Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00056

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00056

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1966 оны 03 сарын 19-нд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Б   багт оршин суух, /РД:   / Барууных овогт Д    гийн Х   гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Х   , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Х    шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оны05 дугаар сард барилгын техникумыг зураг төслийн ангиар төгсөж ирээд Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын полигон цехэд нормчноор ажилд орсон. 1987 оноос 1991 он хүртэл хоршоололын барилгын техникчээр ажиллаж байгаад Минжит Булган хоршоолол Булган хошуу компани болоход мөн техникчээр 1994 оныг хүртэл ажилласан. Одоо миний шүүхэд ирүүлсэн баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж 1986 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Х    нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д

 

зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Х   гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.Х    нь 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын полигон цехэд нормчноор, 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл тус хоршоололд барилгын техникчээр, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тус хоршоололд барилгачнаар, 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдгөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт барилгачнаар, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Булган барилгын салбарт барилгачнаар, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган хошуу компанид барилгын техникчээр тус тус ажиллаж байсан байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Д.Х   д 1986 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт Ховд аймаг Минжит Булган хоршоололын даргын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 98 тоот тушаалаар Хоршооллын барилгын полигон цехэд нормчиноор Д     овогтой Х   г 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймаг Минжит Булган хоршоололын даргын 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 тоот тушаалаар Барилгын техникчээр түр хугацаагаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймаг Минжит Булган хоршоололын даргын 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тушаалаар Барилгын техникчээр ажиллах хугацаа дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж барилгачнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймаг Булган сум Минжит Булган хоршоололын даргын 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 26 тоот тушаалаар Барилгачны үүрэгт ажлаас чөлөөлж аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25 тоот тушаалаар Нэгдэлд дундын үйлдвэрт барилгачнаар томилон ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 тоот тушаалаар Ажлаас нь чөлөөлж Булган салбарт шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Булган барилгын салбарын даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тушаалаар Булган барилгын салбарт барилгачнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Барилгын салбарын даргын 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 50 тоот тушаалаар Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу Булган хошуу компани болон өөрчлөгдсөн тул барилгын салбараас шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Булган хошуу компаний захирлын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 тоот тушаалаар Булган хошуу компаний барилгын техникчээр томилон ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Булган хошуу компаний захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалаар Үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 73 тоот: Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын даргын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 98, аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25, 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 41, 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаалуудыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Мөн аймгийн Булган сумын Булган хоршоо компаний 1991-1994 оны баримт тус архивын сан хөмрөгт байхгүй тул Д     овогтой Х   д лавлагаа олгох болгомгүй болно гэх лавлагаа,

Ховд аймгийн Минжит Булган хоршоололын даргын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 98 тоот тушаалаар Хоршоололын барилгын полигон цехт норомчноор Д     овогтой Х   г 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

Ховд аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 тоот тушаалаар Минжит Булган хоршоололоос ажил эрхлэлтээр шилжин ирсэн албан хаагч, барилга угсралтын 1,2-р бригадын барилгачин, материалын үйлдвэрийн ажилтан, автын жолооч техникийн ажилчин, барилгын сахиул нарыг 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 1,2,3,4,5-р хавсралт ёсоор Нэгдэл дундын үйлдвэрийн ажилчнаар томилсугай гэж тэмдэглэгдсэн бөгөөд 25 дугаар тушаалын хавсралтын 44-д Д.Х    /барилгачин/ гэж тэмдэглэгдсэн,

Ховд аймаг ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр тушаалаар Булган сум дахь барилгын 5-р бригадын барилгын техникчээр Д.Х   г томилсугай гэж тэмдэглэгдсэн,

Ховд аймаг ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Барилгын 4,5,6-р бригад, полигон, мужаан, тоосгон цехийн ажилчдыг зохион байгуулан хавсралтаар баталсугай гэж тэмдэглэгдсэн,

Ховд аймаг ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаалаар Хавсралт заасан нэр бүхий ажилтан, албан хаагчдийг 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж Булган салбарын мэдэлд шилжүүлсүгэй гэж тэмдэглэдсэн бөгөөд 80 дугаар тушаалын хавсралтын 12-т Д.Х    гэж тэмдэглэгдсэн,

Ц.ЦэрэнД    гийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын нярав, слесараар ажиллаж байсан. Д.Х    нь барилгын техникумыг төгсөөд 1986 онд Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын полигон цехэд нормчин техникчээр 1991 оныг дуустал ажиллаж байсан. 1991 онд Минжит Булган хоршоолол тараад жижиг хоршоолол болоход би Олонбулагийн нүүрсний уурхайд ажиллах болсон юм. Д.Х    бид хоер 1986 оноос 1991 оныг дуустал хамт ажилласан. Минжит Булган хоршоололын даргаар Манжаа, Сэмбээ нар ажиллаж байсан. Тус хоршоолол нь 1000 гаруй ажилтантай, маш олон салбартай байсан. Д.Х    нь шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

Ч.Доржийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1979 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд мужаанаар ажиллаж байсан. Д.Х    нь барилгын техникумыг төгсөөд 1986 онд Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын полигон цехэд нормчин, техникчээр ажиллаж байгаад 1988 оны 04 дүгээр сараас Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1991 оны 10 сараас Булган барилгын салбарт барилгачин, 1992 оноос 1994 онд Булган хошуу компанид барилгын техникчээр тус тус ажиллаж байсан. Барилгын тасаг нь 280 ажилтантай байсан ба тасгийн даргаар Баяраа ажиллаж байсан. Барилгачид дотроо угсаргааны хэсэг, технологийн хэсэг гэж хуваагддаг байсан. Угсаргааны хэсэгт барилга барьдаг ажилтан нар орно, технологийн хэсэгт мужаан нар хамаардаг байсан. Минжит Булган хоршоолол 1991 онд тарж, 1992 онд Булган хошуу компани болсон юм. Д.Х    нь 1986 оноос 1994 оныг дуустал ажилласан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барууных овогт Д    гийн Х   г 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын полигон цехэд нормчноор, 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл тус хоршоололд барилгын техникчээр, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тус хоршоололд барилгачнаар, 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт барилгачнаар, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Булган барилгын салбарт барилгачнаар, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган хошуу компанид барилгын техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ