Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2021/00053

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2021/00053

Булган сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Б    багт оршин суух,РД:      регистрийн дугаартай, Ц   овогт Ш  ын А  гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, РД:        регистрийн дугаартай, Е   овогт Х  гийн Б  т холбогдох 9500000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.А   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 05 сарын 16-ны өдөр ченж Х.Б  т 101 кг ноолуурыг 1 кг тутамд 110 мянган төгрөгөөр үнэлж 2019 оны 10 сард мөнгөө авахаар тохиролцож өгсөн. Одоо 9500000 төгрөг энэ хүнээс авах ёстой байгаа. 2 оюутан хүүхдийн төлбөр нэхэгдээд хөдөөний бидэнд чирэгдэлтэй хохирол учруулсаар байна. Иймд Х.Б  аас 9500000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х.Б   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Б   би Ш.А  гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.А  гаас 2019 онд ноолуур авсан нь үнэн болно.Ноолуурын үнэ 9500000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сард төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.А   9500000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Х.Б   төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.А  гийн нэхэмжлэлийн шаардлага 9500000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Х.Б   төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.А  гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166950 төгрөгийн 83475 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 83475 төгрөгийг хариуцагч Х.Б  аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.А  д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ