| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокрурор З.Алтансолонго, шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ы *******од холбогдох эрүүгийн 24360002150170 дугаартай, 178/2024/0151/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-8, эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* аймгийн ******* сумын Буянт багийн 6-3 тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ы *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр *******ны хороололд 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ч.*******той зүй бус харилцаж түүний нүүр толгой тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 1 дүгээр хуудас)
- ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 364 дугаартай ...Ч.*******ын биед ил харагдах шарх сорви үгүй, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Ч.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас)
-Насанд хүрээгүй хохирогч Ч.*******ын өгсөн:”... 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр малчны хорооллын хавьцаа хонио хариулаад явж байсан.Тэгтэл улаан өнгийн мотоцикльтой ******* гэдэг ах ирээд “ чи яагаад энд мал хариулж байгаа юм. Баруун тал руу Зүрхэн хар гэдэг газар луу явахгүй яасан юм” гэхээр нь би “ ахаа намайг уучлаарай” гэхэд намайг хараагаад пизда минь гээд миний баруун хөлний шилбэ рүү өшиглөсөн. Мөн миний нүүр лүү баруун гараараа 1-2 удаа, толгойн дагз руу гараа атгаж байгаад цохисон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)
-Шүүгдэгч А.*******ын өгсөн: ...тухайн өдөр манай малын бэлчээр лүү мал орчихсон байхаар нь уур хүрээд бухимдаад мал хариулж байсан хүүхдийг нэг алгадаад өшиглөөд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас)
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч А.******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр *******ны хорооллын ойролцоо малаа хариулж байсан насанд хүрээгүй хүүхэд Ч.*******ыг “ манай малын бэлчээрт малаа хариуллаа” гэх шалтгаанаар өшиглөж, нүүр толгой хэсэгт нь гараараар цохисноос тархи доргилт гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч А.*******ын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч А.******* нь насанд хүрээгүй хүүхдийн биед нь халдаж цохисон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.
2.3.Шүүгдэгч нь насанд хүрээгүй хүүхэдтэй зүй бус харьцаж, уур бухимдлаа барьж чадаагүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
2.4. Иймд шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол төлбөр төлнө” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг... гэм буруугийн талаар маргаан байхгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан боловч хохирол төлөгдөөгүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй, хохирогчийн нэхэмжилсэн 240,000 төгрөгнөөс 100,000 төгрөгийг төлсөн, одоо 140,000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлэхэд бэлэн байна... гэх утга бүхий тайлбарууд гаргасан.
3.4.Шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), гэрч Э., Л. нарын мэдүүлэг (хэргийн 66-67 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирол төлөөгүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчээс хохирлын 140,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэх санал, дүгнэлт
3.7. Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг “...энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд гэмтсэн байгаа. Сэтгэцэд учирсан хор уршийн зэрэглэл хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон.Энэ хор уршгийг гаргуулж өгнө үү..” гэх санал, тайлбар,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч А.******* хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна.Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршийн зэрэглэлийг шүүх эрх хэмжээнийхээ дагуу гаргах байхаа ” гэх тайлбарыг тус тус гаргасан.
3.8.Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ч.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч “ Увс аймгаас ирсэн зардал 240,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн бөгөөд шүүгдэгч А.******* хохирогчид 100,000 төгрөг төлсөн, үлдсэн 140,000 төгрөгний хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гаргуулах нь зүйтэй.
Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 3,300,000 төгрөгийг шүүгдэгч А.*******оос гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
3.9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.10.Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.11.Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000(зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******од оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосо хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******од мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.*******оос хохирлын 140,000 (нэг зуун дөчин мянга ) төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ч.*******од тус тус олгосугай.
7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
8.Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС