Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

2024       05           28                                          2024/ШЦТ/142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0142/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн ан******* шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн, 

Улсын яллагч Н.Амгалан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн Нямдоржид холбогдох эрүүгийн 2439000000163 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ваамба овогт *******ийн Нямдорж, 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34, тусгай дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, “Наран ******* *******” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх тосгоны 2-р хороо, Тээвэрчдийн гудамжны  ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /1,86 промиль/, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт ******* УЕХ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт ******* УЕХ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон....Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн ажилтай. 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хуваарийн дагуу 24 цагаар дуудлага, мэдээлэл хүлээн авахаар 102 постонд үүргэж гүйцэтгэж байхад 17 цаг 50 минутын үед гаднаас иргэн нь "нөхөр маань намайг зодчихлоо" гээд орж ирэхээр нь юу болсон талаар тодруулахад "манай нөхөр согтуу намайг машиндаа суулгаж авч яваад аймгаас 5 км орчим зайд хардалтын улмаас намайг зодохоор нь би нөхрөө гуйсаар байгаад ийш нь авчраад цагдаа руу орох гэтэл манай нөхөр Шүүх шинжилгээ рүү яваад орчихлоо" гэсний дагуу гараад харахад нөхөр нь ******* УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж байсан. Тэгээд манай жижүүрийн мөрдөгч нөхрийг нь машинаас нь оруулж ирээд үнэмлэхийг нь асуухад байхгүй байхаар нь сангаар шалгаж үзэхэд жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 4-5-р хуудас),

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр миний төрсөн өдөр болоод Нямдорж бид хоёр манай найзуудтай уулзахаар Бэрх тосгоноос Хэнтий аймаг руу ойролцоогоор 21 цагийн үед гараад ирсэн. Тэгээд өчигдөр шөнөжин ууж хоноод өнөөдөр найзууд Нямдорж бид хоёрыг Бэрх рүү явах болоход гаргаж өгнө гээд архи задлаад ууцгаасан. Тэгээд ойролцоогоор 15 цагийн орчимд юм болов уу гэж санаж байна бид хоёр явахаар болоод Нямдорж нь Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслээ бариад би хажууд нь суугаад Хэнтий аймгаас гараад ойролцоогоор 5-6 км яваад засмал замаас буугаад 1 км хүрэхгүй газар яваад гэнэт намайг зодож эхэлсэн. Тэгээд яагаад зодож байгаа талаар тодруулахад "чи муу яасан их надаас салдаг юм бэ" гэж хэлээд зодоод байхаар нь би тэр үедээ гуйж аргалж байгаад Хэнтий аймаг руу машиныг нь бариулаад ирсэн. Тэгээд би чамайг цагдаад өгнө гэхэд Нямдорж нь өөрөө цагдаагийн хойд талд ирж машинаа тавиад намайг машиндаа үлдээгээд өөрөө цагдаагийн 2 дугаар байр руу орж ирснийх нь дараа би тэнд явж байсан цагдаагаас намайг хамтран амьдрагч маань зодоод ална гээд байна та надад туслаач гэж хэлээд 102 руу нь орж ирсэн. Өчигдөр оройноос хойш уусан...Тэгээд согтуугаар машинаа бариад намайг зодчихоод эргэж Хэнтий аймаг руу машинаа барьж орж ирээд Цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас),

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр жижүүрийн хуваарийн дагуу гүүрний постонд үүрэг гүйцэтгэж байсан. Ойролцоогоор 18 цаг 00 минутын үед надтай хамт үүрэг гүйцэтгэж байгаа зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Түвшинбаяр руу 102-с "жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод цагдаагийн газар дээр ирлээ" гэж дуудлага мэдээлэл өгсний дагуу Түвшинбаяр дэслэгч бид хоёр ажил дээр ирэхэд ******* гэх хүн нь ******* УЕХ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд жолоодсон байсан. Тэгээд миний бие тухай ******* гэх хүнийг аваад эрүүлжүүлэх саатуулах байран дээр аваачиж хөндлөнгийн гэрч О.Хонгор, Г.Эрдэнэбулган нарыг байлцуулан драгер үлээлгэж үзэхэд 1.86 бүхэл согтууралтай гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),

Шүүгдэгч *******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 42-р хуудас),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 47-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж заасан ба согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 42-р хуудас)-ээр шүүгдэгч *******ийн амьсгал дахь спиртийн агууламж 1.86% гарсан байгаа нь түүнийг согтуурсан гэж үзэх үндэслэл болж байна.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл” гэж ме*******икжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь ******* УЕХ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлийг согтуурсан үедээ жолоодож явсан болох гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульд тайлбарласан ба шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан болох нь жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 47-р хуудас)-аар тус тус тогтоогдож байгаа болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2439000000163 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн Нямдоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******ид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******ид хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн 2439000000163 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.УУГАНБАЯР