| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00370/И |
| Дугаар | 154/ШШ2021/00035 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2021/00035
| 2021 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2021/00035 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1964 оны 08 сарын 18-нд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, /РД: / Б овогт А ын Х н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Х шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол бригадад мал маллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаж яваад 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдэлдээ 1993 оныг дуустал тасралтгүй мал малласан. Иймд миний шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.Х гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
А.Х нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Хүсэлт гаргагч А.Х д Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Бригадын зөвлөлийн шийдвэрээр Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт Нэгдлийн даргын 1981 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23 тоот тушаалаар Баянгол бригадад ямаачнаар ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1983 оны 06 дугаар сар, 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт Бригадын зөвлөлийн шийдвэрээр ...Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 350 тоот: Ховд аймгийн Булган сумын Баянсудал бригадын 1980-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул А.Х д лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
Б.Далелханы шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1978 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт мал маллаж байсан. А.Х нь 1979 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт ямаа маллаж байгаад 1983 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1994 оныг дуустал Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д мал малласан. А.Х сайн малчин байсан. Малчид 400-500 гаруй бог мал малладаг байсан. Баянгол багийн даргаар Шовгор ажиллаж байсан. Малчид мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. А.Х нь 1979-1994 оныг дуустал мал маллаж байсан... гэх мэдүүлэг,
И.Жигамбайн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1975 онд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. А.Х нь 1979 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт ямаа маллаж байсан. А.Х нь 400-500 гаруй ямаа маллаж байна. А.Х нь 1983 онд цэргийн албанд татагдаж яваад 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1994 оныг дуустал Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д мал малласан. Тухайн үед би малчдыг нүүлгэх, өвс ачих, хашаа барих материал хүргэж өгдөг байсан тул сайн мэднэ. А.Х нь 1979-1994 оныг дуустал мал маллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт А ын Х г 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ