Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00060

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00060

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 19** оны 0* дугаар сарын 0*-нд төрсөн. ** настай, Ховд аймгийн Үенч сумын Ж* багт оршин суух, /РД:   / Б   овогт Т  ы А  ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.А  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.А   шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А   миний бие 1966 оны 02 сарын 02-нд төрсөн одоо 55 настай 16 насандаа 8-р ангиас хөдөө аж ахуйд илгээлтээр малд гарч 1982 оны 6 сард Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажилласан.

Алтайн оргил нэгдэлд 1993 он хүртэл тасралтгүй бог мал маллаж нэгдэл тарснаас хойш одоо хүртэл хувиараа мал маллаж оторт гарч байна. Хөдөлмөрийн дэвтрээ цаг тухайд нь нээлгэж авсан боловч хөлсний бичилтүүдээ нэгдэл тарах үеэр нэг дор нөхүүлж бичүүлсэн Иймд тухайн үед аав ээжтэйгээ хамт мал маллаж байсан болохоор архивын лавлагааг авсан болно. Иймд миний Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд 1982 оны 06 сарын 16-аас 1984 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 07 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Т.А   нь 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25 -ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Т.А  ын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 сарын 08-ний өдрийн 2057 тоот... Ховд аймгийн Үенч сумын Жаргалан буюу 3 дугаар бригадын 1982-1984, 1987-1989 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,

-1982 -1989 оны Үенч сумын 3 дугаар бригадын хөдөлмөрийн хөлсний түүвэр,

Хүсэлт гаргагч Т.А  ад 1982 оны 06 дүгээр сарын 20-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр,

1991 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Найман овогт Туркестэний Тусбекийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн:.... .Т.А   нь 1982 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би 1974 оноос эхлэн Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд 1992 оныг дуустал мал малласан. Манай айлууд айл хөрш саахалт мал маллаж байсан тул би сайн мэднэ. Манай нэгдлийн даргаар Муушар, Бямбадорж, Сандаг малын эмчээр Нямаа, зоо техникчээр Эрхэмбаяр нар ажиллаж байсан. Малчид тухайн үед 80-200 төгрөгний цалин авдаг байсан гэх мэдүүлэг,

Гэрч Ители овогт Шайзаагийн Суудалын шүүхэд гэрчээр мэдүүлсэн :...Т.А   нь 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3-р бргиадад 1984 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд яваад 1987 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1992 оныг дуустал ажиллаж байсан. Нэгдэл 1992 онд хувьчлагдсан. Бид нар одоо хүртэл малаа маллан амьдарч байна. Би 1977 онд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3-р бригадад 1992 оныг дуустал мал малласан. Манай нэгдлийн 3-р бригадын даргаар Хаябар, Мардан, Мусамхан, малын эмчээр Хоекэ, зоо техникчээр Эрхэмбаяр нар ажиллаж байсан. Т.А  ын аав нь сайн малчин байсан. Ховд аймгийн сайн малчин болж байсан. Т.А   ч гэсэн сайн мал маллаж байсан. Т.А   нь 2015 онд Үенч сумын сайн малчин болж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.А  ыг 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25 -ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б   овогт Т  ы А  ыг 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл , 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25 -ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил ХХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.А  ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ