Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2021/00050

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2021/00050

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн А   сумын харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн,  настай, эрэгтэй, Ховд аймгийн А   сумын Б   багт оршин суух, /РД:  / Ш   овогт Л  н Б  гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б   шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1982 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн А   сумын А  н хөгжил нэгдэлд мал маллаж байгаад 1984 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1987 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1992 оныг дуустал тасралтгүй мал малласан. Иймд миний шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Б   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Б  гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Л.Б   нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн А  н сумын А  н хөгжил нэгдэл, А   ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1761 тоот: Ховд аймгийн А   сумын 3 дугаар бригадын 1982-1984, 1989-1990, 1992 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв.

Мөн сумын 3 дугаар бригадын 1988 оны 70 дугаар данснаас холбогдох баримт олдоогүй 1991 оны баримт архивын сан хөмрөгт ирээгүй тул Л   овогтой Б  д лавлагаа олгох боломжгүй гэх лавлагаа,

- Х.Л  , Л.Б   нарын 1982-1984, 1987, 1989, 1990 оныг дуустал Ховд аймгийн А   сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлсний түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 579 тоот: Ховд аймгийн А   сумын 3 дугаар бригадын 70 дугаар данснаас Л  н Б  гийн хөдөлмөрийн хөлсийг түүвэрлэн хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,

- Л.Б  гийн 1987-1992 оны хөдөлмөрийн хөлсний түүврийн хуулбар,

- Сонингийн хайлчилбарын Итгэл хүлээсэн хүн буланд ...үүний үр дүнд сүүлийн 4 жилд сурлагын хувь 0.3-1.3 хувь дээшилж 1985-1986 оны хичээлийн жилд 100 хувь суралцжээ. 1986-1987 оны хичээлийн жилээс эхлэн эцэг эхийн 7 хоногт тусгай графикаар анги бүлгээр нь төрөлжүүлэн хийдэг болжээ гэж тэмдэглэгдсэнээс энэ сонин нь 1985-1987 оны хооронд хэвлэгдсэн болох нь тогтоогдож байна. Уг сонингийн хайчилбарын Б  аасАлтан гадас хүртэл буланд ...бидний уулзсан анхны малчныг Л.Б   гэдэг.Тэрээр 1000 гаруй эр хурга маллаж байна. 27 кг-ийн жинтэй хүлээж авсан хургаа ирэх хавар бэлтгэлд 30 кг жинтэй тушаахаар уралдаанд үүрэг аваад малаа хорогдолгүй онд тарган оруулахаар бэрхшээлийг сөрөн ажиллаж байгаагаа сэтгэл хангалуун ярилаа. Л.Б   сүүлийн 3 жилд малын хорогдол гаргаагүй байна гэж тэмдэглэгдсэн,

Б.Энхболдын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн А   сумын А  н хөгжил нэгдлийн Б   бригадын дарга, зоотехникчээр ажиллаж байсан. Л.Б   нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн А   сумын А  н хөгжил нэгдлийн Б   багт бог мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1992 оныг дуустал бог мал малласан. Л.Б   нь 250 толгой мал малладаг байсан. Нэгдлийн даргаар Дамиран, бригадын даргаар Энхболд нар ажиллаж байсан. Л.Б   нь аймаг, сумын аварга малчин юм. Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медиалаар шагнагдаж байсан. Л.Б   нь 1982 оноос 1992 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг,

С.Гансиймаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн А   сумын А  н хөгжил нэгдлийн Б   багт мал маллаж байсан. Л.Б   нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн А   сумын А  н хөгжил нэгдлийн Б   багт бог мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1992 оныг дуустал бог мал малласан. Л.Б   нь мал маллахаас гадна хашаа саравч барих, хадлан хийх зэрэг ажил хийдэг байсан. Малчид 100-300 төгрөгний хооронд цалин авдаг байсан. Малын тооноос хамаарч харилцан адилгүй цалин хөлс авдаг байсан. Л.Б   нь аймаг, сумын аварга малчин юм. Л.Б   нь 1982 оноос 1992 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамаарА  , тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Л.Б   нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш   овогт Л  н Б  гийн 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн А  н сумын А  н хөгжил нэгдэл, А   ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ