Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 40

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Уянга

Шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Гэлгээгийн *******д холбогдох 201716000029 тоот нэг хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Г.******* нь 2017 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт найз охин Д.*******ийг Б.*******тэй хардсаны улмаас Д.*******ийн нүүрэн тус газар нь алгадаж цохин хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Б.*******ийн нүүрэн тус газар цохиж, толгойгоороо мөргөн зодож давтан үйлдлээр бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтанд шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “2017 оны 02 сарын 02 өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Эрчмийн зааланд тоглочихоод *******аар гэрлүүгээ хүргүүлэхээр явж байсан чинь манай найз хүүхэн ******* ******* гэдэг залуугаар машинаа бариулчихсан явж байхаар нь араас дагаж яваад сигнал өгч машиныг нь зогсоосон. Тэгээд би машинаас бууж очоод машины зөв талын урд хаалгыг онгойлгосон чинь ******* машин барьчихсан Аптангэрэл хажууд нь суугаад явж байсан. Тэгсэн ******* машины хааз өгөөд хөдлөхөөр нь зогс гэж хэлээд жолоочийн рулнээс барьж ахиад хааз өгөхөөр нь ахиж зогс гэж хэлээд машиныг нь унтраагаад түлхүүрийг нь аваад чи ямар хаашаа юм бэ зогс гэж хэлээд байхад хүн дайрчих гээд гэж хэлсэн. Тэгээд би машины урдуур тойрч жолоочийн хаалган дээр очсон чинь ******* машинаас гараад ирсэн. Тэгэхээр нь чи миний найз хүүхний машиныг унаад зугтаагаад байх чинь ямар учиртай юм гээд заамдаж аваад *******ийн нүүр лүү хоёр гурван удаа гараар цохиж толгойгоороо нэг удаа мөргөсөн. ******* дундуур орж хорихоор нь би *******ийн хацранд нэг удаа гараараа алгадсан. ******* хоёулаа хэл амаа ололцъё гээд бид хоёр машинаас зайдуу зогсоод ярилцаад хоёулаа маргааш уулзъя гэсэн. Тэгээд машинтай явж байсан чинь ******* өөрөө машинаас буугаад зугтаагаад явсан. Би *******ын машинд *******ийг цохиж зодсон юм байхгүй. Би *******, ******* хоёрыг буруу ойлгож биед хөнгөн гэмтэл учируулсан. Одоо би Аптангэрэл, ******* нартай эвлэрээд хохиролыг нь барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, “******* бид 2 зааланд тоглоод гарч явсан. *******тэй өмнө нь муудсан байсан. Заалнаас гараад Баялаг дэлгүүрийн үүдэнд ******* ******* хоёртой таарсан. Тэр 2 шөнийн дэлгүүрийн үүдэнд дохио өгөөд зогссон. Бид 2 араас нь дагаж очсон. Тэгээд *******тэй муудсан. ******* бид хоёрыг хорих гээд голоор ороод алгадуулсан. *******ийн нүүр лүү 2 цохьж 1 мөргөсөн. Тэгээд эв зүйгээ олсон” гэв.

Хохирогч Б.******* мэдүүлэхдээ... “2017 оны 02 сарын 02-ноос 3-нд шилжих шөнө би гэрт унтаж байхад ******* утсаар яриад гэрт хүргээд өгөөч би найз нартайгаа нийлээд хоёр гурван пиво уусан байна машин жолоодож болохгүй байна гэж хэлсэн. Би такси дуудаад Марвель баарны урд талд *******ийн машины хажууд очиж зогсоод *******ийг утсаар дуудаад ирчихлээ гэж хэлсэн. Удалгүй ******* гарч ирээд бид машин бариад гэрлүү нь явсан. Би *******ийн гэрийг нь мэдэхгүй *******ын 3 дугаар гудамжаар өгсөөд тасархай гудамжаар урагш эргэх гэтэл нэг машин зөв талаар орж ирээд зогссон. ******* манай найз залуу ирж байна хурдан яв гэхээр явсан. ******* машины ар талын хаалга онгойлгохоор би машинаа зогсоосон.  ******* *******ийн суусан хаалгыг нээж орж ирээд Аптангэрэлийн дээгүүр нь гарч ирээд миний нүүр лүү гараараа гурван удаа цохисон. Тэгэхээр нь би хоёулаа хоорондоо ярилцъя чи буруу ойлгоод байна гэж хэлсэн. Тэгсэн машины араа салгаад түлхүүр булааж аваад машины урдуур тойрч ирээд намайг машинаас татаж гаргаад бас хоёр гурван удаа цохиж миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд бид хоёр урагшаа гараад ярилцаад намайг машинд суу гэхээр нь машинд суугаад ******* машин бариад хурдтай явахаар нь би бууя гэсэн. Тэгсэн зогсохгүй байхаар би хаалгаа нээсэн чинь машинаа зогсоосон. Тэгээд би машинаас буугаад зугтаагаад ******* гээд ангийнхаа хүүхдийнд очиж цагдаа дуудсан. ******* *******тэй хардаад хэрүүл маргаан хийсэн байх. ******* урд нь Аптангэрэлтэй үерхэж байсан юм билээ. ******* намайг зодсон, ямар нэг эд зүйл бариагүй гараараа зодсон, намайг өөр хүн зодоогүй. Би Гал-Эрдэнийг цохиж зодсон зүйл байхгүй ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. ******* Аптангэрэлийг хоёр удаа алгадсан. *******, *******, ******* бид дөрөв байсан. Миний толгой тойроод хавдар зүүн нүд хөхөрч хавдсан, хамарлуу мөргөж хөхөрч хавдсан, толгойн ар битүү хавдсан. ******* бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ******* бид хоёр эвлэрсэн байгаа, нэхэмжилэх хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/

Хохирогч Д.******* мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө би найзуудтайгаа Марвель бааранд ороод хоёр пиво уусан. Тэгээд гэртэй харих болоод машин барьж болохгүй гэж бодоод *******ийг дуудаж машинаа бариулсан. Тэгээд удалгүй ******* ирээд миний машиныг бариад *******ын 2 дугаар гудамжаар яваад тасархай гудамжаар******* луу урагш эргэх гэтэл машины зөв талаар машин орж ирээд зогссон. Тэгсэн ******* машинаас буугаад ирэхээр *******т манай найз залуу байна хурдан яв гэж хэлсэн. Тухайн үед би машины зөв талын урд сууж байсан. Тэгсэн миний талын хаалгыг нээгээд ******* *******ийг хоёр удаа гараараа *******ийн нүүр лүү цохисон. ******* машины урдуур тойроод *******ийн хаалгыг нээгээд машины түлхүүр аваад *******ийг буугаад ир гэсэн. *******ийг буугаад очсон чинь заамдаж аваад зууралдаад байсан. Би машинаас бууж очоод *******, ******* хоёрыг салгасан чинь ******* миний нүүр лүү алгадсан бас *******ийн нүүр лүү мөргөх шиг болсон. Тэгээд тэр хоёр цаашаагаа явсан. Би машиндаа сууж байсан чинь удалгүй ирээд ******* за явъя гээд *******ийг суулгаад явсан. Би араас нь *******ын машинд суугаад явсан. Тэгсэн ******* машинтай зогссон байсан. Тэгээд ******* машинтай манай хашаанд очоод би *******тай хашааны гадаа очсон. ******* миний машиныг хашаанд оруулж тавиад *******ын машины ар талд суугаад чи *******тэй ярьдаг юм байна гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би буугаад хойд гэрлүү орж цагдаа дуудсан. Урд нь *******тэй үеэрхэж байхад ойр зуурын хэрүүл маргаан гардаг байсан. *******тэй харилцаа холбоо байхгүй зүгээр таньдаг. ******* *******ийг хоёр удаа нүүр лүү нь цохиж, толгойгоороо мөргөсөн. Хамар болон эрүү хэсэгт хөхөрч, дээд уруул хавдсан байсан. *******ийн хамар нь хавдаж зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. ******* бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би хоёр гурван пиво уусан байсан. Тэгж нээх их согтоогүй байсан. ******* бид хоёр эвлэрсэн байгаа, нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч Т.******* мэдүүлэхдээ... “2017 оны 2 дугаар сарын 02-ны шөнө *******тэй зааланд тоглочихоод засмал замаар*******ы гудамж руу явж байсан Гал-Эрдэнийн эхнэр, *******гийн машин явж байгаатай тааралдаад араас нь дагаж *******ын гудамжинд байдаг шөнийн дэлгүүрийн гадаа зогсоход нь ******* буугаад очсон. Машин хөдлөөд зугтаах гэсэн ******* машиныг зогсоосон. ******* машин барьж байсан залууг гараараа нүүр лүү цохиж авч байсан. ******* *******тэй хамт явж байсан залуутай *******гийн машинтай хөдлөөд явсан. Би *******г хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очсон. ******* *******гийн гадаа ирсэн байсан. ******* *******г миний машинд алгадсан хамарнаас нь цус гарсан. ******* *******г аваад гэрлүү нь орсон. Би машинд сууж байсан. ******* гарч ирээд гэрт нь хүргэж өгөөд харьсан. 1 жилийн өмнө ******* *******тэй холбоотой *******ийн гэрт байгаад байсан болохоор эхнэр нь гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.07-ны өдрийн №108 дугаартай дүгнэлт:

-*******ийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ.

-Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 15 дугаар хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.07-ны өдрийн №107 дугаартай дүгнэлт:

-*******ийн биед хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ.

-Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “Г.******* нь ял шийтгэлгүй” /29 дүгээр хуудас/

аймгийн Прокурорын газрын 2017.02.21 №01 дугаартай “Хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол:

-Хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ж.Энх-Амгалангийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан яллагдагч Г.*******д холбогдох 201716000029 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгосугай. /хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоол болон банкнуудын тодорхойлолт /хх-ийн 42-51 дүгээр хуудас/

Г.Гал-Эрдэнийн иргэний үнэмлэхийг нотариатоор батлуулсан хуулбар /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.******* нь 00 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт Б.*******ийг өөрийн найз охин Д.*******ийн автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцож явахад *******ын 3 дугаар гудамжинд машины хөдөлгөөнийг хаан зогсоож, Д.*******ийн сууж байсан талын хаалгыг онгойлгон  түүний толгой дээгүүр давж Б.*******ийн нүүрэн тус газарт 3 удаа цохин, машинаас буулгаж заамдан нүүр лүү нь мөргөж, цохих зэргээр зодоход хохирогчийг салгах гэсэн Д.*******ийг 1 удаа алгаджээ. Г.******* нь хохирогч Б.*******ийг машинд суулган хэрэг учралын газраас авч явах зуурт хохирогч Б.******* машинаас бууж зугтаасан байна. Тухайн үед хэргийн газраас Д.*******ийг ******* гэрт нь хүргэж очиход *******ийн машиныг хашаанд нь аваачиж тавьсан Г.*******тэй таарсан байна. Хохирогч Д.*******ийг Г.******* “чи *******тэй ярьдаг юм байна” гэж хэлэн нүүр лүү нь гараараа цохиж түүний биед хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн биед “тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүссэн” мөн хохирогч Д.*******ийн биед хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнийн өмгөөлөгч Э.Уянга “улсын яллагчийн зүгээс давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзээд байгааг зөвшөөрөхгүй байна. Давтан үйлдлийн гол шинж бол үйлдэл тус бүртээ хэргийн бүрдэлтэй, төгсгөлтэй байхыг шаардана. Мөн субъектив тал буюу гэм буруугийн санаа зорилго нь нэг эхлэл төгсгөлтэй хэд хэдэн гэмт хэрэг байхыг шаарддаг. Гал-Эрдэнийн үйлдлийн хувьд анхнаасаа найз охиноо хардсан уураараа хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ийг зодсон, мөн хардсан уураа барьж чадахгүй байхдаа анхны сэдэлтээрээ *******ийг алгадсан байгаа. Тэгэхээр үргэлжилсэн удааширсан үйлдэлтэй, 1 эхлэл төгсгөлтэй, 1 сэдэлт зорилго харагдаад байх тул  нэг л гэмт хэрэг гэж үзэж байна. Иймд энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү“ гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: шүүгдэгч Г.******* хохирогч Б.*******ийг өөрийн найз охин Д.*******тэй хардсан сэдэлтийн улмаас түүний бие, эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл төгссөний дараа эргэж ирж дахин Д.*******ийг “*******тэй чи ярьдаг юм байна” гэж хэлэн нүүрэн тус газарт цохих үед түүний хамраас цус гарсан болох нь хохирогч Д.*******ийн “Би машинаас бууж очоод *******, ******* хоёрыг салгасан чинь ******* миний нүүр лүү алгадсан бас *******ийн нүүр лүү мөргөх шиг болсон. Тэгээд тэр хоёр цаашаагаа явсан. Би машиндаа сууж байсан чинь удалгүй ирээд ******* за явъя гээд *******ийг суулгаад явсан. Би араас нь *******ын машинд суугаад явсан. Тэгсэн ******* машинтай зогссон байсан. Тэгээд ******* машинтай манай хашаанд очоод би *******тай хашааны гадаа очсон. ******* миний машиныг хашаанд оруулж тавиад *******ын машины ар талд суугаад чи *******тэй ярьдаг юм байна гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би буугаад хойд гэрлүү орж цагдаа дуудсан” гэх мэдүүлгээр, гэрч *******ын “******* *******тэй хамт явж байсан залуутай *******гийн машинтай хөдлөөд явсан. Би *******г хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очсон. ******* *******гийн гадаа ирсэн байсан. ******* *******г миний машинд алгадсан хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.*******, хохирогч Б.*******ийн эрх чөлөөнд халдсан үйлдэл төгссөний дараа дахин  хохирогч Д.*******ийн эрх чөлөөнд халдаж давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.******* хохирогч Б.*******, Д.******* нарын бие эрх чөлөөнд халдахдаа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байх тул гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Гал-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Г.Гал-Эрдэнийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл заалтыг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-ийн 29 дүгээр хуудас/

            Шүүгдэгч Г.******* анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын хор шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.Буяндэлгэрт 1300000, Д.*******д 130000 төгрөг нийт 1430000 төгрөг төлсөн байх тул түүнийг хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 ,284, 290 дүгээр зүйлийн  290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овгийн Гэлгээгийн Гал-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гэлгээгийн Гал-Эрдэнийг 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Г.*******д авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ

 

 

 

 

.