| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/59 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
шүүгдэгч Т.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын ******* орлогч прокуророос Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох 000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 50 настай эмэгтэй, дээд боловсролтой, Завхан аймгийн ******* ******* ******* ******* ******* газар ******* газар, ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын баг хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт ийн ******* /РД: /
Шүүгдэгч Т.******* нь Завхан аймгийн ******* ******* ******* ******* ******* газар ******* түүний , , газар, , газар зүйн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “ ” ХХК-ний орон нутгийн үйл ажиллагаа захирал Ц.ээр 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн данснаас Удирдлагын академийн дансанд сургалтын төлбөр болох 1.620.000 төгрөгийг шилжүүлж, улмаар 2 удаа сургалтын төлбөр төлсөн үндэслэлээр тус академиас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 33 минутад 1.620.000 төгрөгийг өөрийн нэр дээрх арилжааны хаан банкны тоот дансанд авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.*******гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч овогт ийн ******* нь Завхан аймгийн ******* ******* ******* ******* газар ******* түүний баялгийн , , газар , газар зүйн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Завхан аймгийн ******* 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/164 дугаартай албан бичгийн дагуу Удирдлагын академийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдахаар болсон байна.
Ийнхүү сургалтад хамрагдахдаа сургалтын төлбөр болох 1620000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрөө төлсөн боловч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХХК-ний орон нутгийн үйл ажиллагаа захирал Н.т хүсэлт тавин тус компаниар сургалтын төлбөрөө дахин төлүүлж өөрийн төлсөн сургалтын төлбөрөө 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буцаан авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал:
Т.*******гийн удирдлагын академид суралцах сургалтын төлбөрийг төлж өгөөч гэсэн хүсэлтийг үндэслэн түүний төлбөрийг төлсөн тухай мэдүүлсэн гэрч Ц.ийн "... Би ажлаар Завхан аймагт очсон үедээ өмнө ажлын шугамаар таньдаг байсан Т.*******тай тааралдахад Удирдлагын академийн ахлах түшмэлийн сургалтад суух гэж байгаагаа надад хэлсэн бөгөөд боломжтой бол сургалтын төлбөр дээр туслаач гэдэг саналыг тавьсан. Тухайн үед *******тай мөнгө дүн яригдаагүй бөгөөд 1-2 сарын сургалт гэж байсан. Тэгэхээр нь миний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж болох ажил юм байна гэж бодоод ямар үнэтэй сургалт вэ гэдгийг тодруулж байгууллагын зүгээс бэлэн мөнгө гаргах боломжгүй нэхэмжлэхээр сургалтын төлбөрийг төлж болно гэсэн хариуг өгсөн. Тэгээд түүний дараа намайг Улаанбаатар хотод ирсний дараа Т.******* нь надтай утсаар холбогдоод Удирдлагын академийн нэхэмжлэх болох код илгээсний дагуу дансыг нь авч гүйлгээгүй утга дээр *******гийн өгсөн кодыг бичиж санхүүд өгөөд шилжүүлсэн. Энэ *******гийн сургалтын төлбөрийг төлсөн талаар компанийн удирдлагаас ямар нэгэн зөвшөөрөл авч мэдэгдээгүй. Г.*******гийн Удирдлагын академийн ахлах түшмэлийн сургалтад суух сургалтын төлбөрийг төлөхөд ямар нэгэн зорилго байгаагүй. Зүгээр хувь хүний харилцаан дээр байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэж шилжүүлсэн ... дараа нь шилжүүлэг хийсэн талаар *******д мэдэгдсэн. Удирдлагын академийн сургалтын төлбөр тушаах дансыг *******гаас утсаар авсан. ... Сургалтын төлбөрт шилжүүлсэн 1,620,000 төгрөгийг Г.******* нь буцааж бэлэн болон бэлэн бусаар өгсөн зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,
ХХК-нд Т.*******гийн Удирдлагын академид суралцах төлбөрийг төлөхийг санал болгоогүй тухай мэдүүлсэн гэрч Б.ын "...Завхан аймгийн ******* ******* ******* ******* ******* Т.******* нь Удирдлагын академид 2023 оны 05-06 сарын үед сурч байгаа гээд яваад байсан. Ажлаас албан ёсоор чөлөө авч суралцсан зүйл байхгүй. Миний санаж байгаагаар ажлаа хийж байхдаа цахимаар суралцсан санагдаж байна. Ажлаас чөлөө авсан бол богино хугацааны чөлөө авсан байж магадгүй.... Т.******* нь Удирдлагын академид ямар шугамаар яаж яваад сурсан талаар мэдэхгүй байна. Манай байгууллагаар дамжиж суралцсан зүйл байхгүй. Удирдлагын академийн сургалтын төлбөрийг өөрөө төлсөн байх. Манай байгууллагын зүгээс сургалтын төлбөр төлсөн зүйл байхгүй. " " ХХК нь Завхан аймгийн суманд үйл ажиллагаа явуулах ын зөвшөөрөлтэй компани бөгөөд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Мэргэжилтэн Т.******* нь тухайн компаниас сургалтын төлбөр авсан талаар надад мэдэгдсэн зүйл байхгүй. " ХХК-тай хамтран ажиллах болон нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХХК-ний ХААН банкин дахь дугаартай данснаас 1620000 төгрөгийг Удирдлагын академийн ХААН банкин дахь дугаартай дансанд “Т.******* Завхан БОГ ажилтан” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлснийг нотолсон мөнгөн шилжүүлгийн баримтаар,
Тухайн компаниас төлбөр төлсний дараа Т.******* Удирдлагын академиас төлбөрийн илүү төлөлтөө буцаан авахыг хүссэн өргөдөл, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Удирдлагын академийн Худалдаа хөгжлийн банкин дахь дугаарын данснаас 1,620,000 төгрөгийг Т.*******гийн Хаан банкин дахь дугаарын дансанд төлбөрийн буцаалт нэрээр шилжүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгч Т. ******* нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Газар ******* түүний , , газар байгалийн баялгийн сан мэргэжилтнээр томилогдсон нь Завхан аймгийн ******* ******* 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-05 дугаартай тушаалаар, албан тушаалын ангилал зэрэглэлийн хувьд ТЗ-5 ангиллын дэс түшмэл зэрэгт хамаарч байгаа нь албан тушаалын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн эрхэлж байгаа албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.8-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байгаа бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д зааснаар Т.******* нь нийтийн албан тушаалтан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийн 17.5.1-д “албан тушаалтан нь хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно” гэж заасан ба Т.******* нь хуулиар хориглосон заалтыг зөрчиж ХХК-ний ажилтан т хүсэлт тавьж тус компаниар өөрийн сургалтын төлбөрөө төлүүлсэн байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг ба Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглосон байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал гэж” энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч Т.******* нь албан тушаалын хувьд ашигт малтмалын ын зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг гүйцэтгэж ажилладаг болох нь албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Тэрээр ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшдэг ХХК-ны үйл ажиллагаанд хяналт тавьдаг албаны үр нөлөөгөө ашиглан тухайн байгууллагын орон нутгийн үйл ажиллагаа захирал С.ээр өөрийн сургалтын төлбөрийг төлүүлсэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байна. Түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд Т.*******г Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албаны бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, з******* явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах эрүүгийн хариуцлага нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.
Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, з******* явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.*******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, з******* явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******гийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ