Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

 

 

 

 

 

   2024        05           27                                             180/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0128/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн Магвансүрэнд холбогдох эрүүгийн 2339003370146 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, Байгаль орчины аялал жуулчлалын яамны жуух бичиг шагналтай, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэж байсан, регистрийн ******* дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 04 цагийн орчим, Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн "АО501" төв магистрал зам дээр ******* ХЭА улсын дугаартай "toyota pruis- 30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно" а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, ******* ДОА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зорчигч *******ын эрүүл мэндэд "хүзүүний 7-р нугалмын нумын зөрүүгүй хугарал, толгойн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун гарын сарвуу, зүүн өгзөг, гуя, өвдөгт цус хуралт, баруун гарын шуу, сарвуу, зүүн тохой, сарвууны 3-р хуруу, өвдөгт зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339003370146 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд   ( хх-ийн 9-11, 13-15-р хуудас),

Хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг ( хх-ийн 12-р хуудас),

Хохирогч *******ын (хх-ийн 27-28-р хуудас), *******ын хохирогчоор (хх-ийн 18-19-р хуудас), иргэний нэхэмжлэгч гийн (хх-ийн 33-34-р хуудас), гэрч ын (хх-ийн 41-42-р хуудас), иргэний нэхэмжлэгч ын (хх-ийн 37-38-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний Шүүхийн шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай шинэжээчийн дүгнэлт, эмнэлэгийн бичиг баримтууд (хх-ийн 54-56, 64-66-р хуудас),

Дорнод аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 67-70-р хуудас),

Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 73-75-р хуудас),

Шүүгдэгч *******гийн согтуурлыг тусгай багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 152-р хуудас),

Хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батуулсан хүсэлт (хх-ийн 166-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 104-110, 113-116-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний


улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр
хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ******* гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: .Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 7 дугаар сарын 26-ны шөнө 04 цагийн орчим, Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн "АО501" төв магистрал зам дээр ******* ХЭА улсын дугаартай "toyota pruis- 30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." Мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно" а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, ******* ДОА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зорчигч *******ын эрүүл мэндэд "хүзүүний 7-р нугалмын нумын зөрүүгүй хугарал, толгойн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун гарын сарвуу, зүүн өгзөг, гуя, өвдөгт цус хуралт, баруун гарын шуу, сарвуу, зүүн тохой, сарвууны 3-р хуруу, өвдөгт зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан: 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2023 оны 07 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрж байхад Мөнх-Эрдэнэ гэх найз над руу залгаад манай уяагаар ирэхийг урьсан юм. Тэгээд би эхнэрийнхээ эзэмшлийн ******* ХЭА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа очсон. Найзынхаа уяан дээр очоод 0,75 литрийн Finland rэх архийг би найзтайгаа хувааж уугаад ойр зуурын юм ярьж ууж сууж байгаад 03 цаг өнгөрж байхад дууссан. Тэгээд би гэр рүүгээ явахаар машинаа унаад найзын уяан дээрээс 03 цаг 40 минутын үед хөдлөсөн. Засмал зам руу гараад 1 км орчим газар явж байтал зам дээр гэнэт машин зогсож байсан. Би тэр машиныг дараад гарах гэсэн боловч урдаас машин ирж байсан болохоор би дарж гарж чадалгүй тухайн машиныг араас нь мөргөсөн. Тухайн үед ийм зүйл болсон...Би хохирлыг төлж барагдуулсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд   ( хх-ийн 9-11, 13-15-р хуудас),

Хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг ( хх-ийн 12-р хуудас),

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Тэгээд

Мөнхбаяр бид 2 машин дотор сууж байхад машины араас машин ирээд мөргөсөн... тухайн үед миний мөр дал хэсгээр хөдөлж болохгүй байсан. Ингээд машин дотроо сууж байхад удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

*******ын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Ариунзул бид 2 машин дотор суугаад жаахан зүүрмэглэж байхад араас машин ирээд мөргөсөн... тэгээд Ариунзул руу харахад Ариунзул намайг аваарай би хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн...Миний биед өвдөж байгаа ямар нэгэн зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* хэа улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл...Одоо уг тээврийн хэрэгсэл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* доа улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл...Тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 9 дүгээр сард зарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би машин дээрээ очтол манай машин замын хажуу тал руу гарчихсан машин зогсож байсан. Замын шороон хөвөөн дээр саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод цагдаа, түргэнийхэн ирчихсэн байсан...Би тухайн үед машиныхаа ард ослын гурвалжин тавьсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай дүгнэлтэд:

1.2. Э.Ариунзулын биед хүзүүний 7-р нугалмын сэртэнгийн хугарал, ...баруун завжинд шарх, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн өвдөг, гуяны дотор доод хэсэг, зүүн өгзөгт цус хуралт, баруун гарын шууны урд доод хэсэг, сарвууны ар хэсэг, зүүн гарын 3-р хуруу, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, толгойн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 54-55-р хуудас),

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянга, Ж.Жаргалан, Ж.Жаргалтуяа нарын  2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:

1.4.5. Э.Ариунзулын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

 

2. *******ын биед хүзүүний 7 дугаар нугаламын нумын зөрүүгүй хугарал, толгойн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун гарын сарвуу зүүн өгзөг, гуя, өвдөгт цус хуралт, баруун гарын шуу, сарвуу, зүүн тохой, сарвууны 3 дугаар хуруу, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.

6. Дээрх хүзүүний 7-р нугалмын нумын зөрүүгүй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, баруун завжны шарх нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

7. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй, үндэслэлтэй байна. 2023.07.26-ны өдрийн Толгойн КТГ шинжилгээний дискийг ШШЕГ, ШАУШГазрын дүрс оношилгооны мэргэшсэн шинжээчээр давтан уншуулахад хамар ясны хугарал гэмтэл нь үгүйсгэгдсэн...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 67-70-р хуудас),

Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай техникийн эвдрэл, гэмтлийн талаарх дүгнэлт (хх-ийн 73-75-р хуудас),

Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай техникийн дүгнэлт (хх-ийн 83-84-р хуудас),

Шүүгдэгч *******гийн согтуурлыг тусгай багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 152-р хуудас),

Хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батуулсан хүсэлт (хх-ийн 166-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас *******ын рүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батуулсан хүсэлт (хх-ийн 166-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна....” гэв.

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн 2011 оны 8 дугаар сарын 01-ний 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (хх-ийн 110-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 113-116-р хуудас)-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ялын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт


амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч
*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтийг хүлээн  авах үндэслэл тогтоогдсон болно.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд заавал зорчих эрх хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тэнссэн үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2339003370146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олгой овогт *******гийн Магвансүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******гийн Магвансүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг


1
(нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  *******д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн 2339003370146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.УУГАНБАЯР