| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00380/И |
| Дугаар | 154/ШШ2021/00040 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 154/ШШ2021/00040
| 2021 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 154/ШШ2021/00040 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн, ** настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл- *, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, /РД: / Б овогт Ч гийн Б ны хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Б н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Б н шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 онд төрсөн, сургуульд сурч байгаагүй, 1984 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
...Тухайн үед ямар нэгдэлд ажиллаж байснаа би сайн мэдэхгүй байна. Хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан байдал тогтоолгох гэж байгаагаа мэдэхгүй. Миний өргөдөл хүсэлтийг хэн бичсэнийг мэдэхгүй гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Б н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Шүүх Ч.Б ны Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь дээрх хугацаанд Ч.Б ны ажиллаж байсан байдлын талаар гэрч Л.Ванчингийн ...Ч.Б н нь 1985 оноос 1994 оныг дуустал мал малласан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Жесейгийн ...Ч.Б н эцэг, эхийн хамт мал малладаг байсан. 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нь давхар бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй, хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээс өөр бичгийн нотлох баримт авагдаагүй, 1980, 1990 оны гэх 2 хөдөлмөрийн дэвтэр авагдсан боловч 1990 оны гэх хөдөлмөрийн дэвтэрийн нүүрэн хэсгийг бичгийн цаасан дээр шинээр хэвлэж гаргасан, огноо, овог нэрийн бичилт засвартай зэрэг зөрчилтэй, хүсэлт гаргагчид 1989 онд Жаргалын зам нэгдлээс олгосон гэх Баярын бичиг-ын овог нэр засвартай байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Мөн хүсэлт гаргагч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...хаана ямар ажил хийж байсан талаараа мэдэхгүй... гэсэн тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Б ны Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ