Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******гийн *******ид холбогдох эрүүгийн 24360002400171 дугаартай, 178/2024/0160/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух,урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дунд сургуулийн ойролцоох зам дээрээс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б.*******ын охин М.*******ын гээгдүүлсэн SamsungА-33 загварын гар утсыг олж, өөртөө авч хохирогчид 743,400 төгрөгний хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дунд сургуулийн ойролцоох зам дээрээс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр М.*******ын гээгдүүлсэн SamsungА-33 загварын гар утсыг олж, өөртөө авч хохирогчид 743,400 төгрөгний хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ний шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас),эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгө завших ” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******д 743,400 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогч Б.******* “охин М.*******ын гээгдүүлсэн утсыг буцаан авсан тул хохирол, гомдолгүй” (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч П.*******ийг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг батлах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн 24360002400171 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй,  2 хоног цагдан хоригдсон,шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах  нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн 24360002400171 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.******* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч П.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС