| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00342/И |
| Дугаар | 154/ШШ2021/00051 |
| Огноо | 2021-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 154/ШШ2021/00051
| 2021 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 154/ШШ2021/00051 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Алтай сумын Б багт оршин суух, РД: регистрийн дугаартай, Х с овогт Ц ийн Г ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын Б багт оршин суух, Ш овогт Х ын Ц-Ат холбогдох 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн иргэн Х овогтой Ц-А нь 2019 оны 10 сард УАЗ-469 машины кроп аваад үнийн өгнө гээд авсан . Би хэд хэдэн удаа мөнгийг нэхсэн боловч өгнө гэх мөртлөө өгөхгүй зугтаад худлаа хэлээд 2 жилийн нүүр үзэх гэж байна. Уг кропны эзэн миний дүү Бат-Эрдэнэ байсан юм. Иймд дээрх хүсэлтийг минь үндэслэн миний хохирлыг барагдуулж, кропны үнэ 500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ц-А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Ц-А би Ц.Г ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ц.Г өөс УАЗ-469 машины кроп авсан нь үнэн болно. Би кропны үнэ 500000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сард төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь кропны үнэ 500000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Х.Ц-А нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Г ийн нэхэмжлэлийн шаардлага 500000 /таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Х.Ц-А төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийн 7825 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 7825 төгрөгийг хариуцагч Х.Ц-Ааас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Г т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугааар зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ