Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

 

2024       05          29                                          2024/ШЦТ/144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0133/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,

Улсын яллагч Г.Анхбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын Эрдэнэсанд холбогдох эрүүгийн 2239004510454 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ******* ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, регистрийн ******* дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг Бэрх-Уулын ар хормойд байрлах ******* дугаартай төв магистрал зам дээр Хово маркийн ******* УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ногоон өнгийн 85- 96АЧ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх явцад машины дугуй хий эргэсэн гэх шалтгааны улмаас зогсож байх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", 9.3. "Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд;", 14.10. "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж уг зам дээр зорчиж явсан Саарал өнгийн приус-20 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 85-96АЧ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийн зүүн хойд ирмэг хэсгээс мөргөсний улмаас хохирогч ын биед баруун эгэм ясны хугарал, баруун шилбэний шарх бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол, хохирогч ын биед их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн хацар яс, шанаа яс, дээд, доод эрүүний яснуудын бяцарсан хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хар хүрэн цусан бүлэн бүхий илүүдэл агууламж, элэгний эдийн язрал урагдал, өвчүү ясны хугарал, баруун нүдний дотор доод хэсэг, баруун хацрын төвгөр хэсгийн гүн язарч урагдсан шарх, дээд уруулын дунд хэсэг, баруун гарын 3- р хурууны гадна доод хэсэг, зүүн нүдний гадна хэсгүүдийн ярагдаж урагдсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хөмсөгний дотор, гадна хэсэг, баруун нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа, доод эрүүний зүүн хэсэг, баруун шанаа хэсэг, баруун нүдний доод хэсэг, хамрын зүүн хажуу хэсэг, зүүн гарын 2-р хурууны гадна дунд хэсэг, баруун хацар хэсэг, хүзүүний урд хэсэг, цээжний зүүн доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл учруулж, хохирогч ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239004510454 дугаартай хэргийг  шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (1-р хх-ийн 19-31, 46-56-р хуудас),

Шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч ын (1-р хх-ийн 71-72-р хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын (1-р хх-ийн 65-66-р хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн (1-р хх-ийн 80-81-р хуудас), гэрч гийн (1-р хх-ийн 88-89-р хуудас), гэрч гийн (1-р хх-ийн 91-93-р хуудас), гэрч ийн (1-р хх-ийн 95-97-р хуудас), гэрч ийн (1-р хх-ийн 99-101-р хуудас), гэрч (1-р хх-ийн 103-104-р хуудас), гэрч гийн (1-р хх-ийн 106-107-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №735 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 143-144-р хуудас)

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74  дугаартай шинжээчийн дүгнэлт (1-хх-ийн 121-125-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №6078 дугаартай гэх дүгнэлт (1-хх-ийн 176-177-р хуудас),

Техникийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №03/11 дугаартай дүгнэлт

Техникийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №05/21 дугаарта дүгнэлт (1-р хх-ийн 214-215-р тал)

Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 51/5200 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 250-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 230-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 233-234-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 237-р хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1-р хх-ийн 238-р хуудас), мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 235-236-р хуудас), жолоочийн эрхийн лавлагаа (1-р хх-ийн 239-р хуудас), тээврийн хэрсэгсэлийн лавлагаа (1-р хх-ийн 240-р хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1-р хх-ийн 241-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Г.Анхбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Эрдэнэсэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч ын амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүлйин 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ******* гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно..15 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байгаа. Шүүхээс гаргахаар шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох, шинжээч томилж машины үнэлгээг гаргах зэрэг нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах шаардлагатай байна...машины үнэлгээ 9,500,000 төгрөг, 3 хүүхдийн тэтгэмж зэргийг нэхэмжилж байна....” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг Бэрх-Уулын ар хормойд байрлах ******* дугаартай төв магистрал зам дээр Хово маркийн ******* УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ногоон өнгийн 85- 96АЧ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх явцад машины дугуй хий эргэсэн гэх шалтгааны улмаас зогсож байх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", 9.3. "Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд;", 14.10. "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж уг зам дээр зорчиж явсан Саарал өнгийн приус-20 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 85-96АЧ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийн зүүн хойд ирмэг хэсгээс мөргөсний улмаас хохирогч ын биед баруун эгэм ясны хугарал, баруун шилбэний шарх бүхий хүндэвтэр хохирол, хохирогч ын биед их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн хацар яс, шанаа яс, дээд, доод эрүүний яснуудын бяцарсан хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хар хүрэн цусан бүлэн бүхий илүүдэл агууламж, элэгний эдийн язрал урагдал, өвчүү ясны хугарал, баруун нүдний дотор доод хэсэг, баруун хацрын төвгөр хэсгийн гүн язарч урагдсан шарх, дээд уруулын дунд хэсэг, баруун гарын 3- р хурууны гадна доод хэсэг, зүүн нүдний гадна хэсгүүдийн ярагдаж урагдсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хөмсөгний дотор, гадна хэсэг, баруун нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа, доод эрүүний зүүн хэсэг, баруун шанаа хэсэг, баруун нүдний доод хэсэг, хамрын зүүн хажуу хэсэг, зүүн гарын 2-р хурууны гадна дунд хэсэг, баруун хацар хэсэг, хүзүүний урд хэсэг, цээжний зүүн доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл учруулж, хохирогч ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би гэрлээ асаахгүй зогссон...Тэмдэг байгаагүй, цацруулагчтай тууз ороож тавих гээд байж байсан...Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...Ийм хэрэг хийсэндээ гүнээ харамсаж байна...Намайг уучлаарай чадлаарай тусална...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө ойролцоогоор 01 цагийн үед манай нөхрийн ажлынх нь газрын хүмүүс гэрт маань ирээд осол болчихлоо, биеэ бариарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаач нөхрийнхөө ажлынх нь газрын хүмүүст нь хандан яасан, юу болсон юм бэ гээд лавлаад асуухад осол болсон, биеэ бариарай л гэж хэлж байсан. Ингэж л би талийгаач нөхрийгөө нас барсан болохыг нь анх дуулж мэдсэн...Би гомдолтой байна. оршуулгын зардалд 35,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 132,299,000 төгрөг үүнээс шүүгдэгчийн нөхөн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж нийт 132,299,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Улаанбаатар хот руу очиж Цагдаагийн ерөнхий газрын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байна гээд надтай ярьсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны 19 цагийн орчимд Хэнтий аймгийн төвд хоол ид ярьж байсан. Түүнээс хойш надтай холбогдоогүй, гомдолтой байна. Том оврын тээврийн хэрэгсэл хууль дүрмийнхээ дагуу зогссон би байсан бол осол болж миний хүүгийн амь хохирохгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 65-66-р  хуудас),

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...19 цагийн үед Хэнтий аймгийн төвд Хэрлэн зоог гэх хоолны газар орж хоол цай идэж уугаад Дорнод аймаг руу бид 4 замдаа гарсан. Тухайн үед өмнөх байрлалаараа зорчиж явсан бөгөөд нь тээврийн хэрэгслээ жолоодон явсан. 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт орох замд тэмцээний талаар той ярилцаад зам руу хараад явж байсан чинь гэнэтхэн урд ямар ч гэрэлтүүлэггүй том оврын тээврийн хэрэгсэл зогсчихсон байдалтай харагдсан. Мөн маш ойрхон зайд тулчихсан байсан учраас нь жолооныхоо хүрдийг зүүн гар тал уруугаа дарсан боловч амжилгүй ардаас нь мөргөж осолдсон. Би ослын улмаас машинаас бууж ирээд хэсэг манарч зогссон. Тухайн үед Хово маркийн *******УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ногоон энгийн 85-96АЧ улсын дугаартай чиргүүл залгачихсан зогсож байсан. Харин манай Саарал Өнгийн Приус 20 маркийн машин зүүн хойд булан хэсгээс нь мөргөөд зогссон байсан бөгөөд дээвэр нь хуйларч хойш хумигдаж, нугаларсан байдалтай байсан. Хово машины кабин дотроос жолооч нь гэх 43 орчим насны эрэгтэй хүн бууж ирэхээр нь ослын гурвалжныгаа тавьдаггүй юм уу, гэсэн чинь тухайн танихгүй ах ослын гурвалжин байхгүй гэсэн. Тэгэхээр нь ядаж аваарын болон оврын гэрлээ асаадаггүй юм уу, дараагийн машин ирээд мөргөнө шүүдээ та гэрэл гэрэлтүүлгээ асаагаач гэж хэлсэн чинь өнөөх танихгүй ах аккумлятор муу байхад чинь гээд үглээд машиныхаа кабин руу гүйж очоод аваарын гэрлээ асаасан чинь маш тод гэрэл, гэрэлтүүлэгтэй машин байсан. Тухайн үед миний баруун эгэм хэсэг хөндүүрлээд өвдөөд, баруун гараа дийлэхгүй байж байсан чинь Шижирбатаа гээд дуудаад байж байснаа , 2 нийлж байгаад Шижирбатын суудлын бүсийг тайлж машины урд талаас гаргаад хойд талын суудал дээр тэгшхэн хэмд хэвтүүлээд эмнэлгийн түргэн тусламж ирэхийг хүлээсэн....эмч Шижирбатыг машинаас гаргаж ирэн газар юм дэвсэж байгаад үзээд нас барчихсан байна гэж байсан. Тэгээд бид нар Дорнод аймаг руу яаралтай түргэн тусламжийн машинаар хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72-р  хуудас),

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвийн эмч бөгөөд над руу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны оройн 22 цагт Шархадны уурхай урууддаг замд том машины араас жижиг оврын тээврийн хэрэгсэл мөргөж осол гарсан байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би эмнэлгийн түргэн тусламжийн багаа бүрдүүлээд 22 цагийн орчимд Түмэнцогт сумын Онцгой байдлын алба хаагч нарт мэдэгдээд сумаас хөдөлсөн. Өмнө нь цас орсноос үүдэн халтиргаа гулгаа ихтэй байсан учраас Түмэнцогт сумаас гараад Хэнтий аймаг руу явах асфальтан замаар яваад Шархадны уурхайн урууддаг зам хүрэхэд байхгүй байсан учраас цааш явсаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрт орж нийт 32 км орчим явсны эцэст осол болсон гэх газарт очсон. Тухайн үед замын урд талд Хово маркийн автомашин зүүн тийшээ буюу Түмэнцогт сумын чиглэлд харсан байдалтай харин түүний зүүн хойд булан хэсгээс мөргөсөн байдалтай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Харин приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гадна талд 3 залуу зогсож байхаар нь юу болсон талаар асуухад манай жолоочийг үзээд өгөөч гэж байсан. тухайн үед Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас хойд талын суудал руу шилжүүлэн хэвтүүлсэн байдалтай нүүр, цамцны энгэр хэсэг бүхэлдээ цус болсон байдалтай байхаар нь судас болон пульсны хэмжээг тогтоох зорилгоор үзлэг зүрх, судас зогссон байдалтай, бие хөрсөн байдалтай байхаар нь машинаас гарган эмнэлгийн зориулалтын гудас бэхэлгээ дээр хэвтүүлэн, эмнэлгийн дэр дэрлүүлж, зүрх судас дэмжих Кордамин тариа тарьж зүрх, судас шалгах аппаратаар 2 дахин үзсэн боловч ямар нэгэн байдлаар өөрчлөлт илрээгүй. Амь хохирогчийн тэгшилж хэвтүүлээд тус машинд зорчин явсан гэх 3 залууд анхан шатны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 88-89-р  хуудас),

Гэрч Э.Ёндонравцагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Осолдсон тээврийн хэрэгслүүдийн ойр орчимд ослын гурвалжин гэх зүйл байгаагүй...Тухайн хово маркийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн зүгт чиглэн харсан байдалтай баруун гар талын дугуйнууд замын хөвөө хэсэгт зүүн талын дугуйнууд замын зорчих хэсэгт орчихсон байдалтай зогсож байсан. Ер бүрэн чөлөөлж зогсоогүй байсан. Тал хэсэг нь замын хөвөө дээр тал хэсэг хэсэг нь замын зорчих хэсэгт уртаашаа зогссон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 91-93-р  хуудас),

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагт өөрийн эзэмшлийн Саарал өнгийн Приус-20 маркийн *******ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод харин би жолоочийн зүүн гар талд буюу урд талын суудал дээр суугаад хойд суудал дээр , нар зорчин Улаанбаатар хотоод Дорнод аймаг руу хөдлөсөн. Тухайн үед эхлээд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Жаргалтхаан сум, Мөрөн сумаар өнгөрөн явж Хэнтий аймгийн төвд буюу Чингис хотод 19 цагийн орчимд ирж Хэрлэн зоог гэх газарт орж хоол идээд 19 цаг 20 минутын үед хоолоо идэж дуусаад өмнө нь сууж ирсэн байр, байрандаа сууцгаагаад Дорнод аймгийн зүгт явцгаасан. Тухайн үед замын нөхцөл байдал халтиргаа гулгаа ихтэй байсан. Мөн Сүхбаатар аймаг болон Хэнтий аймаг, Дорнод аймгийн зам хоорондоо огтлоцлдог гурван замын уулзвар өнгөрөөд зам маш их эврэл гэмтэлтэй байсан учраас 30км цагийн хурнаас 50 км цагийн хурдны хооронд тээрийн хэрэгслийн хурдны самбар хэлбэлзэлтэй зааж байсан. Хэнтий аймгаас гараад 110км орчим зам туулаад явж байхад 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт орох замд тэмцээний талаар Ган-Очиртой ярилцаад зам руу хараад явж байсан чинь гэнэтхэн урд ямарч гэрэлтүүлэггүй том оврийн тээврийн хэрэгсэл зогсчихсон байдалтай харагдахаар нь нь жолооныхоо хүрдийг зүүн гар тал уруугаа дарсан боловч амжилгүй ардаас нь мөргөж осолдсон. Тухайн үед би машины урд талын шил, салон хэсгийг мөргөсөн учраас машинаас бууж ирээд хэсэг манарч зогссон. Тэгээд гайгүй болоод харахад Хово маркийн *******УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ногоон өнгийн 85-96АЧ улсын дугаартай чиргүүл залгачихсан зогсож байсан. Харин манай машин зүүн хойд булан хэсгээс нь мөргөөд зогссон байсныг хараад зогсож байсан чинь Хово машины кабин дотроос жолооч нь гэх 40 орчим насны эрэгтэй хүн бууж ирэхээр нь та ослын гурвалжингаа тавьдаггүй юм уу, гэсэн чинь тухайн танихгүй ах ослын гурвалжин байхгүй шдээ гэсэн. Тэгэхээр нь ядаж аваарын болон оворын гэрлээ асаадаггүй юм уу гэсэн чинь машиныхаа кабен руу гүйж очоод аваарын гэрэлээ асаасан. Тэгэхээр нь цуг явж байсан хүмүүс рүүгээ харсан чинь Шижирбат байхгүй болохоор нь машин дотор ороод харсан чинь Шижирбат нүүр хэсэг нь цус болчихсон, ухаан алдсан байдалтай байхаар нь сэрээх гэж Шижирбатаа гээд дуудсан чинь хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгэхээр нь би той нийлж байгаад Шижирбатын суудлын бүсийг тайлж машины урд талаас гаргаад хойд талын суудал дээр тэгшхэн хэмд хэвтүүлээд эмнэлгийн түргэн тусламж ирэхийг хүлээсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 95-97-р хуудас),

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Замдаа нойр хүрээд хойшоо налаад унтчихсан байсан болохоор гэнэт л түс гээд дугарахаар нь сэрсэн чинь манай машин том оврын машины зүүн хойд булан хэсгээс нь мөргөчихсөн байхаар нь Машинаасаа буугаад харсан чинь Хово маркийн *******УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 85-96 АЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн хойд булан хэсгээс мөргөчихсөн байдалтай байсан. Тэгсэн чинь ардаас гарч ирээд та аваарын тэмдгээ тавьдаггүй юм уу, аваарын гэрлээ ядаж асаахгүй яасан юм бэ гээд Хово маркийн машины жолооч ахтай маргалдахад нөгөөх Хово маркийн машины жолооч ах ослын гурвалжин надад байхгүй гэж хэрэлдээд байхаар нь би харсан чинь тээврийн хэрэгсэл нь ямар ч гэрэл асаасан юм байгаагүй. Харин Хово машины жолооч ах буцаж машиныхаа цаад талаар гүйгээд бүүр сүүлд аваарын гэрлээ асаасан. Тэгсэн чинь гэнэтхэн Ганзориг Шижирбатыг дуудаад сэрэлдээ гээд орилохоор нь би Шижирбат дээр очсон чинь нүүр болон урд хэсэг нь нэлэнхийдээ цус болчихсон ухаангүй байхаар нь Ганзориг бид 2 Шижирбатыг жолоочийн суудал Дээрээс зөөн жолоочийн арын суудал буюу тэгшхэн газар хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 99-101-р хуудас),

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед приус 20 маркийн машин нь аваарын гэрлээ асаачихсан байсан бөгөөд харин чиргүүлтэй том машин нь аваарын гэрэл болон оврын гэрлээ асаагаагүй байсан...Ослын гурвалжин болон тэмдэг тэмдэглэгээ харагдаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 103-104-р хуудас),

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дорнод аймгаас Хэнтий аймгийн төв рүү өөрийн Шалаанз маркийн машинтайгаа өвс ачаад явж байх үед 2022 оны 11 дүгээр сарын 05-ны оройн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум өнгөрөөд 30 орчим км зайд миний танил болох *******ын Эрдэнэсан нь Хово маркийн *******УБЧ улсын дугаартай, 85-96АЧ улсын дугаартай чиргүүлтэй машинтайгаа цасан дээр хий эргээд байгаа бололтой гэмээр зогсож байсан. Тэгэхээр нь би бууж очоод цуг цас ухалцаж байгаад ухруулаад замын хажуу хэсэг рүү шахаж зогсоосон. Тэгээд Эрдэнэсан ганцаараа үлдсэн би Хэнтий аймаг руу өөрийнхөө машинтай явсан 21 цагийн орчимд явсан би ослын гурвалжин байгаа юм уу гэсэн чинь байхгүй гэж байсан. Эрдэнэсан хэлэхдээ цацруулагч олж ирж байгаад обудаа ороож тавина гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 106-107-р хуудас),

2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (1-р хх-ийн 19-31, 46-56-р хуудас),

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Өнөрборгидын 2022 оны 12 дугаар сарын 01-ний 735 дугаартай:

1.2. ын биед баруун эгэм ясны хугарал, баруун шилбэний шарх гэмтэл тогтоогдлоо.

3.6. Дээрх гэмтлүүд нь эзэм тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Баруун эгэм ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шилбэний шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 143-144-р хуудас),

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74  дугаартай

1. Талийгаач ын цогцост их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн хацар яс, шанаа яс, дээд, доод эрүүний яснуудын бяцарсан хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хар хүрэн цусан бүлэн бүхий илүүдэл агууламж, элэгний эдийн язрал урагдал, өвчүү ясны хугарал, баруун нүдний дотор доод хэсэг, баруун хацарын төвгөр хэсгийн гүн язарч урагдсан шарх, дээд уруулын дунд хэсэг, баруун гарын 3-р хурууны гадна доод хэсэг, зүүн нүдний гадна хэсгүүдийн ярагдаж урагдсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг баруун хөмсөгний дотор, гадна хэсэг, баруун нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа, доод эрүүний зүүн хэсэг, баруун шанаа хэсэг, баруун нүдний доод хэсэг, хамрын зүүн хажуу хэсэг, зүүн гарын 2-р хурууны гадна дунд хэсэг, баруун хацар хэсэг, хүзүүний урд хэсэг, цээжний зүүн доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн хацар яс, шанаа яс, дээд, доод эрүүний яснуудын бяцарсан хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хар хүрэн цусан бүлэн бүхий илүүдэл агууламж, элэгний эдийн язрал урагдал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно.

  4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

  5. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

  6. Талийгаачийн цус нь гуравдугаар бүлгийн харьялалтай байна.

  7. Талийгаач нь гавал тархи, нүүр, цээжний хөндийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 121-125-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №6078 дугаартай

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "B64982794", "B64982707", "B64982717" дугаартай З ш хуруу шилтэй цусны дээж тус бүрээс спирт илрээгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 176-177-р хуудас),

Техникийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №03/11 дугаартай “...Приус 20 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Энхбаатарын Шижирбат /ЖИ90080177/ нь Монгийн хэрэгслийг хөдөлгөөний дүрмийн 3.4.6 заалт "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;", 3.7.а заалт "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэснийг тус тус зөрчсөн байна. Жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. ЗХД-ийн 3.4.6 заалтыг зөрчсөн нь уг ослын хохирлыг нэмэгдүүлсэн байна, ******* ДОА улсын дугаартай "Тоёота Приус-20" маркийн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.

Хово маркийн ******* УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын Эрдэнэсан /ЧГ79021017/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", 9.3.в заалт "Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд;", 14.10. заалт "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх аpra хэмжээ авна." гэснийг тус тус зөрчсөн байна. Жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 14.10 заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон ба 9.3. в заалтыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн байна.

******* УБЧ улсын дугаартай Хово маркийн автомашины хурд тэгтэй тэнцүү. Уг осол гарах үед Хово маркийн автомашин зогсож байсан байна.

Монгол улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.2-д "Шинжээчийн дүгнэлт нь бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна", 17.4-т "Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна" гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна.

Хово маркийн ******* УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд Тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын болон ослын дохионы гэрэл асаасан бол энэ зам тээврийн осол гарахгүй байх боломжтой. ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан учир ослоос зайлсхийх боломжийг бууруулна Оврын болон ослын дохионы гэрэл асаагаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

Үзэгдэх орчин хангалтгүй, зам цасаар хучигдсан нөхцөлд ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талд байрлуулаагүй нь осол гарахад нөлөөлсөн байна.

Хово маркийн ******* УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах ёстой. Хово маркийн ******* УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зорчих хэсгийн баруун гар талын захаас 1,1 м зайг чөлөөлөөгүй зогссон байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 206-208-р тал)

Техникийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №05/21 дугаартай “...Приус 20 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;", 3.7. "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Хово маркийн *******УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", 9.3. "Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд;", 14.10. "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Приус 20 маркийн *******ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг, Хово маркийн *******УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 9.3.в, 14.10 заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн.

*******ДОА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины явж байсан хурдыг тогтоох боломжгүй байна.

Хово маркийн *******УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", 9.3.в "Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд:", 14.10. "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.a, 9.3.в, 14.10 заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд Хово маркийн *******УБЧ улсын дугаартай автомашин нь замын хатуу хучилттай зорчих хэсэг болон замын хөвөө хэсэгт зогсож байна.

Монгол улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна." гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 214-215-р тал)

Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 51/5200 дугаартай “...Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 51/5200 дугаартай албан бичгээр *******ын Эрдэнэсан /*******/ нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэхийг жолоочийн мэдээллийн DLS программаас шалгахад тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан байна. *******ын Эрдэнэсан /*******/ нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эрхээ сэргээлгэсэн байна...” гэх албан бичиг (1-р хх-ийн 250-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, ын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах тухай санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******г мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор иргэний нэхэмжлэгч (1-р хх-ийн 76-77-р хуудас)-ээр тогтоосон. Машины хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ын амь насыг хохироосон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болон хүний амь насыг хохироосон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ын амь насыг хохироосон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардалд 35,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хохирол 132,299,000 төгрөг үүнээс шүүгдэгчийн нөхөн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж нийт 132,299,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар оршуулгын зардалд нийт 29,946,945 төгрөгийн хохирол нь тогтоогдож байх ба шүүгдэгчийн оршуулгын зардалд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нөхөн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж 14,946,945 төгрөгийн хохирол үлдсэн ба уг үлдэгдэл хохиролд шүүгдэгч нь 56-57 ДОА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэд хоорондын хэлцлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч ******* нар нь хийж нотариатчаар гэрчлүүлсэн байх тул шүүгдэгчийг шүүхээс баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хохирогч нь хохирлын талаар баримт хэрэгт ирүүлээгүй байх тул уг хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан ба энэ гэмт хэрэг нь 2022 онд үйлдэгдсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 122,299,000 төгрөгийн хохирлыг 2023 оны 7 дугаар сард батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг гаргах боломжгүй байна.

 Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь сэтгэл санааны хохирол 122,299,000 төгрөг, приус 20 маркийн машины үнэлгээ 9,500,000 төгрөг, 3 хүүхдийн тэтгэмжийн талаарх хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Г.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Оршуулгын зардал төлөгдөж хохирол арилсан ч гэсэн гэм хор бол арилаагүй байна. Эрүүгийн хариуцлага дээр миний үйчлүүлэгч байр суурь илэрхийлээгүй тул саналгүй байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчээс албан ёсоор уучлалт гуйлгамаар  байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн зэргийг харгалзан 1 жилийн 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь урьд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан болох нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (1-р хх-ийн 230-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 233-234-р хуудас)-аар, тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ялын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдэж баримтаар тогтоогдсон хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлууд харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2239004510454 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын Эрдэнэсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын Эрдэнэсанг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав)  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  *******д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн 2239004510454 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь сэтгэл санааны хохирол 122,299,000 төгрөг, приус 20 маркийн машины үнэлгээ 9,500,000 төгрөг, 3 хүүхдийн тэтгэмжийн талаарх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.УУГАНБАЯР