Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00067

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00067

Булган сум

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-*, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Д   багт оршин суух, РД:       регистрийн дугаартай, Б   овогт О  ын Д   ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** дүгээр сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны радио телеграфийн мэргэжилтэй, ам бүл-*, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Д   багт оршин суух, РД:     регистрийн дугаартай, Х   овогт Д  ийн Н  ,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн, ** настай, эмэгтэй, бага боловсролтой, ам бүл-*, хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Д   багт оршин суух, РД:         регистрийн дугаартай, Ц    овогт С   ийн Ш    нарт холбогдох,

Бусдын эзэмшил ашиглалтанд байгаа газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д   , хариуцагч Д.Н  , С.Ш   , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр, гэрч Н.Бөхчулуун, Г.Бааст, Ө.Нямаа, М.Баатар, А.Энхтайван, С.Ганцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Д    шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Р.О   нь С.Ш   тэй хамтран тариа ногоо тарих зориулалтаар 5.47 га газрыг торлон хамгаалсан юм. Тэр цагаас хойш бид хамтран эзэмшиж ирсэн. Д   овогтой Н   2015-2016 оны үед Хилийн 0130 дугаар ангиас тэтгэвэрт гарч эх Ш   ийн дэргэд манайхан айл хамт амьдарч байна. Энэ торыг манай аав Ш    гуайтай хувааж авахдаа 2.77 га газар авч миний бие Булган сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны А/184 тоот шийдвэрээр эзэмшилдээ авсан билээ. Гэтэл энэ эзэмшлийн газрыг хөндлөнгөөс миний чиний газар гэх байдлаар булаалддаг боллоо. Сүүлийн үед торлуу мал оруулахаа больж, маргаан гаргадаг болсон. Иймд дээрх 2.77 га талбайг шүүхээр шийдвэрлэж манай эзэмшлийн талбайг тусгаарлаж өгнө үү.

...1992 оны хавар Саалийн цагаан толгой гэх газар миний эцэг эх хаваржаа гаргаж амьдарч эхэлсэн. Саалийн цагаан толгой буюу Атарын торонд 1993 онд миний эцэг О  , хүргэн Бадрах, худ Н   нартай нийлж тор татсан. 1995 онд газар тариалан эрхлэх зориулалтаар газар авсан. Хариуцагч Ш   , Н   нар тухайн үед газар авсан байсан. Миний аав энэ хүмүүстэй хамтарч, хамжиж тор татсан. Тэр үеэс хойш худ ургийн ёсоор хамтран эзэмшиж 30 гаруй жил амьдарсан. 2015-2016 оны үеэр Н   тэтгэвэрт гарч ээжийнхээ хажууд очиж амьдарсан. Түүнээс хойш миний чиний гэсэн маргаан гарч эхэлсэн. Одоо 2.77 га газрыг би эзэмшдэг. 1997 онд бичүүлж байсан гэрчилгээ, гэрээ надад байгаа. Уг гэрчилгээг 2016 онд би шинээр солиулж өөрийн нэр дээр эзэмшлээр авсан. Шүүхээр би гэрчилгээнд заасан хэмжээгээр өөрийн эзэмшлийн газрыг тогтоолгох хүсэлтэй байна,

... Би 1997 онд 16-17 орчим настай байсан. Тор татах үйл явцыг би сайн мэдэж байна. Би тэр торыг таталцаж байсан. Тухайн үед торны гэрчилгээ Бадрах, Ш    гэдэг 2 хүний нэр дээр гарч байсан. Нэг тор татагдсан. Манай аав тор татаагүй боловч Бадрахын торны баруун доод буланд нүүж буусан байсан. Тор татахад нь хөрөнгө оруулалт хийсэн гэв.

Хариуцагч Д.Н   шүүхэд гаргасан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Саалийн цагаан толгой гэх газар нь миний ээж С.Ш   , дүү Д.Бадрах нарын эзэмшилд байдаг бөгөөд О.Д   ийн эцэг О   нь миний дүү Бадрахын эзэмшлийн газрыг хувийн журмаар гуйж ашиглаж байгаад Н   өөд болсон юм. Гэтэл түүний хүү О.Д    нь тухайн үед /2016 онд/ газрын даамлаар ажиллаж байсан хүн болон Засаг даргаар ажиллаж хүмүүсээр хууль зөрчсөн захирамж гаргуулан авсан болохыг миний ээж С.Ш    болон Д.Бадрах нар одоо мэдэж байгаа бөгөөд дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар зохих албан тушаалтанд хандаж гомдол гаргаж байгаа болно.

...Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний ээж Ш    тухайн торыг энэ хүмүүстэй хамтарч татаагүй. Нэгдэл тарах үед уг тариа ногоо тарьж байсан талбайг тариачид, ногоочдод эзэмшүүлсэн байдаг. Миний дүү Бадрах О  ынхтой худ ургийн холбоо тогтоосон байдаг. Бадрах дүүг Дархан хотруу шилжиж явахад О   гэдэг хүн үхэр малаа торонд оруулж байх, өвс хадлан авах зорилгоор торыг чинь эзэмшиж байя гээд авч үлдсэн. Манай ах дүү нар энэ торыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр татсан. О   гэдэг айлаас юу ч аваагүй. Хүний эзэмшлийн газар торлож авсан зүйл байхгүй. Миний ээж Ш    1984 онд Атрын тор байгуулагдахад очиж ажиллаад аврага ногоочин болж байсан. Миний дүү Д.Бадрах ээжийн хамт уг торыг эзэмшиж байсан гэв.

Хариуцагч С.Ш    шүүхэд гаргасан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Би 1965 онд нэгдлийн гишүүн болж ногоо тарьж эхэлсэн. Баянсудал, Буурлын хар, Атарын торонд ногоо тарьж байсан. Би нэгдэл тарах үед өөрийн тариа ногоо тарьж байсан газраа давуу эрхээр эзэмшиж авч байсан. Миний хүү Д.Бадрах бид хоёрт зааж өгсөн газрыг би торлож авсан. Би гэр бүлийн гишүүд, хүүхдүүдтэйгээ хамтарч энэ торыг татсан юм. Би нэгдлээс надад өгсөн хэмжээгээр тор татаж авсан. О.Д    талыг нь авна гэж маргаж байна. Би өгөхгүй. Атрын торыг би эзэмшдэг, одоо би жимсний мод тарьж хүүхдүүддээ өгөх зорилготой байгаа. О   гэдэг хүн багш, эхнэр нь нягтлан хүн байсан. Надтай хамт ногоо тарьж байгаагүй. Миний хүү Бадрахын худ ураг хүмүүс юм. Нэгдэл тарах үед нэгдлийн дарга Баавдай гэж хүн байсан. Атрын торыг давуу эрхээр эзэмшүүлэхээр надад шилжүүлсэн. О   болон түүний хүүхдүүд тор татсан, хөрөнгө оруулалт хийсэн гэдэг худлаа гэв.

Ө.Нямаа шүүх хэлэцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 1992 онд Булган сумын Д   багийн анхны Засаг даргаар ажиллаж байсан. Улсын хэмжээнд газрын харилцааг зохицуулах шийдвэр гарсныг үндэслэн сумын Засаг даргын шийдвэрээр иргэдэд зохих хэмжээний газрыг эзэмшүүлэх ажлыг би багийн нийт 300 орчим өрхөд хүнсний хэрэгцээнд газар тариалан эрхлэх зориулалтаар хувиарлан өгч байсан. Энэ үед улсын хэмжээнд газар өмчлөлийн талаар ямар нэгэн харилцаа үүсээгүй, айл өрхөд хүнсний хэрэгцээний дагуу тодорхой хэмжээний газар хувиарлаж байсан. Атрын торонд Хавчаа, О  , Батсүх, Отгонжав гэсэн 4-5 өрх айлд газар өгсөн. 100х60 метрийн хэмжээтэй газар өгч байсан. Сүүлд Булган сумын Иргэдийн хурлаас газрыг гэрчилгээжүүлэх, татвар хураамж авах асуудал зохион байгуулагдсан. Отгонжавт газар олгосон эсэхийг би яг сайн санахгүй байна. Намайг газар хэмжиж олгож байхад Атрын тор задгай байсан. Газар олгох асуудал ямар нэгэн шийдвэр үндэслэж хийгдээгүй Засаг даргын амаар өгсөн үүрэг даалгавараар хүнсний хэрэгцээнд айл өрхүүдэд жаахан жаахан газар өгч байсан гэв,

М.Баатар шүүх хэлэцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2012 оноос эхлэн 3-4 жил татвар хураагчаар ажиллаж байсан. Тухайн үед О   багш, Ш    эгч нарын нэр дээр газрын асуудал байсан. Ашигтай талбай 3 орчим га газар татвар төлдөг, татвараа хувааж төлөөд явдаг байсан. Тухайн үед би Иргэдийн хурлаас тогтоосон хэмжээгээр газрын татвар хураадаг байсан. Гэрчилгээг харж шалгаж байгаагүй. Газрын даамлын бичиж өгсөн хэмжээгээр татвар хураадаг, Ш   , О   нар нэг гэрт сууж байгаад татвараа хувааж төлдөг байсан гэв.

Г.Бааст шүүх хэлэцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 1962 онд Булган сумын Жаргалын зам нэгдэлд тариа ногоо тарьж ногоочноор ажиллаж байсан. 1975 онд намайг трактор комбайны курс төгсөөд ирэхэд Ш    нөхрийн хамт Буурлын хард ногоо тарьдаг байсан. Сүүлд Атрын торонд ирж бид хамт тариа ногоо тарьж байсан. О   багш ногоо тарьж байгаагүй гэв.

А.Энхтайван шүүх хэлэцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би Булган сумын уугуул иргэн. Нэгдэл гэж байхад Атрын торонд ногоо тарьж байсан. Тухайн үед Ш   , Бадрах нар ногоочин байсан. 1993 онд нэгдэл тарж газар хувиарлахад Ш    эгч хүүхдүүдтэйгээ тор татаад залгуулаад бид тороо татаад явж байсан. Би Артын торны дээрээс будаа тарианы хоршоо байгуулж тор татаж байсан. О   гэдэг хүн тор татаж байсныг би мэдэхгүй байна гэв.

Н.Бөхчулуун шүүх хэлэцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: 1990 онд нэгдэл тарах үед бага хувьчлалаар нэгдлийн өмчийг тараахад би нарийн бичгийн даргаар оролцож байсан. Нэгдлийн бүртгэлтэй хөрөнгийг иргэдэд хувьцаа болгож өгч байсан. 1997 онд бичигдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг би бичсэн байна. Үүнийг би өөрөө биечлэн очиж олгож байсан. Энэ миний бичиг мөн байна. О   гэдэг айлд олгож байснаа санахгүй байна. Ер нь Атрын торыг би тодорхой сайн санахгүй байна гэв.

С.Ганцоож шүүх хэлэцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...Би нэхэмжлэгч, хариуцагч нарын газрын гэрчилгээ, гэрээтэй танилцсан. Гэрчилгээнд дурьдсан торнууд тус тусдаа байгаагүй. Энэ эзэмшлийн торны талаар албан ёсны баталгаажих зураг хийгдэх боломжгүй, давхардсан байсан. Энэ хоёр гэрчилгээ хоёулаа хүчин төгөлдөр бус болсон байгаа. Шаардлага хангахгүй, хүчин төгөлдөр бус гэрчилгээг үндэслэж Засаг даргын захирамжаар эрх шилжүүлсэн нь буруу байна. 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 184 тоот захирамжаар эрх шилжүүлэх захирамж гаргахдаа тухайн газар дээр албан ёсны хэмжилт хийгээгүй, кадастрийн зураг хийлгээгүй, торыг хэмжихгүй О   гэдэг хүний нэр дээр хүчин төгөлдөр бус захирамж гаргасан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-ийг судалж үзэлгүйгээр хүчин төгөлдөр бус захирамж гаргасан байх тул уг захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны Засаг даргад газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, геодиз хариуцсан мэргэжилтэн нар хамтран тайлбар, хүсэлт гаргаж ажиллаж байгаа. Энэ гэрчилгээ нь 2002 онд Газрын тухай хууль гараад хуулийн дагуу шинэ гэрчилгээгээр сольсон байгаа. Энэ ажиллагаа явагдахад тухайн хоёр иргэн гэрчилгээгээ солиулаагүй байх тул уг гэрчилгээнүүд хүчин төгөлдөр бус байна. Үзлэг хийхэд албан ёсны мэдээлэлд ороогүй байх тул эдний тор, тэдний тор гэж ялгаж үзэх боломжгүй байсан. Торны хэмжээ давхцсан байсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын 2 гэрчилгээ 2-уулаа хүчин төгөлдөр бус гэрчилгээнүүд байна. Үзлэгээр хэн алиных нь кадастрийн зураг нь хийгдэж албан ёсны мэдээллийн санд ороогүй, бүртгэгдээгүй тул уг маргаан бүхий газар О.Д   , С.Ш   , Д.Н   нарын хэнийх нь ч эзэмшилд албан ёсоор байхгүй байна гэж ойлгож болно... гэв.

Шүүх маргаан бүхий Атарын тор гэх газарт очиж хийсэн үзлэгийн тэмдэглэлд: Ховд аймгийн Булган сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 10 км орчим зайд маргаан бүхий газар байрлаж байна. Үзлэгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын 1997 оны газрын гэрчилгээнд дурьдсан байршилыг тодорхойлохоор газарт хэмжилт хийхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын заасан талбай давхцаж байх бөгөөд гэрчилгээнд дурьдсан байршилтай зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдлоо. Уг газар нь тус сумын Д   багийн нутаг дэвсгэрт харъяалагдах бөгөөд газрын албаны мэргэжилтэн газрын байршлын зураглал гаргав.

Тэрээр уг газрын зураглалаар Д.Бадрах, О.Д    нарын эзэмшлийн газар давхардсан байна. Булган сумын Засаг дарга 1997 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж захирамж гаргасан байна. Ямар нэгэн кадастрийн албан ёсны баталгаажсан зураг гаргуулаагүй, газар дээр нь тэмдэглэл үйлдээгүй, эрх шилжүүлэх захирамж гарахад эрхийн хугацаа дуусгавар болсон гэрчилгээг үндэслэж захирамж гаргасан байна. Иймд зураглалаар албан ёсны баталгаажсан кадастрийн зураг байхгүй учир уг маргаан бүхий газрын координатыг тогтоох боломжгүй байна гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Д    нь хариуцагч Д.Н  , С.Ш    нарт холбогдуулан Булган сумын Д   багийн Атрын торны Саалийн цагаан толгой гэх газарт 2.77 га эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Д.Н  , С.Ш    нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Зохигч болох О.Д   , Д.Н  , С.Ш    нар хэн аль нь газрын гэрчилгээтэй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210 тоот шийдвэрийг үндэслэж Ховд аймгийн Булган сумын Д   багийн нутаг дэвсгэр болох Саалийн цагаан толгойд гэрийн хашаа, тариалангийн болон хадлан бэлчээр-ийн зориулалтаар 2.77 га газрыг Д   овогтой Бадрах, Ригдэл овогтой О   нарт давхардуулж олгосон нөхцөл байдал тогтогдож байна.

Уг гэрчилгээг үндэслэж иргэн Р.О  той байгуулсан газар эзэмших гэрээнд маргаан бүхий газрын байршил, хилийн заагийг тогтоохдоо ...Бадрахын талбайн доод Батсүхийн торны дээд талд байрлана гэж, мөн 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Ш   тэй байгуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар авагдсан бөгөөд хуулбарт ...О  ын урд, Бадрахын урд Батсүхийн зүүн хойно оршино гэж тэмдэглэгдсэн байна. Маргаан бүхий газрын байршлыг тогтоохоор шүүх үзлэг хийсэн тэмдэглэлд ... Үзлэгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын 1997 оны газрын гэрчилгээнд дурьдсан байршлыг тодорхойлохоор газарт хэмжилт хийхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын заасан талбай давхцаж байх бөгөөд гэрчилгээнд дурьдсан байршилтай зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдлоо. Уг газар нь тус сумын Д   багийн нутаг дэвсгэрт харъяалагдах бөгөөд газрын албаны мэргэжилтэн газрын байршлын зураглал гаргав.

Тэрээр уг газрын зураглалаар Д.Бадрах, О.Д    нарын эзэмшлийн газар давхардсан байна. Булган сумын Засаг дарга 1997 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж захирамж гаргасан байна. Ямар нэгэн кадастрийн албан ёсны баталгаажсан зураг гаргуулаагүй, газар дээр нь тэмдэглэл үйлдээгүй, эрх шилжүүлэх захирамж гарахад эрхийн хугацаа дуусгавар болсон гэрчилгээг үндэслэж захирамж гаргасан байна. Иймд зураглалаар албан ёсны баталгаажсан кадастрийн зураг байхгүй учир координатыг тогтоох боломжгүй байна гэжээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг бөгөөд зохигч болох О.Д   , Д.Н  , С.Ш    нарт маргаан бүхий газрыг давхардуулан гэрчилгээ бичиж олгож, гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар тухайн эзэмшлийн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэх хуулийн шаардлагыг зөрчиж байх тул тухайн газар эзэмшлийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо.

Уг маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны А/184 тоот шийдвэрүүдийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхтэй холбоотой маргаан байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар ...газар эзэмших, ашиглах талаар иргэн аж ахуйн нэгж байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга, 60.1.2-т ... газар эзэмших, ашиглах талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны засаг дарга шийдвэрлэхээр тус тус хуульчилсан байна.

Иймд О.Д   ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н  , С.Ш    нарт холбогдох эзэмшлийн газар чөлөөлүүлэх тухай маргаан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх, хэргийн харъяалал зөрчсөн маргаан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О.Д   ийн нэхэмжлэлтэй Д.Н  , С.Ш    нарт холбогдох эзэмшлийн газар чөлөөлүүлэх тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн орлогоос гаргаж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Зохигч шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ