| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.Сансарбаяр
Шүүгдэгч Ш.*******
Хохирогч Э.
Хохирогчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******д холбогдох 000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн ******* сумын ******* ХХК-нд ******* ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын *******баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн *******, /регистрийн дугаар: /
Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний эрүүн тус газарт цохиж, нүүр хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум сэртэнгийн дунд хэсгийн хугарал, тархи доргилт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын газрын төлөөлөгч Д.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь “шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний эрүүн тус газарт цохиж, нүүр хэсэгт нь мөргөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч Ш.*******д зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Э.гийн "...зогсоол дээр зогсож байтал нөгөө таксины ******* машинтайгаа ирж зогсоод, машинаасаа гарч ирээд, чи одоо хүнд зам тавьж өгчихөд яадаг пизда вэ гэж хэлэхээр нь би миний машины таван бул ойрхон дарахаар хагарчих гээд дуугараад байгаа болохоор алсуур дарж эргэж, явж байгаа юм аа. Тэгээд би жаахан зайтай зогсчихлоо гэж хэлсэн. Тэгтэл таван булаа солиход яадаг юм гэж хэлсэн. Би хариуд нь надад солих мөнгө алга гэж хэлчхээд, машин руугаа явж байтал араас ирээд, миний эрүүн тус газарт нэг удаа цохисон. Тэр үед миний малгай газарт унасан учир би малгайгаа аваад, малгайгаараа нүүр лүү нь 1 удаа ороолгосон. Тэгтэл намайг заамдаж аваад, хамар руу толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэр үед миний хамраас цус гараад байхаар нь би урдаас нь 1 удаа тургисан юм. Намайг өөдөөс нь тургисны дараа миний шанаа руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би газарт унаад, босож ирээд дараа нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ...Тухайн хүнд мөргүүлэх болон цохиулснаас болж миний хамар халцарсан, цус гараад хавдсан. Мөн зүүн талын шанаа хэсэгт өвчин орсон. ...Тэр хүн таксинд явдаг учир ...ганц нэг удаа харж байсан..." гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/
Ш.******* хохирогчийг зодсоныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.Ц-ын "...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би ...******* сумын *******багийн нутаг дэвсгэрт байх таксины зогсоол дээр ...байж байсан. ...Тухайн үед 4 цаг өнгөрч байсан ...Ш.*******, Э.г чи урагшлаад зогсооч би гарах гэж байна. Чи гарц хаагаад байна гэж хэлэхэд Э. миний машин болохгүй байна гэж хэлээд тэр 2 жаахан маргалдаад ******* хажуугаар гараад явсан юм байна лээ. Тэгээд Ш.*******, буцаж ирээд тэр 2 өмнөх асуудлаасаа болоод маргалдаад, эхлээд Ш.******* Э.гийн мөр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед Э. Ш.*******ын толгой руу гараараа 2-3 удаа цохих шиг болоод нүүр рүү нь нулимсан. Тэгтэл Ш.******* Э.г заамдаж аваад нүүр рүү нь толгойгоороо 1 удаа мөргөөд, гийн хамраас цус гараад тэр 2 салсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/
гэрч Ч.тарын "...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үдээс хойш... арлын таксины зогсоол дээр машиныхаа хажуу талд зогсож байтал 2 хүн барьцалдчихсан зогсож байхлаар нь очоод боль гэж хэлээд, очиж салгасан боловч дахиад барьцалдаад авчихсан. Би тэр хоёрыг хоёр ч удаа салгасан боловч дахин, дахин барьцалдаж аваад л байсан.... Нэгийг нь ******* гэдэг хүн, нөгөө хүний нэрийг хэн гэдэг талаар би мэдэхгүй, урьд өмнө нь хэд, хэдэн удаа зүс харж байсан. Сүүлд нь нэрийг нь мэдэхэд түүнийг гэдэг гэж байсан... Би тэр хоёрыг зодолдож, цохилцож байхыг хараагүй, харин хоорондоо барьцалдчихсан зогсож байхаар нь хоёр ч удаа салгасан..... Эхэлж очиж салгах үед хэн хэнийх нь биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй, харин сүүлд очоод салгах үед Э.гийнх нь хамраас цус гарчихсан, Ш.*******ын нүүр хэсэг нь цус болчихсон харагдаж байсан... Э., Ш.******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх, хоёулаа л такси үйлчилгээнд явж байсан..." гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
Ш.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ...*******багийн нутаг дэвсгэр трубаны хажууд байрлах таксины зогсоол дээр ...очоод зогсоход миний урд саарал өнгийн Приус 20 маркийн машин гарц хаагаад зогссон байхаар нь би чи машинаа жаахан шахаад зогсчих л доо гэхэд миний машины таван бул мултарчих гээд байна гэхэд нь чи таван булаа янзалчихад яадгийн гэхэд надад мөнгө алга гээд бид хоёр маргалдсан тухайн үед хажууд байсан , гэх хүмүүс бид хоёрыг боль гээд салгасан. Тэгээд тухайн хүн эргээд хүрээд ирэхээр нь бид хоёр барьцалдаж аваад би тухайн хүний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрын салгаад тухайн хүн цааш явснаа эргэж хүрч ирээд малгайгаараа намайг цохиж аваад нүүр лүү амандаа байсан цусаар нулимсан. Тэгэхээр нь би шанаа руу нь гараараа нэг удаа цохисон тэгээд тухайн хүн цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.*******ын үйлдлийн улмаас Э.гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дугаартай "...1.Э.гийн биед зүүн хацар ясны нум сэртэнгийн дунд хэсгийн хугарал, тархи доргилт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх учирсан гэмтлүүд нь хохирогчийн хэлж буй цаг хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Э.гийн биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Э.гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ш.******* нь хохирогч Э.гийн эрүүн тус газарт цохиж, нүүр хэсэгт нь мөргөсөн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Ш.******* нь хохирогчийн эрүүн тус газарт цохиж, нүүр хэсэгт нь мөргөсөн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Ш.******* нь хохирогч Э.гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүний эрүүн тус газар цохиж нүүр хэсэгт нь мөргөж зодсон шууд санаатай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол тооцсон талаар
Хохирогч шүүгдэгчээс учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон бусад зардалд нийт 3.134.490 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудын хууль ёсны байдал, шүүгдэгчийн хохирогчид учруулсан гэмтлийг эмчлэхэд зардал гарсан эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж дүгнэсний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байгаа дараах зардлуудыг хохирогчид шүүгдэгч Ш.******* төлөх үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:
Хэргийн 27, 29 дүгээр хуудсанд авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11090 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12850 төгрөгийн, 2024 он 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11300 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12900 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33300 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13650 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1650 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2900 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2550 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16150 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13650 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2300 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4250 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29900 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7290 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3200 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2200 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4900 төгрөгийн эм тариа авсан зардлууд,
Шүүх хуралдааны үед гаргаж өгсөн нийт 154 ширхэг зарлагын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 15900 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6310 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3210 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3850 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 1500 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 7500 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2000 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1000 төгрөгийн, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2500 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 800 төгрөгийн, 1000 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 8150 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14210 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1450 төгрөгийн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 800 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3050 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28900 төгрөгийн, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2250 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5310 төгрөгийн, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5800 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11950 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1600 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 42200 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1300 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 8150 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 850 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2000 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3560 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10200 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2100 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4950 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 8300 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 800 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2980 төгрөгийн, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 7700 төгрөгийн эм тариа авсан зардлууд, мөн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумаас Улаанбаатар хот руу явсан 78700 төгрөгийн, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн ******* сум руу явсан 78700 төгрөгийн зардал нийт 573560 төгрөгийн зардал нь цахим төлбөрийн баримтуудаар тогтоогдсон ба хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлэхтэй холбогдон гарсан зардал байна.
Шүүгдэгч 200000 төгрөгийг хохирогчид өгсөн нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх зардлаас 200000 төгрөгийг хасаж, 373560 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин шатахууны зардлууд, ундаа, архи, пиво, хоол хүнс зэргийг худалдан авсан зардал, шүүгдэгчид учирсан гэмтлийг эмчлэхэд хэрэглэгддэггүй эм тариа болох тержинан лаа /эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг үтрээний лаа/, амлесса эм /даралтны өвчний үед хэрэглэдэг/, карбелон /хордлого тайлах нүүрсэн эм/, панангин / зүрхний эм/ хүүхдийн витамин Д, угж, конкор /зүрхний өвчний үед хэрэглэгддэг эм/, шижид-6 /ходоодны архаг үрэвслийн үед хэрэглэгддэг/, мезим форте/ гэдэсний үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг/, септолете тотал /ханиадтай үед хэрэглэгддэг/, тамсол /түрүү булчирхайн хоргүй томролоос сэргийлэхэд хэрэглэгддэг/ долоогоны ханд, ребоксин /зүрхний өвчний үед хэрэглэгддэг/ зэрэг эмийг худалдан авсан зардал, , гэх хүний нэр дээр бичигдсэн эмчийн жороор олгогдсон эм тарианы үнэ, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн эмчилгээний зардлууд нь хохирогчид учирсан гэмтлийг эмчлэх, түүнийг асарч сувилахтай холбогдон гарсан зардал биш, эм тариа нь хохирогчид учирсан гэмтлээс өөр өвчнийг эмчлэхэд хэрэглэгддэг байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,790,930 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Жич: Эм тарианы хэрэглэх зааврыг эмийн лавлах номоос тодруулсан болно.
Мөн хохирогч шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шаардсан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан ба шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахаар байна.
Э.гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 317 дугаартай "...1.Э.гийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 2. Э.д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь одоогоор түр зуурын шинжтэй. 3. Э.гийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт болон цаашид хэрхэн нөлөөлөх үргэлжлэх хугацааг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог цаашдын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарах тул одоогоор урьдчилан тогтоох боломжгүй байна..." гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал “-ын 3 дугаар зүйлийн 3.8-д “ Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл … шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал хохирогчид учирсан үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу гэм буруугаа гэмшиж байгаа байдал төлбөрийн чадвар, …зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж, 4 дүгээр зүйлд нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг хүснэгтээр баталж хүснэгтийн 1 дүгээр зэрэглэл нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг дээрх аргачлалд зааснаар “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 660,000*4,99=3,293,400 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс хохирогч Э.г эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал нийт 1,645,250 төгрөгийн нэхэмжилсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийг эмчлэхэд нийт 1,645,250 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийг хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд авагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эм тарианы жагсаалт, баримтууд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1,645,250 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна
Иймд шүүгдэгчээс нийт 5,312,210 төгрөг гаргуулж хохирогч Э.д 3,666,960 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд 1,645,250 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгчид 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.*******аас нийт 5,312,210 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.д 3,666,960 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,645,250 төгрөгийг тус тус олгож, хохирогч Э.гийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,790,930 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ