Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2021/00063

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2021/00063

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч сумын харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн, ** настай, эмэгтэй, Ховд аймгийн Үенч сумын Ж*н багт оршин суух, /РД:** / Ж**   овогт А****н М  ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Изай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.М   шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Би 1985 оны 01 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн Жаргалан бригадад эцэг А****гийн туслах малчнаар 1994 оныг дуустал тасралтгүй мал малласан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Изай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М   1985 оноос эхлэн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн Жаргалан багт эцэг эхийн хамт таслах малчнаар ажиллаж байсан. 1994 онд гэр бүл болсон. А.М   одоо тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхэд хандсан юм. Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү" гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А.М   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь дээрх хугацаанд А.М  ийн ажиллаж байсан байдлын талаар гэрч Х.Хоёкегийн ...А.М   нь 1985 оноос 1994 оныг дуустал мал малласан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Сержаны ...А.М   1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нь давхар бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй, хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээс өөр бичгийн нотлох баримт авагдаагүй, 1980 оны гэх хөдөлмөрийн дэвтэр авагдсан боловч овог нэр, он сар, өдөр засвартай зэрэг зөрчилтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1958 тоот лавлагаагаар Авганбай, Хавдраш нарын хөдөлмөрийн хөлсний түүвэр ирүүлсэн боловч хүсэлт гаргагч А.М  ийн ажиллаж байсан байдлын талаарх баримт гараагүй байна.

Иймд дээрх байдлуудыг үндэслэн А.М  ийн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн Жаргалан багт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.М   Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн Жаргалан багт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ