжлэгч нартай уулзахад танай дүүгийн нэр дээр нэг ийм авлага программд харагдаад байдаг л гэсэн тайлбарыг өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ картын зээлийг Б.Э- аваагүй. Зээл авч ашиглаж байгаагүй” гэв.

 

Хариуцагч Т.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хадгаламж банкнаас зээлдэгч Б.Э- холбогдсон зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлийн асуудал яригдаж байгаа бөгөөд зээлийн эрхтэй кредит картыг ашиглуулах тухай тухайн үеийн банкны удирдлага, зээлийн газрын журам шийдвэрийн дагуу зээлийн эрхийг холбогдох дансанд нээх, олгох гэрээ хийгдсэн байдаг /Энэ нь олгосон зээл биш/. Банкны материал, бусад холбогдох баримтууд үзэх боломжгүй байсан тул бусад картын зээлийн адил эргэн төлөгдөх нөхцөл нь - сарын хугацаатай олгогдсон байсан ёстой байдаг. Энэ нь картын зээлийн эрхийн гэрээ бөгөөд ашигласан хэмжээгээр харилцах дансанд тусгагдаж байдаг. Тухайн үеийн манай харилцагч байсан Б.Э- нь тухайн зээлийн алтан картыг өөрөө хэрхэн ашигласныг би мэдэхгүй бөгөөд зээлийн картыг хамтарч ашиглах тал дээр ямар ч боломж байхгүй бөгөөд зээлдэгчтэй харилцан тохирч уг асуудлаар уулзаж байгаагүй болно. Зээлийн эрхийг ашиглах гэрээ хийгдэж, зээлийн карт эзэмшигчид байгаа нөхцөлд хэн ч тэр дансаар ашиглан мөнгө ашиглах боломжгүй одоогийн карттай адил. Картын төвийн захирал зээлийн эрх нээдэггүй. Тийм боломжгүй. Түүнчлэн Б.Э- ямар ч мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй, бидэнд тухайн үеэс хойш мөнгө төгрөгтэй холбогдох харилцаа, ямар нэгэн маргаан үүсээгүй болно. Ийм болохоор нэхэмжлэгчийн гаргасан Т.Б- намайг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг гаргаж байна. Миний хувьд - оны үед байнга карт хэвлүүлдэг байсан. Монгол шуудан банкны картын төвийн захирал байсан. Б.Э- холбогдох энэ хэрэгт банкны бүртгэлийн болон балансаас баланст шилжүүлж байгаа алдаа юм уу. Зээл гэж ойлгоод хаанаас хэдэн төгрөг яаж авсан тодорхойгүй байхад хэрэг үүсгэж байгаад харамсаж байна. Э- зээл авч ашиглах залуу байгаагүй. Миний хувьд нэхэмжлэгч талаас баланс дээр байгаа дүн нь өөрөө зээлийн гэрээгээрээ хүлээж авсан, ашигласан байх ёстой. Зээл нь наад зах нь батлагдсан байх ёстой. Энэ - ам.доллараа яаж тооцож гаргасан, зээлийн гэрээ нь хаана байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талын зээл авсан өгсөн баримт мөнгөн дүн тодорхойгүй. Ийм тодорхойгүй зүйлээр шүүхэд дуудагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Э- гэсэн нэр дээр нь хэдэн төгрөг гээд зоосон байгаа нь хаана байгаа юм. Задаргаа нь ч байхгүй байна. Шилжүүлж өгсөн шүү гээд баримттай байх ёстой. Надаас 13 жилийн дараа ингэж нэхэж байна. Надаас хойш бүтцийн өөрчлөлтөөр бүгдээрээ солигдоод одоог хүртэл хугацаанд надаас өөр олон хүн ажиллаж байсан. Мэргэжлийн хүмүүс байж тодорхойгүй, ямар ч баримтгүй зүйлээр зээлийн төлбөр шаардаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

ҮНДЭСЛЭХ нь:

“-” нь хариуцагч Б.Э- холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт - төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Б-ыг хамтран хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хариуцагч Б.Э-, Т.Б- нараас тус бүр - төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Б.Э-, Т.Б- нар нь тухайн зээлийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

Нэхэмжлэгч нь “Х-” зээлийн дансны хуулга гэх баримтыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл - ам.доллар, хүүний үлдэгдэл - ам.доллар, нийт - ам.долларыг нэхэмжлэл гаргах өдөр буюу - оны - сарын --ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар -ам.долларыг - төгрөгт тооцон - төгрөгийг шаардав./хх-19,20х/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” хэмээн хуульчилсан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулахаар заасан. Нэхэмжлэгчээс “-” Зээлийн дансны хуулга гэх баримтыг үндэслэл болгодог ба дээрх баримтаас үзэхэд “...10590000593 (USD)-17131010 картын зээлийн эрх /USD/ тусгай актив/360/30 хоног, Огноо: -, Б.Э-т, эцсийн үлдэгдэл -”, Балансын гадуурх дансны хуулга гэх баримтаар “...10590000593 (USD) Батням Э. /1067/, Огноо: -, эцсийн үлдэгдэл -” гэсэн утгаар тэмдэглэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэхүү баримтаас үзэхэд үндсэн зээл болох - ам. доллар нь - оны - сарын --ны огноотой, энэхүү зээлийн хүү гэх - ам.доллар нь - оны - сарын --ний огноотой байдаг.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт хэдэн ам. долларын зээлийг, хэзээ олгосон талаараа бичгийн нотлох баримтгүй, мөн тайлбаргүй байх ба шүүх дээрх баримтаас үзэхэд хариуцагч Б.Э- зээл олгосон гэж үзэх үндэслэлгүйн дээр үндсэн зээлийг дагаж зээлийн хүү тогтох бөгөөд хүү нь - онд, үндсэн зээл нь - онд үүссэн байх боломжгүй юм. Зээлийн дансны хуулга гэх баримтаар зээл олгосон гэж харагдахгүй, харин Б.Э- ам.долларын зээлийн картын эрхийн эцсийн үлдэгдэл нь - ам.доллар байж болохоор байна. Хэрэв зээлдэгчид зээлжих эрхтэй карт олгосон бол хэдэн төгрөгийн зээлийн эрхтэй картыг олгосон, зээлдэгч ямар хэмжээнд ашигласан, худалдан авалт хийсэн эсэх талаар ч баримтгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх баримтаас зээлийн харилцаа -- онд үүссэн гэж үзвэл ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болох -жилийн хугацаа - оны - сарын --ний өдөр, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг үндсэн зээлийн огноогоор тооцож үзвэл - оны -сарын --наас - жилийн хугацаа нь - оны - сарын --ны өдрөөр дуусгавар болохоор байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “-”-ийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдах нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-, Т.Б- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт - төгрөг гаргуулах тухай “Х-”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “Х”-ийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.УРАНЗУЛ