Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00055

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00055

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1966 оны  сарын -нд төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мастер мэргэжилтэй, ам бүл *, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, /РД:   / Т   овогт Б  ын Э  ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Э  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э   шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би 1982-1986 онд Улаанбаатар хотод барилгын техникумыг төгсөж ирээд Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд нормчноор анх ажил орсон. Нормчноор ажиллаж байгаад нарядчик буюу тооцооны ажилчдын цалин боддог ажил хийж байсан. Би 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Минжит Булган хоршоололд нормчин, 1986 оны 02 дугаар сарын 16-наас Минжит Булган хоршоололд мастер, 1988 оны 04 дүгээр сарын 08-наас нэгдэлд дундын үйлдвэрт нарядчик, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс Булган салбарт нягтлан бодогч, боловсон хүчнээр 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Э   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Э  ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Б.Э   нь 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Минжит Булган хоршоололын барилгын тоосгон цехэд нормчноор, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Минжит Булган хоршоололд барилгын мастераар, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 08-нй өдөр хүртэл Минжит Булган хоршоололд нарядчикаар, 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт нарядчикаар, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган сумын Барилгын салбарт боловсон хүчнээр тус тус ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Б.Э  д 1986 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын даргын 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 74 тоот тушаалаар Минжит Булган хоршоололын барилгын тоосгон цехэд нормчиноор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймаг Минжит Булган хоршоололын даргын 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 122 тоот тушаалаар Минжит Булган хоршоололын барилгын мастераар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймаг Минжит Булган хоршоололын даргын 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 тоот тушаалаар Барилгын материалын мастерын ажлаас чөлөөлж нарядчикаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймаг Минжит Булган хоршоололын даргын 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 26 тоот тушаалаар Барилгын тасгийн нарядчикийн үүрэгт ажлаас чөлөөлж аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Нэгдэл дундын даргын 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 тоот тушаалаар Нэгдэлд дундын үйлдвэрт нарядчикаар томилон ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Нэгдэл дундын даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 тоот тушаалаар Ажлаас нь чөлөөлж Булган салбарт шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Булган барилгын салбарын даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тушаалаар Булган барилгын салбарт боловсон хүчин цалин хөлсний нягтлан бодогчоор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 74 тоот: Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын даргын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 98, аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25, 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаалуудыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Мөн аймгийн Булган сумын Булган хоршоо компаний 1991-1994 оны баримт тус архивын сан хөмрөгт байхгүй тул Б   овогтой Э  д лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

Ховд аймгийн Минжит Булган хоршоололын даргын 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 74 тоот тушаалд Хоршооллын барилгын тоосгон цехт норомчноор Б   овогтой Э  ыг 1986 оны 05 дугаар сарын 07-ноос эхлэн авч ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

Ховд аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 тоот тушаалд Минжит Булган хоршоололоос ажил эрхлэлтээр шилжин ирсэн албан хаагч, барилга угсралтын 1,2-р бригадын барилгачин, материалын үйлдвэрийн ажилтан, автын жолооч техникийн ажилчин, барилгын сахиул нарыг 4 дүгээр сарын 08-наас эхлэн 1,2,3,4,5-р хавсралт ёсоор нэгдэл дундын үйлдвэрийн ажилчнаар томилсугай гэж тэмдэглэгдсэн бөгөөд 25 дугаар тушаалын хавсралтын 6-д Б.Э   /нарядчик/ гэж тэмдэглэгдсэн,

Ховд аймаг ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Барилгын 4,5,6-р бригад, полигон, мужаан, тоосгон цехийн ажилчдыг зохион байгуулан хавсралтаар баталсугай гэж тэмдэглэгдсэн, хавсралтын 13 дугаарт Б  ын Э   гэж тэмдэглэгдсэн,

Ховд аймаг ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаалаар Хавсралтад дурьдсан нэр бүхий ажилтан, албан хаагчдийг 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж Булган салбарын мэдэлд шилжүүлсүгэй гэж тэмдэглэдсэн бөгөөд 80 дугаар тушаалын хавсралтын 7-д Б.Э   гэж тэмдэглэгдсэн,

Ц.Цэрэндаваагийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын нярав, слесараар ажиллаж байсан. Б.Э   нь барилгын техникумыг төгсөөд 1986 онд Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын лемитийн техникчээр ажилд орсон юм. Лемитийн техникч гэдэг барилгын материал зарцуулдаг хүнийг хэлдэг юм. Би Б.Э  тай 1991 оныг дуустал хамт ажиллаад Олонбулагийн нүүрсний уурхайд ажиллах болсон юм. Б.Э   нь 1991 онос хойш няраваар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Ч.Доржийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1979 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд мужаанаар ажиллаж байсан. Б.Э   нь барилгын техникумыг төгсөөд Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд 1986 оноос эхлэн барилгын лемитийн техникч, материалын мастер, нарядчикаар тус тус ажилласан. Барилгын орц нормыг тааруулж бичиж өгдөг хүнийг нарядчик гэдэг. Энэ ажлын Б.Э   хийдэг байсан. Ажилтан нар 350-600 төгрөгний цалин авдаг байсан. Минжит Булган хоршоололын анхны даргаар Лувсан, Дүгэрсүрэн, Сэмбээ нар ажиллаж байсан. Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Булган сум дахь Барилгын тасаг нь бага хувьчлалаар тарж 1992 онд Булган хошуу компани болсон юм. Б.Э   нь 1986 оноос 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т   овогт Б  ын Э  ын 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Минжит Булган хоршоололын барилгын тоосгон цехэд нормчноор, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Минжит Булган хоршоололд барилгын мастераар, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 08-нй өдөр хүртэл Минжит Булган хоршоололд нарядчикаар, 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт нарядчикаар, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган сумын Барилгын салбарт боловсон хүчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ