Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2021/00042

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2021/00042

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РД:   , Х в овогт О  ын Ц  ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Ц  , гэрч С.Төмөрбат, Д.Цэдэнбал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Ц   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1970 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1986 онд 8-р ангиа төгсөөд Мөст сумын Туяа нэгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1996 онд Д.Лхагвасүрэнтэй гэр бүл болон одоо хүртэл мал маллаж байна. Тухайн үед гэр бүл болоогүй байхад хөдөлмөрийн хөлс аав, ээжийн нэр дээр гардаг байсан. Иймд 1986 оны 06 сараас 1994 оныг дуустал Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан 8 жил 6 сарын тогтоож өгнө үү гэв.

Гэрч Багшийнхан овогт Содномын Төмөрбатын шүүх хуралдаанд мэдүүлсэн...О.Ц   нь 1986 онд илгээлтээр хөдөө гарч мал маллаж байгаад 1989-1991 онуудад цэргийн албанд яваад 1991-1994 онуудад бог мал маллан Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан. О.Ц   нь сайн малчин байсан. Би бог мал маллан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би Баянхайрхан баг О.Ц   нь Цэцэг гол багт малчин байсан.Нэгдэл 1992 онд тарсан. Нэгдлийн дарга нь Алтангэрэл дарга байсан гэх мэдүүлэг,

Гэрч: Отохууд овогт Доригийн Цэдэнбалын шүүх хуралдаанд мэдүүлсэн...О.Ц  ийг сайн танина. О.Ц  ийн аав нь нэгдэлд малчин байсан. О.Ц   нь 8 дугаар ангиа төгсөөд хөдөө илгээлтээр гарч мал маллаж байгаад цэргийн албанд явж ирсэн.

Цэргээс ирээд мөн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл, Туяа хувьцаат компанид мал маллан ажиллаж байгаад өөрийн хувийнхаа мал маллан өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.О.Ц   нь бог мал маллан бог мал малладаг малчид 130 төгрөгний цалин хөлс авч байсан гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

О.Ц   нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Мөст сумын Туяа ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч О.Ц  ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 1551 тоот Ховд аймгийн Мөст сумын 1-р бригадын 1986-1989, 1991, 1993-1995 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх архивын лавлагаа,

Мөст сумын Туяа нэгдлийн 1-р бригадын 1986, 1987, 1988, 1989, 1991, 1993, 1994 онуудын цалин хөлсний тодорхойлолт,

1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс О.Ц  т олгосон хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар О.Ц   нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл, Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд О.Ц  ийг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 09 сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Мөст сумын Туяа ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримт болон гэрч С.Төмөрбат, Цэдэнбал нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, архивын лавлагаа зэрэг нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х в овогт О  ын Ц  ийг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Ц  ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ