| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0133/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/131 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Х-д холбогдох 2416000110152 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн **************** ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ***** баг ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, И овогт Д-н Х.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын *********-н гадна талаас хохирогч Т.Г-н гээсэн “Самсунг Галакси-А13”/samsung galaxy A13/ загварын гар утсыг олж, бусдад өгч ашиглуулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/
2. Хохирогч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед гэрээсээ гараад ********* дээр очсон. Тэгээд хувцсаа солиод **********-н үүдний цонхон дээр цүнхээ тайлж тавьсан. Тэгээд нэг эмчтэй уулзсан 2 давхарт гарч 2-5 минут болсон санагдаж байна. Эргээд бууж ирээд цүнхээ аваад хүнтэй утсаар ярих гээд цүнхээ уудлаад утсаа авах гэтэл миний утас байгаагүй. Тэгээд би өнөөдөр цагдаад өргөдөл өгсөн ... 2023 оны 02 сард ******* аймгийн Мобиком төвөөс 680,000 төгрөгөөр худалдан авч байсан ... Хар өнгөтэй, гэр байхгүй гелин наалт нь жоохон хагарсан ... ************, *********** гэсэн имэй кодтой утас байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/
3. Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тэр өдөр хамтдаа ээлжинд гарч байсан юм ... Намайг өрөөнд байж байтал Х гаднаас гар утсаа гээсэн хүн байна уу? би нэг гар утас гаднаас оллоо гээд орж ирж байсан ... Би Х-н оллоо гээд бариад орж ирсэн гар утсыг сайн хараагүй тэгэхдээ “Самсунг”-н гар утас байсан. Манай ажлын хүмүүсийн гар утас байж мэднэ гээд зар тавиад байх шиг болсон ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/
4. Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би тухайн гар утсыг 2024 оны 01 дүгээр сараас эхлэн барьж байгаа. Манай эхнэр нэгдсэн ******-н урд талын хайсны тэндээс олж байсан гээд аваад ирж байсан. Тэр утас манайд 7 хоног гаруй байсан тэгээд би асаагаад форматлаад кодгүй болгоод түр барьсан ... Манай эхнэр 12 сард л байсан өдрийг нь би сайн санахгүй байна. ********-т ажилладаг юм тэгээд ******-с гараад ******* орох гэж явах замдаа олсон юм байна билээ ... Дэлгэцийнх нь шилэн наалт жаахан газар хагарчихсан хар саарал өнгийн “Самсунг Галагси А-13” загварын гар утас байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/
5. “Мобиком корпораци” ХХК-н 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4/4566 дугаартай “... ********* имэй кодтой утсанд ашигласан *********** дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаа хүргүүлэв гээд ******-Т-н Т ...” гэх агуулга бүхий албан бичиг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/
6. Ашид-Билгүүн ХХК-н 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-921/4731 дугаартай “...гээгдүүлсэн гэх “Samsung galaxy A13” загварын гар утсыг 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г-д 550,000 (таван зуун тавин мянга)төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Цагдаагийн газарт “...хохирогчоор оролцож байгаа хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй ...” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000(дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000(дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчийг түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Д-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-г түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА