Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00043

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00043

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, РД:   , С     овогт Г   н Н   ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Н    шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1983 онд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан.

Иймд миний 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Н   ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Н    нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Г.Н   ийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1984-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Л.Ванчингийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Г.Н    нь нөхөр болох Бадамдоржийн хамт Ховд аймгийн овд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад эмчилгээ тэжээлийн цэгийн мал маллаж байсан. Г.Н    нь Жаргалын зам нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Эмчилгээ тэжээлийн цэгт малчид нүүдэл суудал болох үед нүүдлийн ая даахгүй муудсан болон өвдсөн малыг аваачиж өгдөг байсан. Тэр малыг Г.Н    маллаж байсан. Би 1970 оноос эхэлж Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад тоо бүртгэгчээр, 1983-1992 онд Жаргалын зам нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн үед цэгийн малыг Жуумаа гэдэг малын их эмч хүн хариуцаж байсан...гэх мэдүүлэг

- М.Хултгарын шүүхэд гэрчээр өгсөн: ...Г.Н    нь 1983 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад эмчилгээ тэжээлийн цэгийн мал маллаж эхэлсэн. Г.Н    нь нэгдэл тарах хүртэл цэгийн мал маллаж байсан. Эмчилгээ тэжээлийн цэгт дандаа өвдсөн, муудсан малыг малладаг байсан. Би 1974-1976 он хүртэл 3 дугаар бригадын тоо бүртгэгч, ...1989-1994 он хүртэл Жаргалын зам нэгдлийн сүү, тосны мастериар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцэцэг нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С     овогт Г   н Н   ийг 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ