Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2021/00015/И |
Дугаар | 154/ШШ2021/00044 |
Огноо | 2021-02-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 154/ШШ2021/00044
2021 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 154/ШШ2021/00044 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД: , И ш овогт З гийн А ийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие З гийн А нь 1966 онд төрсөн. 1982 онд 16 нас хүрч аав, ээжийн хамтаар Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд мал маллаж байгаад 1984-1987 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан.
Иймд миний 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
З.А ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
З.А нь 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1982-1984, 1987-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- 1990 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1991-1993 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- З.Цахиуртайгийн шүүхэд гэрчээр өгсөн: З.А нь 1981 онд Булган сумын Ерөнхий боловсролын 8 жилийн сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад аав ээжийн хамт бог мал маллаж байсан. 1984 онд цэргийн албанд яваад 1987 онд цэргээс халагдаж ирээд мөн Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад тасралтгүй бог мал маллаж байсан. 1992 онд нэгдэл тарж хувьцаат компани болоход хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан. Баярын бичиг, талархал зэрэг шагнал авч байсан. Би тухайн үед Булган сумын Минжит Булган хоршоололд 1971 оноос 1990 оныг дуустал тариаланчаар ажиллаж байгаад 1991 оноос 1993 оныг дуустал Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг,
- М.Дэчингийн шүүхэд гэрчээр өгсөн: З.А нь 1982 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад аав ээжийн хамт ямаа маллаж байсан. 1984 онд цэргийн албанд татагдаад 1987 онд цэргээс халагдаж ирээд мөн Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад тасралтгүй мал маллаж байсан. Б.А нь 1992 онд нэгдэл тарж хувьцаат компани болоход хувьцаат компанид мөн малчнаар 1993 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малын эмчээр ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И ш овогт З гийн А ийг 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.А нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ