| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 618/2024/0147/э |
| Дугаар | 2024/ШЦТ/179 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000116 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг 99-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Авдар хараат гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үед хохирогч эзэмшлийн хадлангийн талбайгаас дугаарын чиргүүлтэй Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, 7000 боодол өнжмөл өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Зүүн хараа гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үед хохирогч эзэмшлийн хадлангийн талбайгаас дугаартай чиргүүлтэй Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 3000 боодол өнжмөл өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг Бага хүрээ гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрийн үед хохирогч эзэмшлийн хадлангийн талбайгаас дугаарын чиргүүлтэй Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2000 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 24,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулсан...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сард сумын иргэн гэх хүнтэй хамт ******* сумын нутаг, аймгийн төвөөс зүүн хойшоо “Авдар хараат” гэх уулын зүүн хойд талд хадлан хадсан. Нийт 23 мянга орчим боодол өвс боосон. Тэрнээс 2022 оны 04 дүгээр сард түймэр гараад манай 7000-8000 орчим боодол өвс шатсан. Би 5000 орчим боодол өвсийг зөөсөн ба 1000 нуруу 7 ширхэг хадлан хадсан газар үлдсэн. Би зөөж чадахгүй 1 жил орчим болсон. Тэр хавийн хүмүүст өвсөө захисан ба өмнө нь 2022 оны 12 сар хүртэл манай өвс манаачтай байсан. Одоо бол манаачгүй байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай баруун талд хадлан хадсан гэх залуу миний хувь чатаар “танай өвснөөс дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл өвс ачиж байна” гээд зургийг нь явуулсан тул би цагдаад хандаж байна. Тухайн үед миний хадлан хадсан зөвшөөрөл бүх бичиг баримт “Ануу хатан” ХХК дээр гарсан байгаа. ...7000 ширхэг боодолтой өвс үлдсэн байснаас бүгд алга байсан. гэх хүн миний өвсийг авсан талаар мэдээд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнх нь хадлан болох “Бага хүрээ”-гийн заставын тэнд очиж уулзсан. Тэгэхэд надад дансаар 3,000,000 төгрөг шилжүүлж үлдэгдлийг нь цагаан сарын дараа 1400 боодол өвсөөр бодож өгнө гэсэн ч одоогоор өвсөө аваагүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227, 227-229/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай эхнэрийн фейсбүүк чат руу “Батаа Баатар” гэх хаягнаас өвс ачиж байгаа зураг явуулсан. Тэгээд би өвсөө алдсан байсан болохоор тэр явуулсан бичлэгийг харахад хадлангийн газар байсан бөгөөд тэр газарт ын байнга унадаг дугаартай тээврийн хэрэгсэл, мөн улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл байсан ба өвсийг ачиж байсан. Тэгээд би утсаар “ гэх хүн таны өвсийг ачиж байна” гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын дундуур ******* сум 4-р баг “Авдар хараат” гэх газрын хойд талд байх гэдэг хүний хадлангийн газарт хураасан байсан 2021 оны өнжмөл өвснөөс 2 удаа авсан. 2022 оны 12 дугаар сарын дундуур бас өвс хөлсөөр ачдаг 4 хүний хамт очиж 860 гаруй боодол өвс ачиж ын хөдөө гэр болох ******* сум 2-р баг “Давсан” гэх газарт буулгасан. 2023 оны 01 дүгээр сарын дундуур гэх хүн өвс авахаар манай хадлангийн газар нэг хүний хамт ирсэн. Тэгээд “энэ хураалттай байгаа өвснөөс ачъя” гэж хэлээд гэх хүний хадлангийн газарт байсан өнжмөл өвснөөс 900 орчим боодол өвс ачиж ******* сум 2-р баг “Давсан” гэх газарт байх ын мал байдаг газарт аваачиж буулгасан. 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр “Авдар хараат”-ын зүүн урд талаас хадлангийн хэсэг газарт овоолсон байсан өнжмөл өвсийг өөрсдөө боож янзалж авсан бөгөөд улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3 удаа авсан. Уг авсан өвсөө 2 удаа мал руугаа, 1 удаа аймгийн төвд нөөцийн газрын баруун хойд талд айлын хашааны гадаа аваачиж буулгасан.2023 оны 01 дүгээр сард хэдний өдрийг сайн санахгүй байна. Аймгийн төвд гэртээ байхад манай гэрт 10 цагийн үед ирээд хөдөө хадлангийн газар руу яваад ирье, 2 машин ирчихсэн байгаа, хүнгүй байна гэхээр нь дагаж явсан бөгөөд манай хадлангаас баруун хойд зүгт байх хадлангийн газар очиж нуруулдсан байсан 2 нуруунаас 3000 орчим боодол өвс ачсан. Тэгээд ачиж дуусаад хөдлөх гэж байхад приус маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын нэг иргэн ирсэн ба тай уулзчихаад зэрэг хөдөлсөн...” гэх, “...Би 2022 оны 10 дугаар сараас эхлэн гэх хүний Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьж эхэлсэн бөгөөд ын “Сэргэлэн хараат” гэх газарт бэлдсэн байсан өвсийг зөөдөг байсан. тухайн үед “Авдар хараат” гэх газрын ойролцоогоос 2022 оны 12 дугаар сарын сүүлээр улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй 800 орчим өнжмөл өвс ачуулсан. Тухайн ачсан өвсөө өөрийнхөө малын хашаанд буулгасан. ...Тухайн үед гэрийнхээ гадаа өвсөө буулгаад хоноод дахиад “Авдар хараат” гэх газарт нөгөө өнжмөл өвсөн дээр ирээд дахин 800 орчим боодолтой өнжсөн өвс ачсан. ...Би хэний өвс болохыг мэдэхгүй. ...Тээврийн хэрэгсэл бол гэх хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 234-237, 244-246, 2-р хх-ийн 15-16/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх хүний хадлангийн газар ажиллаж байхад гэх хүн өвс худалдаж авахаар ирсэн. Тэр үед ын хадлангийн газраас баруун урд талын хэний хадлангийн газрыг мэдэхгүй 2021 оны өнжмөл өвснөөс д Норд бенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 700 гаруй орчим боодол өвс ачиж өгсөн ...2023 оны 01 дүгээр сарын сүүлээр байх. Би сайн санахгүй байна. Улаанбаатар хотоос ирсэн ачааны 2 машинд нуруулдсан байсан өвснөөс 2000 гаруй өвс ачиж өгч дуусаад би хадлангийн газарт үлдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-8/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны орой өөрийн үлдсэн өвсөн дээр очиход миний нуруулдсан 3000 боодол өвс байхгүй байсан. Тэр үед манай дүү аймгаас надтай хамт гараад жижиг машинтай урд явсан тул өвс байгаа газар түрүүлж ирэхэд нь ...шалаанз маркийн машин манай үлдэгдэл өвснөөс ачаад хажууд нь улсын дугаартай жижиг суудлын машин зогсчихсон 5-6 хүн байхаар нь бичлэг хийж ямар учраас өвс ачиж байгааг асуухад өөдөөс танай өвс мөн юм уу гэх зэргээр хариулж байгаад ачиж байсан өвсөө буулгаад явчихсан гэж надад хэлсэн. Харин 1000-гаар нуруулдсан 3000 боодол өвс байхгүй байсан. ... гэгч нь миний 3000 боодол өвсийг зөвшөөрөлгүй авсан үйлдлийн хариуд надад нийт 15,000,000 төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Энэ хэрэгт өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116, 118-119/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг анх өвс худалдаж авахаар очиход 7 тооны нуруулдаж хураасан өвс байсан. Тухайн үед би 3 нуруу хураасан өвсийг худалдаж авсан. ...Тэгээд би сүлжээтэй газар очоод өвсний эзэн рүү чи ******* өвсөө зарчихсан юмуу, танай өвснөөс 2 том шаланзаар өвс ачаад явж байна гэж гийн ...утас руу залгаж хэлэх гэтэл утсаа авахгүй байсан болохоор нь мессеж бичээд байж байхад удалгүй над руу буцаж залгаад би зараагүй, найзаасаа асуугаад хариу хэлье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-124/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хадлангийн үйл ажиллагаа явуулдаг газар манай гэрээс ойрхон байдаг. Би өвс алдсан талаар өөрөө сонсож байгаагүй. 2023 оны 02 дугаар сарын 01-ний орой гэх хүнтэй таарахад гэх хүн 1 жижиг тэрэгтэй, 2 портер, 2 өвс ачдаг том машинтай манай найзын өвснөөс ачаад хөдөлж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Түрүүлж явуулсан төөрсөн ачааны том машиныг , хамт миний жижиг суудлын машинтай хайж сураглаад явж байхад 4 машины гэрэл гарсан бөгөөд бид 3 замгүй газраар уг машины гэрэл гарсан газарт очиход ...2 том тэрэг, 1 жижиг суудлын машин байсан. Цагаан өнгийн \/-3 маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ асаагаад хөдлөх гээд машиныхаа хийг хурааж байсан. Түүнээс араас улаан өнгийн \/-3 маркийн тээврийн хэрэгсэл өвс ачсан байдалтай машинаа асаачихсан машиныхаа хийг хурааж байсан. Тэгээд бид улаан машин руу явж очиход улаан машины араас жижиг тэрэг гарч ирж миний машины хажуу талд ирж зогсож, цонхоо хагас онгойлгосон. Тэгсэн манай найз, гэх цуг явсан залуу 2 явж байна гэж хоорондоо ярьсан. Тэгсэн бууж гэх хүнтэй уулзсан бөгөөд тухайн үед машин дотроос ярьж байгаа үгийг нь сонсоход юу хийж яваа юм гэж асууж байсан бөгөөд удалгүй машинд сууж зэрэг хөдөлсөн. ...Манай найзын таньдаг хүнийх нь хадлангийн газар байсан юм байна лээ, тэнд нуруулдсан байсан өвсний суурь шинээр гарсан байсан ба тэнд байсан ачааны 2 том машинд өвс ачсан байдалтай машинуудаа асаасан байсан. Бид гурав төөрсөн машинаа нэлээн удаан хайж явахад ямарч машины гэрэл асахгүй байж байгаад өвсөө ачиж дуусаад машиныхаа гэрлийг асаасан гэж бодож байна. Биднийг ирэхэд сандраад явцгаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132/
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... суудлын машин дотор сууж байсан бөгөөд 2 том шалаанз машинд өвс ачсан тээврийн хэрэгслүүдээ асаасан хөдлөх гэж байгаа байдалтай байсан бөгөөд бид нар тээврийн хэрэгслийн гэрэл гарахаар нь очсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136/
Гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нагац ах эзэмшлийн портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хажуудаа өвс ачуулах гэж , гэх 2 хүнийг машиндаа суулгаж өвс байгаа газар руугаа түрүүлж очсон. Гэтэл манай өвсийг нэг том оврын ...ачааны машин, улсын дугаартай саарал өнгийн жижиг суудлын машинтай хэдэн танихгүй хүмүүс ирчихсэн өвсийг маань ачиж байсан. ...манай өвсийг яагаад ачиж байгаа юм бэ гэж асуухад өөдөөс юу ч дуугарахгүй байхад нь та нар эзнийх нь зөвшөөрөлгүй өвс ачиж байгаа чинь хулгай хийж байна гэсэн үг шүү гэж хэлэхэд тэнд өвс ачиж байсан нэг хүн нь бид нар мэдэхгүй, эндээс өвс ачна гэхээр нь ачиж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би сумын 4 дүгээр баг “Бага хүрээ” гэх газар 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хадланд гарч нийт 200 га талбайд ойролцоогоор 15000 боодол өвс бэлтгэсэн бөгөөд 11000 боодол өвсийг нь татаж үлдэгдэл 4500 орчим боодол өвсийг татаж амжаагүй талбай дээрээ үлдээж явсан ба 10 хоногтоо 1 удаа ирээд хараад явдаг байсан. Хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ирэхэд манай өвс бүрэн байсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирэхэд манай талбай дээрээс өвс ачиж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Уулзахад өөрийнхөө талбай дээрх өвсийг авч чадахгүй, танай талбайгаас өвс авчихлаа гэж хэлсэн ...нийт 2000 боодол өвс алдсан гэж үзэж байгаа болохоор аас 24,000,000 төгрөг авахаар байна. ... гэх хүнийг зүс танина, нь надаас өвсийг чинь авч болох уу гэж нэг ч удаа холбогдож зөвшөөрөл авсан тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 27-29-ний хооронд өөрийнхөө Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид хоёрыг өвс ачуулахаар аваад тухайн газар очиж 1500 боодол өвс ачсан ба тухайн үедээ бид хоёр ын өвсийг ачиж байгаагаа мэдээгүй. өөрийнхөө өвсийг ачуулж байгаа юм байх гэж бодоод ачиж өгөөд цалингаа авсан. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өмнө нь өвс ачсан газрын зүүн талд байсан өвснүүдийг ачна гэж хэлээд түүний хэлсний дагуу ..., , бид хэд очоод өвсөө цуглуулах гэсэн боловч трактор эвдрээд өвсөө цуглуулж чадаагүй байж байхад өвсний эзэн ирээд уурлахад нь хүний өвс ачих гэж байсан болон өмнө нь тэдний өвсийг ачиж өгч явуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд хадлан хадаж байсан талбай дээрээ буцаж ирсэн бөгөөд миний хадсан өвсийг адуу мал орж сандаасан байдалтай байсан. Ингээд би өвсөө бөөгнүүлж байгаад манай хадлан хадаж байсан газраас баруун тийш 3 км орчим зайд өөр хүний өвснүүд газраар тарсан байхаар нь бөөгнүүлж байгаад 1500 орчим боодол өвсийг өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд улсын дугаартай хагас чиргүүлийг залган ачиж аймгийн төвд ирж зарсан. Тухайн үед надад , нар тусалсан. ...тэдний хувьд намайг хүний өвс авч байна гэж мэдээгүй. Энэ үйл явдлаас хойш 2024 оны 02 дугаар сарын сүүл үеэр дахин тухайн талбайд очиж өвс ачих гэж байгаад ...талбайн эзэн нь ирж миний талбай дээрээс өвс хулгай хийлээ гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх, “...Би 2023 оны 01 дүгээр сарын эхээр Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Сэргэлэн хараат” гэх газраас бусдын эзэмшлийн 3000 орчим боодол өвсийг өөрийн эзэмшлийн улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр өөрийнхөө хадлан хадсан талбайд бөөгнүүлсэн. Ингээд Улаанбаатар хотоос ирсэн гэх залууд тухайн цуглуулсан өвснөөс 2600 орчим боодол өвсийг нь нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр үнэлж зарж, үлдэгдэл өвсийг нь өөрийн хувийн хэрэгцээндээ ашигласан. ...Уг өвснүүдийг хэний эзэмшлийн өвс болох талаар мэдэхгүй байсан. ...миний хуурай ах болох нь надаас өвс хэрэгтэй байна гэхээр нь уг талбайгаас авч яваарай гээд зааж өгсөн. ... ахын хувьд надтай явалгүй тухайн үед надтай хамт ажил хийж байсан хүмүүстэй цуг зөөхөөр болсон. Гэтэл ахыг уг талбайгаас өвс ачиж байх үед уг өнжмөл өвсний эзэд нь ирсэн бололтой ахтай маргаан үүсгэсэн байсан. Ингээд энэ явдлаас болж тухайн талбайн эзэн алдсан өвсөө надаас нэхэмжлэх болж ...нийтдээ 15,000,000 төгрөгийг газар дээр нь өгч тухайн хүнийг хохиролгүй болгож өгсөн...” гэх, “...2023 оны 01 дүгээр сарын үеэр ... гэх хүний хадлангийн талбайд 2 хэсэг овоолж тавьсан 2000 орчим боодол өвс байсан. Би өөрийн ажилчин , нарын хамт өөрийнхөө улсын дугаартай Норд бенз том оврын ачааны машинд улсын дугаартай хагас чиргүүлийг залгаж тухайн чиргүүлийг дүүртэл уг өвснөөс ачиж нийт 2 удаа өөрийнхөө хөдөө гэр рүү малдаа өгөхөөр зөөсөн. Ингэхдээ 1800 орчим боодол өвс зөөсөн бөгөөд үүнээс 900 орчмыг нь гэх залууд өгсөн. ...би ын эзэмшлийн хадлангийн техник хэрэгслийг нь хадлангийн ажил эрхлэхдээ хэрэглэсэн учир тухайн хөлсөө өгсөн. Харин т шилжүүлэн өгч байгаа өвсийг гэх залуу ирж авсан. ...Ингээд би аймгийн төвд ирэхэд надтай гэх хүн уулзсан бөгөөд чи миний талбайгаас өвс түүсэн талаар хүмүүс ярьж байна гэхээр нь би үнэнээ хэлж танд өвс хэрэгтэй бол би өгч болно гэж тохироод түүнд 300 боодол өвс аваачиж өгсөн. ... гэх хүний талбайгаас авсан өвснүүд гэх хүний эзэмшлийнх болж таарсан...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 71-72, 185-186, 2-р хх-ийн 82-83/
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 05, 97, 210/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07-10, 212-214/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 11-12/
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 43-46, 162-165, 2-р хх-ийн 47-50/
- улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 61/
- Дорнод аймгийн сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 75/
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, хүүхдүүдийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарууд /1-р хх-ийн 76-80/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 81/
- Мөрдөн байцаалтын хэргүүдийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 83-84, 196-197/
- цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 98/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 99-100/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 101/
- *******ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1-р хх-ийн 193-194, 2-р хх-ийн 92-93/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 218-222/
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 60-64/ болон шүүгдэгчээс шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн хохирогч С. учруулсан хохиролд Lovol маркийн жижиг оврын трактор, хадуур зэргийг хүлээлгэн өгсөн талаарх 2 хуудас баримт, хохирогч шүүхэд гаргасан хүсэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үед Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Авдар хараат” гэх газраас хохирогч эзэмшлийн хадлангийн талбайгаас дугаарын чиргүүлтэй Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, 7000 боодол өнжмөл өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үед Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Зүүн хараа” гэх газраас хохирогч эзэмшлийн хадлангийн талбайгаас дугаартай чиргүүлтэй Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 3000 боодол өнжмөл өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 01 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрийн үед Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг Бага хүрээ гэх газраас хохирогч эзэмшлийн хадлангийн талбайгаас дугаарын чиргүүлтэй Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2000 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 24,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С., Ж., Т., гэрч Ц., А., , , , М., У., Ц. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтыг хэргийг нэгтгэх прокурорын тогтоол, шүүгдэгчийн хохирол төлсөн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар орлого олох зорилго, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 47,292,188 төгрөгөөр үнэлэгдсэн Норд бенз улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, Транскапитал ББСБ-ын өмчлөлийн улсын дугаартай автомашины чиргүүлийн үнэ 14,700,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 06 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор шүүгдэгч *******ын өмчлөлийн Норд бенз улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Lovol-504 маркийн трактор зэргийг хамтад нь битүүмжилсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Норд бенз улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, Lovol-504 маркийн тракторыг эзэмшигчид нь буцаан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын өмчлөлийн 47,292,188 төгрөгөөр үнэлэгдсэн Нордбенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, Транскапитал ББСБ-ын өмчлөлийн улсын дугаартай автомашины чиргүүлийн үнэ 14,700,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
5. Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 06 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч *******ын өмчлөлийн Норд бенз улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Lovol-504 маркийн трактор зэргийг хамтад нь битүүмжилсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Норд бенз улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, Lovol-504 маркийн тракторыг эзэмшигчид нь буцаан олгосугай.
6. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛА ШҮҮ Г.НАМУУНТУЯА