Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2021/00048

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2021/00048

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай сумын Б  багт оршин суух, РД:   , Н   овогт М  гийн О  гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.О  , гэрч Б.Энхболд, Н.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.О   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1987 оны 07 сарын 01-ний өдөр илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Алтай суманд аав, ээжийн хамтаар бог мал маллаж байсан. Тэр цагаас хойш одоог хүртэл Алтай сумын Б  багт тасралтгүй 1993 оныг дуустал малчин байсан. Иймд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Алтайн сумын Алтайн Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Гэрч Гүнээхэн овогт Бөхчулууны Энхболдын шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн... М.О   нь 1971 онд төрсөн. Хүүхэд ахуй цагаасаа хойш эцэг эхийн хамт мал маллаж өссөн. Илгээлтээр гарч мал малладаг сайн малчин байсан. Тухайн үед би бригадын даргаар ажиллаж байсан. Барлдаг бригадад 150 гаруй өрхтэй 360 малчинтай байсан. Бог мал малладаг малчид 250 бог мал маллана.Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэл 1991 онд тараад компани болсон гэх мэдүүлэг

Гэрч: Харчин овогт Нанжаагийн Батсүхийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн....М.О  гийн эцэг эхийн хамт байнга хамт нэг бригадад айл хөрш байж мал малладаг байсан. Би насаараа мал маллан амьдарч байна.М.О   нь илгээлтээр гарч бог мал маллаж байгаад нэгдэл тарахад хувийн малаа маллан өнөөдрийг хүртэл малчин хийж байгаа.Нэгдэл тараад малаа малчидад хувьчлаад дараа нь Алтай хөгжил компани болоод үлдсэн малаа түрээсээр маллуулдаг байсан. Б  бригадын дарга нь Дамдин, тоо бүртгэгч нь Намсрай гэж хүмүүс байсан. Малчид малаа Тахийн шар нуруу, Ангиртын голоор отор нүүдэл хийдэг байсан гэх мэдүүлэг

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

М.О   нь 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдэлд малчнаар 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алтай сумын Алтайн Хөгжил ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч М.О  гийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 58 тоот Ховд аймгийн Алтай сумын Б  3-р бригадын 70 дугаар данснаас М.О  гийн 1988, 1989, 1992 оны хөдөлмөрийн хөлсийг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх архивын лавлагаа

Алтай сумын Алтйн Хөгжил нэгдлийн 3-р бригадын 1988, 1989, 1992 онуудын цалин хөлсний тодорхойлолт,

1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдлээс М.О  д олгосон хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар М.О   нь Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдэлд 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдож байна.

1992 оны 02 сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд М.О  г 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдэлд малчнаар, ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримт болон гэрч Б.Энхболд, Н.Батсүх нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. М.О  гийн 1992 оны 02 сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н   овогт М  гийн О  г 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.О  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ