| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0128/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/276 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Б.Тогтох,
Хохирогч М.Д-,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2338003930120 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.С-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С- нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ... тоотын хашааны гадна “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж хохирогч М.Д-тай үл ойлголцож, маргалдан ноцолдож, улмаар биеийн зүүн бугалга, шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338003930120 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.С- нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ... тоотын хашааны гадна захиалсан гутлаа М.Д-аас авахаар очихдоо “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж хохирогч М.Д-тай үл ойлголцон маргалдан ноцолдож, улмаар биеийн зүүн бугалга, шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-ийн өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би О- гэх залуугаас гутал авах байсан. Тэгээд тэр залуугаас гутал авах гэтэл миний гутал дутуу байсан. Тэр дутуу гутлаа авах гэж М.Д- эгчийн гэрт очиход нэг хашаанаас нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгээд гутал авах гэсэн юм гэхэд миний гутлыг өгсөн. Тэгээд гутлаа аваад машиндаа суух гэтэл намайг шууд М.Д- эгч цохиод авсан. Тэгээд юу болов гэтэл утсан дээрээ миний зургийг гаргаж ирж харуулаад над руу дайрч эхэлсэн. Тэгэхэд М.Д- эгч намайг эхлээд цохьсон. Тэгээд маргаан үүсч эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Д-ын өгсөн: “...Би Бэлтэс мөрөн ХХК-д 6 хоног л ажиллаж байсан. Би өөрөө бас Бэлтэс мөрөн ХХК-д хохирсон хүн. 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагт манай гэрийн үүдэнд арван хэдэн хүн ирчихсэн байж байсан. Тэгэхэд энэ хүн надаас миний утсыг булааж авч байсан. Би ямар ч хүнээс мөнгө аваагүй. Гутлаас болж ямар нэг маргаан болоогүй. Тэр гутал захиалсан хүн над руу залгаж андуурагдсан гутал байна гэхээр нь би гэрийн хаягаа зааж өгсөн. Тэгээд энэ хүн манайд ирсэн. Ерөнхийдөө бол би энэ хүнийг цохисон зүйлгүй. Намайг энэ хүн цохиж гэмтээсэн. Би урдаас нь маргалдаж байхдаа нэг удаа л алгадсан. Миний хувьд хуулийн дагуу тогтоосон эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эхлээд толгой руу хэд хэдэн удаа цохиж нүүр рүү алгадсан. Буусан хойно хөл, давсаг руу хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Нөхөр нь гараас зуураад тавихгүй байсан бас хоёр удаа хойш түлхэж машин мөргүүлсэн. Яг хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг очихоос өмнө тэр хоёр эмэгтэй зодолдсон байдалтай хэрэлдээд байсан. Чи намайг ингэж тэгж цохьсон гэсэн зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэрч Ж.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хашааны үүдэнд манай эхнэрийн дуу болон бас нэг эмэгтэй чанга чанга дуугаралдаад хэрэлдээд байхаар нь би хашааны үүдэнд явж очиж гарахад манай эхнэртэй нэг эмэгтэй хүн ирсэн маргалдаж байсан. Намайг гарахад тэр Б.С- гээд байгаа эмэгтэй машин дотроо сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаартай: “...М.Д-ын биед зүүн бугалга, баруун өвдгөнд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 тал/,
Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр захиалсан гутлаа авахаар заасан хаягийн дагуу тус хаягт очиж гутлаа авахад нэг гутал дутуу байсан. Тэгэхээр нь би захиалж авсан хүнээсээ нэг гутал дутуу байна шүү дээ гэхэд нөгөө залуу болох О- би таньтай учраа олъё гэж бодоод таныг нэг гутлыг дутааж нэг гутлыг чинь өөр хүнд өгөөд явуулсан гэж хэлэхээр нь наад дутсан гутал чинь манай хашаанд байдаг жижиг хүүхдэд өмсүүлэхээр аав ээж нь мөнгөө өгч захисан юм гэж хэлсэн чинь за тэр гутлыг чинь ойрхон нэг хүн аваад явсан гээд эхнэр рүүгээ залгаж дансны хуулга үзсэн үү гэхэд ганц гутлын мөнгө хийсэн байна гэж хэлж байх шиг байсан. Тэгснээ О- бас нэг хүн рүү утсаар залгаж яриад та ганц гутал захиалчихаад яагаад хоёр гутал аваад явчихсан юм бэ хүний гутал өгмөөр байна гэж ярьсан. Тэгээд О- өөрөө тэр гутлыг авч өгнө гэж машинд суугаад явж байхдаа дүү нь буучихъя та очоод авчих тэр гутал авч явсан хүн манайхаас ойрхон юм байна гээд хаягийг нь өгсөн. О-ын өгсөн хаягийн дагуу тус хаягт явж очоод машиныхаа сигналыг дугарахад ямар нэгэн хүн гарч ирээгүй. Тэгээд би хүн гарч ирэхгүй болохоор нь машинаасаа буугаад жижиг хаалгаар нь шагайж гутал авъя гэж хэлэхэд хашаан дотор машин засаж байгаа эрэгтэй хүн хараад за хэлчихье гэхээр нь буцаад машиндаа суугаад суудлынхаа бүсийг зүүчихээд цонхоо онгойлгоод сууж байхад нэг эмэгтэй хүн гарч ирээд гутал өгсөн. Би гутлаа аваад жолоочийн эсрэг талын суудал дээр тавиад эргээд харахын завдалгүй толгой хэсэгтээ хэд хэдэн удаа цохиулсан. Тэгээд та чинь юу болж байгаа юм бэ гэсэн чинь урдаас утсаа гаргаж ирээд чи тэр байна гээд миний зургийг үзүүлээд маргалдаж эхэлсэн. Би тухайн үед машиныхаа суудлын бүсийг тайлаад машинаас бууж хоёр гарыг нь цохиулахгүйн тулд гараас нь барьж аваад хашаа руу оруулах гэсэн боловч орохгүй бид хоёр тэнд нилээн хэрэлдэж маргалдсан. Тэгж байхад М.Д-ын нөхөр гарч ирээд над руу мөн дайраад машины түлхүүр авна гээд дайраад байсан тэгэхэд нь би машины түлхүүрээ өгөхгүй гэхэд намайг машин руу шахаж түлхэж байхад тэр хооронд М.Д- намайг нилээн олон удаа цохиж есөн шидээр доромжилсон. Тэгж байхад нь би та хоёрыг хүн нийлж бүлэглэж хүн зодсон хэргээр цагдаад өгнө гэсэн чинь нөхөр нь намайг барьж байснаа тавьсан. Тэгэхэд М.Д- нь хутга аваад ир энийг алчихаад шоронд явахад 3 гэл үү 5 жил гэл үү нэг тийм яриад би чамайг ямарваа нэгэн байдлаар ална чамайг яаж ч байсан миний дур, юу ч гэж хэлсэн миний дур гэх зэрэг зүйлийг хэлж ярьж байсан. Тэгсэн нөхөр нь намайг яв гэсэн тэгсэн М.Д- намайг явуулахгүй гээд машины хамар болон шил руу гар тохой хэсгээрээ цохиод байхаар нь машиныхаа бүх цонхыг хаасан. Тэгээд нөхөр нь гэр рүүгээ яваад орсон. Тэгээд бараг 30-40 минутын дараа цагдаа ирсэн. Тэгээд би цагдаа ирэхээр нь машинаас буухад мөн хоёр гурван удаа алгадуулсан. Тэгээд тухайн цагдаа нар бид хоёрыг цагдаагийн газарт авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нар нь гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Д-, гэрч Д.Б-, Ж.Д- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.С- нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ... тоотын хашааны гадна захиалсан гутлаа М.Д-аас авахаар очихдоо “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж хохирогч М.Д-тай үл ойлголцон маргалдан ноцолдож, улмаар биеийн зүүн бугалга, шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Д-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.С-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.С-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч М.Д-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.С-ийн хохирогч М.Д-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч М.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн үед эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролд нийт 3,500,000 төгрөг нэхэмжилж, хэрэгт
“Марал од гариг” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13,000 төгрөгийн Е-баримт, “Марал од гариг” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16,200 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 60,000 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17,800 төгрөгийн Е-баримт, “Лидер” эмийн сангийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12,500 төгрөгийн Е-баримт, “Лидер өвс” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3,000 төгрөгийн Е-баримт, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн М.Д- нэрээр бичигдсэн 59,000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “Шунхлай” ШТС-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 60,800 төгрөгийн Е-баримт, “Петростар” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71,700 төгрөгийн Е-баримт, “НИК” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 72,400 төгрөгийн Е-баримт, “НИК” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74,700 төгрөгийн Е-баримт, “Тэспетролиум” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 20,000 төгрөгийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М.Д- нэрээр бичигдсэн 12,690 төгрөгийн эмийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8,600 төгрөгийн эмийн Е-баримт, “Шүүдэргэнэ” эмийн сангийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4,200 төгрөгийн Е-баримт, “Мандах шим” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23,700 төгрөгийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М.Д- нэрээр бичигдсэн 21,420 төгрөгийн эмийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 81,000 төгрөгийн эмийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 46,500 төгрөгийн эмийн Е-баримт, “Марал од гариг” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8,280 төгрөгийн Е-баримтуудыг /хх-ийн 91-103, 141 тал/ гаргаж өгчээ.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
“Марал од гариг” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13,000 төгрөгийн Е-баримт, “Марал од гариг” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16,200 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 60,000 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17,800 төгрөгийн Е-баримт, “Лидер” эмийн сангийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12,500 төгрөгийн Е-баримт, “Лидер өвс” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3,000 төгрөгийн Е-баримт, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн М.Д- нэрээр бичигдсэн 59,000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “Шунхлай” ШТС-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 60,800 төгрөгийн Е-баримт, “Петростар” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71,700 төгрөгийн Е-баримт, “НИК” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 72,400 төгрөгийн Е-баримт, “НИК” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74,700 төгрөгийн Е-баримт, “Тэспетролиум” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 20,000 төгрөгийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М.Д- нэрээр бичигдсэн 12,690 төгрөгийн эмийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8,600 төгрөгийн эмийн Е-баримт, “Шүүдэргэнэ” эмийн сангийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4,200 төгрөгийн Е-баримт, “Мандах шим” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23,700 төгрөгийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М.Д- нэрээр бичигдсэн 21,420 төгрөгийн эмийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 81,000 төгрөгийн эмийн Е-баримт, “Лидэр өвс” ХХК-ийн эмийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 46,500 төгрөгийн эмийн Е-баримт, “Марал од гариг” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8,280 төгрөгийн Е-баримтуудыг хохиролд хамааралтай гэж дүгнэж нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ээс 687,490 төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Б.С- нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ... тоотын хашааны гадна захиалсан гутлаа М.Д-аас авахаар очихдоо “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж хохирогч М.Д-тай үл ойлголцон маргалдан ноцолдож, улмаар биеийн зүүн бугалга, шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон байна.
Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралт “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ын дагуу 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн хохирогч М.Д-ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосныг хохирогч М.Д- хүлээн зөвшөөрсөн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Д-ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч М.Д-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр зүүн бугалга, шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгааг, хохирогчийн нас, шүүгдэгч Б.С-ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралт “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ын дагуу мөрдөгчийн үйлдсэн баримтыг хохирогч М.Д- нь зөвшөөрсөн, шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож сэтгэцэд учруулсан гэм хорын хохирлыг хохирогч М.Д-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 5 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 2,750.000 төгрөг болж байна. / 550,000*5=2,750,000/.
Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол болох 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-т олгохоор шийдвэрлэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 72, 74-76, 78-79, 84-87 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.С- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.С- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг харгалзан шүүгдэгч Б.С-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2338003930120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ээс 687,490 (зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун ер) төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ээс сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Д-т олгосугай.
6. Эрүүгийн 2338003930120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР