Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00045

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00045

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, РД:  , А   овогт Д  гийн Б   ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Б   , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б    шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д   овогтой Б    нь 1966 онд төрсөн. 1978 онд эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиас гарч эцэг, эхийн хамтаар мал маллаж байсан. 1981 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1993 оныг дуустал Жаргалын зам нэгдэл болон Жаргалын зам хувьцаат компанид тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Миний чихний сонсгол муу байсан тул цэргийн албанд тэнцээгүй юм.

Иймд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Жаргалын зам нэгдэл болон компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Б   ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Б    1981 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Д.Б   ын 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1981-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- 1990 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1991-1993 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- З.Эрдэнэбаатарын шүүхэд гэрчээр өгсөн ...Д.Б    нь 1981 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад эцэг, эхийн хамт хонь маллаж байсан. Манай айлууд айл хөрш хамт мал маллаж байсан. Одоо ч гэсэн хамт мал маллан амьдарч байна. Би 1979 оноос 1993 он хүртэл тус нэгдэлд хоньчин байсан. Д.Б   ыг чихний сонсгол муу гээд цэргийн албанд аваагүй. 07 гэдэг бүртгэлд бүртгэсэн байсан. Манай нэгдлийн даргаар Баавдай, 4 дүгээр бригадын даргаар Цэрэнжав, зоо техникчээр Баатар, малын эмчээр Шавиа нар ажиллаж байсан. Тухайн үед малчид сард 80-200 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Жаргалын зам нэгдэл 1992 онд хувьчлагдаж түүнээс хойш Жаргалын зам хувьцаат компанид бид 2 хамт хонь маллаж байсан юм гэх мэдүүлэг

- Т.Бямбын шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.Б    нь 1981 онд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Д.Б   ын эцэг Д   бид нар олон жил айл хөрш хамт мал маллаж байсан тул Д.Б   ыг бага наснаас нь мэднэ. Д.Б    цэргийн алба хаагаагүй. Насаараа нэгдлийн хонь маллаж байсан. Би 1958 оноос 1993 он хүртэл тус нэгдэлд хоньчин байсан. Д.Б   ыг чихний сонсгол муу гээд цэгийн албанд авдагүй байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1981 оны 01 дүгээр сараас эхлэн цалин хөлс бичигдсэн байх боловч 1973 оны Хөдөлмөрийн тухай хуульд онцгой тохиолдолд хөдөлмөрийн насыг 15 /хамгийн багадаа/ нас байхаар тогтоосон.

Иймд Д.Б    нь 1981 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 насанд хүрсэн байх тул хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А   овогт Д  гийн Б   ын 1981 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Б   ын улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн дА   заалдах шатны шүүхэд дА   заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ