Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч Б.Долгор,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д.Мд холбогдох эрүүгийн 2334002970121 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 2002 оны 12 дугаар сарын 11-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Б Д.М

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зорчигч О.Уэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч   Д.М:

... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруугаа ойлгож байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2334002970121 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Мын 2023 оны 05 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн баруун талын 4 замын уулзвар дээр 17-22 УБР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”-р заалт буюу “Жолооч ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, 15.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс 96-31 УББ улсын дугаартай Ниссан навара тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 17-22 УАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан О.Уэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 19-27 дугаар хуудас/,

жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 257 дугаартай ...О.Убиед эрүү яс, зүүн нүдний ухархайн хананы яс, гаймровын гадна хананы яс, хоншоор ясны хугарал, духанд шарх, цээж, эрүү, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/24 дугаартай ...17-22 УАР улсын дугаартай "Сонота-6" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. 17-22 УАР улсын дугаартай "Сонота-6" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Мөнх- Амьдрал нь МУ-ын ЗХД-ийн 3.4 "б"-р заалт буюу "Жолооч хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ... үүргийг хүлээнэ", 15.9-р заалт буюу "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 96-31 УББ улсын дугаартай "Ниссан навара" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Алтанхуяг нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. 17-22 УАР улсын дугаартай "Сонота-6" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь МУ-ын ЗХД-ийн 15.9-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болж, 3.4 "б"-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 17-22 УАР улсын дугаартай "Сонота-6" маркийн автомашины зорчигч О.Ууганчимэг нь 6.1 "а"-р заалт буюу "Тээврийн хэрэгслээр зорчигч ... хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх ... үүргийг хүлээнэ" гэснийг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 144-145 дугаар хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07/224 дугаартай ...Монгол улсын иргэн Sonota6 маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 4.648.500 /дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга таван зуу/ төгрөг, хохирлын үнэлгээ нь 4.047.000 /дөрвөн сая дөчин долоон мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 92-107 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/29 дугаартай ...Монгол улсын иргэн Б.О өмчлөлийн 96-31 УББ улсын дугаартай Nissan navara маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 17.400.000 /арван долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 113-128 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07/30 дугаартай ...Монгол улсын иргэн Б.Бөмчлөлийн 1 тооны үнээний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 130-141 дүгээр хуудас/,

хохирогч Х.А...2023 оны 05 сарын 01-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор Төв аймгийн Баян сумын нутгаас “Nissan navara" маркийн 96-31 УББ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодоод дарга Баттулга миний хажуу талд жолоочийн хажууд суугаад, миний арын суудалд Шинэцогт суугаад, арын тэвшиндээ 1 тооны улаан хазан үхэр ачиж явсан. Орой 00 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын гэрэл дохиотой уулзвар дээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш гол замаар явж байтал хойд талын туслах замаас хойноосоо урагшаа чиглэлтэй ирсэн машинтай мөргөлдсөн тэгээд замын хашлага даваад урдаа байгаа төмөр хашааг мөргөөд зогссон. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь ачиж явсан үхэр үхчихсэн газар хэвтэж байсан нөгөө машин гүйгээд очсон чинь нэг охин орилоод байсан тэгтэл надтай хамт явсан залуу цагдаа, эмнэлэг дуудсан тэгээд түргэн ирээд нөгөө охиныг аваад явсан. 30-40 км цагийн хурдтай явж байсан. Гэмтэж бэртсэн хүн байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Үгүй бид 2 цагдаа нар ирж үлээлгэж шалгасан. Манай захирал Отгонбаатар гэдэг хүний машин байгаа юм. Машин ирж байгааг харсан би гол замаар явж байгаа болохоор зам тавьж харсан уу? өгөх болов уу гэж бодтол хурдтай ирээд баруун урд талын дугуй хэсэг рүү мөргөөд миний машин жолоодлогогүй болоод замаас гарч хашаа мөргөөд зогссон. Миний жолоодож явсан машины баруун урд тал, урд тал бүхэлдээ эвдэрсэн манай захирал, нөгөө мөргөлдсөн машины жолооч, ээж, эгч нар нь цуг явж үнэлүүлсэн 20 гаран сая төгрөг гарсан гэсэн би сайн мэдэхгүй байна бас ачиж явсан үхэр бас үхсэн байсан. Машины үнэлгээг төлбөр төлөөгүй гээд үнэлгээний газраас ирж ав гээд залгаад байсан. Нөгөө машинд 4 хүн явсан жолоочоос гадна 3 хүн, жолоочийн хажуу талын суудалд нэг охин байсан, арын суудалд 2 банди сууж явсан. Урд сууж явсан эмэгтэйг эмнэлэг аваад явсан. 4 замын анивчсан шар гэрэлтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тухайн үед би өөрөө анивчсан шар гэрлээр гол замаар уулзвар нэвтэрсэн туслах замаас манай машиныг ирж мөргөсөн машины жолоочийн буруу, гол замын машинд зам тавьж өгөөгүй. Би тухайн байгууллагад энэ машиныг жолоодож ажил үүрэг гүйцэтгэдэг энэ ослоос болж ажилгүй байна мөн манай байгууллагын машинд учирсан хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

хохирогч О.У...2023 оны 05 сарын 01-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Төв аймаг Зуунмод Хар Баянхошуу 3-р багаас төв орох гээд манай найз залуу 17-22 УАР улсын дугаартай автомашин жолоодоод би жолоочийн хажууд нь суугаад манай найз залуугийн дүү Баднаанямбуу арын суудалд суугаад гарсан тэгээд төв ороод Андууд захын урдаас найз Молор-Эрдэнийг буцаагаад Спортын ордон өнгөрөөд буулгана гээд явж байгаад 4 замын уулзвар дээр мөргөлдсөн. Би жолоочийн хажуу талд сууж явсан, хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би гэмтсэн миний эрүү хугарсан, хацар яс цөмөрсөн, нэг шүд унасан тэгээд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гарч ирсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан байна лээ. Сайн мэдэхгүй байна. Үгүй. Хараагүй бид нар уулзварлуу орж байтал хажуу тал, жолооч талаас хүчтэй нэг юм мөргөсөн тэгээд манай машин шууд зогссон би нэг мэдсэн чинь хүмүүс хөдөлж болохгүй эмнэлэг, цагдаа ирж байгаа гээд байсан би цусаа хараад ухаан алдсан нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Сайн мэдэхгүй байна сүүлд сонсоход 3 хүн явж байсан гэсэн. 4 замын уулзвар хөдөлгөөн сийрэг, халтиргаа гулгаагүй, гэрэл дохио анивчсан шар гэрэлтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Мэдэхгүй байна. Нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан зүйл үнэн, гомдол санал байхгүй... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 гэрч Б.Б...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн зам Эмнэлгийн 4 замын уулзвар дээр манай хүүхэд зам осолд орсон тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа эхнэр нь биедээ гэмтэл аваад ГССҮТ-д хэвтэж эмчлүүлж байсан тул манай хүү эхнэрээ сахиж, хоол цай зөөж байсан. Манай хүү 1 эмнэлгээс гараад цагдаа дээр ирж 1 удаа мэдүүлэг өгсөн өгөхдөө өмгөөлөгчтэй өгнө гээд гарсан байна лээ тэгээд эгч, ах 2 нь Энхжаргал гэдэг өмгөөлөгч авч өгсөн чинь нөгөө өмгөөлөгч нь Өмнөговь аймагт байна гээд ирэхгүй байгаа тэгээд энэ өмгөөлөгчөө болиод дахин өөр өмгөөлөгч авах гээд хайж байгаа өмгөөлөгч авахаараа ирнэ. Манай хүү Мөнх-Амьдрал зүүн хөлийн 2 ясаа хугалчихсан эмнэлэгт хэвтэж байгаа одоо хагалгаанд ороод хөлөө хадуулна гэсэн мөд эмнэлгээс гарахгүй байх. Ярьсан зүйл үнэн гэснээр... /хх-ийн 43 дугаар хуудас/,

хохирогч О.У...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3-р багаас төв орох гээд манай найз залуу 17-22 УАР улсын дугаартай “Сонота-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажууд нь суугаад найз залуугийн дүү Баднаанямбуу арын суудалд суугаад гарсан. Тэгээд төв ороод Андууд захын урдаас найз Молор-Эрдэнийг аваад нэг цэгийн үйлчилгээний АТМ-ээс мөнгө аваад Молор-Эрдэнийг буцаагаад Спортын ордон өнгөрөөд буулгана гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй туслах замаар явж байтал зам тээврийн осол болсон юм. Найз залуу Д.М жолоодоод би хажуу талд нь суугаад арын суудалд дүү Баднаанямбуу, найз Молор-Эрдэнэ нар сууж явсан. Д.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Найз залуу Д.М нь суудлын бүс зүүсэн байсан. Би болон арын суудалд явсан хүмүүс суудлын бүс зүүгээгүй байсан. Миний эрүүний яс хугарсан, толгойдоо 2 оёдол тавиулаад шүүх эмнэлэгт үзүүлэхэд хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан. Харин жолооч Д.М болон найз Молор-Эрдэнэ, дүү Баднаанямбуу нар гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би тэрийг хэлж мэдэхгүй, анзаараагүй юм. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй. Би зүгээр болно. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 56 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.О...Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Оргил зуурмаг” ХХК-наас 65.000.000 төгрөг худалдаж авч байсан юм. Тухайн үед манай ажлын газрын Баттулга гэх залуу миний 96-31 УББ улсын дугаартай “Ниссан навара” маркийн тээврийн хэрэгслээр “Хээлтэй үнээ авчирмаар байна” гэж хэлээд гуйгаад би түр хугацаагаар өгч явуулсан юм. Тэгээд ийм асуудал болсон. Би тээврийн хэрэгслийн үнэлгээтэй танилцаагүй байгаа юм. Одоогоор хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Би буруутай жолоочоор өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулж авмаар байна... /хх-ийн 59 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Б...Надад нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Би 2023 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн /өдрийг нь сайн санахгүй байна/ өөрийн төрсөн дүү Мөнх-Амьдралд бэлэглэсэн юм. Нялх хүүхэдтэй байсан болохоор нэрийг нь шилжүүлж өгч амжаагүй байсан юм. Ингээд дүүдээ бэлэглэчихсэн, тусдаа амьдардаг болохоор дүүг хаана, хэнтэй юу хийж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би шинэ машин худалдаж аваад 17-22 УАР улсын дугаартай соната-6 маркийн машины дүүдээ бэлэглээд дүү маань эзэмшиж байсан. Д.М нь миний төрсөн дүү байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би цаашид хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй, мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Би шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлүүд үнэн... /хх-ийн 63 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Б...Би 2023 оны 03 дугаар сард хадам ээж Доржоос 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өөрийн эзэмшлийн үнээ юм. Би 96-31 УББ улсын дугаартай “Ниссан навара” маркийн тээврийн хэрэгсэлд улаан халзан зүсмийн 1 тооны үнээгээ ачаад Төв аймгийн Баян сумаас Улаанбаатар хот руу тэжээх зорилгоор ачиж явсан юм. Би буруутай жолоочоос улаан халзан зүсмийн 1 тооны үнээний мөнгийг эсхүл оронд нь өөр үнээ авч болно... /хх-ийн 66 дугаар хуудас/,

гэрч Х.А...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Төв аймгийн Баян сумаас Улаанбаатар хот орохоор 96-31 УББ улсын дугаартай "Ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийг би жолоодоод миний хажуу талд дэд захирал Баттулга, арын суудалд ковшчин Чинзориг нарын хамт арын тэвшиндээ 1 тооны халзан үнээг ачаад явж байсан. Тэгээд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр болох эмнэлгийн 4 замын уулзвараас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш уулзварын гол замаар нэвтрэхэд миний тээврийн хэрэгслийн зүүн урд талаас Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд би жолоодлогоо алдаад уулзварын баруун урд талын замын хашлага давж гараад цаашаа яваад төмөр хашаа мөргөөд зогссон юм. Тэгээд ослын улмаас арын тэвшин дээр хэвтэж байсан үхэр зам дээр шидэгдээд газар дээрээ үхсэн юм. 96-31 УББ улсын дугаартай "Ниссан навара" маркийн тээврийн хэрэгслийг Би жолоодоод миний хажуу талд дэд захирал Баттулга, арын суудалд ковшчин Чинзориг нарын хамт арын тэвшиндээ 1 тооны халзан үнээг ачаад явж байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би болон миний хажуу суусан Баттулга бид хоёр суудлын бүс зүүсэн байсан. Харин арын суудалд сууж байсан Чинзоригийг анзаараагүй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. Харин нөгөө Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд сууж явсан эмэгтэй гэмтсэн байсан. Би 30-40 км/ц-ийн худтай явж байсан. Замын үзэгдэх орчин хэвийн гадаа жоохон салхитай байсан. Би уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа улаан халзан хээлтэй үнээг хээлээ даахгүй байхаар нь тэжээх гээд авч явсан. Уг үхэр нь манай дэд захирал Баттулгын үнээ юм. Би уулзвараар зүүнээс баруун тийш эргэхдээ гол замаар явж байсан. Харин Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл нь туслах замаар хойноосоо урагшаа чиглэлтэй хурдтай орж ирээд мөргөсөн тул Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн буруу гэж бодож байна. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл 2021 онд орж ирээд осол болох үед хэвийн ажиллагаатай байсан. Уг тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 20 гаруй сая төгрөг болсон. Тэгээд үнэлгээ гаргасан зардлыг төлөөгүй байгаа учраас үнэлгээгээ авч чадаагүй байгаа юм. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй эвдэрч хазайж, урд салхины шил цуурсан, баруун талын гэрэл, дохио, гупер гээд бүгд эвдэрсэн байсан. Харин нөгөө Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын гупер, их гэрэл эвдрэлтэй харагдаж байсан. Зам тээврийн ослын дараа миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл эвдрэлтэй чигээрээ компани хашаанд байгаа юм. Тэгээд тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг төлж барагдуулсан зүйл байхгүй. Мөн арын тэвшинд байсан ачсан байсан үнээний үнэлгээг гаргуулаагүй байгаа. Би энэ асуудлыг хурдан шийдвэрлэхийг хүсэж байна. Би компани машин жолоодож яваад осолд орж машин эвдэрсэн тул цалин мөнгөө бүрэн авч чадахгүй. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

гэрч Б.Б...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Төв аймгийн Баян сумаас Улаанбаатар хот орохоор 96-31 УББ улсын дугаартай “Ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийг жолооч Алтанхуяг жолоодоод би хажуу талд нь суугаад, арын суудалд ковшчин Шинэцогт нарын хамт арын тэвшиндээ 1 тооны халзан үнээг ачаад явж байсан. Тэгээд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр болох эмнэлгийн 4 замын уулзвараас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ чигээрээ уулзварын гол замаар нэвтрэхэд дохионы шар гэрэл асаж байсан. Тэгээд гэнэт тээврийн хэрэгслийн баруун талаас Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд жолооч Алтанхуяг нь баруун урд талын замын хашлага давж гараад цаашаа яваад төмөр хашаа мөргөө, Өөд зогссон юм. Тэгээд ослын улмаас арын тэвшин дээр хэвтэж байсан үхэр зам дээр шидэгдээд газар дээрээ үхсэн юм. 96-31 УББ улсын дугаартай “Ниссан навара" маркийн тээврийн хэрэгсэл нь миний төрсөн дүү Б.Онэр дээр байгаа тээврийн хэрэгсэл юм. 96-31 УББ улсын дугаартай "Ниссан навара" маркийн тээврийн хэрэгслийг жолооч Х.Алтанхуяг жолоодоод би хажуу талд нь суугаад, арын суудалд ковшчин Шинэцогт нарын хамт арын тэвшиндээ 1 тооны халзан үнээг ачаад явж байсан. Жолооч Х.Алтанхуяг нь манай компанитай бичгээр хийсэн зүйл байхгүй. Гэхдээ амаар хэлэлцэж тохиролцож ажил үүргээ явуулдаг бөгөөд цалин мөнгийг цаг тухай бүрт нь өгдөг. Энэ нь санхүүгийн баримтаар нотлогддог. Жолооч Алтанхуяг архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би болон миний жолооч Алтанхуяг бид хоёр суудлын бүс зүүсэн байсан. Харин арын суудалд сууж байсан Чинзоригоос сүүлд асуухад суудлын бүс зүүсэн гэсэн. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. Харин нөгөө Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд сууж явсан эмэгтэй гэмтсэн байсан. Би 40 км/ц-ийн худтай явж байсан. Замын үзэгдэх орчин хэвийн хөдөлгөөн сийрэг байсан. Би улаан халзан хээлтэй үнээгээ хээлээ даахгүй байхаар нь тэжээх гээд авч явсан. Уг үхэр нь миний өөрийн эзэмшлийн үнээ юм. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл гол замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ чигээрээ явж байсан. Харин нөгөө тээврийн хэрэгсэл туслах замаар чигээрээ явж байгаад зам тавьж өгөлгүй явсан тул буруутай гэж бодож байна. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн хэвийн ажиллаж байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй эвдэрч хазайж, урд салхины шил цуурсан, баруун талын гэрэл, дохио, гупер гээд бүгд эвдэрсэн байсан. Харин нөгөө Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын гупер, их гэрэл эвдрэлтэй харагдаж байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 20 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Жолооч машины хохирол төлбөрийн асуудлаас болж өөр ажил хийж байгаа юм. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

гэрч Б.Шинэцогтын ...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Төв аймгийн Баян сумаас Улаанбаатар хот орохоор 96-31 УББ улсын дугаартай “Ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийг жолооч Алтанхуяг жолоодоод, жолоочийн эсрэг талд Баттулга, би арын суудалд сууж явсан мөн арын тэвшиндээ 1 тооны халзан үнээг ачаад явж байсан. Тэгээд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр болох эмнэлгийн 4 замын уулзвараас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ чигээрээ явж байхад би унтаад гэнэт тас няс хийх чимээ гараад машин донслоход би сэрээд хартал зам тээврийн осол гарсан байсан. 96-31 УББ улсын дугаартай "Ниссан навара" маркийн тээврийн хэрэгслийг жолооч Х.Алтанхуяг жолоодоод, жолоочийн эсрэг талд Баттулга суугаад, арын суудалд би суугаад арын тэвшиндээ 1 тооны халзан үнээг ачаад явж байсан. Жолооч Алтанхуяг архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бид гурав суудлын бүсээ зүүсэн байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. Би унтаж явсан учраас мэдэхгүй байна. Замын үзэгдэх орчин хэвийн байсан. Уг улаан халзан хээлтэй үнээгээ хээлээ даахгүй байхаар нь тэжээх гээд авч явсан. Уг үхэр нь манай захирал Баттулгын эзэмшлийн үнээ юм. Би унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний сууж явсан тээврийн хэрэгсэл гол замаар явж байсан юм. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн хэвийн ажиллаж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 74 дүгээр хуудас/,

гэрч Д.Мын ...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум Баянхошуунд байх гэрээсээ найз охин Ууганчимэг, дүү Бадмаанямбуу нарын хамт 17-22 УАР улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод "Шимт” дэлгүүр орохоор явж байсан. Тэгээд Шимт дэлгүүрт найз Молор-Эрдэнэтэй таараад Молор-Эрдэнэ нь Спорт ордны зогсоол орно гэхээр нь би суучих хүргээд өгье гэж хэлээд уулзвар дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй туслах замаар явж байтал ертөнцийн зүгээр зүүн талаас тээврийн хэрэгслийн баруун урд талаас саарал өнгийн Nissan navara маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн юм. Би тээврийн хэрэгслийг жолоодоод миний хажууд найз охин Ууганчимэг, арын суудалд дүү Бадмаанямбуу, найз Молор-Эрдэнэ нар сууж явсан. Миний төрсөн эгч Д.Бэзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би суудлын бүс зүүсэн. Харин бусад зорчигч нар суудлын бүс зүүгээгүй байсан. Манай найз охин О.Уэрүүний яс хугарсан, толгойндоо 2 оёдол тавиулаад шүүх эмнэлэгт үзүүлэхэд хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан. Харин би болон бусад зорчигч нар гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би 20-30 км/ц-ийн худтай явж байсан. Зам тээврийн осол болох үед гэрлэн дохио анивчсан шар гэрэлтэй, зам дагуу шороогоор шуураад байсан. Би дөрвөн замын уулзвараас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад зүүн талаас машин ирж байхыг хараагүй. Мөн нөгөө тээврийн хэрэгсэл ч намайг хараагүй гэж бодож байна. Би мөргүүлсэн тул нөгөө тээврийн хэрэгслийг буруутай гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл... /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

гэрч С.Молор-Эрдэнийн ...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед би Шимт дэлгүүрээс юм худалдаж авах гээд ортол найз Мөнх-Амьдралтай таараад би Спорт ордны зогсоол орно гэж хэлэхэд Мөнх-Амьдрал нь суучих хүргээд өгье гэсэн. Тэгээд би машинд нь суугаад Шимт дэлгүүрээс хөдлөөд хойноосоо урагшаа чиглэлтэй дөрвөн замын уулзвар дээр явж байтал гэнэт зам тээврийн осол гарч миний сууж явсан тээврийн хэрэгсэл зүүн тал руугаа хазайгаад нөгөө тээврийн хэрэгсэл цаашаа боржуур даваад төмөр хашаа мөргөсөн байсан. Би тухайн үед гар утсаараа оролдоод арын суудалд сууж явсан тул осол болох үеийг хараагүй юм. 17-22 УАР улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг Мөнх-Амьдрал жолоодоод хажуу талд нь найз охин нь болох Ууганчимэг, арын суудалд би Бадмаанямбуутай хамт сууж явсан. Жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Жолоо барьж байсан Мөнх-Амьдрал нь суудлын бүс зүүсэн. Харин бусад зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Мөнх-Амьдралын найз охин болох О.Ууганчимэг нь бэртэж гэмтсэн. Өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй. Би 30 км/ц-ийн хурдтай явж байсан. Тухайн үед бага зэрэг шороогоор шуурч эхэлж байсан. Би аль аль нь буруутай гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 79 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Д.Б...Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум Баянхошуунд байх гэрээсээ төрсөн ах Мөнх-Амьдрал, бэр эгч Ууганчимэг нарын хамт 17-22 УАР улсын дугаартай “Сонота-6” маркийн тээврийн хэрэгслийг ах Мөнх-Амьдрал нь жолоодоод “Шимт” дэлгүүр орохоор явж байсан. Тэгээд Шимт дэлгүүрийн гадаа ах Мөнх-Амьдрал нь найз Молор-Эрдэнэтэйгээ уулзаад Молор-Эрдэнэ нь спортын ордны зогсоол орно гэхээр нь ах Мөнх-Амьдрал нь суучих хүргээд өгье гээд машинд суулгаад замдаа явж байгаад эмнэлгийн 4 замын уулзвар орох үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад гэнэт осол болсон. Би осол болох үед гар утсаа ухаад явж байсан учраас осол юуны улмаас болж гарсныг хэлж мэдэхгүй байна. Төрсөн ах Мөнх-Амьдрал нь жолоодоод бэр эгч Ууганчимэг нь хажуу талд нь суугаад арын суудалд би ах Молор-Эрдэнэ нар сууж явсан. Ах Мөнх-Амьдрал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ах Мөнх-Амьдрал нь суудлын бус зүүсэн байсан. Харин бусад нь суудлын бүс зүүгээгүй юм. Бэр эгч Ууганчимэгийн эрүү, хацар хэсгээрээ гэмтэл авсан. Харин жолооч болно бусад зорчигч нар гэмтэж бэртээгүй юм. Би тэрийг хэлж мэдэхгүй, анзаараагүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 81 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Мын ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгорын 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 3-3 тоотоос соната 6 маркийн 17-22 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод дүү Баднаанямбуу эхнэр Ууганчимэгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байрлах шимт дэлгүүр ороод буцахдаа найз Молор-Эрдэнийг аваад Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг шимт дэлгүүрийн үүднээс хөдлөөд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн урд талын 4 замын уулзвар нэвтрэх явцдаа зүүн талаас буюу Төв замаас ирсэн Nissan navara маркийн 96-31 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан дүгнэлттэй холбоотой асууж тодруулах санал хүсэлт байхгүй ээ. Одоогоор хохирлыг барагдуулсан зүйл байхгүй гэхдээ гарсан хохирлыг төлнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй би анхаарал болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гаргасандаа гэмшиж байна... /хх-ийн 183 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Долгор:

...Шүүгдэгч Д.Мын 2023 оны 05 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн баруун талын 4 замын уулзвар дээр 17-22 УБР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”-р заалт буюу “Жолооч ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, 15.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс 96-31 УББ улсын дугаартай Ниссан навара тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 17-22 УАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан О.Уэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Убиед хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иргэний нэхэмжлэгч Отгонбаатарт 17,400,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс шүүгдэгч 3,000,000 төгрөг төлсөн. Үлдсэн 14,400,000 төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Батцэцэг, Баттулга нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

...Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Д.Мын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирогч О.Ууганчимэг, иргэний нэхэмжлэгч Батцэцэг нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иргэний нэхэмжлэгч Отгонбаатарт учирсан 17,400,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг төлсөн. Үлдсэн 14,400,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж шүүх хуралдаанд оролцож байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.М:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Янжмаа маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.М тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”-р заалт буюу “Жолооч ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, 15.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Д.Мыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”, 15.9-т заасныг тус тус зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Мын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Уэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Хохирогч О.Ууганчимэг, иргэний нэхэмжлэгч Б.Баттулга, Д.Батцэцэг нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдний гаргасан хүсэлтүүд болон шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Отээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 17.400.000 /арван долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирлоос шүүгдэгч нь 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул түүнээс хохирол болох 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Отгонбаатарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Маас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Долгор:

...Шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна.  Шүүгдэгч нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

... Шүүгдэгч Д.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Шүүгдэгч Д.Мд ял шийтгэл оногдуулахдаа дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иргэний нэхэмжлэгч Отгонбаатарын үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Одоо шүүгдэгч Д.М нь Төв аймгийн “Од” ресторанд тогооч хийдэг. Хувийн байдлын хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү   ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.М:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагч ...нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Мд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Мыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

                        

Харин прокурор нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Д.Мд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

  Эрүүгийн 2334002970121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Д.Мд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2334002970121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Маас 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х овгийн Б.О олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН