Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00061

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00061

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 19** оны ** дугаар сарын *-нд төрсөн. ** настай, Ховд аймгийн М** сумын Б* багт оршин суух, /РД:   / Х   овогт Л   гийн Д  гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Д  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Д   шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар 1990 он хүртэл эмээ Дамдан, ээж Лхагва нарын хамт ажиллаж байсан. Иймд миний 1982 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Д   нь 1982 оны 07 сарын 01-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.Д  гийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 45 тоот... Ховд аймгийн Мөст сумын 3 дугаар бригадын 1983-1985, 1988-1989 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа.

-1983-1989 оны Мөст сумын 3 дугаар бригадын хөдөлмөрийн хөлсний түүвэр,

Мөст сумын 8-н жилийн дунд сургуулийн 8-р ангийн төгсөгчдийн бүртгэл

Хүсэлт гаргагч Л.Д  д 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Сүрэнжав овогт Тэгшээгийн Даваахүүгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн:....Л.Д   нь 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3-р бргиадад 1985 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд яваад 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. Нэгдэл 1992 онд хувьчлагдсан. Бид нар одоо хүртэл малаа маллан амьдарч байна. Бид 2 нэг ангид хамт сурч байсан тул бие биенээ сайн мэднэ. Бид хоёр хамт нэг бригадад малчин байсан. Одоо ч гэсэн манай айлууд айл хөрш малаа маллан амьдарч байна. Манай нэгдлийн дарга Алтангэрэл, нягтлангаар Жарантай, боловсон хүчин Лууяа нар ажиллаж байсан. гэх мэдүүлэг,

Гэрч Цагаан бөө овогт Рэнцэндоржийн Д  гийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн:... Л.Д   нь 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3-р бргиадад 1992 он хүртэл хонь маллаж байсан. Л.Д   1985-1988 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлд үргэлжлүүлэн малаа маллаж байсан. Би 1981 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Туяа нэгдлийн 3-р бригадад 1993 он хүртэл малчин байсан. Манай бригадын даргаар 1981 онд Баатар, 1986 онд Лхасүрэн, зоо техникчээр Батсуурь, малын эмчээр Төмөрбаатар нар ажиллаж байсан. Бид нар одоо хүртэл малаа маллан амьдарч байна. Л.Д   нь насаараа малаа маллан амьдарч байгаа хүн гэх мэдүүлэг,

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Л.Д  г 1982 оны 07 сарын 01 -ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар , 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х   овогт Л   гийн Д  г 1982 оны 07 сарын 01 -ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Д  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ