Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2021/00065

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2021/00065

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн. ** настай, У   хотын Х   дүүргийн *-р хороо центр гудамж * тоотод оршин суух, /РД:       / Б   овогт Б  ын О   ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.О    шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1986 онд Завхан аймгийн худалдааны техникумыг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэл ангийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд орж 1986-1989 он хүртэл тасралтгүй ажилласан.

Гэтэл энэ хугацаанд ажиллаж байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажилласан жилээ баталгаажуулахаар аймгийн архивын газар хандахад ажилд орсон тушаал олдохгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай болсон. Иймд 1986-1989 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэл ангийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн миний дээрх ажилласан жилийг шүүхээр шийдвэрлэж баталгаажуулан өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.О    нь 1986 оны 07 сарын 01-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.О   ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 145 тоот архивын лавлагаа,

Гэрч Багшийнхан овогт Цогт-Очирын Лхагвасүрэнгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн .... Б.О    нь 1986-1989 онд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаж байсан. Би 1976-1993 онд хүртэл Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгч, нягтлангаар ажиллаж байсан тул Б.О   ийг сайн мэднэ. ХБА 1991 онд хувьчлагдан Хамтын хүч ХХК болон үйл ажиллагаагаа 1995 он хүртэл явуулж байсан. Тухайн үед ХБА даргаар Норзон, Дамиран, бичээч нь Н.Цэндсүрэн Хамтын хүч ХХК-ны даргаар З.Уртнасан, боловсон хүчин нь Р. Долгор нар ажиллаж байсан. ХБА-д нийт 20 орчим худалдагч ажиллаж байсан. Б.О    нь өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь сайн биелүүлдэг л ажилчин байсан гэх мэдүүлэг,

Гэрч Бичээч овогт Идэшийн Золбоогийн шүүхэд гэрчээр өгсөн:... Намайг 1987 онд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороход Б.О    нь Худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Би түүхий эдийн эрхлэгчээр 1990 он хүртэл ажилласан. Б.О    нь 1989 он хүртэл ажилласан. Тухайн үед ХБА даргаар Норзон, Дамиран нар ажиллаж байсан. Б.О   ийг Завхан аймагт худалдааны техникумд суралцаж байх үеэс нь сайн мэднэ. Би өөрөө худалдааны техникум төгсөөд Худалдаа бэлтгэл ангид 1990 он дуустал ажиллаж байсны хувьд сайн мэднэ. Худалдаа бэлтгэл ангид хүнсний, барааны, түүхий эдийн гэх мэт худалдагч нар нь янд бүр байдаг байсан гэх мэдүүлэг

Завхан аймгийн Худалдааны техникумын эдийн засагч 2г анги гэх гэрэл зураг

Худалдагчаар ажиллаж байсан үеийн гэрэл зураг зэрэг нотлох баримтууд болно.

- Дээрхи нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэгийг үндэслэн хүсэлт гаргагч Б.О   ийг 1986 оны 07 сарын 01 -ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б   овогт Б  ын О   ийг 1986 оны 07 сарын 01-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.О   ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ