Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00010/И |
Дугаар | 154/ШШ2021/00032 |
Огноо | 2021-01-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 154/ШШ2021/00032
2021 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 154/ШШ2021/00032 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1970 оны 12 сарын 16-нд төрсөн 51 настай, Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, /РД: ******* /, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1970 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1986 оны 06 сард илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлийн Баянсудал бригадад хоньчноор ажиллаж байсан бөгөөд одоо хүртэл малаа маллан амьдарч байна. Иймд 1986 оны 06 сараас 1990 оны 12 сарыг дуустал Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь 1986 оны 06 сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 1098 тоот архивын Ховд аймгийн Булган сумын Баянсудал буюу 2-р бригадын 1986-1992 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Ч.*******д лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
1986 онд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлээс Ч.*******д олгосон хөдөлмөрийн дэвтэр,
Цалин хөлс олгосон баримт,
Гэрч Ители овогт Рисбекийн Авлайгийн шүүхэд мэдүүлсэн:... Би 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлиййн Баянсудал бригадад 1993 он хүртэл мал малласан. Ч.******* нь намайг малчин байхад 1986 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад малчин болж байсан. Ч.******* нь 1993 он хүртэл мал малласан. Ч.******* нь аавтайгаа хамт Дээд нарийн, Дээд хөвч гэдэг газар малаа малладаг байсан. Манай бригадын даргаар Антай, малын эмчээр Мерген, зоо техникчээр Гантөмөр нар ажиллаж байсан. Малчид тухайн үед 60-100 төгрөгний цалин авдаг байсан гэх мэдүүлэг,
Гэрч Базархул овогт Иргаазын Жигамбайгийн шүүхэд мэдүүлсэн Ч.******* нь 1986 оноос 1993 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад аав *******ийн хамт малчин байсан. Тухайн үед би тус нэгдэлд 1975-1993 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Тракторын жолооч нар малчдын өвс, тэжээл зөөдөг, хашаа, хороо янзалдаг байсан тул би Ч.*******г сайн мэднэ. Ч.******* нь аавтайгаа хамт Дээд хөвч гэдэг газар малаа малладаг байсан. Манай нэгдлийн даргаар Адууч, Даваасамбуу, Лувсан, Баавдай нар байсан. Нэгдэл нь 20 гариу жолооч нартай байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Иймд Ч.*******г 1986 оны 06 сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1986 оны 06 сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ