Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2021/00028

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2021/00028

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 01 сарын 20-нд төрсөн, 55 настай, ам бүл 3 /нөхөр хүүхдийн хамт/ Дархан-Уул аймгийн 1-р баг пионер  тоотод оршин суух, /РД:ПБ66012061/,******* овогт*******гийн*******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлт дээ: Би 1966 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1985 оны 06 сарын 23-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд ажилчнаар 1994 оныг дуустал ажиллаж байсан. Иймд 1985 оны 06 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүрх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Оюунбилэг нь 1985 оны 06 сарын 23-ны өдрөөс 1987 оны 03 сарын 26-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамарын сангийн аж ахуйд ногоочноор,1987 оны 04 сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд ногоочноор, 1991 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган эд хэрэглээний хоршоонд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Оюунбилэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 сарын 08-ны өдрийн 2045 тоот архивын Ховд аймгийн Булган сумын Минжин Булган хоршооллын даргын 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17, 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв.

Мөн аймгийн Булган сумын эд хэрэглээний хоршооны 1991-1994 оны баримтууд тус архивын сан хөмрөгт байхгүй тул Х.Оюунбилэгт лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

Гэрч Баатдууд овогт Дамирангийн Баярсайханы шүүхэд мэдүүлсэн: Л.Цэндсүрэн нь Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт ажиллаж байгаад ясилд туслах багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад хүүхэд асрах туслах багш сувилагч зэрэг ажлуудыг хийдэг байсан. 1989-1993 он хүртэл хамт ажиллаж байгаад 1993 оны 12 сарын 28-нд ясли татан буугдахад Л. Цэндсүрэн ажилгүй болсон гэх мэдүүлэг,

Гэрч Тайж овогт Рэнжээний Баттулгын шүүхэд мэдүүлсэн: Х.Оюунбилэг нь 1985 оноос 1994 онд хүртэл Ховд аймгийн Булган сумын Материал техник хангамжийн газарт тогоочоор ажиллаж байсан. Би 1981 оноос 1996 он хүртэл Материал техник хангамжийн газарт няраваар олон жил ажиллсан. Намайг ажиллаж байхад манай байгууллагад анх ажилд орж байсан тул би сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Иймд Х.Оюунбилэгийг 1985 оны 06 сарын 23-ны өдрөөс 1987 оны 03 сарын 26-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамарын сангийн аж ахуйд ногоочноор,1987 оны 04 сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд ногоочноор, 1991 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган эд хэрэглээний хоршоонд ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт*******гийн*******ийг 1985 оны 06 сарын 23-ны өдрөөс 1987 оны 03 сарын 26-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамарын сангийн аж ахуйд ногоочноор,1987 оны 04 сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд ногоочноор, 1991 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган эд хэрэглээний хоршоонд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ