Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00052

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00052

Булган сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Б   багт оршин суух, РД:      регистрийн дугаартай, Д-Оын А  т холбогдох 186064 /нэг зуун наян зургаан мянга жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Н д хнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэлтсийн даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилт, ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт, олголтын үндэслэлийг даатгуулагчийн хувийн хэрэг, цахим хяналт шалгалтын програм, мэдээллийн сангийн бүртгэлд тулгуурлан шалгалт хийгдсэн. Шалгалтаар ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа шимтгэл төлж ажилласан, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон, тахир дутуугийн тэтгэвэр авч байсан, хоногийн тооцоо илүү, дутуу тооцсон, шимтгэл төлж ажилласан хугацаа буруу тооцсон олголт дутуу олгосон нэр бүхий 26 хүнд 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 16-17/08 тоот улсын байцаагчийн акт тогтоосон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Монгол улсын засгийн газрын 2014 оны 10 сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3.3-т зааснаар Н д хнь Улсын байцаагчийн актын гүйцэтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Д-О овогтой А   нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нийгмийн даатгалын хэлтэст материалаа бүрдүүлэн өгч ажилгүйдлийн тэтгэмжид 883865 төгрөгийг авсан бөгөөд 2019 оны 08 сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг дэх 000005292 тоот ажил олгогчийн дугаартай Дашваанжил ХХК-д ажилд орсон тул 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 сарын 22-ны өдөр хүртэл 16 хоногийн 186064 төгрөг буцаан төлөхөөс 2020 оны 12 сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй 189510 төгрөг байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт Тэтгэмж авагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орсон, тэтгэмж авах хугацаа дуусгавар болсон бол энэ тухайгаа нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэн, тэтгэмж олголтыг зогсоож, тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтэрээ буцаан авна... гэж заасан байдаг. Тиймээс 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 16-17/08 тоот актын Н.Энхцэцэгт холбоотой хэсгийн гүйцэтгэлийн хангуулж Нийгмийн даатгалын сангаас илүү авсан тэтгэмж 186064 төгрөгийг Д-О овогтой А  ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.А   миний бие 2019 онд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орсон тул 2020 онд нийгмийн даатгалын шалгалтаар 186064 төгрөг гарсан. Тиймээс энэхүү нэхэмжлэлтэй танилцсан болно. 186064 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Н д х186064 /нэг зуун наян зургаан мянга жаран дөрөв/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.А   төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 186064 /нэг зуун наян зургаан мянга жаран дөрөв/ төгрөгийг хариуцагч Д.А   төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Н д хнь улсын тэмдэгтийн хураамж аас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 6232 төгрөгний тал хувь болох 3116 төгрөгийг хариуцагч Д.А  ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ